Монгол Улсын Улаан номыг хэн сайн мэдэх вэ? танин мэдэхүйн уралдаант тэмцээн боллоо

Хэнтий аймгийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан “Монгол Улсын Улаан номыг хэн сайн мэдэх вэ?” танин мэдэхүйн уралдаант тэмцээн 05 сарын 11,12 өдрүүдэд Хэнтий аймгийн Чингис хотноо амжилттай болж өндөрлөлөө.

 

 

ЕБС-ийн сурагчдын байгаль орчин, амьтан ургамлын талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, байгаль орчноо хайрлан хамгаалах төлөвшлийг олгох зорилготой зохион байгуулдаг тус тэмцээнийг 2016 онд нийслэлийн 9 дүүргийн ЕБС-уудын дунд зохион байгуулж байсан бол энэ жил БОАЖЯ, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв “УТҮГ”, Хэнтий аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Хэнтий аймгийн боловсрол соёл, урлагийн газрууд хамтран Хэнтий аймгийн Ерөнхий боловсролын 8 сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгууллаа.

 

Тэмцээн нийт 5 үе шаттай явагдсан бөгөөд сурагчдын амьтан, ургамлын талаарх мэдлэг ойлголтыг нэгтгэн, нийт 5 шүүгчийн бүрэлдэхүүн ажиллаж, хариулт бүрийг 0-8 оноогоор дүгнэж дараах байрыг багууд эзэллээ. Үүнд:.

Хан Хэнтий цогцолбор сургууль “Хотон шувуу” баг 55 оноогоор 1-р байр,

Хэрлэн 1-р сургууль “Хувьсал” баг 52,3 оноогоор 2-р байр,

Өмнөдэлгэр сумын ЕБС “Изап” баг 51,6 оноогоор 3-р байр,

Тэмүүжин цогцолбор сургууль “Тэмүүжин 1” баг 50,3 оноогоор тусгай байрыг

тус тус эзэлсэн бол тэмцээнд оролцсон 4 багийн багш, сурагчдыг Өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр шагнаж урамшууллаа.