Байгаль хамгаалагч мэдээллийн төв 8801-7777 дугаарын мэдээлэл
БОАЖЯ-ны имейл сүлжээ
| Имейл сүлжээнд бүртгүүлнэ үү [eNewsletter] |
ОНЛАЙН-ЗОЧИД
Манайд 1333 зочид онлайн
|
Шуурхай мэдээ
|
Мэдээ, Мэдээлэл -
Шуурхай мэдээ
|
|
Бичсэн БОАЖЯ
|
|
2010 оны 9-р сарын 03, Баасан гариг, 18:53 |
БОАЖЯ-наас санхүүжүүлэн Бизнесийг дэмжих хэвлэлийн холбоотой хамтран хэрэгжүүлж буй “Байгаль хамгаалагч мэдээллийн төв” төслийн үйл ажиллагаа эхлээд 3 сар болж байна. Байгаль орчны талаарх мэдээллийг иргэдээс 8801-7777 дугаарын утсандмессэжээр шууд хүлээн авч, холбогдох байгууллагуудад шуурхай дамжуулан шийдвэрлүүлэх зорилготой энэ үйлчилгээ иргэдэд тун их таашаагдаж байгаа юм. Өөрийн орон нутаг, сум багтаа болж буй байгаль орчны эсрэг гэмт хэргийн талаарх мэдээллийг газар дээрээс нь шуурхай дамжуулж, хяналт шалгалт хийлгэж чаддаг болсондоо иргэд талархлаа илэрхийлсээр байна.  Байгаль орчны эсрэг гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэхэд нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн энэ ажлыг гар утасны мессеж ашиглан гүйцэтгэж байгаа нь гэмт хэргийн талаархи мэдээллийг хамгийн шуурхай бөгөөд хамгийн бага зардлаар олж авах, орон нутгийн шийдвэр гаргагч, байгаль хамгаалагч, хууль сахиулагчдад хамгийн богино хугацаанд хүргэх шийдэл юм. Өнгөрсөн хугацаанд 8801-7777 дугаарын утсанд иргэдээс нийт 2530 мессэж ирүүлсний 75 хувь нь байгаль орчны эсрэг үйлдэгдэж буй зөрчлийн талаар болон сэтгэл эмзэглэж явдаг асуудлаа хуваалцсан агуулгатай байв. Мод тарьж буйд талархсан мессэж ч цөөнгүй иржээ. Утгын хувьд авч үзвэл модны хулгай, гол ус бохирдуулсан, байгаль орчныг сүйтгэсэн тухай мэдээлэл ихэнх хувийг эзэллээ. Идэвхийн хувьд Төв, Сэлэнгэ, Говь-Алтай, Баянхонгор, Завхан аймгаас хамгийн олон мэдээллийг ирүүлсэн байна. Өнгөрсөн хугацаанд 115 мессэжийг тухайн орон нутгийн хууль сахиулах албадад мессэжээр болон утсаар ярьж хүргэсэн байна. Орон нутгийн хууль сахиулагчид 6 мессежийн дагуу холбогдох арга хэмжээ авсан тухай мэдээг бидэнд ирүүлээд байна. дээрх мэдээллүүдийг Эрүүгийн цагдаагийн газрын Байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Улсын мөрдөн байцаах газрын Байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсүүдэд давхар илгээдэг юм.
Байгаль хамгаалагч мэдээллийн төвийн үйл ажиллагааг Оюу толгой ХХК, Юнител ХХК, Дэлхийн банк, Нидерландын вант улсын Засгийн газар, Боловсрол суваг телевиз зэрэг байгууллага дэмжиж, хамтран ажиллаж байгааг дурьдахад таатай байна.
ИРГЭН ТА, байгаль орчны эсрэг гэмт үйлдлийн тухай мэдээллийг газар дээрээс нь 8801-7777 дугаарт мессэжээр шууд ирүүлээрэй. 8801-7777 дугаарын утас таны шуурхай мэдээлэл, санал хүсэлтийг өдөр шөнийн аль ч цагт хүлээн авч, танай нутаг орон, сум баг, дав нугад болж буй байгалийн эсрэг гэмт хэргийг цаг алдалгүй таслан зогсооход гүүр болно. Төрөлх нутгаа хамгаалцгаая!
|
|
Сүүлд шинэчлэгдсэн ( 2010 оны 9-р сарын 06, Даваа гариг, 19:20 )
|
|
|
|
|
|
| |
|
|
| |
|
|
Цаг-агаар
Цаг агаарын урьдчилсан мэдээ
Цаг агаарын тойм мэдээ
СТАТИСТИК
Гишүүд : 35
Мэдээлэл : 545
Вэб холбоос : 6
Мэдээллийг Үзсэн Тоо : 7539527
|
Your are currently browsing this site with Internet Explorer 6 (IE6).
Your current web browser must be updated to version 7 of Internet Explorer (IE7) to take advantage of all of template's capabilities.
Why should I upgrade to Internet Explorer 7? Microsoft has redesigned Internet Explorer from the ground up, with better security, new capabilities, and a whole new interface. Many changes resulted from the feedback of millions of users who tested prerelease versions of the new browser.
The most compelling reason to upgrade is the improved security. The Internet of today is not the Internet of five years ago. There are dangers that simply didn't exist back in 2001, when Internet Explorer 6 was released to the world. Internet Explorer 7 makes surfing the web fundamentally safer by offering greater protection against viruses, spyware, and other online risks.
Get free downloads for Internet Explorer 7, including recommended updates as they become available. To download Internet Explorer 7 in the language of your choice, please visit the Internet Explorer 7 worldwide page.
|