ҮНДСЭН ЦЭС

Байгаль хамгаалагч мэдээллийн төв 8801-7777 дугаарын мэдээлэл

БОАЖЯ-ны имейл сүлжээ

Имейл сүлжээнд бүртгүүлнэ үү [eNewsletter]
Email:

Олон-Нийтийн Сувгууд

Интернэт хөтөч татах

Та манай сайтыг илүү хурдан, алдаагүй үзэхийг хүсвэл шилдэг вэб хөтөч Mozilla Firefox-г үнэгүй татаж аваарай: http://download.mozilla.org/

ОНЛАЙН-ЗОЧИД

Манайд 359 зочид онлайн
Монгол Улсын газрын нэгдсэн сан PDF Хэвлэх И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 4
МууМаш сайн 
Бичсэн БОАЖЯ   
2009 оны 1-р сарын 04, Ням гариг, 20:26

УИХ-аар 2002 оны 6-р сард батлагдсан «Газрын тухай» Монгол Улсын хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар газрын нэгдмэл санг хөдөө аж ахуйн газар, хот, тосгон, бусад суурины газар, зам шугам сүлжээний газар, ойн сан бүхий газар, усны сан бүхий газар, улсын тусгай хэрэгцээний газар гэсэн зургаан үндсэн ангилалд хамааруулж, улсын тусгай хэрэгцээний газрыг бие даасан үндсэн ангилалд оруулснаар бусад ангилалын газраас тодорхой хэмжээний газар хасагдаж, улсын тусгай хэрэгцээний газарт тооцох болсон. Газрын нэгдмэл сангийн ангилал, түүний эзлэх хувийг 2004, 2005 оны байдлаар доорх хүснэгтэнд үзүүлэв.

Монгол Улсын газрын нэгдмэл сангийн үндсэн  ангилал  /2004 -2005 он/

 

 

Он

Газрын   сангийн ангилалын төрөл

Нийт талбайн хэмжээ

Хөдөө аж ахуйн газар

Хот, тосгон, бусад суурины газар

Зам, шугам сүлжээний газар

Ойн сан бүхий газар

Усны сан бүхий газар

Улсын тусгай хэрэгцээ-ний газар

 

2004

 

Тоо хэмжээ  / мян.га /

156411.6

115455.7

441.1

353.8

14689.0

967.7

24504.3
үүнээс: ТХГН-20864.8

Эзлэх хувь

100 хувь

73.81

0.28

0.23

9.39

0.62

15.66

2005

Тоо хэмжээ  / мян.га /

156411.6

115232.7

466.0

355.4

14748.1

967.6

24641.8

Эзлэх хувь

100 хувь

73.6 %

0.29 %

0.23%

9.4 %

0.61%

15.7%
ТХГН- 20.9 %

Монгол Улсын шинэ үндсэн хууль 1992 онд батлагдаж, газрын харилцааны суурь бодлогыг тодорхойлсноор иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн мэдэлд байх, бэлчээр, тусгай хамгаалалттай газар, нийтийн хэрэгцээний газрыг өмчлүүлэхгүй байх, Монгол Улсын иргэдэд газрыг хуулийн дагуу өмчлүүлж болохыг хуульчилсан байна.

 

УИХ-ын чуулганы 200 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийг батлав. Энэ хуулиар газар өмчлүүлэх хугацааг гурван жилээр сунгаж, 2008 он хүртэл өмчлүүлэхээр тогтоож, нийслэл Улаанбаатар хотод газар өмчилж авах эрхгүй тухай хуулийн заалт хүчинтэй хэвээр үлдээв. Гэхдээ өмнөх хуулиар хөдөөгийн хүмүүс Дархан-Уул, Орхон аймагт газар өмчлөх эрхгүй байсныг цуцалж, хөдөөгөөс шилжиж ирсэн хүмүүс энэ хоёр аймгийн нутаг дэвсгэрт газар өмчлөх боломжтой болов.

 

Сүүлийн жилүүдэд бэлчээрийн усан хангамжийн хүрэлцээ муу, мэрэгчид хортон шавжийн нөлөөлөл зэргээс шалтгаалан бэлчээрийн талхлагдал эрс нэмэгдэж, талхлагдалд өртсөн газрын хүрээ улам тэлж, бэлчээрийн хомсдол ихсэж байна. Нийт 127 сая га орчим /126964.2 мянган га буюу хөдөө аж ахуйн газрын 97,5 хувийг эзлэх/ бэлчээр нутагтайгаас 80 орчим хувь нь ямар нэгэн хэмжээгээр талхлагдалд өртсөн тооцоо гаргасан байна. Бэлчээрийн байршил нь эдийн засгийн бүсүүдээр харилцан адилгүй, Төвийн бүсэд нийт бэлчээрийн талбайн 32.1 хувь, тэжээлийн нөөцийн 22.2 хувь нь, Баруун бүсэд талбайн 25.4 хувь, тэжээлийн нөөцийн 24.6 хувь, Хангайн бүсэд нийт бэлчээрийн талбайн 23.19 хувь, тэжээлийн нөөцийн 27.5 хувь, зүүн бүсэд бэлчээрийн талбайн 19.4 хувь нь , тэжээлийн нөөцийн 25.7 хувь нь байршиж байдаг гэсэн тооцоо байдаг. Бэлчээрийн даац багтаамжийг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл мэдээлэл ирүүлсэн сумдын: 46.0 хувь нь 50 хүртэлх хувь, 25.5 хувь нь 51-100 хувь, 13.9 хувь нь 101-300 хувь, 10.6 хувь нь 301-500 хувь, 4.0 хувь нь 500-аас дээш хувийн багтаамжтай байв. Өөрөөр хэлбэл нийт нутгийн 70 орчим хувьд мал өвөлжилт хэвийн байх боломжтой буюу тодорхой тооны мал гаднаас отроор орох бэлчээрийн нөөцтэй байв. Харин 30 гаруй хувь нь өөрийн сумын нутагт мал өвөлжүүлэх боломж муу буюу өөр нутагт отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх зэрэг мал өвөлжилт хаваржилтын үед хүндэрч болзошгүй нутагт хамрагдаж байна.

 

Зуны гандуу байдал эрчимжиж байгаатай холбоотой Монгол орны нутаг дэвсгэр дээр бэлчээрийн болон тарималын хортон шавьжийн үржилт идэвхжиж байна. “Хүнс, хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлого”-д тусгагдсан бэлчээр, хадлангийн талбайн хөнөөлт шавьж, мэрэгчидтэй тэмцэхдээ байгаль орчинд халгүй , үр ашигтай аргуудыг хэрэглэх гэсэн зорилт, 
Нөөц ихтэй газрын хэвлийн ашиглалт эрчимтэй өссөөр байна. Уул уурхайн салбарт 35 гаруй мянган хүн ажиллан дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 64.0 хувь, экспортын бүтээгдэхүүний 68.5 хувийг тус тус үйлдвэрлэж, улс орон нутгийн төсвийн орлогын 30 орчим хувийг бүрдүүлж байна. 
Монгол Улсын түлш эрчим хүчний салбар нь байгальд оршиж байгаа байгалийн байгаа шатах төрлийн нөхөн сэргээгддэггүй, хязгаарлагдмал нөөцийг ихээр ашиглан олборлолтын явцад байгаль орчны унаган төрхийг ихээр алдагдуулахын зэрэгцээ, нүүрс нь амьд организмын үлдэгдлээс үүссэн хурдас бөгөөд шатах органик цул, үл шатах эрдэс хэсгээс тогтддог. Органик цул нь нүүрстөрөгч, устөрөгч, хүчилтөрөгчөөс голлон бүрдсэн, бага хэмжээний азот, хүхэр, фосфор агуулсан органик нийлмэл бодисуудаас харин органик бус хэсэгт нь силикат, алюмосиликатууд, төмөр, кальц, магни, хөнгөн цагаан, кали, натри болон бусад металлын карбонат, сульфат, хлорид, сульфид эрдсүүд агуулагддаг учраас нүүрсийг ямарч боловсруулалтгүй түүхийгээр нь түлшинд хэрэглэх нь ихээхэн хэмжээний утаа тортог, түүнд агуулагдах хортой бодисыг дэгдээн агаар, орчныг бохирдуулж, хүлэмжийн хий ялгаруулах сөрөг нөлөөтэй. 
Сүүлийн жилүүдэд Монгол Улсын хэмжээгээр байгалийн нөөц баялгийн ашиглалт мэдэгдэхүйц эрчимжсэнээс хүрээлэн байгаа орчны нөхөн сэргээлтийн ажиллагааны зохион байгуулалтыг шинэ түвшинд гаргах бодит шаардлага тулгарч байна. 2003 оны 4 дүгээр сарын 24-ний байдлаар нийт 40,4 сая га талбайг хамарсан 2640 хайгуулын лиценз, 79 мянган га талбайг хамарсан 620 ашиглалтын лиценз, хүчин төгөлдөр байгаагаас үзэхэд хайгуулын лиценз бүхий талбай Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 25.9 хувийг, 0.05 хувийг ашиглалтын лиценз эзлэж байсан бол 2004 онд нийтдээ 216 компани, 323 уурхай үйл ажиллагаа явуулж, эзэмшиж байгаа лицензийн талбайн хэмжээ 71982.5 га, уулын ажилд хамрагдах эдэлбэр газрын хэмжээ 21237.9 га, эвдрэлд орсон газрын хэмжээ, 7669.8 га, нөхөн сэргээлт хийх 1671.9 га-аас 2004 онд нөхөн сэргээлт хийсэн 1077.28 га байсан байна.
2006 оны 1 дүгээр сарын 1-ний байдлаар 69520.8 мянган га талбайг хамарсан 5848 лиценз, үүнээс 69325.6 мянган га талбай бүхий хайгуулын 4896 лиценз, 195.1 мянган га талбай бүхий ашиглалтын 952 лиценз хүчин төгөлдөр байна.

 

Уул   уурхайн салбарын  бүтээгдэхүүн   үйлдвэрлэл  /2001-2005 он/

Бүтээгдэхүүний нэр

Хэмжих
нэгж

 

2001

 

2002

 

2003

 

2004

 

2005

Катодын зэс

тонн

1475,9

1500,0

1600

2376.1

2560

Зэсийн  баяжмал
/ 35 %-ийн  агуулгаар/

Мян тонн

381,4

376,3

 

368,7

510

586.0

Молибдений  баяжмал
/  47%-ийн  агуулгаар /

Тонн

3028

3384

3624

2282

2376

Хайлуур жоншны баяжмал

Мян тонн

209,0

159,8

175

288.5

153.6

Газрын тос /Экспорт/

Мян  баррель

82,7

139,2

153,6

187.3

187.3

Алт /цэвэр/

Кг

12059.04

11095.7

12000.0

18.500

21.000

Алт  олборлох тусгай  зөвшөөрөл  авч, үйл  ажиллагаа явуулсан  аж   ахуйн нэгжүүд

тоо

117

121

204

128

125


 

ХАМГИЙН СҮҮЛД НЭМЭГДСЭН

Л.Гансүх сайд “Оюу толгой” ХХК-ийн байгаль орчны менежменттэй танилцлаа

БОАЖ-ын сайд Л.Гансүх Өмнөговь аймагт ажиллах хугацаандаа “Оюу толгой“ ХХК-ийн б...

Цаг үеийн мэдээ | 2010/9/1

ДЭЛГЭРЭНГҮЙ

Хавтгай тэмээ хамгааллын үндэсний стратегийн төсөл боловсруулж эхэллээ

“Монгол орны хавтгай тэмээ хамгааллын үндэсний стратеги” сэдэвт олон улсын хура...

Цаг үеийн мэдээ | 2010/9/1

ДЭЛГЭРЭНГҮЙ

Хөвсгөлийн БЦГ-т аялал жуулчлал эрхлэгчид зөвлөлдлөө

Хөвсгөлийн БЦГ-ын Хамгаалалтын захиргааны удирдлагууд тус бүсэд аялал жуулчлал э...

Цаг үеийн мэдээ | 2010/8/31

ДЭЛГЭРЭНГҮЙ

“Цагаан усны эзэд” байгаль хамгаалах өдөрлөг болов

“Байгаль орчны шинэчлэл-2” төслийн хүрээнд хэрэгжиж байгаа Цагаан усны нөхөрлөл...

Цаг үеийн мэдээ | 2010/8/31

ДЭЛГЭРЭНГҮЙ

Хархорины багачууд хандив цуглуулан сумын төвөө “хогийн савжуулав”

Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны Мэдээллийн т...

Цаг үеийн мэдээ | 2010/8/31

ДЭЛГЭРЭНГҮЙ

More in: Цаг үеийн мэдээ

ХАМГИЙН ИХ УНШСАН

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын бага хурал

2009 оны 12 дугаар сарын 7-18. Дани улс, Копенхаген хот   Талуудын Бага хурлын нээлт 12 са...

Цаг үеийн мэдээ | 2009/12/23

ДЭЛГЭРЭНГҮЙ

Япон улсад Монголын сурталчилгаа идэвхтэй явагдаж байна

Өнгөрөгч 6-р сарын 12-16-ны өдрүүдэд Японы хэвлэл мэдээллийн томоохон групп манай ул...

Цаг үеийн мэдээ | 2010/8/17

ДЭЛГЭРЭНГҮЙ

Шинээр 35 өрмийн мастер бэлтгэгдлээ

Усны тухай хууль хэрэгжүүлэх, салбарын боловсон хүчний чадавхи бэхжүүлэх зорилго...

Цаг үеийн мэдээ | 2010/2/5

ДЭЛГЭРЭНГҮЙ

Буриад улстай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Монгол-Орос хоёр улс байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах гэрэ...

Цаг үеийн мэдээ | 2010/4/7

ДЭЛГЭРЭНГҮЙ

Ойн менежментийг боловсронгуй болгох жилийн ажил 57 хувийн биелэлттэй байна

Энэ жилийг БОАЖЯ, Ойн газраас “Ойн менежментийг боловсронгуй болгох жил” болгон...

Цаг үеийн мэдээ | 2010/6/24

ДЭЛГЭРЭНГҮЙ

More in: Цаг үеийн мэдээ

Your are currently browsing this site with Internet Explorer 6 (IE6).

Your current web browser must be updated to version 7 of Internet Explorer (IE7) to take advantage of all of template's capabilities.

Why should I upgrade to Internet Explorer 7? Microsoft has redesigned Internet Explorer from the ground up, with better security, new capabilities, and a whole new interface. Many changes resulted from the feedback of millions of users who tested prerelease versions of the new browser. The most compelling reason to upgrade is the improved security. The Internet of today is not the Internet of five years ago. There are dangers that simply didn't exist back in 2001, when Internet Explorer 6 was released to the world. Internet Explorer 7 makes surfing the web fundamentally safer by offering greater protection against viruses, spyware, and other online risks.

Get free downloads for Internet Explorer 7, including recommended updates as they become available. To download Internet Explorer 7 in the language of your choice, please visit the Internet Explorer 7 worldwide page.