Шилдэг нийтлэл шалгаруулах уралдааны удирдамж

Хаягдал ус уриан дор зохион байгуулагдаж байгаа    “Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд “байгаль орчинд ээлтэй” сэтгүүлчдийн дунд зарлаж буй шилдэг нийтлэл шалгаруулах уралдааны удирдамж

Нэг. Зорилго:

“Хаягдал ус-Түүний үнэ цэнэ” сэдэвт шилдэг нийтлэлийн уралдааны зорилго нь усыг хэмнэх, хаягдал усыг дахин ашиглах боломж болон түүний үнэ цэнэ, ач холбогдлын талаар олон нийтэд сурталчлан таниулахад оршино.

Хоёр. Хугацаа: 2017.03.15 – 2017.04.15

Гурав. Уралдаанд оролцох хэвлэл мэдээллийн байгууллагын бүтээлд тавих шаардлага:

  1. Сэтгүүлчийн мэргэжлийн шаардлага шалгуур, ёс зүйн хэм хэмжээг баримталсан байна.
  2. Бүтээл нь “Дэлхийн усны өдөр”-ийг олон нийтэд сурталчилсан, усны салбарт тулгарч буй бэрхшээл, хаягдал усыг дахин ашиглах боломж бололцоо, хаягдал усыг дахин ашиглаж буй иргэн, аж ахуй нэгж байгууллагын арга туршлагыг олон нийтэд сурталчлах, усны үнэ цэнийг хөндсөн, усаа зүй зохистой ашиглах хэвшлийг бий болгоход уриалсан шинжтэй эдгээр сэдвүүдийг хөндсөн байна.
  3. Бүтээл нь баримт судалгаанд тулгуурласан, тэнцвэртэй, олны анхаарлыг татаж, нийгмийн сэтгэлзүйд хүрэхүйц, мэдээллийн эх сурвалжаа ил тод дурдсан, асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлж санал болгосон байвал зохино.
  4. Уралдаанд оролцож буй сэтгүүлч нь уралдааны хугацаанд 2-оос доошгүй сурвалжлага, нийтлэл бэлтгэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэсэн байна.
  5. Оролцогчид бүтээлийн хамт овог нэр, утасны дугаар, цахим шуудангийн хаяг бүхий мэдээллийг хавсаргана.
  6. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан 2017 оны 3 дугаар сарын 15-наас 4 дүгээр сарын 15-ныг хүртэлх хуацаанд нийтлэлээ олон нийтэд хүргэсэн байна.

Хэвлэмэл, сайтын бүтээл нь:

  1. Сэтгүүлчид асуудал хөндсөн, задлан шинжилсэн, газар дээрээс нь сурвалжилсан төрлийн бүтээлээ вэб сайтад байршуулан олон нийтэд хүргэсэн байна.

 Дөрөв: Шүүгчдийн бүрэлдэхүүн, шалгаруулах үйл явц

Уралдаанд ирүүлсэн бүтээлийг БОАЖЯ, усны салбарын болон сэтгүүл зүйн мэргэжлийн багш нараас бүрдсэн шүүгчдийн бүрэлдэхүүн шалгаруулж дүгнэнэ. Шилдэг бүтээлийн шагналыг 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр багтаан шалгаруулна.

Тав: Шагнал, урамшууллын тухай

Нийтлэл, сурвалжлагын төрлийн бүтээл/сонин, вэб сайт/

Тэргүүн байр:1.0 сая төгрөг

Дэд байр: 800 мянган төгрөг

Гутгаар байр: 500 мянган төгрөг

Бүтээл хүлээн авах хугацаа: 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал

 

Лавлах утас 51-260718