ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА  

Швейцарийн хөгжлийн агентлаг болон Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр хамтран хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны албан хаагчдад тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн бодлогыг сурталчлан таниулах, ногоон хөгжилд төрийн албан хаагчдын манлайллыг идэвхижүүлэх зорилгоор “Байгууллагын ногоон менежмент” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Төрийн албан хаагчид тус сургалтад хамрагдсанаар Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, салбар хоорондын бодлогын уялдаа холбоо, Байгаль орчны удирдлагын тогтолцоог албан байгууллагадаа нэвтрүүлэх хэрэгцээ, шаардлага, хэрэгжүүлэлтийн үр өгөөж, тооцооллын талаар мэдээлэлтэй болж нийгэмд тогтвортой хөгжил, ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролын талаарх ойлголтыг түгээн дэлгэрүүлж тогтвортой амьдралын хэв маягийг өөртөө төлөвшүүлэх чадавхийг бүрдүүлэх явдал юм.