Үйл ажиллагааны гол зорилт

2.5. Үйл ажиллагааны зорилт

Яамны үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:

 

1. Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:

1.1. Монгол Улсын ногоон хөгжлийн бодлогыг боловсруулах, хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, бодлогын удирдамжаар хангах;

1.2. Ногоон хөгжлийн үзэл санаанд нийцсэн, байгаль орчны тогтвортой байдлыг хадгалахад чиглэсэн салбар дундын зохицуулалт, олон улсын болон бүс нутгийн түвшинд байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжлийн талаар тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Монгол Улсын оролцоо, арга хэмжээг төлөвлөх, санаачлах;

1.3. Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төсөл, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг төлөвлөх, бүтээгдэхүүн нийлүүлэлтийн төлөвлөлтийг бодлогын удирдамжаар чиглүүлэх, төсвийн ил тод байдлыг хангах;

1.4. Ногоон хөгжлийг дэмжих цэвэр технологи, шинжлэх ухааны ололт, менежментийн тэргүүний арга барилыг туршин нэвтрүүлэх бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах.

 

2. Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:

2.1. Төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, яамны дотоод ажлыг эрхэлж, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлтийг тайлагнах, олон нийттэй харилцах, хууль тогтоомжийг системчлэх, сурталчлах;

2.2. Салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, ажлаа тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог дээшлүүлэхэд зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;

2.3. Хууль тогтоомж, түүний үзэл баримтлал, захиргааны хэм хэмжээ, тогтоосон шийдвэр, гэрээ, хэлэлцээрийн төсөл боловсруулах, хяналт тавих, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг судалж арилгах, уялдаа холбоог хангах, эрх зүйн зөвлөгөө өгөх;

2.4. Салбарын статистик мэдээллийг нэгтгэх, байгаль орчны мэдээллийн нэгдсэн санг удирдан зохицуулах;

2.5. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын салбарт цахим засаглалыг бэхжүүлэх, мэдээллийн технологийн хэрэглээг нэвтрүүлэх, салбарын мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангаж, хэрэглэгчийг мэдээллээр үйлчлэх;

2.6. Гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулахад дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх.

 

3. Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:

3.1. Хүрээлэн буй орчныг хамгаалах, байгалийн нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээх талаарх хууль тогтоомж, бодлого, урт болон дунд хугацааны стратеги, хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

3.2. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, экологийн эмзэг байдлыг бууруулах бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, байгаль орчныг хамгаалахад шинэ арга барил нэвтрүүлэх, ногоон үйлдвэрлэл, хэрэглээний технологи дамжуулах, нутагшуулах ажлыг зохицуулах;

3.3. Агаарын бохирдлоос сэргийлэх, хамгаалах, бохирдлыг бууруулах цогц арга хэмжээг зохион байгуулах, зохицуулах;

3.4. Бүс нутаг, салбарын хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөө болон төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлыг үнэлэх, байгаль орчны төлөв байдалд үнэлгээ дүгнэлт өгөх, хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлээр сурталчилгаа явуулах, байгаль орчны аудитын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

3.5. Монгол орны ой, ус, амьтан, ургамал, улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газрын нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглалт, хамгаалалт, шилжилт хөдөлгөөн, өөрчлөлтийн хэтийн хандлагыг тогтоох, зураглал кадастр зохиох, судалгаа хийх.

 

4. Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:

4.1. Ойн талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангах;

4.2. Ойг түймэр, хөнөөлт шавж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хууль бус мод бэлтгэлийг таслан зогсоох менежмент, чадавхийг бий болгон ойн нөөцийн доройтлыг бууруулахтай холбогдсон харилцааг нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

4.3. Ойг нөхөн сэргээх, ойжуулах, тарьц, суулгац ургуулах, модны сайн чанарын үр бэлтгэх ажлын хэмжээг нэмэгдүүлэн арга технологийг сайжруулж, бодит хүчин чадлыг бий болгох ажлыг зохион байгуулж, нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангах;

4.4. Ойн нөөцийн тогтвортой менежментийг бий болгон ойгоос гаргах бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлж, ойн нөөцөд түшиглэсэн эдийн засаг, нийгэм, экологийн үр ашгийг сайжруулах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангах;

4.5. Ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, ойн салбарын шинжлэх ухаан, сургалт, боловсрол, мэдээлэл, сурталчилгаа, эрх зүйн орчныг сайжруулан “ойн сайн засаглал”-ыг бий болгох ажлыг үе шаттай зохион байгуулах.

 

5. Үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:

5.1. Газар зохион байгуулалт болон усны талаарх бодлого, хөтөлбөр, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;

5.2. Усны нөөц, түүний сав газрыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, бохирдохоос урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

5.3. Усны сав газрын менежментийн тогтолцоог бэхжүүлж, сав газрын захиргаадын үйл ажиллагааг зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

5.4. Газар зохион байгуулалт, газрын нөөцийн удирдлагын чиглэлээр бодлого, хууль тогтоомж, дүрэм, журам, үйл ажиллагааны төлөвлөгөө, олон улсын гэрээ хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж нэгдсэн удирдлагаар хангах;

5.5. Газрын доройтлыг бууруулах, хөрс хамгаалах, хөрсний бохирдол, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, цөлжилттэй тэмцэх бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах.

 

6. Үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд:

6.1. Тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;

6.2. Тусгай хамгаалалттай газар нутгийг өргөжүүлэх, хамгаалалтын менежментийг сайжруулах талаар арга хэмжээний санал боловсруулах, хамгаалалтын захиргаадыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах.

7. Үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд:

7.1. Аялал жуулчлалын талаарх бодлого, төсөл хөтөлбөр, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;

7.2. Аялал жуулчлалын байгууллага, аж ахуйн нэгжийн менежментийг сайжруулах, аялал жуулчлалын мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчийг мэдээллээр хангах;

7.3. Аялал жуулчлалын талаар нутгийн захиргааны байгууллага, мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллага, иргэдийг мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах.

8. Үйл ажиллагааны стратегийн 8 дугаар зорилтын хүрээнд:

8.1. Хууль тогтоомж, бодлогын баримт бичигт тусгагдсан тус салбарт холбогдох зорилтын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнг үнэлж, дүгнэлт, зөвлөмж гаргах, үнэлгээний талаарх мэдээллийн нээлттэй, ил тод байдлыг хангах;

8.2. Салбарын бодлого төлөвлөлт, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнг үнэлж, дүгнэлт, зөвлөмж гаргах, үнэлгээний талаарх мэдээллийн нээлттэй ил тод байдлыг хангах;

8.3. Салбарт холбогдох УИХ, Засгийн газраас баталсан үндэсний хөтөлбөр, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төслийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнг үнэлж, дүгнэлт зөвлөмж гаргах, үнэлгээний талаарх мэдээллийн нээлттэй ил тод байдлыг хангах;

8.4. Төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитын чиг үүргийг хэрэгжүүлэх.

 

2.6. Үйл ажиллагааны зорилт

Яамны үйл ажиллагааны гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тус яам тодорхойлж, зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод тусган хэрэгжүүлнэ.