| Судалгаа шинжилгээний ажил |
|
|
|
|
Тусгай хамгаалалттай газар нутагт явагдах арга хэмжээнээс хамгийн ач холбогдолтой, эн тэргүүнд тавигдах ажил бол судалгаа шинжилгээний ажил юм. Судалгаа шинжилгээ, нөөц баялгийн үнэлгээнд тулгуурлан тухайн тусгай хамгаалалттай газарт тохирсон менежментийн үйл ажиллагаа явуулах шаардлагатай байдаг.
Одоогийн байдлаар манай улсын их дээд сургуулиудын эрдэмтэн, багш, оюутнууд гадаадын болон олон улсын байгууллагуудын төслүүдийн санхүүгийн дэмжлэг туслалцаатайгаар зарим нэгэн судалгааны ажлуудыг хамтран гүйцэтгэж байна. Байгаль хамгаалагчдын өдөр тутмын хөтөлдөг “Орчин зүйн ажиглалтын дэвтэр” нь шинжлэх ухааны анхдагч үнэт материал болдог юм. Цаашид тусгай хамгаалалттай газар нутагт хийгдэх судалгаа шинжилгээний ажлын нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг урьдчилан тодорхойлох шаардлагатай байгаа юм.
|
||||





























