Төслийн менежер , Нягтлан бодогч шалгаруулах удирдамж

АХБ-ны буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах” төслийн нэгжийн нээлттэй ажлын байрны зар – Төслийн менежер, Нягтлан бодогч

 

АХБ-ны “Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах” төслийн нэгжийн нээлттэй ажлын байрны зар

  1. Төслийн менежер

Ажлын чиг үүрэг

  1. Төслийн менежер нь ТУН-ийг ахалж, төслийг буцалтгүй тусламжийн гэрээ, ТГА болон АХБ, төсөл хэрэгжүүлэх байгууллагын холбогдох бодлого журам, ТУЗ-ын удирдамж, заавруудад нийцүүлэн хэрэгжүүлнэ. Мөн төслийн үр дагавар, үр дүнгүүдийн биелэлтийг цаг хугацаанд нь хангах үүрэг хүлээнэ. Зөвлөхийн ажил үүргийн удирдамж нь дараах болно. Үүнд:

(i)            Буцалтгүй тусламжийн гэрээний биелэлтийг хангах, төслийн хэрэгжилтийг хянах, тайлагнах, АХБ-тай харилцахад төсөл хэрэгжүүлэх байгууллагад туслана.

(ii)           ТУН-ийг байгуулах, төслийн зохицуулагч болон ТУН-ынбусад мэргэжилтнүүдийг шалгаруулж авах ажлыг АХБ-ны Зөвлөхүүдийг ажиллуулах журам (2013 он, нэмэлт өөрчлөлтийн хамт)-ын дагуу төлөвлөсөн хугацаанд хийж гүйцэтгэнэ.

(iii)          Төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх болоод төслийн үр дүнг сурталчлах зорилгоор төсөл хэрэгжүүлэх байгууллага, холбогдох чиглэлийн яамд, төсөлтэй хамтран ажиллах хорооны засаг захиргааны төлөөлөл, олон нийт, ИНБ, бусад оролцогч талуудтай хамтын ажиллагааны харилцаа холбоо тогтоож, зөвшилцөл ойлголцлыг бий болгоно.

(iv)         Японы Элчин сайдын яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)болон бусад хандивлагчид, төслүүдтэй үр бүтээлтэй харилцаа холбоо тогтооно. Тухайлбал, Улаанбаатар хотын гэр хорооллын хүн амын эрүүл мэнд, хөрсний бохирдлын чиглэлээр судалгаа хийдэг их сургуулиудтай хамтран ажиллах, мэдээлэл солилцох зэрэг төслийн бэлтгэл шатанд эхлүүлсэн хамтын ажиллагааны боломжуудыг өргөжүүлэх талаар төсөл хэрэгжүүлэх байгууллага, АХБ-тай хамтарч ажиллана.

(v)          Бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг худалдан авалтын мэргэжилтний дэмжлэгтэйгээр АХБ-ны Худалдан авах ажиллагааны журам (2015 он, нэмэлт өөрчлөлтийн хамт)-ын дагуу цаг тухайд нь гүйцэтгэнэ.

(vi)         Төслийн хяналт, үнэлгээ хариуцсан болон хэрэгжилт хариуцсан мэргэжилтнүүдийнболовсруулах төслийн гүйцэтгэлийг хянах систем (ТГХС)-д хяналт тавьж, уг мэргэжилтнүүдтэй нягт хамтран ажиллана.

(vii)        Буцалтгүйтусламжийн хөрөнгийгсанхүүгийн менежмент, худалдан авалтын мэргэжилтний дэмжлэгтэйгээр АХБ-ны Зээлийн зарцуулалтын гарын авлага (2015 он, нэмэлт өөрчлөлтийн хамт)-д нийцүүлэн цаг тухайд нь зарцуулна.  

(viii)       Төслийнсангуудын зохистой ашиглалт, нягтлан бодох бүртгэл, хариуцлагатай байдал зэргийг ТГА-д тусгасны дагуу хангана.

(ix)         Төслийг саадгүй хэрэгжүүлэх, зорилтот үр дагаварт хүрэх үүднээс ТУН-ийн зөвлөхүүдийг удирдан чиглүүлж, тэдгээрийн хамтын ажиллагааны уялдаа холбоог хангана.

(x)          Төлөвлөгөөний хэрэгжилт,мөн төслийн төлөвлөлт, хяналтын тогтолцоо (ТТХТ)–нд тусгасан зорилтуудын биелэлтийг цаг хугацаанд нь хангах байдлаар төслийн үйл ажиллагааг удирдан явуулна.

(xi)         АХБ, төсөл хэрэгжүүлэх байгууллага болон ТУЗ-тэй зөвшилцсөний үндсэн дээр төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө, төсвийг тогтмол шинэчилнэ.

(xii)        АХБ-наас явуулах шалгалтын явцад төсөл хэрэгжүүлэх байгууллага, ТУЗ-д дэмжлэг үзүүлнэ.

(xiii)       Төслийн жил бүрийн аудитын шалгалтыг хийх аудитор (ууд)-ыг шалгаруулах, ажлын даалгавар бэлтгэхэд төсөл хэрэгжүүлэх байгууллагад туслана.

(xiv)       Төслийн данснуудад хийгдэх жил бүрийн аудитын ажиллагааны явцад хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлнэ.

(xv)        Аудитын үр дүн, хэлэлцүүлэх асуудлуудыг ТУЗ-д танилцуулж, ТУЗ-өөс өгсөн зааварт цаг тухайд нь хариу өгч, хэрэгжилтийг хангана.

(xvi)       ТТХТ, төслийн байгаль орчны аюулгүй байдлын удирдамж, ТГА, нийгэм ба жендэрийн арга хэмжээний төлөвлөгөө (НЖАХТ), оролцогч талуудтай харилцах стратеги зэрэгт зориулж боловсруулсан төслийн журамд төслийн үйл ажиллагааг нийцүүлнэ.

(xvii)      Төслийн тайлангууд, сургалтын материал, семинар зөвлөгөөн, ЯБЯС-ын буцалтгүй тусламжаар санхүүжүүлсэн тоног төхөөрөмж зэрэгт Япон улсын Засгийн газар (ЯУЗГ)-аас оруулсан санхүүжилтийг тодорхой илэрхийлэх бөгөөд ЯБЯС, Япон улсын Засгийн газраас хэрэгжүүлдэг Хөгжлийн албан ёсны тусламж (ХАЁТ)-ийн логонуудыг байрлуулахыгхариуцна. ЯБЯС-ын тусламж дэмжлэгийн талаар хэвлэл мэдээллийн үйл ажиллагаандаа онцлон тэмдэглэхийг төсөл хэрэгжүүлэх байгууллагад сануулна.

(xviii)     Төслийн хагас жилийн явцын болоод эцсийн тайланг бэлтгэж, шаардлагатай тохиолдолд чанартай фото зураг, төслийн хүлээн авагч, хэрэгжүүлэгчдээс гаргасан тодорхойлолт, хэвлэлийн материалзэргийг ашиглан төслийн мэдлэг олгох материалуудыг боловсруулах ажлыг зохицуулна.

(xix)       Төслийн хэрэгжилтийн явцыг БОАЖЯ, Сангийн яам болон АХБ-нд цаг тухай бүр тайлагнана.

 

Тавигдах шаардлага

Төслийн менежер (үндэсний, 45 хүн-сар, Улаанбаатар хотод ажиллах) нь дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд: (i) удирдлагын (эдийн засаг, бизнесийн, төрийн захиргааны) эсвэл хөрс, ус, ариун цэврийн байгууламжийн байгалийн нөөцийн менежмент зэрэг төслийн техникийн мэргэжлүүдээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй байх; (ii) Азийн Хөгжлийн Банк (АХБ) буюу бусад олон улсын хандивлагчдаас хэрэгжүүлсэн төслүүдэд холбогдох мэргэжлээр 7-оос доошгүй жил ажилласан бөгөөд 4-өөс дээш жилд нь удирдан зохион байгуулах түвшинд ажилласан туршлагатай байх; (iii) багийг удирдан зохион байгуулах, тайлангууд бэлтгэх, төрийн болоод хувийн хэвшил, олон нийт, иргэний нийгмийн байгууллагууд (ИНБ)-тай ажиллах ур чадвартай нь нотлогдсон байх; (iv) олон салбарыг, тэр дундаа төрийн байгууллага, хувийн хэвшил, олон нийтийг төлөөлсөн оролцогч талуудтай хийх уулзалт, хэлэлцээрүүдийг маш сайн удирдан зохицуулагч байх; (v) Англи, Монгол хэлний дээд түвшний мэдлэгтэй байх; мөн (vi) компьютерийн хэрэглээний мэдлэг чадвар сайн байх зэрэг болно. АХБ-ны төсөлд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

  1. Төслийн нягтлан бодогч

Ажлын чиг үүрэг

Нягтлан бодогч нь төслийн менежерийн удирдлага доор ажиллаж, төслийн дараах үйл ажиллагаануудад санхүү, нягтлан бодох бүртгэлийн холбогдолтой дэмжлэгийг үзүүлнэ. Үүнд: (i) зарцуулалтыг үр ашигтай явуулах; (ii) зөвлөхүүд шалгаруулж авах; (iii) гэрээнүүдийг хянах, шалгах; мөн (iv) төслийн үйл ажиллагаа Засгийн газрын болоод АХБ-ны холбогдох бодлого, журмуудтай нийцэж буй эсэхэд хяналт тавих зэрэг болно. Зөвлөхийн ажил үүргийн удирдамжийн дэлгэрэнгүй нь дараах болно. Үүнд:

 

(i)            Төслийн нөхөн дүүргэх данс (Улаанбаатарт) болон дагалдах данснуудыг АХБ-ны Зээлийн зарцуулалтын гарын авлага (2015 он, нэмэлт өөрчлөлтийн хамт)-ын дагуу нээх, үйл ажиллагааг хөтлөн явуулахад төсөл хэрэгжүүлэх байгууллагад туслана.

(ii)           ТУН-д зориулсан нягтлан бодох бүртгэлийн менежментийн системийг бий болгож, ажиллагааг хангана. Төсөл хэрэгжүүлэх байгууллага, БОАЖЯ-ны СЭЗХ-тэй зөвшилцсөний үндсэн дээр төсөлд ашиглах, АХБ болоод Засгийн газар хүлээн зөвшөөрөх санхүүгийн менежментийн програм хангамжийг тодорхойлж, сонгоно. Баримт, бүртгэлийн цаасан хувийг давхар бүрдүүлж хадгална. MS Excel програмыг өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглаж болох ч төслийн данснуудын аюулгүй байдал, мөн материалуудыг эцсийн байдлаар архивлаж хадгалахад тохиромжгүй.

(iii)          Төсөл хэрэгжүүлэх байгууллагыг санхүүгийн удирдлага чиглэлээр хангах талаар СЭЗХ-тэй уялдаа холбоотой хамтарч ажиллана.

(iv)         Төслийн санхүүгийн менежментийн зохицуулалтуудыг ТГА-д заасны дагуу зохион байгуулах, хэрэгжүүлэх ажлыг АХБ, Засгийн газрын бодлого, журмуудад нийцүүлэн явуулна.

(v)          Жил бүрийн аудитын ажиллагаанд шаардлагатай мэдээллээр хангана.

(vi)         Гэрээний гүйцэтгэлийг цаг хугацаанд нь хангах үүднээс гэрээт гүйцэтгэгчдэд хяналт тавина.

(vii)        Бараа бүтээгдэхүүн, зөвлөх үйлчилгээ худалдан авахтай холбоотой төслийн үйл ажиллагаануудыг баримтжуулж, холбогдох бусад бичиг баримтын хамт аудит болон шаардлагатай орчуулга зэрэгт зориулж цаг тухай бүр эмхэлж хадгална.

(viii)       Зардлын тайлан(ЗТ)-уудыг үндэсний болоод АХБ-ны шаардлага, мөн буцалтгүй тусламжийн дансны нөхөн дүүргэлтэд зориулж бэлтгэнэ.

(ix)         Төслийн үйл ажиллагааны явцад Засгийн газар, АХБ-наас ирүүлсэн санхүүгийн мэдээллийн хяналт шалгалт буюу хүсэлтүүдэд хариу өгнө.

(x)          Зардлын тайлангийн журамд тусгасан дээд хэмжээ /тааз/-г цуцлах үндэслэл боломжийг АХБ-ны 2020 он хүртэлх Стратегийн ДХХ-ынарга хэмжээний төлөвлөгөөний дагуу үнэлж, АХБ-аар хянуулах буюу баталгаажуулж, шаардлагатай тохиолдолд СМҮ-г хянаж, шинэчилнэ (ТГА, Бүлэг V.A–B).

(xi)         Төлөвлөгөөний уян хатан, уялдаатай байдлыг хадгалах, санхүүгийн аливаа асуудлыг түргэн шуурхай тодорхойлж, зохих арга хэмжээ авч шийдвэрлэх үүднээс төслийн санхүү менежментийн төлөвлөгөө (ТГА-ын Бүлэг V)-ний явцыг тогтмол хянаж, шинээр авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүдийг тодорхойлно.

(xii)        Жил бүрийн хөндлөнгийн аудитын үнэлгээнүүдийг гаргахад төслийн менежер, Засгийн газар, АХБ-нд шаардлагатай дэмжлэг үзүүлнэ.

(xiii)       Сургалт, семинар зохион байгуулахад ТУН-д туслана. Шаардлагатай үед уулзалт, сургалт, семинаруудын тэмдэглэлийг хөтөлж, ТУН-ээс явуулах санамж бичиг, захидлуудын нооргийг бэлтгэнэ.

(xiv)       Төслийн явцын тайлангуудыг цаг тухайд нь бэлтгэхэд төслийн менежерт туслана.

(xv)        Төслийн баримт бичиг, хөрөнгийг ирээдүйд төсөл хэрэгжүүлэх байгууллагад шилжүүлэх зорилгоор ТУН-ийн баримт бичгийн бүрдүүлэлт, хөрөнгийн менежментийн системийг бий болгож, үйл ажиллагааг хангана.

 

Тавигдах шаардлага

 

Нягтлан бодогч (үндэсний, 45 хүн-сар, Улаанбаатар хотод ажиллах) нь дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд: (i) бизнесийн удирдлага, нягтлан бодох бүртгэлийн магистр ба түүнээс дээш зэрэгтэй байх; (ii) хандивлагчаас санхүүжүүлсэн төсөлд 5-аас доошгүй жил ажилласан бөгөөд үүний 3-аас доошгүй жилд нь ижил төстэй албан тушаал хашиж байсан туршлагатай; (iii) санхүүгийн менежмент, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр мэргэжлийн ур чадвартай байх; (iv) Microsoft Word, Excel програмууд дээр мэргэжлийн түвшинд ажиллах чадвартай; мөн (v) Англи хэлний яриа, бичгийн мэдлэгийн түвшин сайн байх зэрэг болно. Өмнө нь АХБ, Дэлхийн Банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллага (ОУСБ)-аас хэрэгжүүлсэн төсөлд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

 

Бүрдүүлэх баримт бичиг

- Анкет (Маягт №1-ийн дагуу), цээж зураг 4х6 хэмжээтэй 1 хувь

- CV болон өргөдөл /англи болон монгол хэл дээр/

- Бакалаврын болон түүнээс дээш боловсролын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар

- Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар

- Иргэний үнэмлэхний хуулбар

Шаардлага хангасан материалыг дугтуйнд хийн доорхи хаягаар 2016 оны 11 дүгээр сарын 10 -ны өдрөөс 11 дүгээр сарын 18-ны 12:00 цагаас өмнө ирүүлнэүү!

Хаяг: Нэгдсэн үндэстний гудамж 5/2, Засгийн газрын 2-р байр, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам

Холбогдохутас: 51-266288

Жич: Дээрхи шаардлагыг хангаагүй материалыг шалгаруулалтанд оролцуулахгүй болохыг анхаарна уу. Бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй. Зөвхөн шалгаруулалтанд тэнцсэн оролцогчтой утсаар болон е-мэйлээр холбоо барихыг анхаарна уу. Уг ажлын байрны шалгаруулалтанд Монгол улсын иргэн оролцох боломжтой.