Үйл ажиллагааны гол зорилт
Яамны үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:
1.үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:
2..улс орны тогтвортой хөгжилд нийцсэн байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын талаарх хууль тогтоомжийн төсөл, бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулж батлуулах, бодлогын удирдамжаар хангах;
3.хууль тогтоомж, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын байгаль орчны бүрэлдэхүүн бүлэг, ногоон хөгжлийн бодлогын хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, бодлогын удирдамжаар хангах;
4..байгаль орчны тогтвортой байдлыг хадгалахад чиглэсэн салбар дундын зохицуулалт, олон улсын болон бүс нутгийн түвшинд байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн талаар тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Монгол Улсын оролцоо, арга хэмжээг төлөвлөх, өргөжүүлэх;
5..нүүрстөрөгч багатай хөгжил, ногоон хөгжлийг дэмжих цэвэр технологи, шинжлэх ухааны ололт, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, менежментийн тэргүүний арга барилыг туршин нэвтрүүлэх бодлого, хөтөлбөрийн хувилбар, төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах.