“Авилга, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт боллоо

АТГ-аас зохион байгуулсан “Авилга, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтанд БОАЖЯ-ны албан хаагчид хамрагдлаа.

Уг сургалтыг АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Н.Батчулуун удирдан явуулсан бөгөөд нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол болон хуулиар хүлээсэн албан үүрэг хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, хянах замаар нийтийн албаны үйл ажиллагааг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэх нөхцөлийг баталгаажуулж төрийн албаны ил тод, итгэл даах байдлыг хангах ёстой гэдгийг онцолж байлаа.

Хэрхэн авилгааас сэргийлэх, албан тушаалаа ашиглан ашиг сонирхлын зөрчил гаргахгүй байх, Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг яагаад, ямар үндэслэлээр боловсруулсан, хэрхэн ашиг сонирхлын зөрчил гаргахгүй ажиллах, төр засаг, албан байгууллагууд авилагалаас хэрхэн ангид байх, ашиг сонирхлыг зөрчлийг урьдчилан сэргийлэх, хориглох хязгаарлах, шийдвэрлэх, хариуцлага тооцох зэргээр зохицуулдаг гэх мэт хэрэгтэй мэдлэг, мэдээлэл өгсөн нь энэхүү сургалтын том давуу тал болж чадсан юм.

Сургалтын үеэр тухайн асуудлын талаар зөвхөн илтгэгч ярьж мэдлэг, мэдээлэл өгөхөөс гадна сонсогчидтойгоо харилцан ярилцаж асуудлыг тал бүрээс нь шинжлэн гаргаж ирсэн нь саашаалтай байлаа.

Хэрвээ төрийн албан хаагч нь санаатай болон санамсаргүй байдлаас болж авилгалын хэрэгтэй холбогдвол түүнийгээ хэрхэн зөв шийдэх, авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн агуулгын хүрээнд явагдаж албан хаагчид идэвхитэй оролцсон, ажил хэрэгч, үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.