ҮНДСЭН ЦЭС

Байгаль хамгаалагч мэдээллийн төв 8801-7777 дугаарын мэдээлэл

БОАЖЯ-ны имейл сүлжээ

Имейл сүлжээнд бүртгүүлнэ үү [eNewsletter]
Email:

Олон-Нийтийн Сувгууд

Интернэт хөтөч татах

Та манай сайтыг илүү хурдан, алдаагүй үзэхийг хүсвэл шилдэг вэб хөтөч Mozilla Firefox-г үнэгүй татаж аваарай: http://download.mozilla.org/

ОНЛАЙН-ЗОЧИД

Манайд 407 зочид онлайн
Ногоон хэрэм хөтөлбөр PDF Хэвлэх И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 3
МууМаш сайн 
Бичсэн БОАЖЯ   
2009 оны 1-р сарын 04, Ням гариг, 21:23

“Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 30 жилийн хугацаанд 250.0 мянган га газрыг ойжуулж, ногооруулах зорилготой уг баримт бичиг нь үндсэн ба туслах зурвасны бүтэц, схем, зардлын тооцоо, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө зэргийг боловсруулав. 
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийн гарын үсэгтэй энэхүү албан даалгавраар “Ногоон хэрэм” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад бүх нийтийн хөдөлгөөн өрнүүлэхийн чухлыг тэмдэглэж, яам, агентлагийн удирдлага, бүх шатны Засаг дарга нарт 8 заалт бүхий үүрэг өгөгдлөө. Түүний дагуу Байгаль орчны яамны дэргэд ажлын 3 хэсэг, мэргэжлийн эрдэмтдээс бүрдсэн шинжлэх ухааны судалгаа, хайгуулын хороо, аймаг, орон нутагт удирдах болон хяналтын зөвлөлүүд зохион байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж эхлэв.

Ойн аж ахуйн арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, санхүүжүүлэх журмыг “Ногоон хэрэм” хөтөлбөртэй уялдуулан 
шинэчлэн боловсруулж, Байгаль орчны болон Сангийн сайдын хамтарсан тушаалаар батлуулж, “Ногоон хэрэм сан”-г байгуулах, зарцуулах журмын төслийг Засгийн газраас батлуулахаар өргөн бариад байна. 
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2005 онд 13 аймгийн 14 сумын нутагт нийтдээ 315 га газарт ойжуулалт хийхэд улсын төсвийн ойжуулалт , ойн аж ахуйн арга хэмжээг санхүүжүүлэх хөрөнгөөс 277.2 сая төгрөгийг з
арцуулахаар төлөвлөөд байна. Байгаль орчны сайд уг асуудалд онцгой анхаарал хандуулан 2005 оны 4 дүгээр сарын 25- нд Бээжин хотод болсон хандивлагч орнуудын уулзалтад оролцож, хөтөлбөрийн тухай танилцуулав. Мөн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахаар тус яамнаас орон нутагт ажиллах хуваарь батлаж, үүрэг даалгавар өгөв.

Засгийн газрын 2005 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар “ Ногоон хэрэм” Үндэсний хөтөлбөрийн батлагдсантай холбогдуулан гадаад дотоодын иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын хандив болон бусад эх үүсвэрийг хуримтлуулах зорилгоор “Ногоон- хэрэм сан” байгуулах, түүнд бүрдүүлсэн хөрөнгийг захиран зарцуулах журмын төслийг хэлэлцэн батлав. 
Цөлжилт, элсний нүүлт, шар шороон шуурганы эрч улам нэмэгдэж байгаа экологийн сөрөг 
нөлөөг багасгах, ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, ойжуулах ажлыг бүх нийтийн хөдөлгөөн өрнүүлэх ажлыг санхүүжүүлэх эх үүсвэр бүрдүүлэхэд “Ногоон - хэрэм сан” маш чухал шаардлагатай болсон юм.

”Ногоон хэрэм” хөтөлбөрийн хүрээнд 2005 онд байгуулах ногоон байгууламжийн харуул, хамгаалалт, хашаа, суулгац, томилолт, тарилт усалгаа арчилгаа болон бусад зардлын тооцоо хийж, Байгаль орчны сайдын 2005 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 124, мөн 05 дугаар сарын 25-ны өдрийн 126, 136 тоот тушаалаар тус тус батлуулан мөрдөж эхлэв.

Байгаль орчны сайдын 2004 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 177 тоот тушаалаар “Байгалийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх аян” –ыг зарлан хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэх, тарваганы арьс, буга, бөхөнгийн эвэр, баавгайн доньд, хушны самар зэрэг ой, 
ургамал, амьтны гаралтай баялгийг хууль бусаар бэлтгэн ашиглах аливаа гэмт үйлдлийг цаг алдалгүй таслан зогсоож нөөц баялгийг хамгаалах ажлыг зохион байгуулж байна.

Энэ ажлын хүрээнд Байгаль орчны сайдын “Хөрөнгө төвлөрүүлэх тухай” 2004 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 188 тоот, “Зөвлөл байгуулах тухай” 2004 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 202 тоот, “ Хяналтын пункт байгуулах тухай” 2004 оны 12 дугаар сарын 14-ний 226 тоот, мөн Нийслэл хот дахь мод, модон материалын төрөлжсөн захуудад түлээ модны стандарт хэрхэн мөрдөгдөж байгаа байдлыг шалгах тухай” 2004 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 199 тоот тушаалыг тус тус гаргаж, Байгаль орчны сайдын зөвлөл, Улсын мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын хэлтсийн хамтарсан хуралдаан зохион байгуулж, тодорхой арга хэмжээ төлөвлөн холбогдох ажилтнуудад үүрэг даалгавар өгч, тэдгээр тушаалыг хэрэгжүүлэх талаар идэвхитэй үйл ажиллагаа өрнүүлэн ажиллав.

Байгаль орчны Сайдын 2004 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 203 тоот тушаалаар “Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэх, тээвэрлэх эрхийн бичиг олгох, хэрэглэх, хяналт тавих журам”-ыг батлан мөрдүүлж, аймаг, сум, орон нутагт ойгоос мод бэлтгэх ажлыг нэгдсэн журмаар зохицуулж эхлэв. Уг журмаар түлээ модны стандартад өөрчлөлт оруулж, түлшний зориулалттай модны хэмжээг 0.50 метрээс илүүгүй байхаар тогтоосон Улсын стандартыг шинэчлэн Улсын стандарт, хэмжилзүйн Үндэсний төвөөр батлуулж, мөрдөж эхлээд байна.

Улсын мэргэжлийн хяналтын газрын удирдлага хүлээн авч, байгаль орчныг хамгаалах, байгальд сөрөг нөлөө үзүүлэх, хууль бус үйл ажиллагааг илрүүлэх, таслан зогсоох, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалтыг тогтмолжуулж ажиллав. Байгаль хамгаалах, байгалийн нөөц баялгийг хууль
бусаар сүйтгэх аливаа үйлдэлтэй тэмцэхэд Төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, 
байгаль орчноо хамгаалах сайн дурынхныг нэтгэсэн сүлжээ буй болгож, хамтран ажиллах бодлого барьж байна. Тухайлбал, байгалийн 
нөөц баялгийг хууль бусаар ашиглах аливаа үйл ажиллагааг илрүүлэн таслан зогсоохын тулд хяналт шалгалтын хөдөлгөөнт баг байгуулах тухай Байгаль орчны Сайдын 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 187 тоот тушаал гаргаж, тус багийн ажиллах журам, төсөв зардлыг батлаж зарцуулсан байна.

Байгаль орчны сайдын 2004 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 177 тоот тушаалаар төв орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан “Байгалийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх аян” –ны хүрээнд Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2004 оны 48 тоот тушаалаар дээрхи аяныг зохион байгуулах байнгын ажлын хэсгийг Төрийн захиргааны удирдлага, хяналтын газрын дарга А.Болат–аар ахлуулан байгуулж, тодорхой төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.

Ойн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих харуул хяналтын 6 багийг яамны газар хэлтсийн дарга нараар ахлуулан байгуулж, 10 дугаар сарын 20-оос эхлэн арав арван хоногоор хуваарь гарган Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэлийн газар, Замын цагдаагийн газар, хэвлэл мэ.дээллийн ажилтнууд, Хан-Хэнтий, Богд-Хан уулын тусгай хамгаалалттай газруудын Байгаль орчны Улсын байцаагч нартай хамтарсан эргүүл шалгалтыг Нийслэлийн ногоон бүс, Төв, Хэнтий, Архангай, Булган, Сэлэнгэ аймгуудад 10 дугаар сараас эхлэн 70 гаруй хүн өдөр гүйцэтгэв. Хяналт шалгалтын явцад нийт 71 машин саатуулж, 1005 ширхэг палк мод, 630 шоо метр бөөрөнхий мод, 20 куб метр торх мод хурааж, урьдчилсан байдлаар 4.0 сая гаруй төгрөгийн нөхөн төлбөр ногдуулав.

Улаанбаатар хот дахь модны 7 захын үйл ажиллагаанд УМХ-ын газартай хамтран шалгалт хийж, мод модон бүтээгдэхүүний төрөлжсөн захын үйл ажиллагаанд мөрдөх ёстой 2002 оны “MNS 51623” стандартын хэрэгжилтийг шалгасны үр дүнд үйл ажиллагаа нь шаардлага хангахгүй байгаа “ ЦАЙЗ”, “ДОНОЙ”, “ЦОЛМОН БАДРАХ”, “ХЯЛГАНАТ”, “ХАНГАЙ”, “41-ИЙН” зэрэг захуудын үйл ажиллагааг зогсоосноос гадна модны зах бүрийг Байгаль 
орчны яамны ой, усны нөөцийн газартай экологийн хариуцлагын гэрээ байгуулан ажиллах
үүрэг хүлээлгэх шийдвэр гаргаж, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй модны захуудын аж ахуй эрхлэх эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах үүргийг Байгаль орчны сайдаас Нийслэлийн Засаг даргад хүргүүлэв.

 

ХАМГИЙН СҮҮЛД НЭМЭГДСЭН

Л.Гансүх сайд “Оюу толгой” ХХК-ийн байгаль орчны менежменттэй танилцлаа

БОАЖ-ын сайд Л.Гансүх Өмнөговь аймагт ажиллах хугацаандаа “Оюу толгой“ ХХК-ийн б...

Цаг үеийн мэдээ | 2010/9/1

ДЭЛГЭРЭНГҮЙ

Хавтгай тэмээ хамгааллын үндэсний стратегийн төсөл боловсруулж эхэллээ

“Монгол орны хавтгай тэмээ хамгааллын үндэсний стратеги” сэдэвт олон улсын хура...

Цаг үеийн мэдээ | 2010/9/1

ДЭЛГЭРЭНГҮЙ

Хөвсгөлийн БЦГ-т аялал жуулчлал эрхлэгчид зөвлөлдлөө

Хөвсгөлийн БЦГ-ын Хамгаалалтын захиргааны удирдлагууд тус бүсэд аялал жуулчлал э...

Цаг үеийн мэдээ | 2010/8/31

ДЭЛГЭРЭНГҮЙ

“Цагаан усны эзэд” байгаль хамгаалах өдөрлөг болов

“Байгаль орчны шинэчлэл-2” төслийн хүрээнд хэрэгжиж байгаа Цагаан усны нөхөрлөл...

Цаг үеийн мэдээ | 2010/8/31

ДЭЛГЭРЭНГҮЙ

Хархорины багачууд хандив цуглуулан сумын төвөө “хогийн савжуулав”

Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны Мэдээллийн т...

Цаг үеийн мэдээ | 2010/8/31

ДЭЛГЭРЭНГҮЙ

More in: Цаг үеийн мэдээ

ХАМГИЙН ИХ УНШСАН

БОАЖЯ, Ойн газрын төлөөлөгчид ОХУ-н Улаан-Үүд хотноо айлчилав

2010 оны 3 дугаар сарын 9 – 11-ны хооронд ОХУ-ын Буриадын БНУ-ын Улаан-Үүд хотноо хоёр у...

Цаг үеийн мэдээ | 2010/3/18

ДЭЛГЭРЭНГҮЙ

Монголын адал явдалт спорт аялагчид Бурхан Халдуныг зорилоо

Монголын адал явдалт спорт аялдагчдын холбооны их хурал 2-р сарын 26-нд болж, зохион...

Цаг үеийн мэдээ | 2010/2/26

ДЭЛГЭРЭНГҮЙ

Олон улсын хил дамнасан Дагуурын дархан газрын хамтарсан комиссын V хуралдаан болов

Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн...

Цаг үеийн мэдээ | 2010/8/17

ДЭЛГЭРЭНГҮЙ

МОНГОЛ ОРНЫ ТУУРТАН АМЬТДЫН ТАРХАЦ, НӨӨЦИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЖ ТАНИЛЦУУЛЛАА

БОАЖЯ-ны Хурлын танхимд 2010.1.27-нд “Монгол орны уулын болон тал хээр, говь цөлийн ту...

Цаг үеийн мэдээ | 2010/1/28

ДЭЛГЭРЭНГҮЙ

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ТУСГАЙ ХАМГААЛЛЫН ЧИГЛЭЛИЙН ТББ-УУДТАЙГАА НЭЭЛТЭЙ ЯРИЛЦЛАА

Аялал жуулчлал, тусгай хамгааллын чиглэлийн байгууллагуудтай хийсэн өнөөдрийн у...

Цаг үеийн мэдээ | 2010/1/28

ДЭЛГЭРЭНГҮЙ

More in: Цаг үеийн мэдээ

Your are currently browsing this site with Internet Explorer 6 (IE6).

Your current web browser must be updated to version 7 of Internet Explorer (IE7) to take advantage of all of template's capabilities.

Why should I upgrade to Internet Explorer 7? Microsoft has redesigned Internet Explorer from the ground up, with better security, new capabilities, and a whole new interface. Many changes resulted from the feedback of millions of users who tested prerelease versions of the new browser. The most compelling reason to upgrade is the improved security. The Internet of today is not the Internet of five years ago. There are dangers that simply didn't exist back in 2001, when Internet Explorer 6 was released to the world. Internet Explorer 7 makes surfing the web fundamentally safer by offering greater protection against viruses, spyware, and other online risks.

Get free downloads for Internet Explorer 7, including recommended updates as they become available. To download Internet Explorer 7 in the language of your choice, please visit the Internet Explorer 7 worldwide page.