ҮНДСЭН ЦЭС

Байгаль хамгаалагч мэдээллийн төв 8801-7777 дугаарын мэдээлэл

БОАЖЯ-ны имейл сүлжээ

Имейл сүлжээнд бүртгүүлнэ үү [eNewsletter]
Email:

Олон-Нийтийн Сувгууд

Интернэт хөтөч татах

Та манай сайтыг илүү хурдан, алдаагүй үзэхийг хүсвэл шилдэг вэб хөтөч Mozilla Firefox-г үнэгүй татаж аваарай: http://download.mozilla.org/

ОНЛАЙН-ЗОЧИД

Манайд 402 зочид онлайн
Ойн нөөц PDF Хэвлэх И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 9
МууМаш сайн 
Бичсэн БОАЖЯ   
2009 оны 1-р сарын 04, Ням гариг, 20:35
2005 оны 6-р сарын 1-ний байдлаар Монгол Улсын ойн сан бүхий газар 19,0 сая га үүнээс ойгоор бүрхэгдсэн талбай 13,2 сая га талбайг эзэлж байна. Ойгоор бүрхэгдсэн талбай нь нийт газар нутгийн 8,5 хувийг эзэлж байгаа учраас манай улс дэлхий нийтийн жишгээр ойн нөөцөөр ядуу орны тоонд хамаарагддаг.
Монгол орны хойд хэсгээр Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулс, тэдгээрийн салбар уул толгодыг дагаж ургасан навчит, шилмүүст ой болон говь хээрийн бүсийн ус чийг дутмаг хатуу ширүүн уур амьсгалд дасан зохицож ургасан заган ой аль аль нь экосистемийн эрс тэс ялгаатай орчинд ургадаг боловч уур амьсгалыг зөөлрүүлэх, ус чийгийн горимыг зохицуулах, хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах, элсний нүүлт хөдөлгөөнийг тогтоон барих, хүн амьтан, ургамал бичил биетний амьдрах тааламжтай орчныг бүрдүүлэх зэрэг экологийн асар их ач холбогдолтой, нөхөн сэргээгдэх чадвар бүхий байгалийн үнэт баялаг билээ. Монгол орны ойн сан бүхий газарт байгалийн ой бүхий газар, ойн цоорхой, мод бэлтгэсэн талбай, түймэр, хөнөөлт шавьж, өвчинд нэрвэгдсэн ойн талбай, ойн захаас гадагш 100 метр хүртэлх газар, тарьц, суулгац бойжуулах мод үржүүлгийн газар зэргийг хамруулан тооцно. Манай орны ойн сан 140 гаруй зүйлийн мод, сөөгөөс бүрдэх бөгөөд шинэс, нарс, хуш, гацуур, жодоо зэрэг шилмүүст мод, хус, улиас, улиангар, хайлаас, бургас зэрэг навчит мод зонхилон тархана.
Монгол Улсад гадаадаас оруулж ирэх бүх төрлийн бөөрөнхий мод, гуалин, зүсмэл материал, мод сөөгний үр, тарьц, суулгацыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлөх тухай ”Гаалийн тарифын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль”, “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль”-ийг Улсын Их Хурал 2005 оны 1 сарын 27-нд баталжээ.
Хус модны нөөц хомсдож, түүнийг эрчимтэй бэлтгэх нь ойн нөөцөд сөргөөр нөлөөлж, залуу өсвөр модны нөхөн сэргээлт удааширч, ойн хэв шинжийг алдагдуулж байгаа экологийн шаардлага, нөөцийн байдлыг харгалзан ойн сангийн талбайд хус модыг ерөнхий ашиглалтын огтлолтын аргаар бэлтгэхийг Байгаль орчны сайдын 2005 оны 366 тоот тушаалаар 2 жилийн хугацаагаар зогсоов.

Хууль бусаар мод бэлтгэх явдалтай тэмцэх зорилгоор “Ойн нөөцөд учирсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээ”-г Байгаль орчны сайдын 2005 оны 61 дугаар тушаалаар, “Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, санхүүжүүлэх журам”-ыг Байгаль орчны болон Сангийн сайдын 2005 оны 83/101 тоот хамтарсан тушаалаар тус тус баталжээ. 2005 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаарыг хэрэгцээний модыг 39.9 мянган м3, түлээний модыг 570.0 мянган м3-ээр тогтоож өгсөн байна. Сүүлийн жилүүдийн цаг агаарын хэт хуурайшилт, ган, ой хээрийн түймэр, технологийн бус мод бэлтгэл болон шавжийн үржин олшрох биологийн зүй тогтолтой холбогдон ой модонд навч, шилмүүсээр хооллогч, үр боргоцой, гол иш, үндэсээр хооллогч шавжууд хэт олшрон хэд хэдэн аймаг, сум, нийслэлийн нутгийг хамран голомтлон тархаж байгалийн гамшиг болохуйц хөнөөл учруулж байгаа бөгөөд ойн экосистем өөрчлөгдөн ус зохицуулах, хөрс хамгаалах зэрэг экологийн ач холбогдолт шинж чанар нь алдагдаж улмаар жижиг гол горхи, нуур цөөрөм хатан цөлжилтийн процесс түргэн явагдаж байна. Монгол орны ой модонд 400 орчим зүйлийн хөнөөлт шавж тэмдэглэгдсэнээс Сибирийн хүр, Өрөөсгөл хүр, Эгэл бийрэн сүүлт, Бургасны бийрэн сүүлт, Нарсны хүр, Якобсоны төөлүүрч, Шинэсний шилмүүс хуйлагч, эвэрт, мөлгөр, холтосч, долонч зэрэг 40 орчим зүйлийн хөнөөлт шавж онцгой хөнөөл учруулж байгааг судалгаагаар гаргасан байна.

Монгол Улсын Засгийн газраас 2005 оны 3 дугаар сарын 9-ний өдөр “Ногоон хэрэм” Үндэсний хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 44 тоот тогтоол батлан гаргалаа. “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 30 жилийн хугацаанд 250.0 мянган га газрыг ойжуулж, ногооруулах зорилготой уг баримт бичиг нь үндсэн ба туслах зурвасны бүтэц, схем, зардлын тооцоо, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө зэргээс бүтнэ.

Байгаль орчны сайдын 2002 оны 93 дугаар
тушаалын нэгдүгээр хавсралт

 

МОНГОЛ ОРНЫ НЭГ ШООМЕТР МОДНЫ
НӨӨЦИЙН ЭКОЛОГИ-ЭДИЙН ЗАСГИЙН ҮНЭЛГЭЭ

/төгрөг/

Модны үйлдвэр

Ойн нөөц ашигласны төлбөр

Нэгдүгээр муж

Хоёрдугаар муж

Гуравдугаар муж

Дөрөвдүгээр муж

Гацуур, жодоо

10200

67000

48000

27000

Нарс

85000

55000

40000

22000

Шинэс

68000

44000

32000

18000

Хус

40000

26000

19000

10000

Хайлаас

47000

31000

22000

12000

Улиас, улиангар

34000

22000

16000

9000

Бургас

30000

20000

14000

8000

Заг

30000

20000

14000

8000

Бусад сөөг

27000

17000

12000

7000

Тайлбар: Ойн модны нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг модон материалд шилжүүлэхэд бэлтгэсэн модны ашиглалтын гарцын дагуу дараахь итгэлцүүрээр үржүүлж болно.
Үүнд:

1.Зүсмэл материал, балк-2,9
2.Хэргэлээний бөөрөнхий мод, гуалин-1,8
3.Түлээний мод-1,4
4.Түлээ-0,8

 

Байгаль орчны сайдын 2002 оны 93 дугаар
тушаалын хоёрдугаар хавсралт

 

МОНГОЛ ОРНЫ ОЙН САНГИЙН НЭГ ГА ОЙН ТАЛБАЙН
ЭКОЛОГИ-ЭДИЙН ЗАСГИЙН ҮНЭЛГЭЭ /мян.төг/

 

Модны үйлдвэр

Ойн нөөц ашигласны төлбөр

Нэгдүгээр муж

Хоёрдугаар муж

Гуравдугаар муж

Дөрөвдүгээр муж

Гацуур, жодоо

12300,0

8100,0

5800,0

3300,0

Нарс

12700,0

8300,0

6000,0

3400,0

Шинэс

8500,0

5600,0

4000,0

2300,0

Хус

3700,0

2400,0

1700,0

980,0

Хайлаас

3300,0

2200,0

1600,0

890,0

Улиас, улиангар

2800,0

1800,0

1300,0

740,0

Бургас

1800,0

1200,0

870,0

490,0

Заг

1070,0

700,0

510,0

280,0

Бусад сөөг

540,0

350,0

260,0

140,0

 

ХАМГИЙН СҮҮЛД НЭМЭГДСЭН

Л.Гансүх сайд “Оюу толгой” ХХК-ийн байгаль орчны менежменттэй танилцлаа

БОАЖ-ын сайд Л.Гансүх Өмнөговь аймагт ажиллах хугацаандаа “Оюу толгой“ ХХК-ийн б...

Цаг үеийн мэдээ | 2010/9/1

ДЭЛГЭРЭНГҮЙ

Хавтгай тэмээ хамгааллын үндэсний стратегийн төсөл боловсруулж эхэллээ

“Монгол орны хавтгай тэмээ хамгааллын үндэсний стратеги” сэдэвт олон улсын хура...

Цаг үеийн мэдээ | 2010/9/1

ДЭЛГЭРЭНГҮЙ

Хөвсгөлийн БЦГ-т аялал жуулчлал эрхлэгчид зөвлөлдлөө

Хөвсгөлийн БЦГ-ын Хамгаалалтын захиргааны удирдлагууд тус бүсэд аялал жуулчлал э...

Цаг үеийн мэдээ | 2010/8/31

ДЭЛГЭРЭНГҮЙ

“Цагаан усны эзэд” байгаль хамгаалах өдөрлөг болов

“Байгаль орчны шинэчлэл-2” төслийн хүрээнд хэрэгжиж байгаа Цагаан усны нөхөрлөл...

Цаг үеийн мэдээ | 2010/8/31

ДЭЛГЭРЭНГҮЙ

Хархорины багачууд хандив цуглуулан сумын төвөө “хогийн савжуулав”

Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны Мэдээллийн т...

Цаг үеийн мэдээ | 2010/8/31

ДЭЛГЭРЭНГҮЙ

More in: Цаг үеийн мэдээ

ХАМГИЙН ИХ УНШСАН

"GREEN AWARDS”-ын эздийг жил бүр шалгаруулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мо...

Цаг үеийн мэдээ | 2010/6/4

ДЭЛГЭРЭНГҮЙ

БОАЖЯ-ны Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн зөвлөлгөөн болов

БОАЖЯ-ны Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн 2010 оны I зөвлөлгөөнийг Дэд сайд, шинж...

Цаг үеийн мэдээ | 2010/3/3

ДЭЛГЭРЭНГҮЙ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам                                          ...

Цаг үеийн мэдээ | 2010/3/25

ДЭЛГЭРЭНГҮЙ

БОАЖ-ын сайдын уриалга

“ЭХ ДЭЛХИЙН ЦАГ - 2010” 2010 оны 3 сарын 27-ны Бямба гараг, 20.30-21.30 Дэлхийн 120 улс орны 5000 г...

Цаг үеийн мэдээ | 2010/3/25

ДЭЛГЭРЭНГҮЙ

Байгаль хамгаалагчдыг “чадавхижуулах” сургалт орон даяар эхэллээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яам энэ оныг “Байгаль хамгаалагчдыг чадавхижуул...

Цаг үеийн мэдээ | 2009/3/31

ДЭЛГЭРЭНГҮЙ

More in: Цаг үеийн мэдээ

Your are currently browsing this site with Internet Explorer 6 (IE6).

Your current web browser must be updated to version 7 of Internet Explorer (IE7) to take advantage of all of template's capabilities.

Why should I upgrade to Internet Explorer 7? Microsoft has redesigned Internet Explorer from the ground up, with better security, new capabilities, and a whole new interface. Many changes resulted from the feedback of millions of users who tested prerelease versions of the new browser. The most compelling reason to upgrade is the improved security. The Internet of today is not the Internet of five years ago. There are dangers that simply didn't exist back in 2001, when Internet Explorer 6 was released to the world. Internet Explorer 7 makes surfing the web fundamentally safer by offering greater protection against viruses, spyware, and other online risks.

Get free downloads for Internet Explorer 7, including recommended updates as they become available. To download Internet Explorer 7 in the language of your choice, please visit the Internet Explorer 7 worldwide page.