ҮНДСЭН ЦЭС

Байгаль хамгаалагч мэдээллийн төв 8801-7777 дугаарын мэдээлэл

БОАЖЯ-ны имейл сүлжээ

Имейл сүлжээнд бүртгүүлнэ үү [eNewsletter]
Email:

Олон-Нийтийн Сувгууд

Интернэт хөтөч татах

Та манай сайтыг илүү хурдан, алдаагүй үзэхийг хүсвэл шилдэг вэб хөтөч Mozilla Firefox-г үнэгүй татаж аваарай: http://download.mozilla.org/

ОНЛАЙН-ЗОЧИД

Манайд 527 зочид онлайн
Биологийн төрөл зүйлийг хамгаалах арга хэмжээ PDF Хэвлэх И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 9
МууМаш сайн 
Бичсэн БОАЖЯ   
2009 оны 1-р сарын 04, Ням гариг, 21:26

Биологийн төрөл зүйлийг хамгаалах, судалгааг өргөжүүлэх арга хэмжээ: 2005 оны 09 дүгээр сард Байгаль орчны яамнаас Увс аймгийн Байгаль орчны хэлтэстэй хамтран зарим суманд ховордсон ан амьтдын тооллого явуулав. Тооллогын явцад тус аймгийн малчин, Хяргас, Цагаанхайрхан, Өндөрхангай, Зүүнхангай, Наранбулаг суманд тарвага, буга, ирвэс зэрэг ан амьтны байршил, тархцын судалгаа хийж, тэдгээр амьтдын тоо толгойг нь тогтоохын зэрэгцээ тэдгээр амьтдын ховордож буй шалтгааны талаар судалгаа гаргав.

“Халиун буга сэргээн нутагшуулах тухай” Байгаль орчны сайдын 2005 оны 99 тоот тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хустайн байгалийн цогцолборт газраас Байгаль орчны мэргэжлийн байгууллага “Бусо” ХХК-аар 8 толгой согооны илий /5 эр, 3эм/ бариулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, Дархан цаазат Богд хан ууланд 4 илий, Улаанбаатар хотын Гацууртад 4 илий бүгд 8 илий сэргээн нутагшууллаа.

Украин улсын Киев хотноо болсон Монгол, Украины Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааны үеэр Укрианы тал Тахь морь, түүний удмыг сайжруулах зорилгоор цэвэр цусны 6 тахийг манай улсад бэлэглэхээр болжээ.

“Монгол орны агнуурын болон ховор хөхтний экологи” сэдэвт ажлын хүрээнд сансрын дохиолол бүхий хүзүүвчыг нийт 3 халздай дорго, 5 мануул мий, 3 шар үнэг, 14 хярс үнэгэнд зүүж, тэдгээрийн байршлыг “GPS” багажийн тусламжтайгаар сар бүр тэмдэглэж, амьтан тус бүрийн байршлыг тогтоох ажлыг хийсэн байна. Үүний үр дүнд мануул мийн эзэмшил нутгийн хэмжээг тогтооход эм мануул мийн цөм нутаг нь харьцангуй бага орон зайг хамарч байхад эр мануул мийн цөм нутаг нь нилээд том орон зайг хамарч байлаа.
Цагаан зээрийн хорголын судалгааны дүнгээс үзэхэд нийт тэжээлийн бүрэлдэхүүн хэсгийн 64.6 хувийг хоёр талт үрт ургамал, 28.4 хувийг нэг талт үрт ургамал буюу үетэн ургамал эзэлж байгааг тогтоож, цагаан зээрийн тэжээлд үетэн ургамлын оролцоо бага байна.

Цагаан зээрийн нүүдлийн судалгаагаар 4 зээрний байршилын нийт 180 гаруй солбицол хүлээн авч тооцоолоход долоо хоногт дунджаар 16.6-26.43 км, хамгийн их нь 132.03 км, нэг жилд хамгийн их нь 1585 км зайд шилжилт хөдөлгөөн хийсэн байна. Намрын улиралд хамгийн өндөр байхад, өвөл тэдгээрийн шилжилт хөдөлгөөн хамгийн богино байлаа. Мөн цагаан зээрийн эзэмшил нутаг (Home range)-ийг улирлаар нь гаргахад нүүдлийн зайтайгаа шууд хамааралтай байна. Нүүдлийн замналаас харахад ихэнх зээр өвлийн улиралд хил орчмын нутгуудаар өвөлжсөн нь өвлийн цагт идэш тэжээл хомсдон, ургамлын бүрхэвч багасхад, хил орчмын ургамалд татагдсан байж болох юм.

“Усны экосистемийн экологи, биобүтээмж” сэдвийн хүрээнд 2005 онд 140 гаруй хүн/хоног хээрийн судалгаа явуулан Хөвсгөл нуурын зүүн эргийн Борсог, Далбаа, Сэвсүүл, Ноён, Шагнуул, Тураг гол, Орхон-Сэлэнгийн сав нутаг (Ёрөө, Сэлэнгэ, Эг), Уст, Өгий, Дархадын хотгорын Тарган, Доод, Төгрөг, Хармай нуур, Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн зарим булаг, шандаас нийт планктон амьтан ургамлын 50, ёроолын амьтны 35, дээд ургамлын 30 гаруй хатаадас цуглуулж эрдэм шинжилгээний санг баяжуулав.

Судалгаагаар Өгий нуурын ёроолын амьтны зүйлийн бүрдэлээр хамгийн баялаг (35 зүйл) байв. Энэ нь нэг талаас тус нуур нь хүний ахуйн нөлөөгөөр нилээд бохирдож, агнуурын загасны нөөц хомсдож буйн илрэл юм. Улиастайн цөөрмийн навчин хөлт хавч (Lepidurus apus)нь 5-14 хоног тутамд 25-82 ширхэг өндөг гаргаж, 14-21 хоногт 6.8 см урт, 2100 мг жинтэй болж бие гүйцэж байв.
Дархадын хотгорын Хармай, Доод нуураас жилдээ 5-10 тонн цагаан загас барих боломжтой. Тарган нуурын зарам загасны үржлийн хугацаа 11 сарын эхээс 12 сарыг дуустал үргэлжилж байна. Найман нуур, Улаагчны хар, Дархадын цагаан зарам загасны үржлийн хугацаанд агналтыг эрчимтэй явуулж байгаа нь эдгээр загасны нөөцөнд сөрөг нөлөө үзүүлж байна. Өвөрхангай аймгийн Найман нуураас цуглуулсан 1258 бодьгаль цагаан зарам загасны биометрийн үзүүлэлтэнд дисперс шинжилгээ, харьцуулалт хийснээр загасны экологийн нөхцөл сайн, бие гүйцсэн ч өсвөр загасны хэмжээ өсөж байгааг илрүүлсэн байна. Иймд загасыг үржлийн үед нь барихгүй байх хугацааг дахин хуульчлан тогтоох шаардллага гарч байна гэж дүгнэжээ.

“Монгол орны ойн шавж” сэдэвт ажлын хүрээнд Ойн модлог эдээр хооллогч Eutetrapha төрөл, Strangalia quadrifasciata, Eutetrapha chrysochloris, Phytoecia sp. хэмээх 3 зүйл эвэрт цохыг монголын шавжийн аймагт шинээр бүртгэн тус орны эвэрт цохын аймгийг баяжуулж модлогт гэмтэл учруулагч зүйлийг илрүүлэв.

Модлог эдээр хооллогч эвэрт цохын (Cerambycidae) овгийн Polyzonus fasciatus, Aromia moschata orientalis, Saperda 10- punctata хэмээх 3 зүйлийн дэлхэц нутгийг 60-100 км баруун тийш тэлж, монголын улаан номонд орсон болон тус оронд ховор тохиолдох Papilionidae, Sphingidae овгийн эрвээхэйн тархалтын шинэ цэгийг илрүүлсний дүнд модлог ургамлын хортон зүйлийн тархсан нутгийг шинээр тогтоов.

Dytiscidae овгийн Rhantus, Dytiscus, Hygrotus, Colymbetes, Ilybius, Coelambus, Acilius, Agabus, Laccophilus, Graptoderus, Hydrophorus, Oreodytes, Potamonectes зэрэг 13 төрлийн 29 зүйлийг илрүүлэв. Dytiscidae овгийн цох нуур, эсвэл маш бага урсгалтай намаг бүхий усан сан, өвс ургамал элбэгтэй тогтоол ус цөөрөмд тоо толгойн нягтшил ихтэй байна. Мөн урсгал усанд хэд хэдэн зүйл тохиолдох ба сэлэгч цох усны ph дунджаар 8.51 байх орчинд тохиолдож байсан нь ерөнхийдөө шүлтлэг орчинг сонгон амьдардагийг харуулж байна. Авгалдайн бойжилт 7-р сарын эхнээс 8-р сарын эх хүртэл хугацаанд явагдаж байна. Авгалдай, бие гүйцсэн цох хоёул махчин бөгөөд загасны түрс, жараахай, мэлхийн шанаганцараар хооллоно. Эдгээрийг жижиг усан сан цөөрмийн махчид гэж нэрлэх нь ч байдаг. Авгалдайгаас хүүхэлдэй шатанд шилжихдээ уснаас хуурай газар гарч эрэг орчим аргал эсвэл чулуун доогуур орж тэндээ хөдөлгөөнгүй, мөн ямар ч бодисын солилцоогүйгээр ойролцоогоор хоёр долоо хоногийн дараа бие гүйцнэ. Сэлэгч цохын биологи, экологийн энэ судалгаа манай орны хувьд хийгдэж буй анхны ажил бөгөөд цаашид усны бохирдлыг тогтооход индикатор болгон ашиглах боломжтой.

“Монгол орны зарим зэрлэг амьтдын генетик онцлог” сэдэвт ажлын хүрээнд Говь-Алтай аймгийн Цогт сумын харъяа Баянтоорой багийн илжиг адууны 50, гэрийн тэмээний 50, Баянтоорой багийн “Захын ус” гэдэг газарт цэврээр нь гаршуулан үржүүлж буй хавтгай тэмээний 17, мөн Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх омгийн монгол адууны 150 нийт 267 ширхэг цусны дээж цуглуулав. Дээрх 50 илжиг, 50 монгол адууны цусны лейкоцитээс ДНК ялгав.
Монгол үхрийн AG-ISSR, GA-ISSR маркерийн судалгааг хийж гетерозигот чанар харьцангуй өндөр төвшинд буюу 0.629 байгааг, BoLA-DRB3 генийн экзон 2-ын Rsa I болон Xho рестрикцийн судалгааг хийж лейкозод тэсвэртэй аллелийн давтамж ихийг тогтоов.

Монгол адууны генотипийн жишил судалгааг UBC-85 UBC-126 праймерыг ашиглан RAPD-PCR ба митохондрын ДНХ-ийн D-гогцооны нуклеотидын дарааллыг тогтоох аргаар адууны гарал үүслийг шинжлэх судалгаагаар монгол адууны гетерозигот чанар адууны бусад үүлдрүүдтэй харьцуулахад нилээд өндөр буюу 0.52 байгааг тогтоосны зэрэгцээ монгол адуу нэлээд эртний гаралтай (0.36 Mya) болохыг тооцоолон гаргав.

Байгалиа шүтэх, хайрлах ёс заншил, уламжлалыг өнөөгийн байгаль орчныг хамгаалах 30 гаруй хууль, тэдгээрийн холбогдох журам эрхзүйн тогтоомж, 26 орчим хөтөлбөрийн зорилго, үзэл баримтлалд нь шингээн тусгаж, байгалийн нөөц, баялаг, ус, ой, ургамал, амьтан газар нутаг, тэдгээрийн орчин, рекрацын нөөц бүхий үзэмжит сайхан нутгийг тусгай хамгаалалтад авч, хот суурины газар, ногоон байгууламжийг хамруулан хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх бодлогоор удирдан зохицуулах эрхзүйн орчинг бүрдүүлэн мөрдөж байгаа хэдий ч сувьдаг шунахай сэтгэлтэй хүмүүсийн гарт ховор амьтан, ой мод, ургамлын гаралтай түүхий эд зүйлс ихээр өртөж, тоо, толгой нь цөөрч, хорогдож байгаа мэдээ баримтын хуудас улам зузаарч байгаад Улсын мэргэжлийн хяналтын газар, холбогдох байгууллагын ажлын нягт уялдаа, хамтын тэмцэл дутагдаж байгаад дүгнэлт хийж, дорвитой арга хэмжээг чиглэл тус бүрээр нь хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

 

ХАМГИЙН СҮҮЛД НЭМЭГДСЭН

Л.Гансүх сайд “Оюу толгой” ХХК-ийн байгаль орчны менежменттэй танилцлаа

БОАЖ-ын сайд Л.Гансүх Өмнөговь аймагт ажиллах хугацаандаа “Оюу толгой“ ХХК-ийн б...

Цаг үеийн мэдээ | 2010/9/1

ДЭЛГЭРЭНГҮЙ

Хавтгай тэмээ хамгааллын үндэсний стратегийн төсөл боловсруулж эхэллээ

“Монгол орны хавтгай тэмээ хамгааллын үндэсний стратеги” сэдэвт олон улсын хура...

Цаг үеийн мэдээ | 2010/9/1

ДЭЛГЭРЭНГҮЙ

Хөвсгөлийн БЦГ-т аялал жуулчлал эрхлэгчид зөвлөлдлөө

Хөвсгөлийн БЦГ-ын Хамгаалалтын захиргааны удирдлагууд тус бүсэд аялал жуулчлал э...

Цаг үеийн мэдээ | 2010/8/31

ДЭЛГЭРЭНГҮЙ

“Цагаан усны эзэд” байгаль хамгаалах өдөрлөг болов

“Байгаль орчны шинэчлэл-2” төслийн хүрээнд хэрэгжиж байгаа Цагаан усны нөхөрлөл...

Цаг үеийн мэдээ | 2010/8/31

ДЭЛГЭРЭНГҮЙ

Хархорины багачууд хандив цуглуулан сумын төвөө “хогийн савжуулав”

Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны Мэдээллийн т...

Цаг үеийн мэдээ | 2010/8/31

ДЭЛГЭРЭНГҮЙ

More in: Цаг үеийн мэдээ

ХАМГИЙН ИХ УНШСАН

Тарьсан үр мөчрийн амьдралт 100 хувьтай байна

Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захирг...

Цаг үеийн мэдээ | 2010/8/27

ДЭЛГЭРЭНГҮЙ

Япон улсад Монголын сурталчилгаа идэвхтэй явагдаж байна

Өнгөрөгч 6-р сарын 12-16-ны өдрүүдэд Японы хэвлэл мэдээллийн томоохон групп манай ул...

Цаг үеийн мэдээ | 2010/8/17

ДЭЛГЭРЭНГҮЙ

Төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтын урилга

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫ УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН З...

Цаг үеийн мэдээ | 2010/4/21

ДЭЛГЭРЭНГҮЙ

БОАЖЯ-н олон нийтийн сувгууд

Байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээрх бүх сонирхогчидыг цуглуулж, мэдээлэл ...

Цаг үеийн мэдээ | 2010/1/6

ДЭЛГЭРЭНГҮЙ

Нуур сэргээх төсөл хэрэгжүүлнэ

БНСУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Солонгосын олон улсын хамтын ажиллагааны б...

Цаг үеийн мэдээ | 2010/4/22

ДЭЛГЭРЭНГҮЙ

More in: Цаг үеийн мэдээ

Your are currently browsing this site with Internet Explorer 6 (IE6).

Your current web browser must be updated to version 7 of Internet Explorer (IE7) to take advantage of all of template's capabilities.

Why should I upgrade to Internet Explorer 7? Microsoft has redesigned Internet Explorer from the ground up, with better security, new capabilities, and a whole new interface. Many changes resulted from the feedback of millions of users who tested prerelease versions of the new browser. The most compelling reason to upgrade is the improved security. The Internet of today is not the Internet of five years ago. There are dangers that simply didn't exist back in 2001, when Internet Explorer 6 was released to the world. Internet Explorer 7 makes surfing the web fundamentally safer by offering greater protection against viruses, spyware, and other online risks.

Get free downloads for Internet Explorer 7, including recommended updates as they become available. To download Internet Explorer 7 in the language of your choice, please visit the Internet Explorer 7 worldwide page.