Тэргүүлэх чиглэл

Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын бодлого, стратегийг улс орны эдийн засаг, төсөв, санхүүгийн нөөц, олон улсын хамтын ажиллагааны бодлоготой уялдуулан төлөвлөж хэрэгжүүлэх, энэ чиглэлд Засгийн газрын манлайллыг хангах;

Байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийг дэмжих, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээрх хувийн хэвшил, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, иргэдийн үүсгэл санаачилга, хамтын ажиллагааг дэмжих, тэдгээрийн үйл ажиллагааг бодлогоор уялдуулан чиглүүлэх;

Яам, салбарын албан хаагч, ажиллагсад байгаль хамгаалах, ногоон хөгжлийг дэмжих, аялал жуулчлалыг хөгжүүлэх шинжлэх ухааны ололт, олон улсын тэргүүний арга туршлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

Байгаль орчны төлөв байдал, хувьсал өөрчлөлтийн чиг хандлагыг судлан шинжлэх, байгаль орчныг хамгаалах, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалахтай холбогдуулан үйлдвэрлэл, үйлчилгээ, хэрэглээнд шинжлэх ухааны ололт, ногоон технологи нэвтрүүлэхэд урамшууллын болон зохицуулалтын хөшүүрэг ашиглах.