Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлангийн танилцуулга бэлтгэх зөвлөмж

 ҮНЭЛГЭЭНИЙ МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛААР

ХЭЛЭЛЦҮҮЛЭХ НАРИЙВЧИЛСАН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНГИЙН

ТАНИЛЦУУЛГА БЭЛТГЭХ ЕРӨНХИЙ ЧИГЛЭЛ, АГУУЛГА

  Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг гүйцэтгэсэн компани, төсөл хэрэгжүүлэгч нь төслийн онцлогт тохируулан доорх чиглэл, агуулгын дагуу танилцуулгыг бэлтгэн Үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн тоогоор олшруулж болон файлаар ирүүлнэ. Үүнд:

            Нэг. Ерөнхий мэдээлэл:

            1.1. Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын мэдээлэл /хөрөнгө оруулагч/

            1.2. Төслийн байршил /аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо/

            Хоёр. Төслийн талаарх мэдээлэл:

            2.1. Төслийн нэр /үйл ажиллагааны чиглэл/

            2.2. Ашиглах технологи

            2.3. Үйлдвэрлэх бүтээгдэхүүн /төрөл/

            2.4. Төслийн хүчин чадал /сар, жил/

            2.5. Үндсэн түүхий эд, туслах материал, түүний хангамж

            2.6. Борлуулах зах зээл /гадаад, дотоод/

            2.7. Түүхий эд, бүтээгдэхүүн тээвэрлэх шийдэл

            2.8. Эрчим хүч, дулаан, усан хангамжийн шийдэл

            2.9. Эдийн засаг, нийгмийн ач холбогдол

2.10.Хөрөнгө оруулалтын хэмжээ /сая.төг/

2.11. Дэд бүтэц, авто замын талаарх шийдэл, сонголт

2.12. Төслийн үргэлжлэх хугацаа /жил/

            Гурав. Эрх, зөвшөөрөл, орон нутгийн санал:

            3.1. Эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл, лиценз, газрын зөвшөөрөл /талбайн хэмжээ, ү/а-ны чиглэл/

            3.2. Нөөц баталсан шийдвэр /Жшь: АМГ-ын даргын тушаал, ЭБМЗ-ын дүгнэлт, огноо, дугаар/

            3.3. Зураг төсөл, ТЭЗҮ баталсан шийдвэр /байгууллагын нэр, огноо, дугаар/

            3.4. Эрх бүхий байгууллагаар гаргуулсан Усны нөөцийн мэргэжлийн дүгнэлт, шийдвэр /байгууллагын нэр, огноо, дугаар/

            3.5. Агаар, ус, хөрс г.м-ийг шинжлүүлсэн лабораторийн шинжилгээний талаарх мэдээлэл /лабораторийн нэр, огноо, дугаар/

            3.6. Төслийн талаарх орон нутгийн санал, шийдвэр /баг, хорооны ИНХ-ын тэмдэглэл, огноо, дугаар, аймаг, сумын санал/

            Дөрөв. Нарийвчилсан үнэлгээний талаар:

            4.1. Төслийн гол болон сөрөг нөлөөлөл

            4.2. Төслийн байршилтай холбогдох нөлөөлөл

            4.3. Хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл

            4.4. Хуримтлагдах нөлөөлөл/Дүйцүүлэн хамгаалал

            4.5. Байгаль орчинд учруулах эрсдэл, хохирлын үнэлгээ /сая.төг/

            4.6. Ашиглалтад өртөх нийт талбайн хэмжээ /га/

            4.7. Сөрөг нөлөөллийг бууруулах зөвлөмж, шийдэл, технологийн хувилбар г.м

            Тав. Байгаль орчны менежментийн төлөвлгөөний талаар

5.1. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд гарах зардал /сая.төг/

5.2. Орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гарах зардал /сая.төг/

5.3. Техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн зардал /сая.төг/

Зургаа. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлангийн нэгдсэн дүгнэлт

Долоо. Бусад асуудал

7.1. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг гүйцэтгэсэн байгууллага нь дээрх танилцуулгаас гадна, төсөл, үнэлгээний гол асуудлыг тусгасан 3-5 минутын /Power point-oor presentation/товч танилцуулга бэлтгэж ҮМЗ-ийн хуралд танилцуулна.

7.2. БОННҮ-ний тайланг яаманд хүлээлгэн өгөхдөө дэлгэрэнгүй танилцуулгыг Үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн нарийн бичгийн даргад файлаар өгөх, эсвэл shijiree7788@gmail.com хаягаар ирүүлнэ.  

7.3. БОННҮ-ний танилцуулгыг Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журмын 4.12-т заасны дагуу Мэргэжлийн зөвлөлийн хурлаас 3-аас доошгүй хоногийн өмнө хэлэлцүүлэх тайлангийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Мэргэжлийн зөвлөлийн гишүүдэд хүргүүлсэн байх зохицуулалттай болно.

 

БАЙГАЛЬ ОРЧНЫ ҮНЭЛГЭЭ,

АУДИТЫН ХЭЛТЭС

Татаж авах