| Ой хамгаалах арга хэмжээ |
|
|
|
| Бичсэн БОАЖЯ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| 2009 оны 1-р сарын 04, Ням гариг, 21:19 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Монгол Улсад гадаадаас оруулж ирэх бүх төрлийн бөөрөнхий мод, гуалин, зүсмэл материал, мод сөөгний үр, тарьц, суулгацыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлөх тухай ”Гаалийн тарифын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль”-ийн төсөл, “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль”-ийн төслийг боловсруулан яамдаас санал авч, Засгийн газрын хурлаар хэлэлцүүлэн, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, 2005 оны 1 сарын 27-ны өдөр батлуулав. “Ойгоос хэрэглээний мод түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж, Сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн яамдуудаас санал авч Засгийн газрын 2005 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, 147 тоот тогтоолоор батлуулж мөрдүүлж байна. Төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоосноор ойгоос бэлтгэж ашиглах хэрэглээний болон түлээний модны төлбөрийн дундаж хэмжээ 2,0 дахин нэмэгдсэн болно. Хус модны нөөц хомсдож, түүнийг эрчимтэй бэлтгэх нь ойн нөөцөд сөргөөр нөлөөлж, залуу өсвөр модны нөхөн сэргээлт удааширч, ойн хэв шинжийг алдагдуулж байгаа экологийн шаардлага, нөөцийн байдлыг харгалзан ойн сангийн талбайд хус модыг ерөнхий ашиглалтын огтлолтын аргаар бэлтгэхийг Байгаль орчны сайдын 2005 оны 366 тоот тушаалаар 2 жилийн хугацаагаар зогсоов. Хууль бусаар мод бэлтгэх явдалтай тэмцэх зорилгоор “Ойн нөөцөд учирсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг батлах тухай” төслийг боловсруулж , Байгаль орчны сайдын 2005 оны 61 дугаар тушаалаар батлуулав. Хус модны нөөц хомсдож, сүүлийн жилүүдэд хусыг эрчимтэй огтлон сүйтгэж, савх хийж бэлтгээг Хятадыг үйлдвэрүүд олширч байгаа нь ойн нөөцөд сөргөөр нөлөөлж, залуу хус модны нөхөн сэргээлт удааширч, байгалийн нөхөн сэргээлт зогсонго байдалд орохоос сэргийлэх зорилгоор хус модыг огтлох, бэлтгэхийг хоёр жилийн
Ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх арга хэмжээ.Сүүлийн жилүүдийн цаг агаарын хэт
Ойн хөнөөлт шавж, өвчний судалгааг ой бүхий газруудад шинжлэх ухааны үндэслэлтэй явуулах, шаардлагатай газруудад ойн хөнөөлт шавж, өвчний хөнөөлийг хязгаарлах зорилгоор тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх технологийг боловсронгуй болгох, ойн хөнөөлт шавж, өвчний нарийн мэргэжлийн боловсон хүчнээр хангах, ойн хөнөөлт шавж, өвчний судалгаа, тэмцлийн ажилд нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хангах зэрэг үүднээс 2004 онд Ой, усны хайгуул судалгааны төвийн ойн хөнөөлт шавжтай тэмцэх салбар нь Байгаль Орчны Яамны төсөв хөрөнгө, Байгаль Орчны Яамны нэмэгдэл хөрөнгө, Байгаль Орчны Яамны төвлөрсөн арга хэмжээний зардлын хөрөнгө, орон нутгийн төсөвт хөрөнгө, Дэлхийн Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллагын төслийн хөрөнгө, Дэлхийн Зөн олон улсын байгууллагын төсөл зэрэг санхүүжилтийн эх үүсвэрүүдээр хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх үйл ажиллагааг явууллаа. 2004 онд Завхан аймгийн Идэр, Алдархаан, Тосонцэнгэл, Их-Уул, Нөмрөг, Яруу, Сонгино, Түдэвтэй, Цэцэн Уул, Архангай аймгийн Хотонт, Төвшрүүлэх, Цэнхэр, Их Тамир, Эрдэнэбулган, Хангай, Тариат, Өндөр Улаан, Хөвсгөл аймгийн Түнэл, Тосонцэнгэл, Тариалан, Их уул, Мөрөн, Галт, Төмөрбулаг, Жаргалант, Шинэ Идэр, Төв аймгийн Баянцогт, Угтаал-Цайдам, Эрдэнэ, Мөнгөнморьт, Алтанбулаг, Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант, Дархан Уул аймгийн Орхон, Шарын гол, Хонгор, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Шаамар, Увс аймгийн Наранбулаг, Зүүнхангай, Өндөрхангай, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан, Хужирт, Хархорин, Бат Өлзийт, Уянга, Хэнтий аймгийн Биндэр, Баян-Адрага, Дадал, Батширээт, Өмнөдэлгэр, Цэнхэр, Булган аймгийн Орхон, Бүрэгхангай, Хишиг-Өндөр, Бугат, Хангал, Сэлэнгэ зэрэг сумдын ойн сан бүхий газар нутгууд мөн Нийслэл Улаанбаатар хотын ногоон бүс, Дархан Цаазат Богд Хан Уул зэрэг газар нутгуудын 608.0 мянган га талбайд тоймчилсон судалгааг явуулсан байна. Өрөөсгөл хүр эрвээхэйн тайгархаг болон ойт хээрийн бүсийн хус, шинэс, нарс зэрэг ой болон сөөгөн торлог, бургасан шугуйд голлон тархаж байхад Сибирийн хүр эрээвхэй нь тайга, тайгархаг, ойт хээрийн бүс, бүслүүрийн шинэс, шинэс хусан холимог ойд Бийрэн сүүлт, Якобсоны төөлүүрч эрвээхэйн тайга болон тайгархаг бүслүүрийн шинэсэн ойд тархан хөнөөлийн голомт үүсгэн хэт олшролт тохиов. Судалгааны явцад дээж талбайнууд байгуулан ойн хөнөөлт шавж, өвчний нягтшилтыг тооцож байсан ба Төв, Өвөрхангай, Завхан, Хэнтий, Улаанбаатар хотын ногоон бүсийн ой, Дархан Цаазат Богд Хан Ууланд ойн голлох хөнөөлт шавж болох Сибирийн хүр эрвээхэйн нягтшилт нилээд их буюу нэг модонд 40-70 ширхэг Сибирийн хүр эрвээхэйн хүрэнцэр тоологдож байлаа. Архангай, Булган, Хөвсгөл, зэрэг аймгуудад Сибирийн хүр эрвээхэйн хүрэнцэрийн нягтшилт харьцангуй бага буюу нэг модонд 1-5 ширхэг хүрэнцэр тоологдож байв Хэнтийн нурууны салбар уулст сибирийн хүр эрвээхэйн олшролын голомт 2004 он хүртэл үргэлжлэн үйлчилж энэ онд унтарч тоо толгой нь цөөрлөө. Сибирийн хүр эрвээхэйн олон дахин давтан идсэн ой үхэж, ойн фондын 20-30% хүчтэй ба дунд зэрэг идэгдэж, харин ганц удаа идэгдсэн Хангайн нурууны төвийн хойт талын уулс, Булнайн нуруу, Ханхөхийн нуруу, Бүрэн, Бүтээл, Хантайн нуруу болон Хөвсгөлийн зүүн ба баруун хойт хэсгийн уулсын ихэнхи ой шавьжийн хэт олшролын ба түүний дараагийн жил хэсэг хэсэг газарт, ихээхэн талбайн мод улайсан байснаа энэ жилээс ихэнхи хэсэг нь сэргэн ургаж байлаа. Үүнд уг нутагт цаг агаар хуурайсаагүй байдал ч нөлөөлсөн нь ойлгомжтой. Хэнтийн нурууны урд, зүүн хэсгийн ойд (бусад нутагт судалгаа хийгдээгүй), сибирийн хүр эрвээхэйн голомт удаан хугацаагаар оршиж, дахин давтан идэгдсэн тул ой 100-500 га талбай бүхий хэсэг хэсгээр хатаж, дахин сэргэхгүй болжээ. Иймд хатсан модыг аж ахуйн зориулалтаар ашиглан, оронд нь ойжуулалт хийх шаардлагатай байна. Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ мөрөн, тэдгээрийн савд багтах жижиг голын татмын ойд олширч бургас, монос, хусны навчаар хооллон гэмтэл учруулсан өрөөсгөл хүр эрвээхэйн хүрэнцэрийн тоо толгой 2003-2004 онд эрс цөөрсөн бол энэ оны судалгаагаар өрөөсгөл хүр эрвээхэйн голомт бүх нутагт унтарсан буюу тоо толгой нь доод хэмжээнд хүрлээ. Завхан аймгийн нутаг, Идэрийн голын татмын бургасан ойд бургасны долгиот эрвээхэйн олшрол болов. Энэ эрвээхэйн нөлөөгөөр Хархорин хот орчмын Орхон голын татмын ой хатаад байгаа ба энэ нь гол, түүний цутгадаг Өгий нуурын усны төвшин багасахад ямар нэг хэмжээгээр нөлөөлсөн байж болох талтай. Бургасны долгиот эрвээхэйн олшрол богино хугацаанд давтагдаж ихээхэн хөнөөл учруулдаг тул уг татмын ойг хамгаалах талаар холбогдох байгууллага анхааралдаа авч тэмцэх арга хэмжээ авах, Хархорин хот орчим Орхон голын татмын ойд бургас тариалах ажлыг зохион байгуулж Өгий нуур, түүний ай савын экосистемийг хамгаалах шаардлагатай байна. Гэвч, олон жил дараалан идэгдсэний бургасан болон улиасан ойн 30 орчим хувь хатаж, сэргэлт муу болоход хүргэсэн гэж судлаачид дүгнэжээ. Хоёрдогч хортон шавжийн олшролд нөлөөлж буй гол хүчин зүйл нь ойн анхдагч хортон шавжийн хэт олшрол, хяналт, зохион байгуулалтгүй мод огтолж ойн цэвэрлэгээ хийдэггүй, 60-120 см хожуул үлдээж, бэлтгэсэн модыг ойд удаан хугацаагаар байлгах; ойн дагалдах баялаг, ан амьтантай зүй бусаар харьцах, удаа дараа гарч байгаа түймэрээс болж ой мод физиологийн сульдалд орох төдийгүй үхдэг; зарим нутагт ган болсон зэрэг хүчин зүйл нөлөөлж байна. Эвэрт цохын авгалдайн орчин зүйн хамгийн тохиромжтой орчин нь шинэс; мөлгөр ба шөвгөр цохынх нарс модны модлог эд тул монгол орны ойг бүрдүүлэгч үндсэн мод болох энэ хоёр модоор бүрдсэн ойг хамгаалахад илүү анхаарал тавих нь хоёрдогч хортноос хамгаалах ач холбогдолтой. Цаг агаарын өөрчлөлт явагдаж байгааг тооцон үзвэл модлог ургамлаар хооллогч шавжийн олшрол ойрын хугацаанд өргөжиж болзошгүй юм. Ойн хортон шавьжтай тэмцэх аргыг тогтоох зорилгоор ойн патологийн нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай. Урьдчилсан үнэлгээгээр нэг га ойг хамгаалахад 10-40 доллар шаардагдах болно.
Эгэл нарсны шютте өвчин Улаанбаатар хотын ногоон бүсийн ой, Дархан Цаазат Богд- Хан Уулын ой, Төв, Хэнтий, Сэлэнгэ зэрэг аймгийн нарс, хуш, гацууран ойд маш их нягтшилттай тархаж байгаа бөгөөд нийт модны 90-95 хувь нь, нэг модны 40-75 хувь нь уг өвчний спороор халдварлагдсан бөгөөд нэг шилмүүсэнд 2-3 ширхэг спор задарч гарсан байв. Судалгааны дүнгээс харахад нийт 608 мянган га талбайд ойн навч, шилмүүсний хөнөөлт шавж, эгэл нарсны шютте өвчин, иш, холтос, модлогийн хөнөөлт шавжууд тархаад байгаагаас 22.7 хувь буюу 138 мянган га талбайд хөнөөлийн голомт үүсээд байна. 2004 онд ойн навч, шилмүүсний зонхилогч хөнөөлт шавжийн тархалтыг хязгаарлах зорилгоор тэмцэх арга хэмжээг нийтдээ 608.0 мянган га талбайд судалгаа явуулсны үндсэнд дээрхи газруудын ойн сангийн 51912 га талбайд тэмцлийн ажлыг гүйцэтгээд байна. Ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажилд зарцуулсан хөрөнгийн эх үүсвэрээр авч үзвэл Байгаль орчны яамны төсөв хөрөнгөөр 24 200 га талбайд, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 22 690 га, Дэлхийн Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллагын хөрөнгөөр 4552 га талбайд, “Дэлхийн Зөн” олон улсын байгууллагын хөрөнгөөр 470 га талбайд тус тус тэмцэл явуулав.
2004 онд ойн хөнөөлт шавж, өвчний судалгаа, тэмцэл явуулсан байдал 2005 онд Баян-Өлгий аймгийн Булган суманд модны хортон шавьж нилээд их хэмжээгээр тархсан шалтгааныг тус аймгийн Мэргэжлийн хяналтын албанаас зориуд ажлын хэсэг томилон ажиллуулж, тодотгол хийснээс гадна Хэнтий, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Завхан, Төв, Орхон, Увс, Дархан-Уул, Булган, Богд-Хан уул, нийслэлийн ногоон бүсэд зайлшгүй ойн хортон шавьжийн эсрэг тэмцлийн ажил хийв.
Ойн хөнөөлт шавж, өвчний тархалтын байдал, 2005 онд тэмцэл явуулсан талбайн хэмжээ
2005 онд нийт 608.0 мянган га-д ойн хөнөөлт шавьжийн судалгаа явуулж, 63.000 га талбайд тэмцлийн ажлыг хийжээ. Монгол Улсын Засгийн газраас 2005 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Ногоон хэрэм” Үндэсний хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 44 тоот тогтоол батлан гаргалаа. Энэхүү үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01 тоот албан даалгавар батлагдав.
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||


































