Хоёр талт хамтын ажиллагаа

 
  • Байгаль орчинд ээлтэй технологи, ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийг судлах, өөрийн оронд хэрэгжүүлэх санал боловсруулах
  • Монгол-Австралийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэх, богино хугацааны хөтөлбөрөөр мэргэшүүлэх сургалтад хамруулах
  • Шинээр сургалтын хөтөлбөр буй болгох
  • Байгаль орчны дүйцүүлэн хамгааллын асуудлаар Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны боловсон хүчинг чадавхижуулах, Зайны болон бусад төрлийн сургалтуудад өргөнөөр хамруулах;
  • Нөхөн сэргээлтийн стандартад хянан магадлагаа хийх, Монгол орны байгалийн бүс бүслүүрээр, ашигт малтмалын төрөл зүйл бүрээр шинээр нөхөн сэргээлтийн стандарт, арга зүй, аргачлал боловсруулахад дэмжлэг авах;
  • Газрын эвдрэлийн зэрэглэл тогтоох, эвдрэл, доройтлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг тодорхойлоход мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;
  • “Уул уурхай”–н олборлолтын үйл ажиллагааг хэрхэн байгаль орчинд сөрөг нөлөө багатайгаар төлөвлөх, сөрөг нөлөөллийг хэрхэн бууруулах, зайлсхийх талаар бодлогын баримт бичиг боловсруулах, түүнчлэн Монгол орны баруун бүсийн экосистемийн үнэлгээг хийхэд санхүүгийн тусламж үзүүлэх, боломжийг хэрэгжүүлэх
  • Цаг уурын дулаарал, хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах чиглэлээр хамтын ажиллагаа хөгжүүлэх
  • Цэвэр хөгжлийн механизмын чиглэлээр төсөл хэрэгжүүлэх
BG
BURIAD
  • Хил дамжин урсдаг гол мөрний хамгаалалт, хяналт шинжилгээний байнгын ажиллагааг хангах
  • Шар шороон шуурга, цөлжилттэй тэмцэхэд хамтран ажиллах
  • Хил дамнан нүүдэллэдэг амьтныг хамгаалах асуудлыг хамтарч хэрэгжүүлэх
  • Хил залгаа нутагт байгаль хамгаалах, дархалсан болон ан агнахыг хориглосон бүсийг 2 тал хамтран бий болгох, эдгээр бүсэд явуулах шалгалт, судалгаа, туршилтыг харилцан зохицуулж зохион байгуулах
  • Ойн хөнөөлт шавьж өвчинтэй тэмцэх, ойн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах
  • Экологи, биологийн олон янз байдлын судалгаа
  • Байгаль орчны боловсролыг дэмжих, байгаль орчны талаар олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх
  • Хүрээлэн буй орчны менежментийн хүрээнд чадавхийг бэхжүүлэх
CU
  • Төв суурин газар, томоохон хотуудын хатуу хог хаягдлыг зайлуулах, аюулгүйжүүлэх чиглэлээр техник технологи, хөрөнгө оруулалтын дэмжлэг авах
  • Ус цэвэршүүлэх дэвшилтэт технологи нэвтрүүлэх, усны хайгуул судалгаа
  • Эвдрэлд орсон газрын бохирдлыг тогтоох, бохирдлыг арилгах болон эвдрэлд орсон газрын нөхөн сэргээлтийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах
  • Тахийг сэргээн нутагшуулах
  • Дэлхийн цаг уурын өөрчлөлт ба хүрээлэн буй орчны үнэлгээ
  • Уул уурхай болон үйлдвэрүүдийн байгаль орчны судалгаа болон байгаль орчны нөлөөллийн үнэлгээ
  • Байгаль орчны эрхзүй
  • Байгаль орчны хяналт, шинжилгээний техник, технологийн хүчин чадлыг өргөтгөх төсөл хэрэгжүүлэх
  • Бохирдсон хөрс болон усны нөхөн сэргээлт, далд уурхайн нөхөн сэргээлт
  • Тахийг сэргээн нутагшуулах
  • Байгаль хамгаалал ба байгалийн нөөцийн тогтвортой менежмент/ Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэсэн байгалийн нөөцийн тогтвортой менежмент
  • Нэн ховор амьтны зүйлийг хамгаалах
  • Байгаль орчинд ээлтэй технологи, Уул уурхайн нөхөн сэргээлт
  • Хувиргасан амьд организмын хяналт шинжилгээний лабораторийн боловсон хүчин бэлтгэх ажилд туслалцаа авах
  • Ойн сангийн менежмент, ойн арчилгаа, хортон шавьж устгал
  • Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг сайжруулах, чадахийг бэхжүүлэх
  • Усны нөөцийн нэгдсэн менежмент
  • Мэргэжилтэн бэлтгэх, хүний нөөц чадавхийг бэхжүүлэх
  • Олон зорилтот Үндэсний ойн тооллогыг хамтран хэрэгжүүлэх
  • Монгол Улсын усны салбарт хамтран ажиллах
  • Усны менежментийн төлөвлөгөө боловсруулах, Усны салбарын мэргэжилтэнүүдийг харилцан солилцох
  • Уур амьсгалын өөрчлөлт
IR
  • Цөлжилттэй тэмцэх арга технологиос суралцах, мэргэжилтэн бэлтгэх Цөлжилтэд тэсвэртэй мод ургамлыг нутагшуулах
  • Усны нөөцийн менежмент
  • “Хүлэмжийн хий бага ялгаруулдаг, байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг өргөн ашиглахад чиглэсэн томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх”
  • Ази Номхон далайн биологийн олон янз байдлыг мониторингийн сүлжээ, Зүүн ба Зүүн Өмнөд Азийн биологийн олон янз байдлын мэдээллийн санаачлагад нэгдэн орох,
  • Зүүн Азийн орнууд дахь дэлхийн дулаарлын нөлөөллийг урьдчилан тодорхойлох сүлжээ,
  • Биологийн олон янз байдлын мэдээлэл сурталчилгааны төвүүдийн сүлжээ бий болгох
  • Мөнгөн усны хэрэглээг бууруулах, зогсоох бодлого боловсруулах
  • Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, шар шороон шуурга зэрэг асуудлаар хамтран ажиллах
  • Хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах зохистой арга хэмжээг хэмжиж, тайлагнаж нотлож болохуйц байдлаар хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэх үйл ажиллагаа
  • Эко-аялал жуулчлал
  • РАМСАР-ын конвенцид бүртгэгдсэн газар нутгийн менежмент
  • Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлт, ногоон эдийн засаг
  • Мэргэжилтэн солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх
KZ
KG
  • Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлт, ногоон эдийн засаг
  • Ногоон өсөлтийн түншлэлийн хүрээнд байгаль хамгаалах, шинэ технологи болон эрчим хүчний хэмнэлттэй технологи нэвтрүүлэх, ногоон ажлын байр бий болгох
  • Тогтвортой хөгжлийг хангах, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн ногоон хөгжлийн бодлогын үзэл баримтлалыг Монгол Улсад нэвтрүүлэх чадавхыг бий болгох
  • ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх
  • Ус цэвэршүүлэх технологи, усны хэмнэлттэй хэрэглээ, хангамжийн аюулгүй байдлыг хангах
  • Туул голын ай савыг хамгаалах
  • Байгаль орчны хяналт, мониторинг болон лабораторийн нарийн мэргэжилтэн бэлтгэх
  • Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг сайжруулах, чадавхи бэхжүүлэх
  • Мөнгөн усны бохирдлыг бууруулах, уул уурхайн бохирдлын нөхөн сэргээлтийн чиглэлээр хамтрах
  • Цөлжилттэй тэмцэх үндэсний хэмжээний чадавхийг бэхжүүлэх, Говийн Баянбүрдийн судалгаа
  • Цөлжилт хүчтэй илэрсэн сумдыг сонгож, цөлжилттэй тэмцэх загвар сум бий болгох
  • Ойн бүрхэвчийн зургийг тодорхойлох сансрын өндөр нарийвчлалын зураг худалдан авах
KW
NL
PL
  • Хил дамнасан ой хээрийн түймрийн хариуцлагын тогтолцоо, хамгаалалтын менежментийн мониторингийн системийг сайжруулах боловсронгуй болгох
  • Хил дамнасан тусгай хамгаалалттай бүс нутаг бий болгох, хамтарсан менежмент хэрэгжүүлэх
  • Хил дамжин урсдаг гол мөрний хамгаалалт, хяналт шинжилгээний байнгын ажиллагааг хангах
  • Хил дамнан нүүдэллэдэг амьтдыг хамгаалах асуудлыг хамтарч хэрэгжүүлэх
  • Ойжуулалт, ойг нөхөн сэргээх, зохистой ашиглах, ойн хортон шавьж устгалын технологи шилжүүлэх, ойн хөнөөлт шавьж өвчинтэй тэмцэх, манай орны нөхцөлд ургах боломжтой, жишигт тэнцсэн модны тарьц суулгац үрийг оруулж ирэх чиглэлээр хамтран ажиллах
  • Цаг уурын салбарын хамтын ажиллагааг төгөлдөржүүлэх
  • Махчин шувуудыг хамгаалах, менежментийг сайжруулах
  • биологийн олон янз байдал, био-аюулгүй байдал, байгаль орчны ерөнхий төлөв байдлын судалгаа
TR
GB
UA
  • Тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент, чадавхи бэхжүүлэх
  • Баруун бүсийн ТХ-д авах газар нутгийн судалгаа, менежментийн төлөвлөлт, биологийн олон янз байдлын хамгаалал
  • Усны болон хөрсний хяналт шинжилгээний шинэ аргачлалын ашиглах, хослуулах чадавхи бэхжүүлэх
  • Холбогдох агентлагуудын усны нөөц, чанарын хяналт шинжилгээний нэгдсэн мэдээллийн сүлжээ бий болгох
  • Усны нөөцийг хамгаалах, хариуцлагатай ашиглах аргачлал туршлага бий болгох
  • Сав газрын зөвлөлүүдийг чадавхижуулах
  • Ойн бүрхэвчийн зургийг тодорхойлох
VN
  • Махчин шувуудыг хамгаалах, менежментийг сайжруулах
  • биологийн олон янз байдал, био-аюулгүй байдал, байгаль орчны ерөнхий төлөв байдлын судалгаа
  • Махчин шувуудыг хамгаалах, менежментийг сайжруулах
  • биологийн олон янз байдал, био-аюулгүй байдал, байгаль орчны ерөнхий төлөв байдлын судалгаа
BE
  • Генетик нөөцийг ашиглах, үр ашгийг эрх тэгш шударга хуваарилах асуудлаарх эрх зүйн орчныг бүрдүүлэх
  • Байгаль орчны засаглалыг бэхжүүлэх
  • Биологийн олон янз байдлыг хамгаалах, Төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх
  • Уул уурхайн хаалт, үндсэн ордын хаягдлын сангийн хаалтын нөхөн сэргээлтийн дүрэм, журам, стандарт боловсруулах
  • Төслийн болон стратегийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нэгдсэн үнэлгээний хууль эрх зүйн орчин, арга зүйн талаар Канад улсад туршлага судлах, Монголын нөхцөлд нэвтрүүлэх талаар төсөл боловсруулж хэрэгжүүлэх
  • Экологийн хохирлын үнэлгээ тооцох аргачлалыг боловсронгуй болгох
  • Байгаль орчны аудитын дүрэм журам стандартыг судлах, өөрийн оронд тохируулан боловсруулах
  • Хууль хэрэгжүүлэх чадавх бүрдүүлэх туршлага судлах, санал боловсруулах
  • Газрын кадастр бүртгэл, мэдээллийн сангийн чиглэлээр сургалтад мэргэжилтнийг хамруулах
  • Ойн аж ахуй, байгаль хамгааллын чиглэлээр хамтран ажиллах, мод тарих, ойжуулах, цэцэрлэгжүүлэх ажлыг хэрэгжүүлэх, далд үндэсний системтэй тарьц ургуулах технологи нэвтрүүлэх
  • Байгаль орчинд ээлтэй технологи, ногоон хөгжлийн бодлого төлөвлөлт
  • Tогтвортой хөгжлийн боловсролыг дэмжих, байгаль орчны талаар олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх
  • Норвегийн Вант Улсын Байгаль орчны эдийн засгийн үнэлгээ, экосистемийн үйлчилгээг эдийн засгийн харилцаанд оруулж, байгаль хамгааллын хөшүүрэг болгож тооцон ажилладаг туршлагыг судлах.
  • Нүүдэлчин цаачдын бэлчээр ашиглалт уламжлах ахуй, ёс заншлыг биологийн олон янз байдлын хамгаалал, зохистой ашиглаттай уялдуулах төслийг хэрэгжүүлэх асуудлыг дэмжих, эрчимжүүлэх,
  • Монгол орны цаа бугын аж ахуйг хөгжүүлэх, цаа бугын сүргийн тоог нэмэгдүүлэх цус сэлбэх үйл ажиллагаанд Норвеги /Саами/-ийн талаас дэмжлэг авах/тэндээс цаа буга авчрах биш/,
  • Цаатан залуучууд болон Саами залуучуудын боловсрол, уламжлалт мэдлэг, ёс заншлын талаар солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх,
  • Уур амьсгалын өөрлөлтөд дасан зохицох менежментийн сургалт хийх, Монголын талын боловсон хүчнийг бэлтгэх,
  • ТХГН-т амьдарч байгаа Үндэсний цөөнхийн эрхийн асуудлаар хамтарсан арга хэмжээ зохион байгуулах.
  • Щведийн Вант Улсын Усны менежментийн институттэй хамтран ажиллах, тэргүүний технологи туршлагыг судлах, хоёр талын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох
  • Байгаль орчинд халгүй, нүүрсхүчлийн хий бага ялгаруулдаг шинэ техник технологи нэвтрүүлэх
  • Уул уурхайн нөхөн сэргээлт, усны нөөцийн зохистой ашиглалт, ой мод үйлдвэрлэлийн чиглэлээр Европын холбооны стандартыг судлан нутагшуулах
  • Ойг хамгаалах, нөхөн сэргээх, зүй зохистой ашиглах;
  • Цөлжилтийг бууруулах, газрын тогтвортой менежмент, Цөлжилт хүчтэй илэрсэн сумдыг сонгож, цөлжилттэй тэмцэх загвар сум бий болгох, Цөлжилтийн үйл явцыг судлах хяналт
  • CITES-ийн Конвенцийн хэрэгжилтийг хангах, тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент