01
Монгол улсын шадар сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарын хамтарсан тушаал
- 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах тухай” Дугаар: 167, А/698, А/336, А/242 тоот хамтарсан тушаал
- Ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч, аж ахуй нэгж, байгууллагуудад БОАЖСайдын 2021.01.19-ний өдрийн “Нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлэх тухай” 01/190 тоот албан бичиг
БО-ы сайдын тушаал (2008.04.08, №135): Химийн хортой болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн ажлын алба байгуулах тухай
1. Химийн хортой болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн ажлын албыг /Цаашид үндэсний зөвлөлийн ажлын алба гэх/ 4 орон тоотойгоор байгуулсугай.
2.Үндэсний зөвлөлийн ажлын албаны дүрмийг 1 дүгээр хавсралтаар баталсугай.
3. Химийн хортой болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга нь Үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга байхаар тогтоож, Л.Жаргалсайханыг Химийн хортой болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд үндэсний зөвлөлийн ажлын албаны даргаар томилсугай.
БОАЖ-ын сайд, ХХААХҮ-ийн сайд, ЭМ-ийн сайдын хамтарсан тушаал (2009.01.05, №05/01/05): Тушаал хүчингүй болсонд тооцох тухай
БАЙГАЛЬ ОРЧИН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2009 оны 01 сарын 05 өдөр Дугаар 05/01/05 Улаанбаатар хот
Тушаал хүчингүй болсонд тооцох тухай
Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
Химийн хорт болон аюултай бодисын ангилал батлагдсантай холбогдуулан “Жагсаалт батлах тухай” Үйлдвэр, Худалдааны сайд, Байгаль орчны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2003 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 100/107/149 дүгээр хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ БАЙГАЛЬ ОРЧИН, ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД САЙД
Т.БАДАМЖУНАЙ Л.ГАНСҮХ С.ЛАМБАА
БАЙГАЛЬ ОРЧИН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ. 2009.01.05 Дугаар 05/01/05
БАЙГАЛЬ ОРЧИН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД,
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД,
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2009 оны 01 сарын 05 өдөр Дугаар 05/01/05 Улаанбаатар хот
Тушаал хүчингүй болсонд тооцох тухай
Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
Химийн хорт болон аюултай бодисын ангилал батлагдсантай холбогдуулан “Жагсаалт батлах тухай” Үйлдвэр, Худалдааны сайд, Байгаль орчны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2003 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 100/107/149 дүгээр хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ БАЙГАЛЬ ОРЧИН, ЭРҮҮЛ МЭНДИЙН
ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД
САЙД САЙД .
Т.БАДАМЖУНАЙ Л.ГАНСҮХ С.ЛАМБАА
Химийн хортой болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн ажлын алба байгуулах тухай
2008 оны 04 дүгээр Дугаар 135 Улаанбаатар
сарын 08 өдөр хот
Химийн хортой болон аюултай бодисын бодлого
зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн
ажлын алба байгуулах тухай
Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6.2, Монгол улсын Засгийг газрын 2006 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 314, 2008 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 98 дугаар тогтоолыг үндэслэн ТУШААХ нь:
1. Химийн хортой болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн ажлын албыг /Цаашид үндэсний зөвлөлийн ажлын алба гэх/ 4 орон тоотойгоор байгуулсугай.
2.Үндэсний зөвлөлийн ажлын албаны дүрмийг 1 дүгээр хавсралтаар баталсугай.
3. Химийн хортой болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга нь Үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга байхаар тогтоож, Л.Жаргалсайханыг Химийн хортой болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд үндэсний зөвлөлийн ажлын албаны даргаар томилсугай.
БАЙГАЛЬ ОРЧИН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ. 2009.01.05 Дугаар 04/04
БАЙГАЛЬ ОРЧИН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД,
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2009 оны 01 сарын 05 өдөр Дугаар 04/04 Улаанбаатар хот
Ангилал батлах тухай
Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1. Химийн аюултай бодисын ангиллыг 1 дүгээр, химийн хорт бодисын ангиллыг 2 дугаар, Химийн хорт болон аюултай бодисын ангиллыг ашиглах аргачлалыг 3 дугаар, химийн хорт болон аюултай бодисын ангиллын жагсаалтыг 4 дүгээр хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2. Монгол Улсад ашиглагдаж буй химийн хорт болон аюултай бодис бүрийг хортой болон аюултай ангилалд хамруулан, мэдээллийн цахим сан үүсгэж, тухай бүр шинэчилж байхыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга /Ц.Банзрагч/-д даалгасугай.
3. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан “Химийн хорт бодисын үндэсний ангилал батлах тухай“ Байгаль орчны сайд, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 1998 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 83/А/160, “Химийн аюултай бодисын ангилал батлах, онцгой хортой бодисын ангилалд нэмэлт оруулах тухай” Байгаль орчны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2002 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 63/89 дугаар хамтарсан тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД
Л. ГАНСҮХ С.ЛАМБАА
БОАЖ-ын болон ГХ-ны сайдын хамтарсан тушаал (2008.12.29, №92/90): Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журам
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2008 оны 12сарын 29 өдөр № 92/90 Улаанбаатар хот
Журам батлах тухай
Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1. ”Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журам”-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2. Энэхүү журмыг аймаг, нийслэлд хүргүүлэх, сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар /Ц.Банзрагч/-т үүрэг болгосугай.
3. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан “Журам батлах тухай” Байгаль орчны сайд, Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн сайдын 1998 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн 86/А/120 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ, ЖУУЛЧЛАЛЫН САЙД ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД
Л.ГАНСҮХ С.БАТБОЛД
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ. 2008.12.29 Дугаар 92/90
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД,
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2008 оны 12сарын
29 өдөр № 92/90 Улаанбаатар хот
Журам батлах тухай
Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1.”Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журам”-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2.Энэхүү журмыг аймаг, нийслэлд хүргүүлэх, сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар /Ц.Банзрагч/-т үүрэг болгосугай.
3. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан “Журам батлах тухай” Байгаль орчны сайд, Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн сайдын 1998 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн 86/А/120 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ, ЖУУЛЧЛАЛЫН САЙД ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД
Л.ГАНСҮХ С.БАТБОЛД
МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ 2006.07.03 Дугаар 212
БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ
Чиглэл загвар батлах тухай
Байгаль орчныг хамгаалах тухайн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь заалт, Ойн тухайн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь заалт, Байгалийн ургамлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь заалт, Амьтны аймгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь 22 дугаар зүйлийн 3 дахь заалтууд, Ан агнуурын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь заалт, Усны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь заалт, Ус цаг уур, Агаарын тухай хуулийн 15, 18 дугаар зүйлүүдийн 1 дэх заалт, Газрын хэвлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалт, 411 дүгээр зүйлийн 2 дахь заалт болон “Байгаль орчны мэргэжлийн байгууллагын эрх олгох тухай” Засгийн газрын 2006 оны 137 дугаар тогтоолыг үндэслэн ТУШААХ НЬ:
- Байгаль орчны мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааны чиглэлийг 1 дүгээр, Байгаль орчны мэргэжлийн байгууллагын гэрчилгээний загварыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
- Тогтвортой хөгжил, стратеги төлөвлөлтийн газар /А.Энхбат/-т даалгах нь:
а. Яамны газар, хэлтэс, харьяа төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн байгаль орчны мэргэжлийн байгууллагын эрх олгох, хүчингүй болгох, бүртгэл хөтлөх асуудлыг хариуцах;
б. Байгаль орчны мэргэжлийн байгууллагын шинэчилсэн бүртгэлийг 2006 оны 10 дугаар сарын 1 хүртлэх хугацаанд хийж дуусгах;
- Байгаль орчны мэргэжлийн байгуулгын батлагдсан гэрчилгээг хэвлүүлэхэд
шаардагдах зардлыг Байгаль хамгаалах сангаас гаргахыг Сангийн тэргүүн /Я. Адьяа/-д зөвшөөрсүгэй.
-
Энэ тушаал гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Байгаль орчны сайдын 2002 оны 100 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.
САЙД И. ЭРДЭНЭБААТАР
Байгаль Орчны Сайдын 2006 оны
212 тоот тушаалын нэгдүгээр
хавсралт
Нэг. Ойн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааны чиглэл
- Ойн хайгуул судалгаа, ойн зохион байгуулалт хийх;
- Мод бэлтгэх, ойжуулалтын ажил эрхлэх;
- Ойн арчилгаа цэвэрлэгээ, ойжууллалтын ажил эрхлэх;
- Ойн хамгаалалын ажил эрхлэх;
- Мод үржүүлэг, ойжууллалтын үйл ажиллагаа эрхлэх;
Хоёр. Ан амьтны мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааны чиглэл
- Ан амьтны нөөц, тархацыг тогтоох судалгаа, агнуур зохион байгуулалт хийх;
- Ан амьтан асран хамгаалах, амьтны хүрээлэн ажиллуулах;
- Ан амьтныг сэргээн нутагшуулах, үржүүлэх туршилт-судалгааны ажил эрхлэх;
- Ан агнуурын ажил эрхлэх;
Гурав. Байгалийн ургамлын мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааны чиглэл
- Эмийн болон ашигт ургамал бэлтгэх, нөхөн сэргээх;
- Байгалийн ургамлыг сэргээх нутагшуулах тарималжуулах;
Дөрөв. Ус цаг уур, орчны шинжилгээний мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааны чиглэл
- Цаг агаарын тусгай хэрэгцээний мэдээллээр үйлчилгээний ажил эрхлэх;
- Байгаль орчны төлөв байдлыг сайжруулах зорилгоор цаг агаарт зориудаар нөлөөлөх ажил эрхлэх;
- Хүрээлэн буй орчны төлөв байдлын шинжилгээний ажил эрхлэх;
Тав. Усны мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааны чиглэл
- Усны эрэл, хайгуулын судалгааны ажил явуулах;
- Усны барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах;
- Цооног өрөмдөх, худаг гаргах, сэргээн засварлах, шинэчлэх, усны барилга байгууламж барих, тоноглох;
- Усны шинжилгээ, аудит хийх;
Зургаа. Газрын хэвлийн нөхөн сэргээлт хийх мэргэжлийн байгууллагын чиглэл
- Эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх;
- Доройтсон газар, бэлчээрийг сайжруулах;
Засгийн газрын 2006 оны 137 дугаар Тогтоолын хавсралт
БОАЖ-ын болон ГХ-ны сайдын хамтарсан тушаал (2008.12.29, №92/90): Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журам
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2008 оны 12сарын 29 өдөр № 92/90 Улаанбаатар хот
Журам батлах тухай
Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1. ”Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журам”-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2. Энэхүү журмыг аймаг, нийслэлд хүргүүлэх, сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар /Ц.Банзрагч/-т үүрэг болгосугай.
3. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан “Журам батлах тухай” Байгаль орчны сайд, Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн сайдын 1998 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн 86/А/120 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ, ЖУУЛЧЛАЛЫН САЙД ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД
Л.ГАНСҮХ С.БАТБОЛД
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Гадаад харилцааны сайдын хамтарсан тушаал. 2008.12.29 Дугаар 92/90
Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн тогтоол
ЗОХИЦУУЛАЛТЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ҮНДЭСНИЙ
ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
зарим арга хэмжээний тухай
Баянгол дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт Тэн хун ХХК өөрийн эзэмшлийн байранд хууль бусаар хадгалж байсан мөнгөн ус асгарч, алдагдсантай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, Үндэсний зөвлөлийн шинжээчдийн багийн зөвлөмжийн талаар хэлэлцээд ТОГТООХ НЬ:
1. Химийн хорт болон аюултай бодисын худалдаа, ашиглалтын далд сүлжээг илрүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр хавсралт, химийн хорт болон аюултай бодисын аюул ослын үед ажиллах бэлэн байдлын төлөвлөгөө боловсруулж, танилцуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Химийн хорт болон аюултай бодисын худалдаа, ашиглалтын далд сүлжээг илрүүлэх ажлын хэсгийн удирдамж, төлөвлөгөөг боловсруулан, шаардагдах зардлыг гаргаж ажиллах, Байгаль орчны яамнаас бэлтгэсэн мөнгөн усны сэрэмжлүүлгийг Монголын үндэсний телевизээр байнга явуулах ажлыг зохион байгуулахыг Шинжээчдийн багийн ахлагч, Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга /Т.Гантулга/-д даалгасугай.
3. Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны 39 дүгээр тэмдэглэлийн 5 дахь заалт, 2008 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн хуралдааны 16 дугаар тэмдэглэлийн 3 дахь заалтад заасан аюултай хог хаягдлыг устгах, хадгалах төвлөрсөн байгууламжийг олон улсын стандартын дагуу байгуулах техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, холбогдох зардлын тооцоог гаргаж, шийдвэрлүүлэхийг Онцгой байдлын ерөнхий газрын дарга/Ц.Амгаланбаяр/, Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга /Т.Гантулга/, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга/Д.Баттөр/, Нийслэлийн Засаг дарга/Т.Билэгт/ нарт тус тус даалгасугай.
4. Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн Үндэсний зөвлөлийн байнгын ажлын албыг байгуулж, 4 дүгээр сарын 1-ээс үйл ажиллагааг эхлүүлэхийг Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга /Т.Гантулга/-д даалгасугай.
5. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн Үндэсний зөвлөлийн дэргэдэх Шинжээчдийн багийн 2008 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаас гаргасан зөвлөмжийг зүйтэй гэж үзэж, зөвлөмжийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллахыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга/Ц.Амгаланбаяр/, Улсын мэргэжлийн хяналтын газрын дарга /Ц.Шийрэвдамба/ нарт тус тус даалгасугай.
6. Баянгол дүүргийн 1-р хорооны 20 дугаар байрны оршин суугчдад бохирдлыг арилгах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгөхийг Онцгой байдлын ерөнхий газрын дарга /Ц.Амгаланбаяр/-д үүрэг болгосугай.
зохицуулалтын асуудал эрхэлсэн Үндэсний зөвлөлийн
2008 оны дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
Химийн хорт болон аюултай бодисын худалдаа, ашиглалтын далд сүлжээг илрүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүн
Ажлын хэсгийн ахлагч:
БОЯ-ны төрийн нарийн бичгийн дарга
Т.Гантулга
Гишүүд:
Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газрын дэд дарга, хурандаа Д.Батжаргал
Тагнуулын ерөнхий газрын дэд дарга,
хурандаа Г.Алтансүх
Улсын мэргэжлийн хяналтын газрын дэд
дарга Б.Баасан
Гаалийн ерөнхий газрын дэд дарга
Д.Оюунчимэг
Онцгой байдлын ерөнхий газрын дэд
дарга бөгөөд Гамшигтай тэмцэх газрын
дарга,комиссар Д.Намсрай
Гадаадын иргэн, харъяатын асуудал
эрхлэх албаны дарга М.Мөрөн
Нарийн бичгийн дарга:
БОЯ-ны ХБОБНГ-ын мэргэжилтэн
Ш.Дагва
зохицуулалтын асуудал эрхэлсэн Үндэсний зөвлөлийн
2008 оны дугаар тогтоолын 2 дугаар хавсралт
Химийн хорт болон аюултай бодисын аюул ослын үед ажиллах бэлэн
байдлын төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн
Ажлын хэсгийн ахлагч:
Онцгой байдлын ерөнхий газрын
Гамшигтай тэмцэх газрын Бодлогын
хэрэгжилтийг зохицуулах шуурхай
удирдлагын хэлтсийн дарга Ч.Батчулуун
Гишүүд:
Байгаль орчны яам хүрээлэн буй орчин
байгалийн нөөцийн газрын дарга
Ц.Банзрагч
Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн
бодлого төлөвлөлтийн газрын дарга
Ц.Бүжин
ХХААЯ-ны мэргэжилтэн Б.Мэнджаргал
ХХААЯ-ны Мал эмнэлэгийн газрын орлогч дарга . Доржсүрэн
ҮХЯ-ны газрын орлогч дарга .Нэргүй
ҮХЯ-ны мэргэжилтэн Д. Амаржаргал
Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газрын дэд дарга, хурандаа Д.Батжаргал
Зам тээвэр аялал жуулчлалын яамны
Тээврийн газрын дарга Д.Наранпүрэв
Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн
цагдаагийн газрын ажилтан, ахмад
О.Цэнгэлбаатар
Тагнуулын ерөнхий газрын ажилтан,
ахмад М.Хангай
Байгаль орчны яамны Хүрээлэн буй орчин , байгалийн нөөцийн газрын ахлах мэргэжилтэн Ш.Дагва
Улсын мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч З.Отгон
Онцгой байдлын ерөнхий газрын
Гамшигтай тэмцэх газрын Бодлогын хэрэгжилтийг зохицуулах шуурхай удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Г.Буянтогтох
Нарийн бичгийн дарга:
Химийн хорт болон аюултай бодисын
бодлого зохицуулалтын асуудал
эрхэлсэн Үндэсний зөвлөлийн нарийн
бичгийн дарга Л.Жаргалсайхан
Жагсаалт батлах тухай. 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр. Дугаар 95
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /Монгол Улсад ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодисын жагсаалт, Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт/
2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хот Дугаар 95
Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсад ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодисын жагсаалтыг 1 дүгээр хавсралт, Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Монгол Улсад ашиглахыг хориглосон буюу хязгаарласан химийн хорт болон аюултай бодист хяналт тавих талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Байгаль орчны сайд И.Эрдэнэбаатар, Монгол Улсын сайд У.Хүрэлсүх, Улсын гаалийн ерөнхий газрын дарга (Б.БАТТӨМӨР) нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД Байгаль орчны сайд И.ЭРДЭНЭБААТАР
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009.01.27 Дугаар 21-Хог хаягдлын улсын тоо бүртгэл хөтлөх, тайлагнах журам
2. “Аюултай хог хаягдлын тоо бүртгэлийн мэдээ”-ний маягт (БОХ-7.3), “Хатуу хог хаягдлын бүтцийн мэдээ”-ний маягт (БОХ-7.4), “Хог хаягдал устгах, боловсруулах байгууламжийн тоо бүртгэлийн мэдээ”-ний маягт (БОХ-7.5), маягтыг нөхөх зааврыг 3 жилийн туршилтын хугацаанд мөрдүүлэхээр 4 дүгээр хавсралтын ёсоор тус тус баталсугай.
3. Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж, маягт мэдээг нэгтгэж авах ажлыг зохион байгуулахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар /Ц.Банзрагч/, Мэдээлэл, хяналт-шинжилгээ үнэлгээний хэлтэс /Д.Дагвадорж/-д даалгасугай.
4. “Хог хаягдлын улсын тоо бүртгэл хөтлөх, тайлагнах журам”, статистик мэдээний маягтыг мөрдөн мэдээллийн сан үүсгэн ажиллах, мэдээ, тайланг тогтоосон хугацаанд ирүүлж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
САЙД Л.ГАНСҮХ
Байгаль орчин, аялал
жуулчлалын сайдын 2009 оны
01-р сарын 27-ны өдрийн 21-р
тушаалын 1-р хавсралт
Хог хаягдлын улсын тоо бүртгэл хөтлөх,
тайлагнах журам
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмыг Монгол улсын нийт нутаг дэвсгэр дэх хатуу болон аюултай хог хаягдлын эх үүсвэрүүдийн байршил, тоо хэмжээ, ахуйн болон үйлдвэрлэлээс гарч байгаа хог хаягдлын хэмжээ, бүтэц, төрөл, хог хаягдал устгах, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах зориулалт бүхий барилга байгууламжийг бүртгэх, хог хаягдлын эх үүсвэрүүд, хог хаягдлын төвлөрсөн цэгийн ашиглалтын байдалд улсын бүртгэл хөтлөх, тайлагнах үйл ажиллагаанд дагаж мөрдөнө.
1.2. Тухайн нутаг дэвсгэр дэх ахуйн болон үйлдвэрлэлийн, аюултай хог хаягдлын бүртгэлийг хөтлөх, хог хаягдлыг ялган ангилах, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах бодлогыг дэмжих, хог хаягдлаар бохирдсон газрыг нөхөн сэргээх, хог хаягдлаас орчинд үүсч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, хог хаягдлыг бууруулах арга хэмжээг төлөвлөх, төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд уг журмын зорилго оршино.
1.3. Хог хаягдлын улсын тоо бүртгэл нь улсын ба анхан шатны гэсэн 2 төрөлтэй байна.
1.4. Хог хаягдлын анхан шатны тоо бүртгэлийг аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд жил бүр, улсын тоо бүртгэлийг 4 жилд нэг удаа явуулах бөгөөд анхан шатны тоо бүртгэлийг аймаг, нийслэлийн Засаг дарга, улсын тоо бүртгэлийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулж явуулна.
1.5. Хог хаягдлын улсын тоо бүртгэлийн хавсралт маягтын загвар нь энэ журмаар зохицуулагдах бөгөөд нэгдсэн дүн мэдээлэл нь байгаль орчны болон хог хаягдлын мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, баяжуулах үндэс болно.
Хоёр. Хог хаягдлын тоо бүртгэл
2.1. Хог хаягдлын улсын тоо бүртгэл нь байгаль орчны мэдээллийн сангийн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд түүнийг анхан шатны болон улсын тоо бүртгэлийн мэдээллээр жил бүр баяжуулж байна.
2.2. Хог хаягдлын улсын тоо бүртгэлийг явуулахдаа тэдгээрийн харъяалагдах нутаг дэвсгэрийг аймаг-сум, нийслэл-дүүрэг, томоохон суурин газраар ангилж, Үндэсний статистикийн хорооны зөвшөөрсөнөөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны ……/…… тоот тушаалын хавсралтаар батлагдсан (Хатуу хог хаягдлын 20………..оны жилийн мэдээ “БОХ-7.1”), (Хог хаягдлын дахин боловсруулалтын 20………… жилийн мэдээ “БОХ-7.2”), (Аюултай хог хаягдлын тоо бүртгэлийг “БОХ-7.3”), (Хог хаягдлын бүтцийн тоо бүртгэлийг “БОХ-7.4”), (Хог хаягдал устгах, боловсруулах байгууламжийн талаарх тоо бүртгэлийг “БОХ-7.5”) маягтын дагуу бөглөнө.
2.3. Хог хаягдлын анхан шатны тоо бүртгэлийг энэхүү журмын хавсралтаар батлагдсан БОХ.7.1, 7.2 маягтын дагуу жил бүр, Хог хаягдлын улсын тоо бүртгэлийг тухайн жилийн анхан шатны тоо бүртгэлтэй нэгтгэн БОХ.7.3, 7.4, 7.5 гэсэн үндсэн 5 маягтын дагуу 4 жилд 1 удаа тус тус явуулна.
2.4. Хог хаягдал гаргагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь хог хаягдлын анхан шатны тоо бүртгэлийн батлагдсан маягт, зааврын дагуу хөтлөн тогтоосон хугацаанд сум, дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ.
2.5. Сум, дүүргийн Засаг даргын томилсон албан тушаалтан нь хог хаягдал гаргагч /үүсгэгч/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн хог хаягдлын тоо бүртгэл, тайлан болон хавсралт маягтад заасан шаардлагатай нэмэлт мэдээллийг цуглуулан нэгтгэн дүгнэж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналын хамт Засаг дарга, түүний зөвлөлд танилцуулна.
2.6. Тухайн сум, дүүргийн Засаг дарга нь хог хаягдлын улсын болон анхан шатны тоо бүртгэлийн мэдээ, тайланд үнэлэлт, дүгнэлт хийсний үндсэн дээр “Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хууль”-д заасан бүрэн эрхийн дагуу нутаг дэвсгэртээ хог хаягдлыг ялган ангилах, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, байгаль орчинд халгүй аргаар зайлуулах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх бодлого арга хэмжээг хэрэгжүүлж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах арга хэмжээ авна.
2.7. Хог хаягдлын төвлөрсөн цэгийг шинээр засаж тохижуулах, шинэ арга технологи нэвтрүүлэх болон хог хаягдлын төвлөрсөн цэгтэй холбогдсон аливаа өөрчлөлтийг хог хаягдлын анхан шатны тоо бүртгэлийн тайлан мэдээнд тулгуурлаж, холбогдох байгууллага хог хаягдлын мэдээллийн санг баяжуулж байна.
Гурав. Хог хаягдлын тоо бүртгэлийн тайлан
3.1. Хог хаягдлын анхан шатны тоо бүртгэлийн жилийн тайланг дор дурьдсанаар гаргаж тайлагнана. Үүнд:
а/ хог хаягдал үүсгэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь хог хаягдлын анхан шатны тоо бүртгэлийн тайлан мэдээг жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны дотор гаргаж сум, дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлэх;
б/ сум, дүүргийн Засаг дарга нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс ирүүлсэн мэдээ, тайлан болон маягтад заасан бусад шаардлагатай мэдээллийг цуглуулан нэгтгэн дүгнэх ажлыг хариуцан зохион байгуулж, тайлан мэдээг жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны дотор аймаг, нийслэлийн Байгаль орчны албанд хүргүүлэх;
в/ аймаг, нийслэлийн Байгаль орчны алба /нийслэлд Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын асуудал хариуцсан алба/хэлтэс, Байгаль орчны албатай хамтран/ нь сум, дүүргийн хог хаягдлын анхан шатны тоо бүртгэлийн мэдээ, тайланг нэгтгэж, Засаг даргад танилцуулан нэгдсэн мэдээ, тайланг жил бүрийн 12 дугаар сарын 15-ны дотор Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
г/ Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь аймаг, нийслэлээс ирүүлсэн мэдээ, тайланг нэгтгэн жил бүрийн 2 дугаар сарын 10-ны дотор Үндэсний статистикийн хороонд хүргүүлэх
3.2. Хог хаягдлын улсын тоо бүртгэлийн тайланг энэ журмын хавсралтад заасан маягтын дагуу гаргаж нэгтгэн ирүүлнэ.
Дөрөв. Санхүүжилт
Хог хаягдлын улсын болон анхан шатны тоо бүртгэлийг явуулах ажлыг дараах байдлаар санхүүжүүлнэ. Үүнд:
а) хог хаягдлын анхан шатны тоо бүртгэлийг тухай аймаг, нийслэл, сум, дүүргийн /орон нутгийн/ төсвийн хөрөнгөөр.
б)хог хаягдлын улсын тоо бүртгэлийг улсын төсвийн хөрөнгөөр тус тус санхүүжүүлнэ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал 2009.02.09 Дугаар 31-Аялал жуулчлалын байгууллагын ангилал тогтоох журам
1.3.Аялал жуулчлалын үйл ажиллагаанд:
1.3.1.Гадаад орноос жуулчин хүлээн авах, гадаад орон руу жуулчин илгээх буюу олон улсын аялал жуулчлалын үйл ажиллагаа /international/
1.3.2.Гадаад орноос жуулчин хүлээн авах үйл ажиллагаа /inbound/
1.3.3.Гадаад орон руу жуулчин илгээх үйл ажиллагаа /outbound/
1.3.4.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр Монгол Улсын иргэд болон байнга ба түр оршин сууж буй гадаадын иргэдийг аялуулах /domestic/ үйл ажиллагааг үзүүлэхтэй холбогдсон харилцаа хамаарна.
1.4.Ангилал тогтоолгосон аж ахуйн нэгжүүд нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас үзүүлж буй аливаа хөнгөлөлтөд хамрагдана.
Хоёр. Аялал жуулчлалын ажил үйлчилгээ эрхлэхэд
тавигдах нөхцөл, ангилалын төрлүүд
2.1.Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага доорхи нөхцлийг хангасан байна. Үүнд:
Монгол Улсын хуулийн этгээд байх /аж ахуйн нэгж/,
2.1.2.үйл ажиллагаа явуулахад шаардагдах албан байр, олон улсын болон дотоодын холбоо мэдээллийн сүлжээнд холбогдсон утас, факс, вэб хуудас, электрон шуудан, компьютер, техник хэрэгслээр хангагдсан байх,
Аялал жуулчлалын мэргэжилтэй буюу тухайн мэргэжлээр ажилласан дадлага туршлагатай, мэргэшсэн, гадаад хэлний зохих мэдлэгтэй, удирдах болон гүйцэтгэх ажилтнуудтай байх,
Бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаат байдлыг хангахад шаардагдах санхүү, эдийн засгийн чадавхитай байх
2.2.Аж ахуйн нэгж нь эрхлэх үйл ажиллагааны цар хүрээнээс хамааран тур-оператор /tour operator/ болон тур агент /tour agent/ гэсэн ерөнхий ангилалтай байх ба тур оператор нь үйл ажиллагааны онцлогоос хамааран олон улсын аялал жуулчлалын үйл ажиллагааг эрхлэх тур оператор /international tour operator/, гадаад орноос жуулчин хүлээн авах тур оператор /inbound tour operator/, гадаад орон руу жуулчин илгээх тур оператор /outbound tour operator/, дотоодын аялал жуулчлалын үйл ажиллагааг эрхлэх тур оператор /domestic tour operator/ гэсэн төрөлтэй байна.
2.2.1.Oлон улсын аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх тур оператор /international tour operator/ нь гадаад орноос жуулчин хүлээн авах болон гадаад орон руу жуулчин илгээхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлэх ба дээрх чиглэлүүдээр дагнан 10-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан, аялал жуулчлалын байгууллагад мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан 4-өөс дээш боловсон хүчинтэй байна.
2.2.2.Гадаад орноос жуулчин хүлээн авах тур оператор /inbound tour operator/ нь A, B, C гэсэн 3 зэрэглэлтэй байх ба Монгол Улсын нутаг дэвсгэр дээр аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, бүрдүүлэх, сурталчлах, багцаар болон хэсэгчлэн худалдах, аялал зохион байгуулах, тээврийн хэрэгслийн тийз, байр үзвэрийн захиалга, аяллын бичиг баримтын бүрдүүлэлт хийх, виз авахтай холбогдсон үйлчилгээ үзүүлнэ.
2.2.2.1.Inbound tour operator A нь аялал жуулчлалын чиглэлээр дагнан 10-аас дээш жил үйл ажиллагаа явуулсан, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан 3-аас цөөнгүй боловсон хүчинтэй байна.
2.2.2.2.Inbound tour operator B нь аялал жуулчлалын чиглэлээр дагнан 5-аас дээш жил үйл ажиллагаа явуулсан, мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан 3-аас цөөнгүй боловсон хүчинтэй байна.
2.2.2.3.Inbound tour operator C нь мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан 2-оос дээш боловсон хүчинтэй байна.
2.2.3.Гадаад орон руу жуулчин илгээх тур оператор /outbound tour operator/ гадаад улс орнуудад аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг төлөвлөх, бүрдүүлэх, дотоодод сурталчлах, багц болон хэсэгчлэн худалдах, аялал зохион байгуулах, тээврийн хэрэгслийн тийз, байр үзвэрийн захиалга, аяллын бичиг баримтын бүрдүүлэлт, виз авахтай холбогдсон үйлчилгээ үзүүлнэ.
2.2.3.1. Гадаад орон руу жуулчин илгээх тур оператор /outbound tour operator/ нь мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан 2-оос дээш боловсон хүчинтэй байна.
2.2.4.Дотоодын аялал жуулчлалын үйл ажиллагааг эрхлэх тур оператор /domestic tour operator/ нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгох, бүрдүүлэх, сурталчлах, багцаар болон хэсэгчлэн худалдах, аялал зохион байгуулах, тээврийн хэрэгслийн, байрны, үзвэрийн захиалга, аяллын бичиг баримтын бүрдүүлэлттэй холбогдсон үйлчилгээ үзүүлнэ.
2.2.5.Гадаад, дотоодын аялал жуулчлалын үйл ажиллагааг зуучлагч тур агент /tour agent/ нь виз болон аяллын бичиг баримтын бүрдүүлэлт хийх, байр, хоол, унаа, үзвэрийн захиалга хийх, гадаад дотоодын тур операторын бүтээгдэхүүнийг гэрээний үндсэн дээр бүхэлд нь болон хэсэгчлэн зуучлан худалдаалахтай холбогдсон үйлчилгээ үзүүлнэ .
Гурав. Ангилал тогтоох
3.1. Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж нь зөвхөн тухайн ангилалд заагдсан үйл ажиллагааг явуулна.
3.2.Шинээр аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжийн удирдах ажилтан, менежер нь мэргэжлийн чиглэл олгох сургалтанд хамрагдсан байна.
3.3. Аж ахуйн нэгж нь ангилал тогтоолгохдоо дараах бичиг баримтыг бүрдүүлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлнэ. Үүнд:
- Ангилал тогтоолгох хүсэлт гаргасан албан тоот
- Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
3.3.3.өмнөх жилд үйлчилсэн жуулчдын тоо, санхүү, эдийн засгийн үзүүлэлт /үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын тухайд/
3.3.4.үйл ажиллагааны бизнес төлөвлөгөө
3.3.5.Аялал жуулчлалын мэргэжлийн боловсон хүчний талаархи мэдээлэл, диплом, сертификатны хуулбар, хөдөлмөрийн гэрээ
3.3.6.Ажлын байрны түрээсийн гэрээ эсвэл өөрийн өмчийн ажлын байр бол
- үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар
- Бүтээгдэхүүн үйлчилгээний баталгаат байдлыг хангах, жуулчдын эрх ашгийг хамгаалах үүднээс жуулчинтай байгуулах гэрээний төсөл /outbound tour operator-т хамаарна/
- Аялалын хөтөлбөр, багц үнийн судалгаа /outbound tour operator-т хамаарна/
- Даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан байх /outbound tour operator-т хамаарна/.
3.4.Орон нутагт харъяалалтай аж ахуйн нэгж нь дээрхи бичиг баримтыг бүрдүүлэн тухайн аймгийн ЗДТГ-ын аялал жуулчлал хариуцсан нэгж /ажилтан/-ийн гаргасан дүгнэлтийн хамт Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлнэ.
3.5.Байгаль орчин, аялал жуулчлалын яам тухайн байгууллагын хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 14 хоногт багтаан асуудлыг шийдвэрлэнэ. Хэрэв ирүүлсэн материал шаардлага хангахгүй бол дахин тодруулах буюу нэмэгдэл материал гаргуулахаар хүсэлт гаргагчид буцаана.
3.6.Аж ахуйн нэгж нь өөрийн авсан ангилалаас гадна бусад ангилалын шаардлагыг хангаж байвал 2 болон түүнээс дээш ангиллын гэрчилгээ авч болно.
3.7.Хэрэв аж ахуйн нэгж нь аль нэг ангиллын шаардлагыг хангаагүй гэж яам үзвэл ангилал тогтоохоос татгалзсан үндэслэлийг зааж хариуг албан бичгээр хүргүүлнэ.
3.8.Зэрэглэл тогтоохтой холбогдон гарах зардлыг аж ахуйн нэгж байгууллага өөрсдөө хариуцна.
3.9.Ангилал тогтоосны баталгаа болгож Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гэрчилгээ олгоно. Гэрчилгээг нэг жилийн хугацаатай олгох ба гэрчилгээнд ангилал олгосон он, сар, өдөр, бүртгэлийн дугаарыг тусгана.
3.10.Ангилалын гэрчилгээг бусдад шилжүүлэх, засварлахыг хориглоно.
Дөрөв. Ангилалд өөрчлөлт оруулах, ангилалын
гэрчилгээг сунгах, хүчингүй болгох тухай
4.1.Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж нь үйл ажиллагааны чиглэлээ өөрчилсөн тохиолдолд ангилалаа шинэчлэн тогтоолгох талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүсэлт гаргана. Ангилал өөрчлөх үйл явц нь шинээр ангилал авахтай ижил журмаар явагдана.
4.2.Аж ахуйн нэгж нь ангиллын гэрчилгээгээ сунгуулахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
4.2.1 Хүсэлт гаргасан албан тоот
4.2.2.өмнөх онд үйлчилсэн жуулчдын тоо, санхүү, эдийн засгийн үзүүлэлт
4.3.Аж ахуйн нэгж нь дараах зөрчил гаргасан тохиолдолд Байгаль орчин, аялал жуулчлалын яам ангилалын гэрчилгээг хүчингүй болгох эрхтэй. Үүнд:
- Аж ахуйн нэгж татан буугдсан
- Тухайн ангилалд нийцээгүй үйл ажиллагаа явуулсан
- өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас жуулчдын эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд хохирол учруулсан эсвэл уг байгууллагын талаар жуулчдаас удаа дараа гомдол гаргасан нь зохих мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр нотлогдсон
- Ангилалын гэрчилгээний хугацаа дууссанаас хойш 3 сарын дотор сунгуулаагүй
- Ангилалыг хүчингүй болгох тухай шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй.
Тав. Хариуцлага
5.1.Ангилал тогтоолгосон аж ахуйн нэгж нь үйл ажиллагаагаа хэрхэн явуулж байгаад мэргэжлийн хяналтын улсын байцаагч хяналт тавьж, илэрсэн зөрчил дутагдалд Монгол Улсын Аялал жуулчлалын тухай болон холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.