Нээлттэй ажлын байрны зар

АХБ-ны буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах” төслийн нэгжийн нээлттэй ажлын байрны зар – Ариун цэврийн байгууламжийн технологийн инженер

Ажлын чиг үүрэг

Ариун цэврийн байгууламжийн технологийн инженер нь төслийн зохицуулагчийн өдөр тутмын удирдлага, төслийн менежерийн ерөнхий удирдлага доор ажиллаж, ТУН-ийн баг, Засгийн газар болон ИНБ-уудтай дараах ажил үүргийн хүрээнд нягт хамтран ажиллана. Үүнд:

(i)            Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн газрын гадарга, доод үе давхарга, хөрсний бохирдлын зэрэг, эрүүл ахуйтай холбоотой өвчлөл үүсэх эрсдэл, үер усны нөлөө, бусад холбогдох хүчин зүйлсийг харгалзан үзсэний үндсэн дээр айл өрхүүдэд суурилуулахад хамгийн тохиромжтой сайжруулсан ариун цэврийн байгууламжийн хувилбар (экологид ээлтэй жорлон, эсвэл хадгалах сав)-ыг ТУН-ийн багийн гишүүд, гэрээт гүйцэтгэгчид, айл өрхүүдтэй хамтран тодорхойлно.

(ii)           Гэрээт гүйцэтгэгчийн загвар, төлөвлөлтийг хянан үзэж, зөвшөөрөл олгоно. Ингэхдээ уг загвар, төлөвлөлт нь төслөөс хэрэгжүүлэх жорлонгийн технологитой нийцэх эсэх, мөн хөрсний бохирдлыг бууруулах, ариун цэврийн байгууламжийг сайжруулах төслийн үндсэн зорилготой уялдаж буй эсэхэд хяналт тавина.

(iii)          Төсөлд хамрагдах өрхүүдэд жорлон суурилуулах ажлыг зохицуулах, хянаж удирдах үүрэг хүлээнэ.

(iv)         Нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулах шаардлагатай болсон тохиолдолд хэрэгцээтэй материалыг бүрдүүлж, бэлтгэхэд төсөл хэрэгжүүлэх байгууллага, холбогдох аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлнэ.

(v)          Суурилуулсан ариун цэврийн байгууламжуудын гүйцэтгэл, үйл ажиллагааг шалгаж, тэдгээрийг гэрээт гүйцэтгэгч батлагдсан загвар, төлөвлөлтийн дагуу барьсан эсэхийг баталгаажуулна.

(vi)         Төсөл хэрэгжүүлэх явцад баримтлах байгаль орчны аюулгүй байдлын удирдамжийг гэрээт гүйцэтгэгч мөрдөж буй эсэхэд хяналт тавина. Барилгын ажил дууссаны дараа үзлэг шалгалтыг өрх бүрээр хийхдээ байгаль орчны аюулгүй байдлын удирдамжид хавсаргасан шалгалтын хуудсыг ашиглана.

(vii)        Ажлын байр, эрүүл мэнд, аюулгүй ажиллагаатай холбоотой аливаа осол, аваарын тохиолдол болоод төслийн гомдол барагдуулах механизмын дагуу асуудлыг шийдвэрлэхээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийг төслийн хяналт, үнэлгээний мэдээллийн санд оруулж бүртгэнэ.

(viii)       Олон нийтэд сурталчлан таниулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээт байгууллагын боловсруулах ашиглалт, засвар үйлчилгээний гарын авлагын төслийг хянан засварлана.

(ix)         Суурилуулсан ариун цэврийн байгууламжуудад төслийн хугацаанд тодорхой давтамжтайгаар мониторинг хийж, жорлонгуудын нөхцөл, ашиглалт, засвар үйлчилгээ болон төсөлд хамрагдсан айл өрхүүдэд тулгарч буй асуудлуудын талаар хяналт тавина.

(x)          Төслийн өргөжүүлэх стратеги, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулахад шаардлагатай өгөгдөл, мэдээллийг ТУН-ийн санхүү, бизнесийн мэргэжилтний хүсэлтээр гаргаж өгнө.

(xi)         Мэргэжилтний төслийн хүрээнд гүйцэтгэх ажил үүрэгтэй холбогдуулан БОАЖЯ, нутаг дэвсгэрийн харгалзах засаг захиргаа, хувийн хэвшил, бусад холбогдох оролцогч талуудын дунд зохион байгуулах сургалтын хэрэгцээ шаардлагыг тодорхойлно. Сайжруулсан ариун цэврийн байгууламжийн чиглэлээр төслийн гол оролцогч талуудын чадавхийг бэхжүүлэх хялбаршуулсан сургалтын хөтөлбөрийг ТУН-ийн мэргэжилтнүүдтэй хамтран боловсруулж, сургалтыг зохион байгуулна.

(xii)        Төслийн хэрэгжилт хариуцсан зохицуулагчийн удирдлагаар боловсруулах сайжруулсан ариун цэврийн байгууламжийн ашиглалт, засвар үйлчилгээний гарын авлагад оруулах холбогдох бүрэлдэхүүн хэсгүүдийг хянаж нягтлах буюу бэлтгэж өгнө.

(xiii)       Зөвлөхийн ажлын үйл явц, үр дүнг дэлгэрэнгүй тайлбарласан хагас жилийн явцын тайлангуудыг АХБ-нд хүргүүлнэ. Мөн төслийн эцсийн тайланд тусгах төслөөс гарсан сургамж, дүгнэлтийг бэлтгэнэ.

 

Тавигдах шаардлага

Ариун цэврийн байгууламжийн технологийн инженер (үндэсний, 4 жилийн хугацаанд 16хүн-сар, Улаанбаатар хотод ажиллах) нь дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд: (i) эрүүл ахуй, байгаль орчны инженерчлэл, хаягдлын менежмент болон байгалийн нөөцийн менежментийн магистр ба түүнээс дээш зэрэгтэй байх; (ii) эрүүл ахуйн технологи, тэр дундаа сайжруулсан ариун цэврийн байгууламж, хатуу хаягдал, хаягдал ус цэвэршүүлэх тогтолцооны чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх; мөн (iii) Англи хэлний мэдлэг сайтай бол давуу тал болно.

Бүрдүүлэх баримт бичиг

- Анкет (Маягт №1-ийн дагуу), цээж зураг 4х6 хэмжээтэй 1 хувь

- CV болон өргөдөл /англи болон монгол хэл дээр/

-Бакалаврын болон түүнээс дээш боловсролын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар

- Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар

- Иргэний үнэмлэхний хуулбар

Шаардлага хангасан материалыг дугтуйнд хийн доорхи хаягаар 2017 оны  06 дугаар сарын 21-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлэх буюу uranchimeg.spg@mne.gov.mnхаягаар явуулна уу.

Хаяг: Хан-Уул дүүрэг, Зайсан-9 гудамж, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, 309тоот өрөө

Холбогдох утас: 7000 9189, 70119189

Жич: Дээрхи шаардлагыг хангаагүй материалыг шалгаруулалтанд оролцуулахгүй болохыг анхаарна уу. Бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй. Зөвхөн шалгаруулалтанд тэнцсэн оролцогчтой утсаар болон е-мэйлээр холбоо барихыг анхаарна уу. Уг ажлын байрны шалгаруулалтанд Монгол улсын иргэн оролцох боломжтой.