Ажлын байрны зар

АХБ-ны буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах” төслийн нэгжийн нээлттэй ажлын байрны зар – Эрүүл мэнд, эрүүл ахуйн мэргэжилтэн

Ажлын чиг үүрэг

Эрүүл мэнд, эрүүл ахуйн мэргэжилтэн нь төслийн зохицуулагчийн өдөр тутмын удирдлага, төслийн менежерийн ерөнхий удирдлага доор ажиллаж, ТУН-ийн баг, Засгийн газар болон ИНБ-уудтай дараах ажил үүргийн хүрээнд нягт хамтран ажиллана. Үүнд:

(i)            Эрүүл мэнд, эрүүл ахуйтай холбоотой төслийн үйл ажиллагаануудыг удирдана.

(ii)           Төслийн төлөвлөлт, загвар, үйл ажиллагаанууд нь төслийн эрүүл мэнд, эрүүл ахуйн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулж буй эсэхэд хяналт тавина.

(iii)          Эрүүл ахуй, ариун цэврийн талаар гарсан зан төлөв, ойлголтын өөрчлөлтүүд зэрэг төслийн үйл явцыг бүртгэх зорилгоор, хүйсээр ангилсан мэдээ өгөгдлийг төслийн нийгэм, жендэр, олон нийтийн асуудал хариуцсан мэргэжилтэн, багийн бусад гишүүдтэй хамтран цуглуулна.

(iv)         Эрүүл мэндийн яам, дүүрэг, хорооны эмнэлэг, бусад байгууллагууд зэрэг гол оролцогч талуудын төслийн оролцоог хангахад дэмжлэг үзүүлнэ. Эрүүл мэнд, эрүүл ахуйн чиглэлээр төслөөс хэрэгжүүлж буй үйл ажиллагаанууд, тэдгээрийн явцын талаар оролцогч талуудад танилцуулж, ойлголтыг нэмэгдүүлэх, шинэ мэдээллээр хангах арга хэмжээ авна.

(v)          Мэргэжилтний төслийн хүрээнд гүйцэтгэх ажил үүрэгтэй холбогдуулан БОАЖЯ, нутаг дэвсгэрийн харгалзах засаг захиргаа, хувийн хэвшил, бусад холбогдох оролцогч талуудын дунд зохион байгуулах сургалтын хэрэгцээ шаардлагыг тодорхойлно. Сайжруулсан ариун цэврийн байгууламжийн чиглэлээр төслийн гол оролцогч талуудын чадавхийг бэхжүүлэх хялбаршуулсан сургалтын хөтөлбөрийг ТУН-ийн мэргэжилтнүүдтэй хамтран боловсруулж, сургалтыг зохион байгуулна. Үүнд ус, ариун цэвэр, эрүүл ахуйн (WASH) хүрээнд “хорооны эмнэлгүүдийг сургаж, дадлагажуулах” хөтөлбөр, мөн хорооны эмнэлгүүд сурч мэдсэнээ эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд, олон нийтэд түгээх, мэдээлэл олгох материалуудыг тараах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэсэн дагалдах стартеги багтана.

(vi)         Ариун цэврийн байгууламжтай холбоотой эрүүл мэндийн мониторингийн хөтөлбөрт хамрагдах эрүүл мэндийн байгууллагуудад зориулж жил бүр нэгээс цөөнгүй тооны сургалт зохион байгуулна (дэлгэрэнгүйг C014; Параграф. 66-аас харах).

(vii)        Ариун цэврийн байгууламжтай холбоотой эрүүл мэндийн мониторингийн хөтөлбөрийн вэб платформыг боловсруулахтай холбогдуулж компьютер хангамжийн техникийн дэмжлэг үзүүлэх (багц C014) мэдээллийн технологийн компанийг удирдлага, хяналтаар хангана. Мэдээ өгөгдөл оруулах, програмыг ажиллуулах болон бусад мэдээллийн технологийн асуудлуудаар холбогдох байгууллагуудад сургалт өгөх зорилгоор энэхүү мэдээллийн технологийн компанийг (vi)-д дурдсан сургалтын үйл ажиллагаануудад хамруулах ажлыг зохицуулна.

(viii)       “Хорооны эмнэлгүүдийг сургаж, дадлагажуулах” арга барилын амжилт, гарах сургамжуудыг хянах мониторингийн хялбар хөтөлбөрийг боловсруулна. Үүнд тухайлбал сургалтын үр дүнд хэдэн хүн WASH буюу ус, ариун цэвэр, эрүүл ахуйн шинэ мэдээлэл авсан зэргийг багтаана. Энэ нь сайжруулсан ариун цэврийн байгууламжийг олон нийтэд сурталчлан таниулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээт байгууллагын гүйцэтгэх “суурь үзүүлэлтийн” болон “төслийн төгсгөлийн” судалгаануудын нэг хэсэг болно.

(ix)         Ариун цэврийн байгууламжтай холбоотой эрүүл мэндийн хөтөлбөрөөс гарсан үр дүнд үндэслэн, ариун цэврийн байгууламжийн нийгмийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөлд дүн шинжилгээ хийх загварыг боловсруулж, төсөл хэрэгжих гэр хорооллын бүсэд туршин, хэрэгжүүлнэ.

(x)          Олон нийтэд сурталчлан таниулах хөтөлбөрийн загвар, төлөвлөлтийг боловсруулахад дэмжлэг үзүүлж, холбогдох мэдээ материалаар хангана.

(xi)         Төслийн суурь үзүүлэлтийн болон төгсгөлийн мэдлэг, хандлага, дадалын судалгаа (МХД)-уудын загвар, төлөвлөлтийг боловсруулах, бэлтгэл ажлыг хангахад дэмжлэг үзүүлнэ. Үүнд олон нийтэд сурталчлан таниулах хөтөлбөрийн тайланг хянан засварлах, мэдээ өгөгдлийг хянах хамаарна.

(xii)        Төслийн хэрэгжилт хариуцсан зохицуулагчийн удирдлагаар боловсруулах сайжруулсан ариун цэврийн байгууламжийн ашиглалт, засвар үйлчилгээний гарын авлагад оруулах холбогдох бүрэлдэхүүн хэсгүүдийг хянаж нягтлах буюу бэлтгэж өгнө.

(xiii)       Төслийн өргөжүүлэх стратеги, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулахад шаардлагатай өгөгдөл, мэдээллийг ТУН-ийн санхүү, бизнесийн мэргэжилтний хүсэлтээр гаргаж өгнө.

(xiv)       Зөвлөхийн ажлын үйл явц, үр дүнг дэлгэрэнгүй тайлбарласан хагас жилийн явцын тайлангуудыг АХБ-нд хүргүүлнэ. Мөн төслийн эцсийн тайланд тусгах төслөөс гарсан сургамж, дүгнэлтийг бэлтгэнэ.

 

Тавигдах шаардлага

Эрүүл мэнд, эрүүл ахуйн мэргэжилтэн (үндэсний, 4 жилийн хугацаанд 36хүн-сар, Улаанбаатар хотод ажиллах) нь дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд: (i) эрүүл ахуй, эрүүл мэнд болон анагаахын шинжлэх ухааны бусад мэргэжлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй байх (доктор буюу PhD зэргийг илүүд үзнэ); (ii) эрүүл мэндийн салбарт, тэр дундаа гэр хорооллын эрүүл ахуйн нөхцөл байдал, эрүүл мэнд, ариун цэврийн байгууламжийн одоогийн тогтолцооны давуу болоод дутагдалтай тал, экологид ээлтэй байгууламжийн гүйцэтгэх үүрэг зэрэг чиглэлээр бодитоор хэрэгжүүлсэн ажлын 10-аас доошгүй жилийн туршлагатай; (iii) мэдээ өгөгдөл цуглуулах, оролцоог хангасан төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэргэжлийн харилцаа холбоог эрүүл мэндийн гол байгууллагуудтай тогтоосон байх; (iv) харилцааны, мөн дэмжлэг үзүүлэх ур чадвар өндөртэй байх; мөн (v) Англи хэлний ярианы ба бичгийн мэдлэг сайтай бол давуу тал болно.

Бүрдүүлэх баримт бичиг

- Анкет (Маягт №1-ийн дагуу), цээж зураг 4х6 хэмжээтэй 1 хувь

- CV болон өргөдөл /англи болон монгол хэл дээр/

-Бакалаврын болон түүнээс дээш боловсролын дипломын нотариатаар   баталгаажуулсан хуулбар

- Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар

- Иргэний үнэмлэхний хуулбар

Шаардлага хангасан материалыг дугтуйнд хийн доорхи хаягаар 2017 оны  06 дугаар сарын 20-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлэх буюу uranchimeg.spg@mne.gov.mnхаягаар явуулна уу.

Хаяг: Хан-Уул дүүрэг, Зайсан-9 гудамж, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, 309тоот өрөө

Холбогдох утас: 7000 9189, 70119189

Жич: Дээрхи шаардлагыг хангаагүй материалыг шалгаруулалтанд оролцуулахгүй болохыг анхаарна уу. Бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй. Зөвхөн шалгаруулалтанд тэнцсэн оролцогчтой утсаар болон е-мэйлээр холбоо барихыг анхаарна уу. Уг ажлын байрны шалгаруулалтанд Монгол улсын иргэн оролцох боломжтой.