БОНХАЖ-ЫН САЙД Н.БАТЦЭРЭГ ДЭЛХИЙН БАНКНААС ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ УУЛ УУРХАЙН ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН БАГИЙНХАНТАЙ УУЛЗЛАА

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих /MINIS/төслийн удирдагч Хайри Ал Жамалыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын багийн бүрэлдэхүүнд БОНХАЖЯ-ны Газар зохион байгуулалт болон усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Мөнх-Эрдэм, ГХАХ-ийн дарга Ц.Энхсайхан, Дэлхийн банкны мэргэжилтэн болон төслийн зохицуулагч Б.Энхбаатар, төслийн зөвлөх Байгаль орчин, нийгмийн хамгааллын мэргэжилтэн Т.Цэцэгээ зэрэг албаны хүмүүс багтсан юм. Уулзалтаар Орхон гол дээр урсацын тохируулга бүхий усан сан байгуулах төсөл болон Шүрэнгийн УЦС байгуулах төслийн ТЭЗҮ, Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ боловсруулах ажлын талаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурь болон төслийн талаар харилцан санал солилцлоо. Талууд энэ сарын сүүлээр ахин уулзалт хийхээр товлосон бөгөөд дээрх төслийн асуудлаар Дэлхийн Банкны Монгол Улсыг хариуцсан захирал манай улсад айлчилж сайд Н.Батцэрэгтэй уулзах хүсэлтэй байгааг Хайри Ал Жамал уламжилсаныг сайд талархан хүлээж авлаа.

 

БОНХАЖЯ “Хаан” танхим  

2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр.  15 цаг 30 минут