Ажлын байрны зар

АХБ-ны буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах” төслийн нэгжийн нээлттэй ажлын байрны зар – Хөрс, усны бохирдлын асуудал хариуцсан мэргэжилтэн

Ажлын чиг үүрэг

Хөрс, усны бохирдлын асуудал хариуцсан мэргэжилтэн нь төслийн зохицуулагчийн өдөр тутмын удирдлага, төслийн менежерийн ерөнхий удирдлага доор ажиллаж, хөрс болон усны чанарын хяналт шинжилгээний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн хөрс, усны бохирдлын асуудлыг шийдвэрлэх талаар дэмжлэг үзүүлж ажиллана. Зөвлөхийн ажил үүргийн удирдамжийн дэлгэрэнгүй нь дараах болно(хөрс, усны хяналт шинжилгээний зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллагын ажлын даалгавартай уялдаатай). Үүнд:

(i)            Хөрсний чанарын хяналт шинжилгээний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор сонгон шалгаруулж авах зөвлөх үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллана.

(ii)          Төслийн бэлтгэл шатанд боловсруулсан хөрсний чанарын хяналт шинжилгээний хөтөлбөрийг зөвлөх үйлчилгээний байгууллагын хамт хянаж, шаардлагатай бол сайжруулна.

(iii)         Хөтөлбөрийн үр дүнг хэрэгжүүлэх, дүнд шинжилгээ хийх, тайлагнахад зориулж зөвлөх үйлчилгээний байгууллагаас санал болгосон мэдээллийн сангийн загвар болон өгөгдөлд дүн шинжилгээ хийх, тайлагнах журмын төслийг хянаж нягтлана.

(iv)         Зөвлөх үйлчилгээний байгууллагийн бэлтгэсэн явцын ба үр дүнгийн тайлангууд, хяналт шинжилгээний гарын авлагыг хянаж шалгана.

(v)          БОАЖЯ, бусад оролцогч талуудад зориулж зөвлөх үйлчилгээний байгууллагаас зохион байгуулах хөрс, усны бохирдлын асуудлыг ялангуяа ариун цэврийн байгууламж, эрүүл мэндтэй холбогдуулан авч үзэх сургалтад дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллана.

(vi)         Төслийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, мөн БОАЖЯ, бусад байгууллагуудын хөрс, усны бохирдлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалт, мэдлэг олгох материалуудыг зөвлөх үйлчилгээний байгууллагатай хамтарч бэлтгэнэ.

(vii)        Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулах шаардлагатай болсон тохиолдолд хэрэгцээтэй материалыг бүрдүүлэхэд төсөл хэрэгжүүлэх байгууллага, холбогдох аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлнэ.

(viii)      Хөрсний бохирдлын асуудлыг төслийн хүрээнд авч үзэх, шийдвэрлэхэд салбар дундын оролцоо, дэмжлэгийг эрчимжүүлнэ. Үүнд холбогдох чиглэлийн яамд болон иргэний нийгмийн байгууллагуудыг багтана.

(ix)         Зөвлөх үйлчилгээний байгууллагийн бүрдүүлсэн хяналт шинжилгээний мэдээллийн сан нь БОАЖЯ-ны газарзүйн мэдээллийн систем болоод компютер хангамжийн системтэй зохицох эсэхийг магадалж, баталгаажуулна.

(x)          Хяналт шинжилгээний хөтөлбөрийн мэдээ өгөгдлийг БОАЖЯ-нд тогтмол хүргүүлж, БОАЖЯ-ны системд оруулахыг хариуцна. Ингэснээр зөвлөх үйлчилгээний байгууллага, БОАЖЯ-ны аль алинд мэдээ өгөгдөл хүртээмжтэй болохын зэрэгцээ мэдээ өгөгдлийг давхар хадгалах ач холбогдолтой.

(xi)         Хяналт шинжилгээний хөтөлбөрийг зөвлөх үйлчилгээний байгууллагаас БОАЖЯ-нд, мөн хөтөлбөрийг БОАЖЯ-ны өмнөөс үргэлжлүүлэн хэрэгжүүлэх байгууллагад шилжүүлэн өгөх шаардлага гарсан тохиолдолд шилжүүлэн өгөх стратегийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

(xii)        Төслийн өргөжүүлэх стратеги, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулахад шаардлагатай өгөгдөл, мэдээллийг ТУН-ийн санхүү, бизнесийн мэргэжилтний хүсэлтээр гаргаж өгнө.

(xiii)      Төслийн хэрэгжилт хариуцсан зохицуулагчийн удирдлагаар боловсруулах сайжруулсан ариун цэврийн байгууламжийн ашиглалт, засвар үйлчилгээний гарын авлагад оруулах холбогдох бүрэлдэхүүн хэсгүүдийг хянаж нягтлах буюу бэлтгэж өгнө.

(xiv)      Төслийн явцын тайлангуудад хавсаргах хагас жилийн явцын тайланг бэлтгэж хүргүүлнэ.

 

Тавигдах шаардлага

Хөрс, усны бохирдлын асуудал хариуцсан мэргэжилтэн (үндэсний, 4 жилийн хугацаанд 24хүн-сар, Улаанбаатар хотод ажиллах) нь дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд: (i) хөрс, ус зүй болон бусад холбогдох мэргэжлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй байх (доктор буюу PhD зэргийг илүүд үзнэ); (ii) судалгаа шинжилгээ, үнэлгээ, хөрс ба усны бохирдлын менежментийн чиглэлээр 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай; (iii) төрийн байгууллагууд, олон нийт, ИНБ-ууд, бусад оролцогч талуудтай хамтран ажиллах чадвартай байх; мөн (iv) Англи хэлний мэдлэг сайтай бол давуу тал болно.

Бүрдүүлэх баримт бичиг

- Анкет (Маягт №1-ийн дагуу), цээж зураг 4х6 хэмжээтэй 1 хувь

- CV болон өргөдөл /англи болон монгол хэл дээр/

-Бакалаврын болон түүнээс дээш боловсролын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар

- Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар

- Иргэний үнэмлэхний хуулбар

Шаардлага хангасан материалыг дугтуйнд хийн доорхи хаягаар 2017 оны  06 дугаар сарын 20-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлэх буюу uranchimeg.spg@mne.gov.mnхаягаар явуулна уу.

Хаяг: Хан-Уул дүүрэг, Зайсан-9 гудамж, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, 309тоот өрөө

Холбогдох утас: 7000 9189, 70119189

Жич: Дээрхи шаардлагыг хангаагүй материалыг шалгаруулалтанд оролцуулахгүй болохыг анхаарна уу. Бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй. Зөвхөн шалгаруулалтанд тэнцсэн оролцогчтой утсаар болон е-мэйлээр холбоо барихыг анхаарна уу. Уг ажлын байрны шалгаруулалтанд Монгол улсын иргэн оролцох боломжтой.