Маргааш 2000 гаруй хүн Туул, Сэлбэ голын орчмыг цэвэрлэнэ

 

  Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Туул голын сав захиргаа хамтран “Байгаль хамгаалах хаврын сарын аян”-ны хүрээнд Туул, Сэлбэ голын эрэг дагуу цэвэрлэгээ хийх ажлыг зохион байгуулах гэж байна.

Тус аяныг “Эрүүл амьдралын үндэс иргэн таны оролцоо” уриан дор тэмдэглэж байгаа бөгөөд Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр, Туул, Сэлбэ голын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

Цэвэрлэгээнд БОАЖЯ, НЗДТГ, Туул голын сав газрын захиргаа, Батлан хамгаалахын их сургууль, Цаг уур, орчны шинжилгээний газар, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Иргэний нисэхийн авто бааз, Ой судалгаа хөгжлийн төв, Монгол-Ус ТӨҮГ, Нийслэлийн боловсролын газар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, “Сэрүүлэг” их сургууль зэрэг нийт 10 байгууллагын 2000 гаруй хүн оролцох юм. Тэд “Рийвэр бийч” амралтаас зүүн тийш Баянзүрхийн гүүр, Хар усан тохойгоос Гачуурт тосгон, Сэлбэ гол, Дунд голын  нийт 875 га талбайг 4 хэсэгт хуваагдан цэвэрлэх юм.