Байгаль хамгаалагч мэдээллийн төв 8801-7777 дугаарын мэдээлэл
БОАЖЯ-ны имейл сүлжээ
| Имейл сүлжээнд бүртгүүлнэ үү [eNewsletter] |
ОНЛАЙН-ЗОЧИД
Манайд 1807 зочид онлайн
|
|
Экотуризмын төсөл хэрэгжүүлэхэд Монгол, Япон улс хамтран ажиллахаар болов |
|
|
|
|
2012 оны 1-р сарын 26, Пүрэв гариг, 15:43 |
|
Монгол Улс, Улаанбаатар хот 2012 оны 1-р сарын 26
Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Япон улсын Байгаль орчны яамдын шинжээчдийн уулзалт 2012 оны 1 дүгээр сарын 24-нөөс 2 дугаар сарын 2-ны өдрүүдэд болж байна. Шинжээчдийн уулзалтад оролцохоор Япон улсын Байгаль орчны яамны Даян дэлхийн байгаль орчны товчооны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Акира Нитта тэргүүтэй 5 хүний бүрэлдэхүүнтэй баг ирсэн юм.
Шинжээчдийн уулзалтыг Монголын талаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөх Ц.Дамдин, Японы талаас Япон улсын Байгаль орчны яамны Даян дэлхийн байгаль орчны товчооны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Акира Нитта нар ахалж байна.
Тус уулзалт нь 2011 оны 9 дүгээр сард Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо болсон хоёр улсын Байгаль орчны яамдын бодлогын зөвлөлдөх VI уулзалтаар харилцан тохиролцсон хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд мэдээлэл солилцох, судалгаа хийх, хамтран хэрэгжүүлэх төслүүдийн үндсэн зарчмыг тодорхойлох зорилготой юм.
|
|
Дэлгэрэнгүй
|
|
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Монгол Улс, Сэлэнгэ аймаг2012 оны 2-р сарын 3.Сэлэнгэ аймгийн БОАЖГ-ын Ойн албаны дарга, мэргэжилтнүүд Ойн тухай хэрэгжилтийг хянах шалгалтыг Алтанбулаг суманд хийлээ. Шалгалтаар тус сумын Баянзүрх нөхөрлөлийн талбайд их хэмжээний хэрэглээний хуурай мод зөвшөөрөлгүй бэлтгэсэн нь тогтоогдлоо. Үүнд: 1. 4 метрийн урттай гуалин - 262ш 2. Татаж цагаалсан мод /тууш/ - 140ш 3. Дундын цагаалга хийсэн мод/ тууш/ - 115ш Эдгээр модыг хэмжиж, хуулийн дагуу арга хэмжээ авахаар цагдаагийн байгууллагад хандаад байна. Хяналт шалгалт хийх явцад мөн хууль бусаар буга агнасан эд мөрийн баримт болох арьс, бугын толгой илрүүлэв. Аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт хууль бусаар агнасан бугын толгой, фото зургийг хүлээлгэн өгсөн болно гэж Сэлэнгэ аймгийн БОАЖГ-ын Ойн албаны дарга Г.Цэнгэлзаяа мэдээллээ. Дэлгэрэнгүй
Монгол Улс, Улаанбаатар хот2012 оны 2-р сарын 2.Аялал жуулчлалын үндэсний төвөөс санаачлан Япон улсын Хамтын ажиллагааны нийгэмлэгийн /ЖАЙКА/ дэмжлэгтэйгээр эко аялал жуулчлалын тухай ойлголт, олон улсын чиг хандлага, Монголд хэрэгжүүлж буй туршлагын талаар мэдлэг олгох сургалтыг төрийн байгууллагад байгаль орчин, аялал жуулчлал хариуцан ажиллаж буй мэргэжилтнүүдэд зориулан 2012 оны 2 дугаар сарын 3-ны өдөр АЖҮТ-ийн “Дисковер Монголиа” цогцолборт явуулах гэж байна. Тус сургалтад Япон улсад эко аялал жуулчлалын чиглэлээр мэргэшсэн аялал жуулчлалын мэргэжилтнүүд, багш судлаачид болон тухайн бүс нутагтаа байгальд ээлтэй аялал жуулчлалыг үлгэр жишээ явуулж буй Тэрэлжийн БЦГ-т орших “Гүрү” жуулчны бааз, Гүн Галуутайн БЦГ-т орших “Степ Номадс” жуулчны бааз, Хөвсгөлийн БЦГ-т орших “Байгаль-Үүд” жуулчны баазын төлөөлөл хүрэлцэн ирж, орон нутгийн иргэдийг дэмжин эко аялал жуулчлалыг хэрхэн байгальд ээлтэйгээр хөгжүүлж буй туршлага, аяллын төлөвлөлт зэргийн талаар сургалт, хэлэлцүүлэг явуулах юм. Сургалтад 18 аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн, тусгай хамгаалалттай газрын ажилтнууд, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын үндэсний төвийн мэргэжилтнүүд, нийслэл, дүүргийн аялал жуулчлалын улсын байцаагчид, их дээд сургуулийн багш нар, судлаачид, жуулчны баазын төлөөлөл багтсан нийт 62 хүн хамрагдана гэж Аялал жуулчлалын үндэсний төвийн Маркетингийн хэлтсийн дарга С.Мэндбаяр мэдээллээ. Дэлгэрэнгүй
Монгол Улс, Архангай аймаг2012 оны 2-р сарын 2.Монголын Байгаль орчныг иргэний зөвлөлийн Архангай дахь салбар зөвлөл байгуулагдлаа. Зөвлөл байгуулах хуралд 10 төрийн бус байгууллагын 25 хүн оролцов. Хурлаар Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлийг байгуулж, Удирдах зөвлөлийн 5, Хяналтын зөвлөлийн 3 гишүүнийг сонголоо. Салбар зөвлөлийн тэргүүнээр “Цэвэр орчин бидний амьдрал” ТББ-ын гишүүн н.Амарзаяаг сонголоо гэж Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Э.Дорждагва мэдээллээ. Нэмэлт тайлбар: Өнөөдөр Монгол Улсад байгаль орчны чиглэлээр 600 гаруй ТББ, 13 мянга орчим хүн ажиллаж байна. Байгаль эх, газар шороогоо өнгөрсөн 20 шахам жилийн хугацаанд өөрсдийн арга хэлбэрээр хамгаалж ирсэн дээрх ТББ-уудын Улсын зөвлөгөөнийг БОАЖЯ-ны санаачилгаар 2008, 2010 онуудад зохион байгуулж, эхний зөвлөгөөний шийдвэрээр Монголын байгаль орчны иргэний зөвлөл үүсгэн байгуулагдсан юм.Төрийн зарим чиг үүргийг ТББ-аар гүйцэтгүүлэхээр БОАЖЯ-наас 2008 оноос хойш жил бүр МБОИЗ-тэй “Хамтын ажиллагааны гэрээ” байгуулан ажиллаж байна. Мөн МБОИЗ-ийн салбарыг Өвөрхангай, Дархан-Уул, Өмнөговь, Хөвсгөл, Увс, Дорнод, Төв, Сэлэнгэ зэрэг аймагт байгуулсан байна. Эдгээр салбар зөвлөлд орон нутаг дахь байгаль хамгаалах чиглэлийн төрийн бус байгууллагууд өргөнөөр хамрагдаж, аймгийн Засаг дарга, ИТХ-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, хяналт мониторинг, олон нийтийн идэвхжүүлэх, салбар зөвлөлийн нэрэмжит төсөл байгуулах, зэрэг ажлууд эхлээд байна. Дэлгэрэнгүй
Монгол Улс, Дархан-Уул аймаг2012 оны 1-р сарын 312012 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга тус газрын төрийн захиргааны албан хаагчидтай 2012 оны үр дүнгийн гэрээг байгуулж гарын үсэг зурлаа. Дархан-Уул аймгийн эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх зорилтуудыг тусгай захиалгат бүтээгдэхүүнээр оруулж өгсөн бөгөөд үүнд: 1. Аймгийн Засаг даргын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг бүрэн хангуулах 2. Өрхийн хөгжлийг дэмжин ажлын байрыг нэмэгдүүлж, аймгийн үйлдвэржилт, бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн, байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хангуулах гэсэн 2 зорилт дэвшүүлсэн. Хоёрдугаар зорилтын хүрээнд: - Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, “Утаагүй Дархан” хөтөлбөр батлуулж, хөтөлбөрийн хүрээнд гэр хороолол, үйлдвэрүүдээс гарч байгаа утаа, тоосонцрыг багасгах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх; - “Нэг гэр бүл-Нэг мод, Нэг байгууллага-Нэг төгөл” аян өрнүүлж, хорооллын дунд амралтын бичил ногоон байгууламжийг нэмэгдүүлэн, жижиг цогцолборуудыг байгуулах; - Усан сан, хөв цөөрөм байгуулах замаар агаарын чийгшлийг нэмэгдүүлж, хуурайшилтыг багасгах замаар цөлжилтийг сааруулах; - Уул уурхайн улмаас нөхөн сэргээгдээгүй орхигдсон газрыг бүртгэлжүүлж, нөхөн сэргээх арга хэмжээ авхуулах зэрэг ажлыг гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна. Дэлгэрэнгүй
Монгол Улс, Завхан аймаг2012 оны 2-р сарын 1.Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар өнгөрсөн оны ажлаа дүгнэж, шинэ оны ажлаа төлөвлөн 2012 оны 1 дүгээр сарын 26, 27-ны өдөр байгаль хамгаалагчдын нэгдсэн сургалт хийлээ. Энэ удаа Завхан аймгийн 24 сумын байгаль хамгаалагч, Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа болон Тарвагатайн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч, мэргэжилтэн 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр чууллаа. 2011 оныг “Байгаль орчныг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх жил” болгон зарлаж, томоохон ажлуудыг амжилттай гүйцэтгэсэн. 2012 оныг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Агаарын бохирдол, орчны доройтолтой тэмцэх жил” болгосон бол энэ хүрээнд Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар “Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх жил” болгон зарлав. Үүнтэй холбогдуулж нийт оролцогчид жилийн ажлын талаар заавар зөвлөмж, төлөвлөгөөг танилцуулж, шинээр батлагдсан хууль тогтоомжуудыг эмхэтгэн хэвлүүлж хүргэлээ гэж Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн М.Санаажуу мэдээллээ. Дэлгэрэнгүй
Монгол Улс, Ховд аймаг2012 оны 1-р сарын 302012 оны 1 дүгээр сарын 25–ны өдөр Ховд аймгийн байгаль хамгаалагчдын сургалт, семинар явуулж, нээлттэй хаалганы өдрийг зохион байгууллаа.Энэ үеэр 2011 оны БОАЖГ-аас байгаль хамгаалагчдын ажлыг дүгнэж, 2012 оны ажлын чиглэл өгснөөс гадна байгууллагын даргатай үр дүнгийн гэрээ байгууллаа. БОАЖГ-аас 2012 оныг “Байгаль хамгаалагчдын мэдлэг чадварын түвшин тогтоож хянах жил” болгов. 2011 оны ажлыг дүгнэхэд Буянт сумын байгаль хамгаалагч О.Лхагвасүрэн, Мөст сумын байгаль хамгаалагч Э.Алтангэрэл, Жаргалант сумын байгаль хамгаалагч С.Сүхцоож нар бусдыгаа хошуучлан ажилласан байнаМөн “Тогтвортой хөгжил-Байгаль орчны засаглал” үндэсний чуулган, улсын зөвлөгөөний шийдвэрийг олон нийтэд сурталчлах зорилгоор 2012.1.28-ны өдөр аймаг, цэргийн алдар цолтой үндэсний бөхийн барилдаан зохион байгууллаа. Барилдааны үеэр Ховд аймагт 2012 онд байгаль хамгаалах чиглэлээр хийхээр төлөвлөж буй үйл ажиллагаа болон төрөөс экологийн талаар баримтлах бодлого, ногоон эдийн засгийн талаар иргэдэд мэдээлэл өгөв. Бөхийн барилдааныг 300 гаруй хүн үзэж сонирхлоо гэж Ховд аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн А.Нансалмаа мэдээллээ. Дэлгэрэнгүй
Харьяа агенлагийн үйл ажиллагаа: I сарын IV долоо хоногийн онцлох мэдээний хураангуй (2012.1.23-27) ОЙН ГАЗАР “Ойн менежментийн улсын ерөнхий төлөвлөгөө”-г батлах БОАЖ, ХХААХҮ-ийн сайдын хамтарсан тушааалын төсөл боловсруулав. Ойжуулалт, ойг нөхөн сэргээлтийн чиглэлээр хамааралтай тендерийн бичиг баримт, техникийн тодорхойлолт, ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажлын 1 га-гийн норматив зардлын тооцоо төсөл боловсрууллаа. 2012 онд улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх худалдан авах ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг дахин хянаж боловсруулж дуусгасан. Улаанбаатар хотын ногоон бүсийн ойн сангийн ойжуулах шаардлагатай талбайн судалгаагаар СХД-ийн нутаг Зүүн, Баруун салааны талбайн хэмжилт хийсэн. Төлөвлөгөө (2012.1.30-2.3) “Ойн менежментийн улсын ерөнхий төлөвлөгөө”-г БОАЖ, ХХААХҮ-ийн сайдын хамтарсан тушааалаар батлуулах Ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн чиглэлээр тендер зарлаж эхлэх 2012 онд хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх болон ойн ашиглалтын чиглэлээр явуулах тендерийн бичиг баримт боловсруулах Гаалийн татвараас чөлөөлөх шаардлагатай ой ашиглалт, арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээ болон энэ чиглэлийн жижиг, дунд үйлдвэрлэлд хэрэглэгддэг багаж, техник, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслэл, тоног төхөөрөмжийн жагсаалт, барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем баримт бичиг боловсруулах Үр хуваарилах асуудлаар холбогдох шийдвэрийн төсөл боловруулах Багш нарын их хуралд оролцож, “Бүх шатны сургууль, цэцэрлэгийн дунд зарлах болзолт уралдаан”–ы төслийг танилцуулах 2011 онд ой зохион байгуулалт хийсэн аймгуудын ойн тархалтын зургийг Улсын ойн мэдээллийн санд нэгтгэж дуусгах. УСНЫ ГАЗАР ”Нарийн өлөнтийн хөндийн алтны шороон ордыг ашиглах”, “Цагаан Цахир уулын алтны үндсэн ордыг далд аргаар ашиглах”, “Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутагт орших жонш баяжуулах үйлдвэр“ төслүүдийн БОНБНҮ-ний тайланд дүгнэлт гаргалаа. Усны газрын орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн хурал зохион байгуулж, дараах тайлангуудыг хэлэлцэв: а/ Архангай аймгийн төв-Цэцэрлэг хотын өнөөгийн ус авах байгууламжийн дэвсгэр бүсэд Урд Тамир, Таруугийн голын хөндийн хэсэгт 2011 онд явуулсан газрын доорхи усны ордын ашиглалтын хайгуулын гидрогеологийн судалгааны ажлын үр дүнгийн тайлан. “Ар-Чандмана” ХХК б/ Төв аймгийн Баян сумыг Цайдам нуур 8594-р талбайн гидрогеологийн судалгааны ажлын тайлан.“Тенгрипетрочемикалс” ХХК, “Танан Импекс” ХХК ЭМЯ-тай хамтран “Рашаан сувиллыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ээлжит хуралд оролцон холбогдох нэмэлт өөрчлөлтүүдийг оруулсан. Авлигатай тэмцэх газартай хамтран Төрийн албан хаагчдын 2011 оны Хөрөнгө оруулгын мэдүүлэг гаргах талаар сургалт зохион байгуулсан. Монгол Улсын Өрөмдлөгийн холбоотой хамтран “Өрмийн мастерийн анхан шат”–ны, “Өрмийн мастерийн зэрэг олгох” сургалтууд зохион байгууллаа. Төлөвлөгөө (2012.1.30-2.3) Усны салбарт 2012 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтын зардлаар бараа, ажил үйлчилгээ худалдан авах зарим тендер зарлах ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР АНУ-ын Азийн сантай хамтарч уул уурхай бүхий нутаг дэвсгэрийн голын усны чанарыг хянах талаар аймгуудын ус судлалын болон байгаль орчны шинжилгээний лабораторийн инженерүүд, зарим ус судлалын харуулын ажиглагч - 48 ажилтанг хамруулсан сургалтыг зохион байгуулав. “MercyCorps” олон улсын байгууллага дээр хэрэгжиж буй төслийн хүрээнд “Хиймэл дагуулын мэдээллийг ашиглаж бэлчээрийн төлөв байдлыг үнэлэх нь” технологийг ЦУОШГ-т шилжүүлэн ашиглах ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх Ажлын хэсгийг газрын даргын тушаалаар байгуулан ажилд нь оруулав. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа материал нийлүүлэх 2 тендерийн баримт бичгийн материалыг бүрдүүлж зарлав. Хур тунадасны тархалтыг зураглах программ хангамжийг талаар хэлэлцэж зохих өөрчлөлтүүдийг хийж программыг бэлэн болгов. 2012 онд Хурын Шим төв ХХААХҮЯ-тай хамтран ажиллах төсөл боловсруулав. Уур амьсгалын мэдээллийг баримтаас нь нөхөн бүрдүүлэх ажил хийгдэж байна. Төлөвлөгөө (2012.1.30-2.3) Газрын даргын зөвлөлийн хурлыг хийж төлөвлөсөн 2 асуудлыг хэлэлцэнэ Удирдах ажилтны зөвлөлгөөний... Дэлгэрэнгүй
БОАЖЯ-ны үйл ажиллагаа: I сарын IV долоо хоногийн онцлох мэдээний хураангуй (2012.1.23-27) Ногоон эдийн засгийн төлөв байдлын судалгаа хийх ажлын даалгаврын төсөл боловсруулав. Тогтвортой хөгжлийн үндэсний тайлан бичих ажлын багаас асуулт гаргуулж аймгуудын хөглийн бодлогын хэлтэст албан бичиг төлөвлөж хүргүүлсэн. Нэн ховор, ховор амьтныг хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийн эхний хувилбарыг боловсруулж, бэлэн болгов. Амьтан ургамал хамгаалах үндэсний хороонд хүргүүлж, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлангийн ээлжит хурлын бэлтгэл хангалаа. УИХ-ын гишүүн, яамдаас боловсруулсан хуулийн төслийг судалж санал өгсөн. Дээд байгууллагын тушаал, тогтоол, шийдвэрийн биелэлтэд ХШҮ хийж тайланг ЗГХЭГ-т хүргүүлсэн. Тогтвортой хөгжил-Байгаль орчны засаглал үндэсний чуулган, Байгаль орчны ажилтны улсын зөвлөгөөн, Салбарын удирдах ажилтны зөвлөгөөний хурлын тэмдэглэл, гарсан шийдвэрүүдийг боловсруулж дуусгав. Япон улсын JDS-ийн ажилтан болон Цукубагийн их сургуулийн багш нартай уулзалт зохион байгуулав. Хамгаалатын захиргаадын үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөөг хянав. Бурхан халдуныг Дэлхийн өвд бүртгүүлэх талаар хийж байгаа ажлын тайлан, Дагуурын дархан газрыг дэлхийн өвд бүртгүүлэх баримт бичиг, судалгаа хийлээ. Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын 2012 онд шинээр болон шинэчлэн боловсруулах стандартын саналыг нэгтгэн гаргаж, ШУТС-ын санхүүжилтээр яамны захиалгаар 2013 оноос хэрэгжүүлэх төслийн саналыг нэгтгэв. Яам, МУИС-ын хооронд 2012 онд хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталлаа. Дэлгэрэнгүй
Салбарын ажил орон нутагт: I сарын IV долоо хоногийн онцлох мэдээний хураангуй (2012.1.23-27) А. АЙМГУУДЫН БОАЖГ Архангай аймгийн БОАЖГ: Рамсар, Бонны конвенцийн мэдээллийг гаргаж БОАЖЯ-ны Гадаад харилцааны хамтын ажиллагааны хэлтэст хүргүүллээ. Баянхонгор аймгийн хэрэгцээнд нийлүүлэх галын түлш, хэрэглээний мод бэлтгүүлэхээр аймгуудын Засаг дарга нар гэрээ байгуулан, хэрэгжилтийг ханган ажиллахаар бэлтгэл хийж байна. Баян-Өлгий аймгийн БОАЖГ: Монголын Байгаль орчны иргэний зөвлөлтэй хамтран Баян-Өлгий аймагт салбар зөвлөл байгуулав. Баян-Өлгий аймгийн Байгаль орчны иргэний салбар зөвлөлийг дарга 1, хяналтын гишүүн 3, зөвлөлийн удирдах гишүүн 4, нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй байгуулав. Баянхонгор аймгийн БОАЖГ: Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Мерси кор олон улсын байгууллага хамтран 2012 оны 1 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд “Баянхонгор аймгийн үйлчилгээний ажиллагсдын ажлын байран дахь мэргэшүүлэх сургалт” зохион байгууллаа. Сургалтад 26 хүн хамрагдсан бөгөөд 7 зочид буудал, 3 зоогийн газрын захирал, менежер, ресепшн, бармен, үйлчлэгч нар оролцов. Булган аймгийн БОАЖГ: Монголын байгаль орчны иргэний зөвлөл ТББ-ын төлөөлөгчид Булган аймагт ажиллаж, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын гишүүдтэй уулзалт хийлээ. Уулзалтад Залуучуудын холбоо, Байгаль орчныг хамгаалах нөхөрлөлүүдийн холбоо, Булган бүтээлч-хөгжил, Сайхан Монгол урсгал ТББ-уудын төлөөлөгчид оролцон, салбар зөвлөлөө байгуулах шийдвэр гаргаж, удирдах зөвлөлийн тэргүүн болон гишүүдийг сонголоо. Говь-Алтай аймгийн БОАЖГ: Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас бөхөнгийн хяналтын тооллого явуулах ажлын хэсэг 1 дүгээр сарын 21-нээс ажиллаад буцлаа. Байгууллагын тохижилт, дотоод ажилтай холбоотой иргэдэд мэдээлэл олгох танилцуулга самбар, мэдээллийн самбар зэргийг хийж байрлуулав. Говьсүмбэр аймгийн БОАЖГ: Төвлөрсөн хогийн цэгийн үйл ажиллагаанд хяналт тавьж “Тохижолт Сүмбэр” ОНӨҮГ-ын ажилтнуудыг Улаанбаатар хотын Нарангийн энгэрийн хогийн цэгийн ландфилын технологи үйл ажиллагаатай танилцуулж, туршлага солилцлоо. Энэ ажилд 4 албан хаагч хамруулав. 28-29-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Элбэг дэлбэг цагаан сар” хөдөө аж ахуй болон жижиг дунд үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаанд хамтран оролцов. Дархан-Уул аймгийн БОАЖГ: Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас “Toyoto hino” маркийн 67-66 УНН улсын дугаартай автомашинаар тээвэрлэж ирсэн хуш модны самрыг хураан, захиргааны арга хэмжээ авлаа. Хонгор сумаас 80-50 ДАА улсын дугаартай ЗИЛ-130 маркийн автомашинаар тээвэрлэж ирсэн 2 метрийн урттай, 10,5 м/куб нарсан гуалин модны экологи эдийн засгийн үнэлгээ тооцлоо. Дорнод аймгийн БОАЖГ: Сум дундын Ойн анги сумын төвөөс зүүн урагш орших Нарсан булаг гэдэг газарт нарсны боргоцой түүх ажилд гараад байна. Дээрх ажилд сумын ажил хөдөлмөр эхлээгүй 20 иргэнийг түр ажлын байраар ханган оролцууллаа. Мөн ойн нөхөрлөлийн гишүүд боргоцой түүх ажилд идэвхтэй оролцож 1050 кг боргоцой түүгээд байна. Дэлгэрэнгүй
Монгол Улс, Улаанбаатар хот2012 оны 1-р сарын 30 Монгол Улс Нэгдсэн үндэстний байгууллагын Биологийн олон янз байдлын тухай Конвенцид 1992 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гарын үсэг зурж, Улсын Их Хурал 1993 оны 6 дугаар сарын 1-ний өдөр соёрхон баталсан билээ.Энэхүү суурь конвенцийн хүрээнд батлагдан гарч буй “Биологийн олон янз байдлын тухай Конвенцийн Генетик нөөц болон тэдгээрийг ашигласнаас үүдэх үр ашгийг шударга, эрх тэгш хуваарилах тухай Нагоягийн Протокол” болон “Био аюулгүй байдлын тухай Картагены Протоколын Хариуцлага ба хохиролгүй болгох Нагоя-Куала Лумпурын нэмэлт Протокол”-д Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Энхцэцэг 2012 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн гарын үсэг зурав.“Биологийн олон янз байдлын тухай Конвенцийн Генетик нөөц болон тэдгээрийг ашигласнаас үүдэх үр ашгийг шударга, эрх тэгш хуваарилах тухай Нагоягийн Протокол” батлагдсанаар экологийн тэнцвэрт байдлыг хадаглагдахын зэрэгцээ дараах эерэг үр дүнд хүрэх юм. Үүнд: 1. Монгол Улсын эдийн засгийг тогтвортой байлгах зорилгоор генетик нөөц баялгаас олсон орлогыг генетик нөөц хамгаалал, дархан цаазтай газар, ботаникийн цэцэрлэг, судалгааны санхүүжилт, генетик нөөцийн судалгаа, биотехнологийн чиглэлийн жижиг, дунд бизнесийг дэмжих, генетик нөөцөд нэвтэрсэн болон ашигласны татвар, бусад төлбөр, хураамжийг протоколын дагуу холбогдох санд төвлөрүүлэх, энэ чиглэлийн үйл ажиллагааг эрхлэх их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, хувийн хэвшлийнхэн ашиг хүртэх шударга нөхцөл бүрдэнэ. 2. Генетик нөөц ашигласнаас орж ирэх орлого нь түр зуурын ашиг биш, урт удаан хугацааны хөгжлийн хэрэгцээтэй шууд холбоотой байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад нөхөн сэргээгддэг нөөцийн хувьд генетик нөөцийг илүү үр ашигтай ашиглах боломжтой болно. 3. Байгаль хамгаалал, биологи, хөдөө аж ахуй, анагаах ухааны чиглэлийн эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдын нэр хүнд өсч, тэдний нийгэмд эзлэх байр суурь, үнэлэмж, нийгмийн асуудлыг шийдэх, судалгаа шинжилгээний ажлыг шаардлага хангах хэмжээнд гүйцэтгэхэд хангалттай санхүүжилтийн эх үүсвэрийг гадаадын хөрөнгө оруулалтаар бий болгож, баялгийнхаа жинхэнэ эзэн болж, зах зээлийн харилцааны бодит байдал, үнэлэмжтэй уялдсан хэмжээний орлого олох боломж бүрдэнэ. “Био аюулгүй байдлын тухай Картагены Протоколын Хариуцлага ба хохиролгүй болгох Нагоя-Куала Лумпурын нэмэлт Протокол” батлагдсанаар дараах эерэг үр дүнд хүрэх юм. Үүнд: 1. Орчин үеийн биотехнологийн аргаар гарган авсан хувиргасан амьд организмаас үүсч болзошгүй эрсдлээс биологийн олон янз байдал, хүний эрүүл мэндийг хамгаалах асуудал нь зөвхөн улс орны дотоодын асуудал биш олон улсын хэмжээнд хамгаалагдах эрх зүйн орчин нээлттэй болно. 2. Монгол Улс дотоодын хууль дүрэм, журамдаа хувиргасан амьд организм тэдгээрийн гарал үүсэлтэй хохирол, хариуцлага, нөхөн төлбөрийн асуудлыг тусгаж хяналтыг чангатгах нөхцөл бүрдэнэ. Дэлгэрэнгүй
Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулах, өнөө болон ирээдүйн үеийнхний ашиг сонирхлын үүднээс байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, жам ёсоороо нөхөн сэргээгдэх боломжийг олгохуйцаар байгальд ээлтэй, нөөцөд хэмнэлттэй арга технологиор бизнесийн үйл ажиллагаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг дэлхий дахин нэн тэргүүний зорилгоо болгож байна. Дэлгэрэнгүй
Монголын байгаль хамгаалах сард Хүн бүр зуу зуун мод тарих, Байгаль дэлхийгээ хамгаалах чин хүслийнх нь уг үндэс нь түүний зүрх сэтгэл, оюун ухаанд нь суулгаж өгсөн экологийн боловсрол хэмээх модны үрээс хамаарна. Амьдралын их далайд гарахад нь А-аас эхлэн заадаг багш таны гарт эрээчиж амжаагүй цагаан цааснаас эхлээд энэ дэлхийн сайн сайхны төлөө тэмүүлэх иргэнийг төлөвшүүлэх эрдмийн түлхүүр атгаастай байдаг билээ. Дэлгэрэнгүй
Монгол Улс ХХI зууны дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн түгээмэл үзэл, хандлагад нийцүүлэн байгаль орчин, нийгмийн хөгжлийн тэнцлийг эрэмбэ дараатай хангах замаар эдийн засгаа экологийн баримжаатай, цэвэр ногоон технологийг түлхүү ашиглан хөгжүүлж, байгаль хамгаалах үндсийг бэхжүүлэхэд чиглэсэн урт хугацааны төрийн цэгцтэй бодлого гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай байна. Дэлгэрэнгүй
Уур амьсгалын асуудал нь зөвхөнЗасгийн газрын асуудал бус түүний бүх шатны Засаг захиргааны нэгжүүдийн, ялангуяа хүн амын тал хувь нь оршин сууж буй нийслэлийн удирдлагуудын анхаарах асуудал юм.Их хотын иргэдийн аж амьдрал, амьдрах орчны эрүүл, аюулгүй байдлыг хангахад таны оролцоо,шийдвэр нэн чухал тул таныг Уур амьсгалын өөрчлөлтөддасан зохицох, түүний нөлөөллийг бууруулах чиглэлдшинжлэх ухааны онон, мэдээлэлд тулгуурлан дэлхий дахины шилдэг арга туршлагаас санаа аван олон сайн үйлс бүтээхийг уриалан дуудаж энэхүү захидлыг илгээж байна. Дэлгэрэнгүй
Эх дэлхийн экосистемд гажуудал үүсэж байгааг бид хөгжингүй орнуудын судалгааны үр дүн, өөрийн орны байгаль орчинд сүүлийн 30-аад жилд гарсан өөрчлөлт, тандалт судалгааны үр дүнгээс харж болно. Дэлхийн хүн амын өсөлт, үйлдвэрлэлийн эрчимтэй хөгжил, эрчим хүчний хэрэглээ өссөнөөс үүдэн дэлхийн агаар мандал дахь хүлэмжийн хий асар ихээр нэмэгдсэнээр дулааралт эрчимтэй явагдах болжээ. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлаас үүдсэн Дэлгэрэнгүй
Монголын байгаль хамгаалах сард Бурхан багш тэрбээр "... өөрөө өөртөө аврал мөн, өөрөө л өөртөө дайсан мөн" хэмээн сургасан нь хүн төрөлхтөнд ухамсартай үйлдлээрээ өөрсдийгөө болон хойч үеэ аврахын ач холбогдлыг сануулсан хэрэг мөн. Хүн төрөлхтний итгэл үнэмшил, хүний ёс зүй, зан үйл, олон нийтийн дундах харилцааны хэм хэмжээ болон дэлхийтэйгээ харилцах харилцаанд шашин шүтлэг нь эерэгээр нөлөөлж ирсэн билээ. Тийм ч учраас дэлхийн улс орнууд Бурханыг дээдлэн шүтэж, нийгмийн хэмжээнд түүний үр нөлөөг хүндэтгэн, үндсэн хуулиараа хүлээн зөвшөөрсөн байдаг. Дэлгэрэнгүй
Монголын байгаль хамгаалах сард Эх дэлхийн иргэн, Монгол залуу хүн танаа Аливаа нийгмийн хөдөлгөгч хүч нь идэвхтэй залуу иргэд байдаг.Тиймийн тулд өдрөөс өдөрт өөрчлөгдөжбуй хүрээлэн буй орчинд дасан зохицох,улмаар уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэх сөрөг нөлөөллийг бууруулахад Залуу хүн таныоролцоо, санаачилга, хуримтлуулж буй боловсрол,мэдлэг, өдөр тутмын амьдралдаа хийж буй эерэг зан үйл тань чухлаас чухалд тооцогдох болно.Ирээдүй та бүхний гарт байна. Дэлгэрэнгүй
Монголын байгаль хамгаалах сард Монгол Улс 1992 онд шинэ үндсэн хуулиа баталж Иргэний ардчилсан нийгэм рүү эргэлт буцалтгүй шилжсэн. Иргэнээ дээдэлсэн ардчилсан нийгэмд төр бүхнийг ганцаар зохицуулах бус иргэний төлөөлөл бүхий төрийн бус байгууллагууд, иргэдийн оролцоонд тулгуурлан хүний эрхийг хамгаалах, эх орноо хөгжүүлэх, улмаар эх дэлхий, байгаль орчноо хамгаалахад хамтран ажиллах ёстой. Дэлгэрэнгүй
Монголын байгаль хамгаалах сард Энэ сав шим ертөнцөд эх хүний гавъяа үүрэг агуу билээ. Эрдэнэт бүхэн эх дэлхийгээс төрдгийн адил агуу хүн ч эхээс төрж, мэндэлдэг жам ёс. Тийм ч учраас эх дэлхийг эх шигээ хайрлахыг эрт үеэс өвгөд маань сургамжлан ирсэн. “Хурмаст” тэнгэр эцэг, газар эх “Этүүгэн” хэмээх үгийг эртний Монголын түүхэн баримт бичгээс олонтой харж болно. Тэнгэрийг шүтэж, газар дэлхийгээ дээдэлж ирсэн монголчууд эхийн сургаалыг эрдэнэ мэт сонсож, эцгийн сургаалыг бурхан мэт дагадаг байжээ. Тэнгэрийг эцэг, газар дэлхийг эх шигээ төсөөлөн шүтэж, тээж төрүүлсэн эх-эх дэлхийгээ хайрлан дээдэлж, байгаль дэлхий, уул ус, ой мод, ан амьтдын хоорондын шүтэлцээг ухааран ойлгож, үр хүүхдээ үлгэрлэн дууриалгаж, өвлүүлэн үлдээж ирсэн түүхэн уламжлал, агуу сэтгэлгээтэй ард түмэн билээ бид. Дэлгэрэнгүй
Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудал нь дан ганц Засгийн газрын асуудал бус түүний бүх шатны Засаг захиргааны нэгжүүдийн, ялангуяа орон нутгийнудирдлагуудын өдөр тутмын анхаарах асуудал билээ.Газаргүйгээр, усгүйгээр, агааргүйгээр амьдрал өөрөө байх боломжгүй.Ингэхээр хөгжил, дэвшлийн тухай яриа ч байх аргагүй юм.Төрийн бодлогын үр шимийг түмний хүртээл болгохчинхүү үүрэг орон нутгийн шат шатны засагдарга нарт ноогдож байдаг бөгөөд тухайн орон нутагтааиргэдийн цэвэр, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган баталгаажуулах бодит боломж, бололцоо гагцхүү та бүхний гарт буй. Дэлгэрэнгүй
|
|
|
ХАМГИЙН СҮҮЛД НЭМЭГДСЭН
Монгол Улс, Сэлэнгэ аймаг2012 оны 2-р сарын 3.Сэлэнгэ аймгийн БОАЖГ-ын Ойн албаны дарг... Цаг үеийн мэдээ | 2012/2/3 ДЭЛГЭРЭНГҮЙ |
Монгол Улс, Улаанбаатар хот2012 оны 2-р сарын 2.Аялал жуулчлалын үндэсний төвөөс сана... Цаг үеийн мэдээ | 2012/2/2 ДЭЛГЭРЭНГҮЙ |
Монгол Улс, Архангай аймаг2012 оны 2-р сарын 2.Монголын Байгаль орчныг иргэний зөвлөл... Цаг үеийн мэдээ | 2012/2/2 ДЭЛГЭРЭНГҮЙ |
Монгол Улс, Дархан-Уул аймаг2012 оны 1-р сарын 312012 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Дархан-... Цаг үеийн мэдээ | 2012/2/2 ДЭЛГЭРЭНГҮЙ |
Монгол Улс, Завхан аймаг2012 оны 2-р сарын 1.Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулч... Цаг үеийн мэдээ | 2012/2/2 ДЭЛГЭРЭНГҮЙ |
Монгол Улс, Ховд аймаг2012 оны 1-р сарын 302012 оны 1 дүгээр сарын 25–ны өдөр Ховд аймгий... Цаг үеийн мэдээ | 2012/2/2 ДЭЛГЭРЭНГҮЙ |
Харьяа агенлагийн үйл ажиллагаа: I сарын IV долоо хоногийн онцлох мэдээний хураанг... Цаг үеийн мэдээ | 2012/1/31 ДЭЛГЭРЭНГҮЙ |
БОАЖЯ-ны үйл ажиллагаа: I сарын IV долоо хоногийн онцлох мэдээний хураангуй (2012.1.23-27... Цаг үеийн мэдээ | 2012/1/31 ДЭЛГЭРЭНГҮЙ |
Салбарын ажил орон нутагт: I сарын IV долоо хоногийн онцлох мэдээний хураангуй (2012.1.... Цаг үеийн мэдээ | 2012/1/31 ДЭЛГЭРЭНГҮЙ |
Монгол Улс, Улаанбаатар хот2012 оны 1-р сарын 30 Монгол Улс Нэгдсэн үндэстний байгуул... Цаг үеийн мэдээ | 2012/1/30 ДЭЛГЭРЭНГҮЙ |
Монгол Улс, Улаанбаатар хот2012 оны 1-р сарын 27“Rostaing Mongolian Trophy 2012” олон улсын адал я... Цаг үеийн мэдээ | 2012/1/27 ДЭЛГЭРЭНГҮЙ |
Монгол Улс, Өмнөговь аймаг2012 оны 1-р сарын 26Уул уурхайн үйл ажиллагаанд нөлөөнд өр... Цаг үеийн мэдээ | 2012/1/26 ДЭЛГЭРЭНГҮЙ |
Монгол Улс, Увс аймаг2012 оны 1-р сарын 20Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалтт... Цаг үеийн мэдээ | 2012/1/26 ДЭЛГЭРЭНГҮЙ |
Монгол Улс, Завхан аймаг2012 оны 1-р сарын 23Завхан аймаг 2011 оныг “Байгаль орчныг хам... Цаг үеийн мэдээ | 2012/1/26 ДЭЛГЭРЭНГҮЙ |
Монгол Улс, Ховд аймаг2012 оны 1-р сарын 27Ховд аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэл... Цаг үеийн мэдээ | 2012/1/26 ДЭЛГЭРЭНГҮЙ |
Монгол Улс, Увс аймаг2012 оны 1-р сарын 6Увс нуурын ай савын УТХГ-уудын хамгаалалтын ... Цаг үеийн мэдээ | 2012/1/26 ДЭЛГЭРЭНГҮЙ |
Намын бүлгүүд ба БОХХААБХорооны хурлаар Байгаль орчны багц хуулийн төсөл хэлэлц... Цаг үеийн мэдээ | 2012/1/23 ДЭЛГЭРЭНГҮЙ |
|
More in: Цаг үеийн мэдээ
|
|
| |
|
|
Яамны үйл ажиллагаа
“Монгол орны Ойн үндэсний бодлого” баримт бичгийн төслийн 2 дугаар хувилбарыг боловсруулж дуусчээ“Монгол орны Ойн үндэсний бодлого” баримт бичгийн төслийн 2-р хувилбарыг "Ногоон ертөнц байгаль орчин" ТББ-аас та бүхэнд хүргэж байна. Энэ бодлогын баримт бичгийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хөтөлбөрийн хүрээнд монгол эрдэмтдийн баг гүйцэтгэсэн. Баримт бичгийг боловсруулахын тулд ой бүхий аймгуудын нутгаар ойн бодлого боловсруулах багийхан энэ оны 3 дугаар сард судалгааны ажлаар явж, ойн бодлогод тусгах тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар анхны хэлэлцүүлэг зохион байгуулсан билээ. Хэлэлцүүлэгт... Дэлгэрэнгүй
СТАТИСТИК
Гишүүд : 37
Мэдээлэл : 1080
Вэб холбоос : 6
Мэдээллийг Үзсэн Тоо : 32110194
|