Нээлттэй ажлын байрны зар

 

АХБ-ны буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах” төслийн нэгжийн нээлттэй ажлын байрны зар – Нийгэм, жендэр, олон нийтийн асуудал хариуцсан мэргэжилтэн

Ажлын чиг үүрэг

Нийгэм, жендэр, олон нийтийн асуудал хариуцсан мэргэжилтэн нь төслийн зохицуулагчийн өдөр тутмын удирдлага, төслийн менежерийн ерөнхий удирдлага доор ажиллаж, төслийн НЖАХТ-г хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ төслийн сурталчлан таниулах, ойлголт нэмэгдүүлэх болон сургалтын үйл ажиллагаануудыг товлосон хугацаанд, үр өгөөжтэй хэрэгжүүлэх, төслийн амьжиргаа, жендэрийн ба ядуурлыг бууруулах зорилтуудын явцыг тайлагнах үүрэг хүлээнэ. Зөвлөхийн ажил үүргийн удирдамжийн дэлгэрэнгүй нь дараах болно. Үүнд:

 

Төлөвлөлт, хамтын ажиллагаа

 

(i)            Төслийн НЖАХТ, ядуурлыг бууруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх стратеги (ЯБНАШС) болон ТТХТ-нд тусгасан жендэр ба нийгмийн холбогдолтой зорилтуудыг хянаж нягтлана.

(ii)           Төсөл хэрэгжүүлэх байгууллага, төсөлтэй хамтран ажиллах хорооны засаг захиргааны төлөөлөл, төслийн бусад оролцогч талуудын чадавхийг дараах шаардлагуудыг хангахтай холбогдуулж бэхжүүлнэ. Үүнд: нийгэм, жендэрийнтэгш байдлыг хангах талаар АХБ, Засгийн газрын шаардлагууд, АХБ-ны нийгмийн хамгааллын бодлогын шаардлагууд, Монгол Улсын Засгийн газраас 2014–2030 онд байгаль орчны салбарт баримтлах жендэрийн стратеги, ТТХТ, НЖАХТ, ЯБНАШС болон нийгмийн холбогдолтой зорилтууд хамаарна. Чадавхи бэхжүүлэх сургалтыг төслийн хугацаанд тодорхой давтамжтайгаар, эсвэл шаардлагатай үед зохион байгуулж, төслийн төлөвлөлт, хэрэгжилтэд жендэр болон нийгмийн талаар тусгаж байна.

(iii)          ТТХТ, НЖАХТ, ЯБНАШС-д тусгасан жендэрийн болоод нийгмийн холбогдолтой зорилтуудыг хангах байдлаар төслийн үйл ажиллагааг төлөвлөх, зохицуулах, хэрэгжүүлэх чиглэлээр ТУН-ийн багийн гишүүд, иргэний нийгмийн байгууллагууд, төслийн бусад оролцогч талуудтай нягт хамтран ажиллана.

(iv)         Иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах, оролцогч талуудтай харилцах стратегийг хэрэгжүүлэхэд идэвхитэй дэмжлэг үзүүлнэ.

(v)          Жендэрийн үндэсний хороо, УХЗ-ны жендэрийн асуудал эрхэлсэн дэд хороо зэрэг бусад байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагааг бий болгоно.

 

Олон нийт, бусад талуудын оролцоо

(i)            Олон нийтэд сурталчлан таниулах хөтөлбөрийг хэрэгжүүлүүлэхээр төслөөс сонгон шалгаруулж авах зөвлөх үйлчилгээний байгууллагатай нягт хамтран ажиллана. Энэхүү хөтөлбөр нь төсөлд хамрагдах айл өрхүүдийг тодорхойлж сонгох, сайжруулсан ариун цэврийн байгууламжийг нэвтрүүлэх, жорлонгийн загвар төлөвлөлт, ашиглалт, засвар үйлчилгээний талаар иргэд, олон нийтийн дэмжлэгийг авах, хүлээн зөвшөөрүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлж, сургалт явуулж, төсөлд хамрагдах хүн амыг чадавхижуулна.

(ii)           Төслийн загвар, төлөвлөлт, үйл ажиллагаанууд ТТХТ, НЖАХТ, ЯБНАШС-д тусгасан жендэрийн болоод нийгмийн зорилтуудтай уялдаж буй эсэхэд хяналт тавьж, эмэгтэйчүүдийн оролцоог хамгийн их байлгахад анхаарна.

(iii)          Төсөлтэй хамтран ажиллах, төслийн үйл ажиллагаанд бусдыг уриалж, дагуулах эмэгтэйчүүдийг тодорхойлж, авч ажиллуулахад дэмжлэг үзүүлнэ.

(iv)         (а) бусдыг уриалж, дагуулах эмэгтэйчүүдийн ажил үүргийг бэхжүүлэхэд чиглэсэн, мөн (б) төсөлд хамрагдах өрхүүдийн үр шим хүртэгч эмэгтэйчүүдэд зориулсан ариун цэврийн байгууламж болоод жорлонгийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой сургалтуудын хэрэгцээ шаардлагыг тодорхойлно.

(v)          Зөвлөх үйлчилгээний байгууллагаас хүн амын дунд явуулах сургалтуудын жендэртэй холбоотой бүрэлдэхүүн хэсгүүдийг хянаж, төслийн үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн төлөөллийг оролцуулах, мөн сургалтууд нь эмэгтэйчүүд болоод тэдний хэрэгцээ шаардлагатай уялдсан, сургалтад эмэгтэй, эрэгтэй оролцогчдыг өргөн хүрээгээр хамруулсан байхад анхаарна.

(vi)         Бусдыг уриалж, дагуулах эмэгтэйчүүдэд зориулсан жендэрийн сургалтыг зохион байгуулах замаар тэднийг төслийн үйл ажиллагаанд үр бүтээлтэй оролцоход дэмжлэг үзүүлнэ.            

 

Хяналт, үнэлгээ, тайлагнал

(i)            ТТХТ, НЖАХТ, ЯБНАШС-д тусгасан жендэрийн болоод нийгмийн зорилтуудад нийцэж буй эсэхийг магадлах үүднээс төслийн үйл ажиллагаануудад дараах байдлаар хяналт тавьж, үнэлэлт дүгнэлт өгнө. Үүнд: (а) төсөл хэрэгжүүлэх байгууллага, төсөлтэй хамтран ажиллах хорооны ажилтан, иргэд, олон нийттэй тодорхой давтамжтай уулзаж, зөвлөлдөх; (б) хүйсээр ангилсан, эмэгтэйчүүдтэй холбоотой өгөгдөл мэдээллийг бүрдүүлэх; (в) төсөлд тусгайлан зориулсан, хүйсээр ангилсан мэдээллийн санг бий болгох (доор дурдсан) зэрэг болно.

(ii)           Олон нийтэд сурталчлан таниулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх байгууллагын зүгээс төслийн эхэнд, мөн жорлон суурилуултын дараа мэдлэг, хандлага, дадалын судалгаа (МХД)-г хийхэд хяналт тавьж, удирдана.

(iii)          Төслийн хяналт, үнэлгээний ажилд үр шим хүртэгч эмэгтэйчүүдийг оролцуулахад нь олон нийтийг уриалж, элсүүлэх эмэгтэйчүүдэд тусламж үзүүлнэ.

(iv)         Төслийн хяналт, үнэлгээний мэдээллийн санд хүйсээр ангилсан (жнь: сургалтад хамрагдсан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тоо г.м) мэдээллийг оруулахад анхаарна. Мэдээллийг тогтмол шинэчилж оруулах бөгөөд найдвартай байдлыг хангана.

(v)          Шаардлагатай тохиолдолд хяналт, үнэлгээний үр дүнд үндэслэн засаж залруулах арга хэмжээг санал болгоно.

(vi)         Төслийн өргөжүүлэх стратеги, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулахад шаардлагатай өгөгдөл, мэдээллийг ТУН-ийн санхүү, бизнесийн мэргэжилтний хүсэлтээр гаргаж өгнө.

(vii)        Төслийн хэрэгжилт хариуцсан зохицуулагчийн удирдлагаар боловсруулах сайжруулсан ариун цэврийн байгууламжийн ашиглалт, засвар үйлчилгээний гарын авлагад оруулах холбогдох бүрэлдэхүүн хэсгүүдийг хянаж нягтлах буюу бэлтгэж өгнө.

(viii)       Төслийн жендэрийн болоод нийгмийн зорилтуудын явцын тайланг бэлтгэнэ. Тэдгээр тайланд (а) НЖАХТ-ний хэрэгжилтийг хянах матрикс, мөн (б) амьжиргаа, жендэр, ядуурлыг бууруулахтай холбоотой төслийн үйл ажиллагаа, зорилтуудыг сайжруулахад чиглэсэн санал зөвлөмжийг оруулна.

(ix)         Мэдлэг олгох материал бэлтгэх талаар олон нийтэд сурталчлан таниулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээний байгууллагад дэмжлэг үзүүлж, уг материалуудыг хянан засварлах, тараах ажлыг удирдана.

 

Нийгэм, жендэр, олон нийтийн асуудал хариуцсан мэргэжилтэн (үндэсний, 4 жилийн хугацаанд 24хүн-сар, Улаанбаатар хотод ажиллах) нь дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд: (i) нийгмийн шинжлэх ухаан эсвэл хөгжлийн судалгаа, жендэрийн буюу нийгмийн ажил зэрэг холбогдох мэргэжлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй байх; (ii) АХБ, бусад олон улсын байгууллагаас санхүүжүүлсэн төслүүдэд 5-аас доошгүй жил ажилласан мэргэжлийн туршлагатай; (iii) олон нийт, орон нутгийн байгууллагуудтай ажиллах оролцооны болоод зохицуулах ур чадвартай өндөртэй байх; (iv) жендэрийн тэгш эрхийн үзэл баримтлалыг нэвтрүүлэх, жендэрийн мэдрэмжтэй тайлан боловсруулах гүнзгий мэдлэгтэй; мөн (v) Англи хэл, компьютерийн мэдлэг сайтай бол давуу тал болно.

Бүрдүүлэх баримт бичиг

- Анкет (Маягт №1-ийн дагуу), цээж зураг 4х6 хэмжээтэй 1 хувь

- CV болон өргөдөл /англи болон монгол хэл дээр/

-Бакалаврын болон түүнээс дээш боловсролын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар

- Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар

- Иргэний үнэмлэхний хуулбар

Шаардлага хангасан материалыг дугтуйнд хийн доорхи хаягаар 2017 оны  06 дугаар сарын 21-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлэх буюу uranchimeg.spg@mne.gov.mnхаягаар явуулна уу.

Хаяг: Хан-Уул дүүрэг, Зайсан-9 гудамж, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, 309тоот өрөө

Холбогдох утас: 7000 9189, 70119189

Жич: Дээрхи шаардлагыг хангаагүй материалыг шалгаруулалтанд оролцуулахгүй болохыг анхаарна уу. Бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй. Зөвхөн шалгаруулалтанд тэнцсэн оролцогчтой утсаар болон е-мэйлээр холбоо барихыг анхаарна уу. Уг ажлын байрны шалгаруулалтанд Монгол улсын иргэн оролцох боломжтой.