Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаа 2017 онд хамтарч ажилладаг 11 байгууллагатай гэрээ санамж бичиг байгууллаа. Эхний байгууллага Увс аймгийн Хилийн 0245-р ангийн даргаЦ.Батбаяр, Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Одсүрэн нар баталж хэрэгжүүлэхээр боллоо.

Энэхүү санамж бичгийн гол зорилго нь Байгаль хамгаалах хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг хэрэгжүүлэх, улсын хил дагуу орших тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтыг сайжруулах, хяналттай байлгах, зөрчил, хууль бус үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, зөрчил гаргасан тохиолдолд шуурхай шийдвэрлэхэд хоёр тал хамтран ажиллахад оршино.

Бидний хамтын ажиллагаа бэхжих болтугай.          

Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн  Хамгаалалтын захиргаа