ҮНДСЭН ЦЭС

Байгаль хамгаалагч мэдээллийн төв 8801-7777 дугаарын мэдээлэл

БОАЖЯ-ны имейл сүлжээ

Имейл сүлжээнд бүртгүүлнэ үү [eNewsletter]
Email:

Олон-Нийтийн Сувгууд

Интернэт хөтөч татах

Та манай сайтыг илүү хурдан, алдаагүй үзэхийг хүсвэл шилдэг вэб хөтөч Mozilla Firefox-г үнэгүй татаж аваарай: http://download.mozilla.org/

ОНЛАЙН-ЗОЧИД

Манайд 636 зочид онлайн
Олон улсын хамтын ажиллагааны талаар PDF Хэвлэх И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 
Мэдээллийн индекс
Олон улсын хамтын ажиллагааны талаар
ТХГН-т хэрэгжүүлж буй олон улсын төслүүд
Бүх Хуудсууд

Тусгай хамгаалалттай газар нутгийн талаар олон улсын хамтын ажиллагаа жилээс жилд өргөжиж, цар хүрээ нь тэлэгдэж байна. Монгол орны төдийгүй дэлхийн хийгээд бүс нутгийн экологийн тэнцлийг хангахад чухал нөлөө бүхий байгаль, түүх соёл, шинжлэх ухааны онцгой ач холбогдолтой тусгай хамгаалалттай газруудыг олон улсын хүн ба шим мандлын нөөц газар /МАВ/ болон дэлхийн байгаль соёлын өв  жагсаалтад хамруулж, тэдгээрийн хамгаалалтыг сайжруулах, цаашид хамруулах үндэслэлийг боловсруулж холбогдох газруудад санал болгох зэрэг арга хэмжээ авч шат дараалалтайгаар хэрэгжүүлж байна.
НҮБ-ийн Шинжлэх ухаан, боловсрол, соёлын байгууллага /ЮНЕСКО/-ийн дэлхийн "Хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээ" /МАВ/-нд Говийн их дархан цаазат газар 1991 онд, Богдхан уулын дархан цаазат газар 1996 онд, Увс нуурын ай савын дархан цаазат газар1997 онд,  Хустайн байгалийн цогцолборт газар 2004 онд,  Дорнод монголын хээр тал нутаг 2005 онд тус тус хамрагдаад байна.
Дэлхийн соёлын болон байгалийн өвийн жагсаалтад Увс нуурын ай савын дархан цаазат газрууд 2003 онд, Орхоны хөндий 2005 онд бүртгэгдсэн бөгөөд Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар, Говь Гурвансайхны цөлийн эртний орд, Говийн их дархан цаазат газрын "А" хэсэг, эртний тахилгат Отгонтэнгэр уул, Богдхан уул, Бурхан халдун уул, Онон-Болжийн байгалийн цогцолборт газар зэрэг газруудыг үе шаттайгаар хамруулах чиглэлийг баримталж байна.

 

 

 

 

"Олон улсын ач холбогдол бүхий ус  намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай" Рамсарын конвенцийн хавсралт жагсаалтад Монгол Дагуурын ДЦГ 1997 онд бүртгүүлснээс хойш дараах 11 газар бүртгэгджээ.


1. 1997 он   Монгол дагуур
2. 1998 он   Өгий нуур
3. Тэрхийн цагаан нуур
4. Нууруудын хөндий (Бөөн цагаан, Таацын   цагаан, Адгийн цагаан,Орог нуурууд)
5. 1999 он   Хар-Ус нуур
6. Айраг нуур
7. 2004 он   Ганга нуур орчмын ус намгархаг газрууд
8. Ачит нуур орчмын ус намгархаг  газрууд
9. Буйр нуур орчмын ус намгархаг газрууд
10. Увс нуур орчмын ус намгархаг газрууд
11. Хурх-Хүйтний хөндий дэх нуурууд

Зүүн хойд Азийн тогоруу хамгаалах олон улсын сүлжээнд Монгол дагуурын дархан цаазат газар 1997 онд Зүүн хойд Азийн галуу, нугасны овгийн шувуудыг хамгаалах олон улсын сүлжээнд Тэрхийн цагаан, Өгийн нуурууд 1999 онд тус тус бүртгэгдээд байна.
Мөн хөрш зэргэлдээ орнуудтай хамтран хоёр болон гурван талын хил дамжсан хамтарсан дархан газруудыг байгуулж,нүүдэллэдэг амьтдыг хамтран хамгаалах асуудалд анхаарч байна.

Эрдэмтдийн судалгаагаар тус орны  ховордсон, устах аюулд ороод байгаа амьтан, ургамлын тархац нутгийн 40 орчим хувь нь улсын тусгай хамгаалалтад хамрагджээ.
Манай орон шиг байгаль цаг уур, нутаг дэвсгэрийн онцлог нөхцөлтэй улс гүрэн нутаг дэвсгэрийнхээ  30 аас доошгүй хувийг ямар нэг хэлбэрээр  хамгаалалтад авч аж ахуйн үйл ажиллагааг зохистой явуулсан нөхцөлд  экологийн тэнцвэрт байдлаа хангах боломжтой гэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо бий.
Төрөл бүрийн ангилал, зохицуулалттай тусгай хамгаалалттай газар нутгийн нэгдсэн сүлжээ байгуулснаар  зөвхөн биологийн төрөл зүйлийг хамгаалаад зогсохгүй, доройтолд орсон орчныг нөхөн сэргээх, ховор, ховордсон амьтан ургамлыг өсгөн үржүүлэх, аялал жуулчлал  хөгжүүлэх бололцоо бүрдэнэ.

Гадаадын байгууллага орны зүгээс дээрх чиглэлээр үзүүлж буй дэмжлэг туслалцааны ихэнхи хэсэг нь тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын менежментийг сайжруулах тэдгээрийн орчны бүс нутгийг хөгжүүлэхэд чиглэгдэн хэрэгжиж байна. Тусгай хамгаалалттай газар нутагт үзүүлэх гадаадын дэмжлэг туслалцаа анх 1992 онд Дэлхийн байгаль хамгаалах сан, Монгол улсын Байгаль орчны хяналтын улсын хороотой Байгаль орчны салбарт хамтран ажиллах гэрээ байгуулснаар эхэлсэн бөгөед 1993 онд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Даян дэлхийн байгаль орчны сан (GEF)-аас Монгол орны Биологийн төрөл зүйлийг хамгаалах зорилгоор Монголын биологийн төрөл зүйл" тесөл хэрэгжиж эхэлснээр тусгай хамгаалалттай газар нутаг дахь олон улсын хамтын ажиллагаа өргөжих шатандаа орсон байна.

Сүүлд шинэчлэгдсэн ( 2009 оны 1-р сарын 08, Пүрэв гариг, 11:54 )
 

ХАМГИЙН СҮҮЛД НЭМЭГДСЭН

Л.Гансүх сайд “Оюу толгой” ХХК-ийн байгаль орчны менежменттэй танилцлаа

БОАЖ-ын сайд Л.Гансүх Өмнөговь аймагт ажиллах хугацаандаа “Оюу толгой“ ХХК-ийн б...

Цаг үеийн мэдээ | 2010/9/1

ДЭЛГЭРЭНГҮЙ

Хавтгай тэмээ хамгааллын үндэсний стратегийн төсөл боловсруулж эхэллээ

“Монгол орны хавтгай тэмээ хамгааллын үндэсний стратеги” сэдэвт олон улсын хура...

Цаг үеийн мэдээ | 2010/9/1

ДЭЛГЭРЭНГҮЙ

Хөвсгөлийн БЦГ-т аялал жуулчлал эрхлэгчид зөвлөлдлөө

Хөвсгөлийн БЦГ-ын Хамгаалалтын захиргааны удирдлагууд тус бүсэд аялал жуулчлал э...

Цаг үеийн мэдээ | 2010/8/31

ДЭЛГЭРЭНГҮЙ

“Цагаан усны эзэд” байгаль хамгаалах өдөрлөг болов

“Байгаль орчны шинэчлэл-2” төслийн хүрээнд хэрэгжиж байгаа Цагаан усны нөхөрлөл...

Цаг үеийн мэдээ | 2010/8/31

ДЭЛГЭРЭНГҮЙ

Хархорины багачууд хандив цуглуулан сумын төвөө “хогийн савжуулав”

Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны Мэдээллийн т...

Цаг үеийн мэдээ | 2010/8/31

ДЭЛГЭРЭНГҮЙ

More in: Цаг үеийн мэдээ

ХАМГИЙН ИХ УНШСАН

“Mongolia ITF-2009” үзэсгэлэн амжилттай явагдаж өндөрлөлөө

12-р сарын 4-6-ны өдрүүдэд “Mongolia ITF-2009”  олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн зохио...

Цаг үеийн мэдээ | 2009/12/8

ДЭЛГЭРЭНГҮЙ

Байгаль хамгаалагчдыг “чадавхижуулах” сургалт орон даяар эхэллээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яам энэ оныг “Байгаль хамгаалагчдыг чадавхижуул...

Цаг үеийн мэдээ | 2009/3/31

ДЭЛГЭРЭНГҮЙ

"Байгаль орчны шинэчлэл" төслийн хүрээнд хэрэгжсэн жижиг төслүүдийн үр дүнг олон нийтэд танилцууллаа

Дэлхийн банк болон Байгаль орчны яамнаас хамтран хэрэгжүүлж буй "Байгаль орчны ши...

Цаг үеийн мэдээ | 2009/12/10

ДЭЛГЭРЭНГҮЙ

Архангай аймагт 108 ганжуур гороолов

5-р сарын 27–ны өдөр тохиосон Бурхан багшийн Их дүйчэн өдрөөр Архангай аймгийн Бай...

Цаг үеийн мэдээ | 2010/6/4

ДЭЛГЭРЭНГҮЙ

БНУУлсад хийсэн албан ёсны ажлын aйлчлалын тухай тайлан

Унгарын Байгаль орчныг хамгаалах, усны аж ахуйн сайд Имре Сабогийн урилгаар Монго...

Цаг үеийн мэдээ | 2009/1/4

ДЭЛГЭРЭНГҮЙ

More in: Цаг үеийн мэдээ

Your are currently browsing this site with Internet Explorer 6 (IE6).

Your current web browser must be updated to version 7 of Internet Explorer (IE7) to take advantage of all of template's capabilities.

Why should I upgrade to Internet Explorer 7? Microsoft has redesigned Internet Explorer from the ground up, with better security, new capabilities, and a whole new interface. Many changes resulted from the feedback of millions of users who tested prerelease versions of the new browser. The most compelling reason to upgrade is the improved security. The Internet of today is not the Internet of five years ago. There are dangers that simply didn't exist back in 2001, when Internet Explorer 6 was released to the world. Internet Explorer 7 makes surfing the web fundamentally safer by offering greater protection against viruses, spyware, and other online risks.

Get free downloads for Internet Explorer 7, including recommended updates as they become available. To download Internet Explorer 7 in the language of your choice, please visit the Internet Explorer 7 worldwide page.