Стратегийн зорилт, зорилго

Яам нь эрхэм зорилгынхоо хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:

Улс орны тогтвортой хөгжилд нийцсэн байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын талаарх хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр боловсруулж батлуулах, бодлогын удирдамжаар хангах, түүнийг дэмжсэн эрх зүй, эдийн засаг, нийгмийн сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлэх, цэвэр технологийг дэмжих, салбарын санхүү, хөрөнгийн удирдлага, зохицуулалтаар хангах;

Төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангаж, байгаль орчны сайн засаглалыг бэхжүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх;

Хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулах, байгалийн баялгийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх талаарх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх ажлыг олон нийтийн оролцоо, хяналтад тулгуурлан зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх;

Ойн экосистемийн тэнцвэрийг хадгалах, нөөцийн хомсдолыг хязгаарлан зогсоох, ойн санг арвижуулах, нөөцийг иж бүрэн ашиглахад чиглэсэн ойн тогтвортой менежментийг бий болгох, ойн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх;

Усны нөөцийг ашиглаж болох боломжит нөөцийн хэмжээнд хэмнэлттэй, үр ашигтай ашиглах нэгдсэн бодлого зохицуулалтаар хангах, газар зохион байгуулалт болон усны талаарх бодлого, хөтөлбөр, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх;

Тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх;

Аялал жуулчлалын талаарх бодлого, хөтөлбөр, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх;

Бодлого төлөвлөлт, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх, эрсдэл, үр дүн, үр нөлөөг үнэлж дүгнэлт, зөвлөмж гаргах, үнэлгээний талаарх мэдээллийн нээлттэй байдлыг хангах.