| Байгаль орчин, аялал жуулчлалын сайд |
|
|
|
|
ЛҮЙМЭДИЙН ГАНСҮХ
Лүймэдийн Гансүх 1963 онд Дундговь аймгийн Сайн Цагаан суманд төрсөн. Эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг.1970-1980 онд Ерөнхий боловсролын дунд сургууль,
1985 онд Улаанбаатар хотын Политехникийн дээд сургууль,
2000 онд Монгол Улсын Их Сургуулийн “Эдийн Засгийн Дээд” сургуулийг тус тус төгссөн.
Барилгын инженер, эдийн засагч мэргэжилтэй.
Орос, Англи хэлтэй.
Тэрээр 1985-1988 онд “Цэргийн нэгдсэн дээд” сургуульд багш,
1988-1994 онд “Политехникийн дээд” сургуульд багш,
1994-1998 онд “Өгөөж” компаний дэд захирал,
1998-2000 онд Социал демократ намын мэдээлэл сурталчилгаа, судалгааны хэлтсийн дарга,
2000-2003 онд “Залуу лидер” клубын Ерөнхийлөгч,
2003-2004 онд Ардчилсан намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга,
2004 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн,
2006-2008 онд Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын Зөвлөлийн Дарга,
2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар тус тус ажиллаж байна.
|
||||















Лүймэдийн Гансүх 1963 онд Дундговь аймгийн Сайн Цагаан суманд төрсөн. Эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг.













