Байгаль хамгаалагч мэдээллийн төв 8801-7777 дугаарын мэдээлэл
БОАЖЯ-ны имейл сүлжээ
| Имейл сүлжээнд бүртгүүлнэ үү [eNewsletter] |
ОНЛАЙН-ЗОЧИД
Манайд 669 зочид онлайн
|
|
Салбарын хэмжээнд 2010 оны эхний хагас жилийн ажлын тойм |
|
|
|
|
2010 оны 7-р сарын 21, Лхагва гариг, 09:44 |
|
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ
2010 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД ХИЙСЭН АЖЛЫН ТОВЧ ТОЙМ
БОАЖЯ-наас 2010 оны эхний хагас жилд хийсэн ажлаа иргэд, олон нийтэд товч танилцуулж байна. Байгаль орчны тухай багц хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, БОАЖЯ-ны үйл ажиллагааны зорилт, төлөвлөгөөг бүрэн, чанартай хэрэгжүүлэхэд яам үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллан, эхний хагас жилийн байдлаар дараах ажлуудыг гүйцэтгэлээ.
Салбарын тогтвортой хөгжил, стратегийн төлөвлөлт, эрх зүйн шинэчлэлийн талаар:
Байгаль орчны доройтол, бохирдлыг бууруулах, биологийн олон янз байдлыг хамгаалахад чиглэсэн эрх зүйн болон бодлогын цөөнгүй баримт бичгийг эхний хагас жилд боловсрууллаа. Тухайлбал:
• Агаарын тухай; Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулиуд болон холбогдох 7 хуульд нэмэлт өөрчлөлт оруулан батлуулав. • Ан агнуурын тухай; Байгалийн ургамлын тухай; Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай хуулийг Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барив. • “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөр боловсруулж, Засгийн газар, УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэв. Хэлэлцүүлгийн шатанд хөтөлбөрийн нэрийг “Шинэ бүтээн байгуулалт” болгон өөрчилж, нийслэлд төдийгүй хөдөө орон нутагт ойрын жилүүдэд хийгдэх бүтээн байгуулалтын зорилтуудыг тодорхойлов. • Байгаль орчны сангийн тухай; Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх журмын тухай хуулийн анхдагч төслүүд боловсруулав. • “Ус” үндэсний хөтөлбөрийг УИХ-аар, Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын тогтоолоор батлуулав. • “Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг батлуулж, “Усны үнэ, төлбөрийг тооцох аргачлал” боловсруулав. • “Ойд үзүүлэх хортой нөлөөллийг багасгасан дэвшилтэт арга, технологи нэвтрүүлэн ажилласан иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулах журам”-ыг Засгийн газраар батлуулав. • “Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх ажлын зардлын үнэлгээ тооцох аргачлал”, “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал”-ыг Сайдын тушаалаар шинэчлэн батлав. • “Аялал жуулчлалын хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөл, үзэл баримтлал, танилцуулга боловсруулав. • Тогтвортой хөгжлийн үндэсний тайлан боловсруулж, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн комиссын XVIII чуулганд хүргүүлэв. • Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний стратегийн анхны хувилбар боловсруулав. Энэ асуудалд төр, олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор Засгийн газрын ээлжит бус хуралдааныг уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар Өмнөговь аймагт 9-р сард хийлгэхээр бэлтгэж байна.
|
|
Дэлгэрэнгүй
|
|
Уур амьсгалын асуудал нь зөвхөнЗасгийн газрын асуудал бус түүний бүх шатны Засаг захиргааны нэгжүүдийн, ялангуяа хүн амын тал хувь нь оршин сууж буй нийслэлийн удирдлагуудын анхаарах асуудал юм.Их хотын иргэдийн аж амьдрал, амьдрах орчны эрүүл, аюулгүй байдлыг хангахад таны оролцоо,шийдвэр нэн чухал тул таныг Уур амьсгалын өөрчлөлтөддасан зохицох, түүний нөлөөллийг бууруулах чиглэлдшинжлэх ухааны онон, мэдээлэлд тулгуурлан дэлхий дахины шилдэг арга туршлагаас санаа аван олон сайн үйлс бүтээхийг уриалан дуудаж энэхүү захидлыг илгээж байна. Дэлгэрэнгүй
Монгол Улс ХХI зууны дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн түгээмэл үзэл, хандлагад нийцүүлэн байгаль орчин, нийгмийн хөгжлийн тэнцлийг эрэмбэ дараатай хангах замаар эдийн засгаа экологийн баримжаатай, цэвэр ногоон технологийг түлхүү ашиглан хөгжүүлж, байгаль хамгаалах үндсийг бэхжүүлэхэд чиглэсэн урт хугацааны төрийн цэгцтэй бодлого гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай байна. Дэлгэрэнгүй
Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулах, өнөө болон ирээдүйн үеийнхний ашиг сонирхлын үүднээс байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, жам ёсоороо нөхөн сэргээгдэх боломжийг олгохуйцаар байгальд ээлтэй, нөөцөд хэмнэлттэй арга технологиор бизнесийн үйл ажиллагаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг дэлхий дахин нэн тэргүүний зорилгоо болгож байна. Дэлгэрэнгүй
Монголын байгаль хамгаалах сард Монгол Улс 1992 онд шинэ үндсэн хуулиа баталж Иргэний ардчилсан нийгэм рүү эргэлт буцалтгүй шилжсэн. Иргэнээ дээдэлсэн ардчилсан нийгэмд төр бүхнийг ганцаар зохицуулах бус иргэний төлөөлөл бүхий төрийн бус байгууллагууд, иргэдийн оролцоонд тулгуурлан хүний эрхийг хамгаалах, эх орноо хөгжүүлэх, улмаар эх дэлхий, байгаль орчноо хамгаалахад хамтран ажиллах ёстой. Дэлгэрэнгүй
Монголын байгаль хамгаалах сард Хүн бүр зуу зуун мод тарих, Байгаль дэлхийгээ хамгаалах чин хүслийнх нь уг үндэс нь түүний зүрх сэтгэл, оюун ухаанд нь суулгаж өгсөн экологийн боловсрол хэмээх модны үрээс хамаарна. Амьдралын их далайд гарахад нь А-аас эхлэн заадаг багш таны гарт эрээчиж амжаагүй цагаан цааснаас эхлээд энэ дэлхийн сайн сайхны төлөө тэмүүлэх иргэнийг төлөвшүүлэх эрдмийн түлхүүр атгаастай байдаг билээ. Дэлгэрэнгүй
Монголын байгаль хамгаалах сард Эх дэлхийн иргэн, Монгол залуу хүн танаа Аливаа нийгмийн хөдөлгөгч хүч нь идэвхтэй залуу иргэд байдаг.Тиймийн тулд өдрөөс өдөрт өөрчлөгдөжбуй хүрээлэн буй орчинд дасан зохицох,улмаар уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэх сөрөг нөлөөллийг бууруулахад Залуу хүн таныоролцоо, санаачилга, хуримтлуулж буй боловсрол,мэдлэг, өдөр тутмын амьдралдаа хийж буй эерэг зан үйл тань чухлаас чухалд тооцогдох болно.Ирээдүй та бүхний гарт байна. Дэлгэрэнгүй
Эх дэлхийн экосистемд гажуудал үүсэж байгааг бид хөгжингүй орнуудын судалгааны үр дүн, өөрийн орны байгаль орчинд сүүлийн 30-аад жилд гарсан өөрчлөлт, тандалт судалгааны үр дүнгээс харж болно. Дэлхийн хүн амын өсөлт, үйлдвэрлэлийн эрчимтэй хөгжил, эрчим хүчний хэрэглээ өссөнөөс үүдэн дэлхийн агаар мандал дахь хүлэмжийн хий асар ихээр нэмэгдсэнээр дулааралт эрчимтэй явагдах болжээ. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлаас үүдсэн Дэлгэрэнгүй
Монголын байгаль хамгаалах сард Энэ сав шим ертөнцөд эх хүний гавъяа үүрэг агуу билээ. Эрдэнэт бүхэн эх дэлхийгээс төрдгийн адил агуу хүн ч эхээс төрж, мэндэлдэг жам ёс. Тийм ч учраас эх дэлхийг эх шигээ хайрлахыг эрт үеэс өвгөд маань сургамжлан ирсэн. “Хурмаст” тэнгэр эцэг, газар эх “Этүүгэн” хэмээх үгийг эртний Монголын түүхэн баримт бичгээс олонтой харж болно. Тэнгэрийг шүтэж, газар дэлхийгээ дээдэлж ирсэн монголчууд эхийн сургаалыг эрдэнэ мэт сонсож, эцгийн сургаалыг бурхан мэт дагадаг байжээ. Тэнгэрийг эцэг, газар дэлхийг эх шигээ төсөөлөн шүтэж, тээж төрүүлсэн эх-эх дэлхийгээ хайрлан дээдэлж, байгаль дэлхий, уул ус, ой мод, ан амьтдын хоорондын шүтэлцээг ухааран ойлгож, үр хүүхдээ үлгэрлэн дууриалгаж, өвлүүлэн үлдээж ирсэн түүхэн уламжлал, агуу сэтгэлгээтэй ард түмэн билээ бид. Дэлгэрэнгүй
Монголын байгаль хамгаалах сард Бурхан багш тэрбээр "... өөрөө өөртөө аврал мөн, өөрөө л өөртөө дайсан мөн" хэмээн сургасан нь хүн төрөлхтөнд ухамсартай үйлдлээрээ өөрсдийгөө болон хойч үеэ аврахын ач холбогдлыг сануулсан хэрэг мөн. Хүн төрөлхтний итгэл үнэмшил, хүний ёс зүй, зан үйл, олон нийтийн дундах харилцааны хэм хэмжээ болон дэлхийтэйгээ харилцах харилцаанд шашин шүтлэг нь эерэгээр нөлөөлж ирсэн билээ. Тийм ч учраас дэлхийн улс орнууд Бурханыг дээдлэн шүтэж, нийгмийн хэмжээнд түүний үр нөлөөг хүндэтгэн, үндсэн хуулиараа хүлээн зөвшөөрсөн байдаг. Дэлгэрэнгүй
Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудал нь дан ганц Засгийн газрын асуудал бус түүний бүх шатны Засаг захиргааны нэгжүүдийн, ялангуяа орон нутгийнудирдлагуудын өдөр тутмын анхаарах асуудал билээ.Газаргүйгээр, усгүйгээр, агааргүйгээр амьдрал өөрөө байх боломжгүй.Ингэхээр хөгжил, дэвшлийн тухай яриа ч байх аргагүй юм.Төрийн бодлогын үр шимийг түмний хүртээл болгохчинхүү үүрэг орон нутгийн шат шатны засагдарга нарт ноогдож байдаг бөгөөд тухайн орон нутагтааиргэдийн цэвэр, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган баталгаажуулах бодит боломж, бололцоо гагцхүү та бүхний гарт буй. Дэлгэрэнгүй
|
|
|
ХАМГИЙН ИХ УНШСАН
БОАЖЯ, Монголын Байгаль орчны Иргэний зөвлөлөөс өнөөдөр олон нийтэд нээлттэй мэд... Цаг үеийн мэдээ | 2010/2/12 ДЭЛГЭРЭНГҮЙ |
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны га... Цаг үеийн мэдээ | 2010/5/19 ДЭЛГЭРЭНГҮЙ |
БОАЖЯ, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн газар хамтран “Монгол Улсад полихлорт бифен... Цаг үеийн мэдээ | 2010/4/6 ДЭЛГЭРЭНГҮЙ |
2010 оны 5-р сарын 19, 20-ны өдрүүдэд Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн... Цаг үеийн мэдээ | 2010/5/19 ДЭЛГЭРЭНГҮЙ |
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мо... Цаг үеийн мэдээ | 2010/6/4 ДЭЛГЭРЭНГҮЙ |
Ирэх лхагва гарагт буюу 2010 оны 4-р сарын 14-ний өдөр “Эко парад” болно. БОАЖЯ, “Экол... Цаг үеийн мэдээ | 2010/4/9 ДЭЛГЭРЭНГҮЙ |
Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын газар болон ... Цаг үеийн мэдээ | 2009/12/8 ДЭЛГЭРЭНГҮЙ |
БОАЖ-ын сайд Л.Гансүх Өмнөговь аймагт ажиллах хугацаандаа “Оюу толгой“ ХХК-ийн б... Цаг үеийн мэдээ | 2010/9/1 ДЭЛГЭРЭНГҮЙ |
Уралдаан зохион байгуулагч байгууллага: Усны газар, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр, Хү... Цаг үеийн мэдээ | 2009/3/24 ДЭЛГЭРЭНГҮЙ |
Зүүн хойд Азийн орнуудын бүс нутгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг дэмжих ... Цаг үеийн мэдээ | 2009/3/25 ДЭЛГЭРЭНГҮЙ |
Туул голын урсгал нь татарч, усны нөөц хомсдож буйн шалтгааныг түүний эрэг дагуу б... Цаг үеийн мэдээ | 2009/4/21 ДЭЛГЭРЭНГҮЙ |
Сүүлийн 10-аад хоногийн турш манай орны нийт нутгаар, тэр дундаа газар тариалангий... Цаг үеийн мэдээ | 2010/6/29 ДЭЛГЭРЭНГҮЙ |
ДЦУБ-аас БНХАУ-ын Хонг Конг хотноо зохион байгуулсан Нисэхийн цаг уурын комиссын X... Цаг үеийн мэдээ | 2010/2/26 ДЭЛГЭРЭНГҮЙ |
|
More in: Цаг үеийн мэдээ
|
|
| |
|
|
Цаг-агаар
Цаг агаарын урьдчилсан мэдээ
Цаг агаарын тойм мэдээ
СТАТИСТИК
Гишүүд : 35
Мэдээлэл : 539
Вэб холбоос : 6
Мэдээллийг Үзсэн Тоо : 7264590
|