ЗАР. ГАЗАР АШИГЛАХ ЭРХИЙГ ДУУСГАВАР БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалт, Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 154 тоот санал, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1/85, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1/115 тоот албан бичиг, Хатгал тосгоны газрын даамлын 2016 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн тодорхойлолтыг тус тусүндэслэн:

Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зорилгоор газар ашиглах эрхийн гэрчилгээ авсан хавсралтанд дурдсан нэр бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгож, эдгээр аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулсан газар ашиглах гэрээг цуцлах болсныг мэдэгдэж байна.

 

Газар ашиглах эрхийг дуусгавар болгох иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт

Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын нэр

УТХГ

Байршил

Хэмжээ

Цуцлах үндэслэл

Тайлбар

1

Залуу Монгол ХХК

Хөвсгөлийн БЦГ

Мэргэн уул

9,3 га

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40-1-5,6

Үйл ажиллагаа явуулж газар ашиглаагүй, газрын төлбөрөө бүрэн төлөөгүй

2

Хөвсгөл давалгаа ХХК

Хөвсгөлийн БЦГ

Хөвсгөл нуурын зүүн эрэг

180 га

Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39-1-1,10 дүгээр зүйлийн 40-1-6

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын засаг даргын 2016-09-12 өдрийн 1/85 тоотын дагуу орон нутагтай ярьж тохиролцсоноор цуцлуулах санал өгсөн.

3

Үзэсгэлэнт хилэн ХХК

Хөвсгөлийн БЦГ

Хилэнгийн овооны хөндий

2 га

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40-1-6

Үйл ажиллагаа явуулж газар ашиглаагүй, газрын төлбөрөө бүрэн төлөөгүй

4

Сараахай ХХК

Хөвсгөлийн БЦГ

Жанхай дотоод царам

0,5 га

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40-1-5,6

Үйл ажиллагаа явуулж газар ашиглаагүй, газрын төлбөрөө бүрэн төлөөгүй

5

Билиг ХХК

Хөвсгөлийн БЦГ

Хээгцар

2 га

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40-1-5,6

Үйл ажиллагаа явуулж газар ашиглаагүй, газрын төлбөрөө бүрэн төлөөгүй

6

Иргэн Х.Батаа

Хөвсгөлийн БЦГ

Жанхай

0,07 га

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35-1,36 дугаар зүйлийн 36-1

Нутгийн иргэний газартай солбилцол давхардаж олгогдсон, хамгаалалтын захиргаанаас санал аваагүй

7

Зоригт дөл ХХК

Хөвсгөлийн БЦГ

Жанхайн шар царам

2 га

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35-1,36 дугаар зүйлийн 36-1

Нутгийн иргэний газартай солбилцол давхардаж олгогдсон, хамгаалалтын захиргаанаас санал аваагүй

8

Янгирт ХХК

Хөвсгөлийн БЦГ

Чулуутын ам

4,5 га

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35-1,36 дугаар зүйлийн 36-1

Нутгийн иргэний газартай солбилцол давхардаж олгогдсон, хамгаалалтын захиргаанаас санал аваагүй

9

БОББМ нөхөрлөл

Хөвсгөлийн БЦГ

Онголог нуурын ар

2,5 га

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35-1,36 дугаар зүйлийн 36-1

Нутгийн иргэний газартай солбилцол давхардаж олгогдсон, хамгаалалтын захиргаанаас санал аваагүй

  БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫ ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ НУТГИЙН УДИРДЛАГЫН ГАЗАР

2016.12.16