Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн тусгай дансны гүйлгээнд хяналт тавих журам ТӨСӨЛ

БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН  САЙДЫН ТУШААЛ

 

2012 оны ….дугаар сарын ….-ний өдөр                                      Дугаар ....                                       Улаанбаатар хот 

 

Журам батлах тухай

 

“Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай”  хуулийн 9 дүгээр зүйлийн 9.15-ыг үндэслэн ТУШААХ нь:  

  1. “ Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн тусгай дансны гүйлгээнд хяналт тавих журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.  
  2. Энэхүү журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг сум, дүүргийн Засаг дарга нар, аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх Байгаль хамгаалах алба,   Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар /Д.Энхбат/-т үүрэг  болгосугай.  
  3. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Журам заавар батлах тухай" Байгаль орчны сайдын 2006 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 6 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Хайгуулийн болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгааны тусгай дансны гүйлгээнд хяналт тавих журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай.  

 

САЙД                                                                            С.Оюун  

 

ХАВСРАЛТ ТАТАХ