Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Хот суурин газрын орчимд цэцэрлэгжүүлэх талбайн хашаа барих (БОАЖЯ/2019081303) гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Энэхүү ажлаар 13 аймгийн төвд байгуулах бичил цэцэрлэгт төмөр торон хашаа барих ажлыг гүйцэтгэх юм.
Үнийн саналыг 2019 оны 08 сарын 22-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө дор дурьдсан хаягаар дугтуйд битүүмжлэн цаасан хэлбэрээр ирүүлнэ.
Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2019 оны 08 сарын 22-ны өдрийн 09 цаг 30 минутад нээнэ.
Захиалагчийн хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын II байр, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Ц.Бямбасүрэн, өрөөний дугаар 113 тоот, утас (976)-11-261892
Тендерийн баримт бичгийн үнэ 50000 төгрөг
Дансны дугаар: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн сан 100900013412