Байгаль хамгаалагч мэдээллийн төв 8801-7777 дугаарын мэдээлэл
БОАЖЯ-ны имейл сүлжээ
| Имейл сүлжээнд бүртгүүлнэ үү [eNewsletter] |
ОНЛАЙН-ЗОЧИД
Манайд 908 зочид онлайн
|
Цаг үеийн мэдээ
|
Мэдээ, Мэдээлэл -
Цаг үеийн мэдээ
|
|
Бичсэн БОАЖЯ
|
|
2010 оны 9-р сарын 01, Лхагва гариг, 19:33 |
|
БОАЖ-ын сайд Л.Гансүх Өмнөговь аймагт ажиллах хугацаандаа “Оюу толгой“ ХХК-ийн байгаль орчны менежменттэй танилцлаа.
“Оюу толгой” ХХК Ашигт малтмалын шинэ хуулийн дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг мэргэжлийн байгууллагаар дэс дараатай хийлгэсэн. Үнэлгээний тайлангууд дахь зөвлөмж, заалтын дагуу байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийг жил бүр төлөвлөн, БОАЖЯ-нд хянуулж үйл ажиллагаандаа мөрддөг юм.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн ( 2010 оны 9-р сарын 06, Даваа гариг, 19:40 )
|
|
Дэлгэрэнгүй
|
|
Мэдээ, Мэдээлэл -
Цаг үеийн мэдээ
|
|
Бичсэн БОАЖЯ
|
|
2010 оны 9-р сарын 01, Лхагва гариг, 19:25 |
 “Монгол орны хавтгай тэмээ хамгааллын үндэсний стратеги” сэдэвт олон улсын хурал энэ сарын 27-30-ны өдрүүдэд Хустай байгалийн цогцолбор газарт болж өндөрлөлөө. Хуралд хавтгай тэмээний нутаг Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны удирдлага, мэргэжилтнүүд, орчны бүс болох Говь-Алтай, Баянхонгор аймгийн БОАЖГ-ын дарга нар, 5 сумын удирдлагууд болон Англи, Австрали, Хятад зэрэг орны судлаач, дэмжигчид нийт 65 хүн оролцов. Гадаадын төлөөлөгчдийг Английн хавтгай тэмээ хамгаалах сангийн тэргүүн Жон Хэйр, Хятадын Аннанба хавтгай тэмээний нөөц газрын дарга М.Толивхан, Шинжаан Лоб нуурын хавтгай тэмээний байгалийн нөөц газрын захиргааны зэрлэг амьтан хариуцсан мэргэжилтэн Юан Лей нар тэргүүлэн оролцлоо.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн ( 2010 оны 9-р сарын 06, Даваа гариг, 19:31 )
|
|
Дэлгэрэнгүй
|
|
|
Мэдээ, Мэдээлэл -
Цаг үеийн мэдээ
|
|
Бичсэн БОАЖЯ
|
|
2010 оны 8-р сарын 31, Мягмар гариг, 19:58 |
|
Хөвсгөлийн БЦГ-ын Хамгаалалтын захиргааны удирдлагууд тус бүсэд аялал жуулчлал эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдтэй уулзан санал солилцлоо. Хоёр дахь удаагаа болсон энэ уулзалтад 20 гаруй төлөөлөл оролцов.
Уулзалтын эхэнд Хөвсгөлийн БЦГ-ын Хамгаалалтын захиргааны дарга Л.Даваабаяр өнгөрсөн жилийнхээ ажлын товч тайлан, цаашдын төлөвлөгөө зорилтоосоо танилцуулан, аялал жуулчлалын бизнес эрхлэгчдээсээ санал бодлыг нь сонслоо. Хог хаягдлаа шийдвэрлэх, далай ээжээ унаган төрхөөр нь хойч үедээ өвлүүлэх, Хөвсгөлийн аялал жуулчлалыг үнэ хүргэж хамтран ажиллах, аялал жуулчлалын өнөөгийн байдал хийгээд үнэгүйдэл, сүүлийн үед олширч буй зэрлэг жуулчид зэрэг сэдэв тэдний санаа зовоосон нийтлэг асуудал байв. Удаан үргэлжилсэн чөлөөт ярилцлагын эцэст дараах шийдвэрүүдийг гаргалаа.
1. Хөвсгөл нуураас загас агнахыг 2 жилээр хориглох тогтоолыг аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн гаргуулах; 2. Хөвсгөл нуурыг стратегийн нөөцөд, мөн дэлхийн байгалийн өвд бүртгүүлэх; 3. Хөвсгөл нууранд аялал жуулчлал явуулах журам боловсруулж, журамдаа гадаадын жуулчдыг заавал жуулчны баазад буулгах, отог задгай газар буулгахгүй байх талаар заах;
|
|
Сүүлд шинэчлэгдсэн ( 2010 оны 8-р сарын 31, Мягмар гариг, 20:25 )
|
|
Дэлгэрэнгүй
|
|
Мэдээ, Мэдээлэл -
Цаг үеийн мэдээ
|
|
Бичсэн БОАЖЯ
|
|
2010 оны 8-р сарын 31, Мягмар гариг, 17:31 |
|
“Байгаль орчны шинэчлэл-2” төслийн хүрээнд хэрэгжиж байгаа Цагаан усны нөхөрлөлийнхөн Архангай аймгийн БОАЖГ-тай хамтран хүүхэд багачуудын дунд “Байгаль эх” өдөрлөг зохион байгууллаа. Байгалиа хайрлах үзэл, дадал эзэмшүүлэх зорилготой энэ өдөрлөгийн үеэр багачуудын дунд дааганы уралдаан, бөхийн барилдаан, гүйлтийн тэмцээн явуулж, түрүүлсэн хүүхдүүдийг алт, мөнгө, хүрэл медалиар шагнаж урамшууллаа гэж Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн С.Сарантуяа мэдээллээ.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн ( 2010 оны 8-р сарын 31, Мягмар гариг, 17:38 )
|
|
Дэлгэрэнгүй
|
|
Мэдээ, Мэдээлэл -
Цаг үеийн мэдээ
|
|
Бичсэн БОАЖЯ
|
|
2010 оны 8-р сарын 31, Мягмар гариг, 13:36 |
 Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны Мэдээллийн төвийн дэргэдэх “Орхон” эко клуб “Хоггүй Хархорин” аян зарлаж, сумын төвийн төв зам дагуу хогийн сав байрлууллаа. Навчин хэлбэртэй нэг загварын 15 ширхэг хогийн савыг тэд албан байгууллагуудын хандиваар хийлгэсэн юм. Байгуулагдаад удаагүй ч “Орхон” эко клубын хүүхдүүд цөөнгүй бүтээлч ажил өрнүүлсний нэг нь энэ бөгөөд орон нутгийн иргэд тэдний ажилд тун талархалтай хандаж байна. Тэдний сар бүр санаачлан хийдэг голын дагуух цэвэрлэгээнд жуулчны баазууд нэгдэх болсон.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн ( 2010 оны 9-р сарын 02, Пүрэв гариг, 19:55 )
|
|
Дэлгэрэнгүй
|
|
Мэдээ, Мэдээлэл -
Цаг үеийн мэдээ
|
|
Бичсэн БОАЖЯ
|
|
2010 оны 8-р сарын 27, Баасан гариг, 13:48 |
|
Хархорин-Цэцэрлэг чиглэлийн хайрган хучилттай замыг хатуу хучилттай болгох ажил гүйцэтгэж буй “Алтайн зам” ХХК хуучин карьер ухан ашиглаж буй үйл ажиллагааг Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас шалгалаа. Энэ зам Архангай аймгийн Хотонт сумын Баянголын хундын хоолойн аманд улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа юм.
 Шалгалтаар, Хотонт сумын засаг даргын энэ оны 5-р сарын 5-ны “Түгээмэл тархацтай байгалийн баялаг ашиглах зөвшөөрөл олгох тухай” 37 тоот захирамж, Өвөрхангай аймгийн Хархорин сумын засаг даргын 2008 оны 7-р сарын 18-ны “Хайрга ашиглуулах тухай” 133 тоот захирамж нь Улсын тусгай хамгаалалттай газрын тухай хуулийн 18.1.1, 12.1 дэх заалт, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 17.10 дахь заалтыг зөрчсөнийг тогтоов. Иймд “Алтайн Зам” ХХК-д Хамгаалалтын захиргааны байгаль орчны улсын байцаагч, соёлын өвийг хамгаалах улсын байцаагчийн албан шаардлага өгч, үйл ажиллагааг зогсоолоо.
|
|
Дэлгэрэнгүй
|
|
Мэдээ, Мэдээлэл -
Цаг үеийн мэдээ
|
|
Бичсэн БОАЖЯ
|
|
2010 оны 8-р сарын 27, Баасан гариг, 12:27 |
|
Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаа 2010 онд мод үржүүлэг, ойжуулалтын ажилд ихээхэн хүч зарж байна.
Мод үржүүлэх ажлын хүрээнд 80 метр квадрат талбайд хар мод /шинэс/, хайлаас, шар хуайс, улиас, бургас гэсэн 5 төрлийн модыг үр, мөчрөөр 6-р сарын 1-5-ны хооронд тарьсан. Тарьсан үр мөчрийн амьдралтын хувь 8-р сарын 25-ны байдлаар 100 хувийн ургалттай байна.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн ( 2010 оны 8-р сарын 30, Даваа гариг, 13:31 )
|
|
Дэлгэрэнгүй
|
|
|
|
|
|
|
Хуудас 1 -с 35 |
|
| |
|
|
| |
|
|
Цаг-агаар
Цаг агаарын урьдчилсан мэдээ
Цаг агаарын тойм мэдээ
СТАТИСТИК
Гишүүд : 35
Мэдээлэл : 539
Вэб холбоос : 6
Мэдээллийг Үзсэн Тоо : 7265114
|