БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРЄНХИЙ ГАЗАР

УЛСЫН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Химийн бодисоор бохирдсон шлам, хаягдлыг саармагжуулж булшлах

үйл ажиллагааны тайлан

 

 

2008.4.22-2008.12.22

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

УЛААНБААТАР ХОТ

2008 ОН
ГАРЧИГ

 

 

 

 

 

ОРШИЛ                                                                                                                                             3

 

I. Сургалт                                                                                                                                          5

 

II. Химийн бодисоор бохирдсон шлам, ул хөрсийг зөөвөрлөх, бохирдлыг арилгах

талаар                                                                                                                                               5

 

III. Саармагжуулж булшлах їйл ажиллагаа                                                                             11

 

IV. Хүний эрүүл мэндийн талаар                                                                                                14

 

V. Хяналт шинжилгээ                                                                                                                    15

 

VI. Татвар ба улсын тєсєвт оруулсан орлого                                                                          16

 

VII. Ажлын  тайлан                                                                                                                         16

 

VIII. Хөрөнгийн зарцуулалт                                                                                                          16

 

IX. Учирч байсан бэрхшээл, цаашид анхаарах асуудлууд                                                   18

 

X. Нєхєн тєлбєр                                                                                                                              19

 

XI. Цаашид авч хэрэгжїїлэх ажлууд                                                                                         19

 

ДЇГНЭЛТ                                                                                                                                          20


ОРШИЛ

 

Засгийн газраас химийн бодис ашиглан їйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгжийн їйл ажиллагаанд  улсын нэгдсэн їзлэг шалгалтыг  2007-2008 онд 2 удаа явуулж, гар аргаар алт олборлочид болон зарим аж ахуйн нэгжийн хууль бус їйл ажиллагааны улмаас 10 аймгийн нутаг дэвсгэрт 120 гаруй цэгт мєнгєн ус, цианидаар бохирдсон 200 мянга орчим тонн хаягдал, шлам їїсэж, 53 га талбай, олон арван худаг бохирдоод байгааг тогтоосон ба мєнгєн ус ашиглан алтны хїдэр боловсруулах їйл ажиллагаа явуулж байсан 145 тээрмийн їйл ажиллагааг зогсоож, устгалаа.  

 

1 дїгээр зураг. Хууль бусаар химийн бодис ашиглан алтны хїдэр боловсруулсны улмаас бохирдол їїссэн газрууд

 

Мєн тїїнчлэн Дархан-Уул аймгийн Хонгор суманд ажилласан олон улсын шинжээчдэд хїсэлт гаргасны дагуу Тєв аймгийн Борнуур сумын Талбулаг бригад, Жаргалант сумын зарим иргэдэд хийсэн  їзлэг, шинжилгээгээр шинжилгээнд хамрагдсан Талбулаг бригадын 51 хїний шээсний дээжний 11-д мєнгєн ус ХБНГУ-д мєрдєгддєг Хїний био-мониторингийн хэмжээний I зэргээс их (7 мкг/л -ээс их),  2 хїнд II зэргээс их (25 мкг/л -ээс их), харин Жаргалант сумын 45 хїний 9-д  I зэргээс, 1 хїнд II зэргээс их илэрсэн нь  дээр дурьдсан бохирдол хїний эрїїл мэнд, байгаль орчинд сєргєєр нєлєєлж байгааг харуулсан юм* .

 

Тєв аймгийн Борнуур, Жаргалант сумын иргэдийн

шээсэн дэх мєнгєн усны шинжилгээний дїн

 

Сумын нэр

Шинжилгээнд

хамрагдсан хїний тоо

Хїний био-мониторингийн хэмжээнээс их гарсан дээж

I зэрэг (7 мкг/л)

II зэрэг (25 мкг/л)

Борнуур

51

11 (22%)

2 (4%)

Жаргалант

45

9 (20%)

1 (2%)

Дэлхийн эрїїл мэндийн байгууллагаас зєвлємж болгодог эрїїл хїний шээсэн дэх мєнгєн усны лавламж хэмжээ  4 мкг/л байдаг байна.

 

** - Дархан-Уул аймгийн Хонгор суманд ажилласан НЇБ-ын шинжээчдийн тайлан. 2008

                  

                     

 

 

 

 

 

 

 

 

 

 

2 дугаар зураг. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын тєв

 

3 дугаар зураг. Өмнөговь аймгийн нутагт худаг дээр ажиллаж буй тээрэм

 
 

 

 

 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

4 дїгээр зураг. Инжинерийн хийцтэй худгийг эвдэж тээрэм ажиллуулахад ашиглаж байгаа байдал

 

5 дугаар зураг. Тээрэм ажиллаж буй худгаас хїн, мал ундаалж буй байдал

 
 

 

 

 

 


Їїсэн бохирдлыг арилгах, шинээр нэмж бохирдол їїсгэхгїй байх зорилгоор Засгийн газраас тодорхой арга хэмжээг авч хэрэгжїїлж байна. Тухайлбал, Байгаль орчны сайдын 2008 оны 135 дугаар тушаалаар мєнгєн усыг ашигт малтмалын олборлолт, боловсруулалтанд ашиглахыг хориглосон ба хууль бусаар хадгалж, ашиглаж буй химийн бодисын талаархи мэдээллийг иргэдээс худалдан авах ажлыг зохион байгууллаа.

Засгийн газрын  2008 оны 4 дїгээр сарын 2-ны єдрийн хуралдаанаас “Химийн хорт бодисоор бохирдсон шлам, ул хєрсийг саармагжуулахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай”  тогтоол  гаргаж, шаардагдах зардлын 2.7 тэрбум тєгрєгийг  Засгийн газрын нєєц хєрєнгєнєєс гаргахаар шийдвэрлэсэн юм. 

Уг тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын баталсан төлөвлөгөө,  Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн Үндэсний зөвлөлөөс гаргасан “Мєнгєн ус, цианидаар бохирдсон шлам,   ул хєрсийг хоргїйжїїлж булшлах”, “Мєнгєн усаар бохирдсон шлам, хєрсийг хоргїйжїїлж булшлах” , “Ул хєрсийг хєрсийг хоргїйжїїлэх” зөвлөмжїїдийн дагуу дараахь  їйл ажиллагааг авч хэрэгжүүллээ. Үүнд:

 

I. Сургалт

 

            Химийн бодисоор бохирдсон шлам, хаягдлыг тээвэрлэх, саармагжуулж, булшлах їйл ажиллагааг гїйцэтгэх арга ажиллагааны талаар сургалт, үзүүлэх сургалтыг Улаанбаатар хот, Тєв аймгийн Жаргалант суманд зохион байгуулж, 10 аймгийн мэргэжлийн хяналт, онцгой байдал, байгаль орчны алба болон төрийн захиргааны байгууллагын 130 гаруй хүн хамрагдав.

P1210031P1210035

 

6 дугаар зураг. Улаанбаатар хотод зохион байгуулсан сургалт

 

 

7 дугаар зураг. Тєв аймгийн Жаргалант сумын Талбулаг бригадын тєвд зохион байгуулсан їзїїлэх сургалт

 

 

II. Химийн бодисоор бохирдсон шлам, ул хөрсийг зөөвөрлөх, бохирдлыг арилгах талаар

 

Төвийн бүс

 

Хууль бус ажиллагааны улмаас төвийн бүсэд үүссэн химийн бодисоор бохирдсон шлам, ул хөрсийг зөөвөрлөх, саармагжуулах, булшлах нөхөн сэргээх үйл ажиллагааг 2008 оны 4 дүгээр сарын 22-ноос ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн аврагч-химич, тухайн аймаг, сумын мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч, тээврийн хэрэгслийн жолооч нийт 22 хүн, тусгай цэвэрлэгээ ариутгалын 3 автомашин, ачигч - 1, тээвэрлэгч 8 автомашин, нийт 12 техник хэрэгсэлтэйгээр гїйцэтгэж байсан ба УИХ­­-аар 2008 оны тєсвийн тодотгол батлагдан 11 дїгээр сарын 6-нд нийт тєсєвлєгдсєн санхїїжилтын їлдэгдэл 50%-ын эрх нээгдсэнтай холбоотойгоор уг ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор 8 тээврийн хэрэгслэлийг нэмж ажиллуулсан болно.    

 

Тєвийн бүсэд хийгдсэн шлам, хаягдлыг тээвэрлэх, саармагжуулах ажлыг аймаг, сумаар нь авч үзвэл:

 

1. Төв аймаг

Борнуур сумын нутаг дэвсгэрийн 7 цэгт хуримтлагдсан 8145 м3 буюу 12217.5 тн шламыг 543 удаагийн рейсээр Тэн Хун ХХК-ийн хаягдлын сан руу тээвэрлэж, химийн бодисоор бохирдсон 5500 м2 талбайд хөрс хуулалт, саармагжуулалт хийн, уг ажиллагаанд 51 л ДТОХ бодис ашиглав.

 

                                                                                    а/

 

                                                                                    б/

8  дугаар зураг. Тєв аймгийн Борнуур сумын 800 їнээний ферм

                                     а/ 2007 оны 6 дугаар сард (їйл ажиллагаа эхлэхээс ємнє),   б/ 2008 оны 7 дугаар сар (їйл ажиллагаа хийгдсэний дараа) 

 

Жаргалант сумын төвийн 5, Талбулаг бригадын 12 цэгээс 14 555 м3 буюу 21833 тн шламыг 968 удаагийн рейсээр тээвэрлэж, 4500 м2  талбайд хөрс хуулж, 6,8 л ДТОХ, 50 кг хүхэр ашиглан саармагжуулж булшиллаа.

            Сүмбэр сумын нутаг дэвсгэрт 8 цэгт хуримтлагдсан 720 м3 буюу 1080 тн шламыг 18 удаагийн рейсээр тээвэрлэн, 3270 м2 талбайг хоргүйжүүлж, уг ажиллагаанд 13,6 л ДТОХ ашиглав.

            Заамар сумын Баржин-Уулын їндсэн ордын  АШБ”- ийн талбайд үүссэн 1500 тн шлам, ул хөрсийг лиценз эзэмшигч  “Цагаан шонхор” ХХК өөрийн зардлаар тус аймгийн МХГ-ын байгаль орчны улсын байцаагч Батжаргал, мөн тус сумын байгаль орчны улсын байцаагч А.Оюунтуяа нарын хяналтан дор тээвэрлэн Бортолгойн хаягдлын санд төвлөрүүлсэн.

 

2. Дархан-Уул аймаг

Хонгор сумын нутаг дэвсгэрт 3 цэгээс 810 м3 буюу 1215 тн шлам тээвэрлэж, 586 м2 талбайд 3,4 л ДТОХ ашиглан саармагжуулалт хийв.

            Шарын гол сумын нутаг дэвсгэрт 2 цэгээс 20 удаагийн рейсээр 300 м3 буюу 450 тн шлам тээвэрлэн, 1000 м2 талбайд 150 кг хүхэр ашиглан саармагжууллаа.

 

3.Сэлэнгэ аймаг

Баянгол сумын 14 цэгээс 18590 м3 буюу 27885 тн шламыг Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Бортолгой руу тээвэрлэж, 10181 м2 талбайд хөрс хуулалт хийлээ.

Мандал сумын 13 цэгээс 21495 м3 буюу  32242 тн шламыг 1319 удаагийн рейсээр тээвэрлэж, 2685 м2 талбайд хөрс хуулалт хийв.

Тус сумын Зуун мод уулын Эрээний аман дахь “Сангоулд” ХХК-ийн лицензийн талбайгаас 9570 м3  буюу 14355 тн шламыг 638 удаагийн рейсээр Малгар ууланд байгуулсан хаягдал булшлах цэг рїї тээвэрлэсэн ба хїйтэрч, хальтиргаа гулгаа үүссэнээс уулын замд тээврийн хэрэгсэл зорчиход хїндрэлтэй болсон, шлам хөлдєж ачигч механизм ажиллах боломжгүй болсон зэрэг шалтгааны улмаас тухайн цэгт 360 орчим метр куб шлам үлдлээ.

 

Тєвийн бїсэд химийн бодисоор бохирдсон шлам, ул хөрсийг тээвэрлэх ажиллагааг 2008 оны 4 дїгээр сарын 22-оос 12 дугаар сарын 23 хїртлэх хугацаанд  явуулж, Тєв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн 8 сумын 65 цэгээс 66115 м3 буюу 99172.5 тн шлам, хаягдлыг 3 цэгт төвлөрүүлэн, 30962 м2 бохирдсон талбайн хөрсийг хуулж саармагжуулав. 

 

Говийн бүс

 

Говийн бүсэд хууль бус ажиллагааны улмаас үүссэн химийн бодисоор бохирдсон шлам, хаягдлыг тээвэрлэх ажлыг Дорноговь аймгийн Дэлгэрэх сумаас 5 дугаар сарын 27-оос эхэлсэн ба уг ажиллагаанд  ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн аврагч-химич, аймаг болон сумын мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны улсын байцаагч, тээврийн хэрэгслийн жолооч зэрэг нийт 20 хүн  ачигч механизм  2, тээвэрлэгч 12 автомашин, трайллер 1, нийт 15 техник хэрэгсэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд санхүүжилтийн асуудал шийдвэрлэгдсэнтэй холбоотойгоор 11 дүгээр сарын 12-оос 17 тээврийн хэрэгсэл нэмж ажиллагааг эрчимжүүллээ.

 

Говийн бүсэд явагдсан шлам, хаягдлыг тээвэрлэх, хоргүйжүүлж, саармагжуулах ажлыг аймаг сумаар авч үзвэл:

 

1. Дорноговь аймаг

Дэлгэрэх суманд 5 цэгээс хуримтлагдсан 108 м3 буюу 162 тн шламыг Өмнөговь аймгийн Ханбогд сумын Дөрвөлжин Тээг рүү тээвэрлэж, 300 м2 талбайд хөрс хуулалт хийлээ.

Хөвсгөл суманд 1 цэгээс 38 м3 буюу  57 тн шламыг тээвэрлэж, 30 м2 талбайд хөрс хуулалт хийв.

Хатанбулаг сумын нутаг дэвсгэрт 7 цэгээс 1279 м3 буюу 1918.5 тн шламыг тээвэрлэж, 1200 м2 талбайд хөрс хуулалт хийсэн.

 

2. Сүхбаатар аймаг

Түвшинширээ сумын нутаг дэвсгэрт 7 цэгт хуримтлагдсан 208 м3 буюу 312 тн шламыг  тээвэрлэж, 580 м2 талбайд хөрс хуулж, хоргүйжүүлэв.

Хууль бусаар алтны хүдэр тээрэмдэх үйл ажиллагаа явуулж байсан  зөөврийн 1 тээрмийг 1 тн орчим хүдрийн хамт хураан, Түвшинширээ сумын Засаг даргын тамгын газарт хүлээлгэн өгсєн.

 

3.Өмнөговь аймаг

Аймгийн тєвийн Даланзадгад хотын 4 цэгээс 11 удаагийн рейсээр 162 м3  буюу 243 тн шламыг тээвэрлэж, 319 м2 талбайд хєрс хуулалт хийсэн байна.

Мандал-Овоо сумын 9 цэгээс 39 удааагийн рейсээр 558 м3 буюу 837 тн шламыг Өмнөговь аймгийн Ханбогд сумын Дөрвөлжин тээг рүү тээвэрлэж, 706 м2 талбайд хөрс хуулалт хийв.

Булган сумын 9 цэгээс 2298 м3 буюу 3447 тн шламыг тээвэрлэж, 1642 м2 талбайд хөрс хуулалт хийгээд байна.

Хїрмэн сумын 5 цэгээс 1671 м3 буюу 2507 тн, Манлай сумын 1 цэгээс 302 м3 буюу 453 тн шламыг тээвэрлэв. Хїрмэнд 16915 м2 , Манлайд 40 м2 талбайд хєрс хуулалт хийв.

Цогт-Овоо сумын 2 цэгээс 44 м3 буюу 66 тн, Цогтцэций сумын 3 цэгээс 740 м3 буюу 1110 тн шламыг тээвэрлээд байна. Цогт-Овоод 70 м2, Цогтцэцийд 400 м2  талбайд хєрс хуулалт хийлээ.

Ханбогд сумын 11 цэгээс 6738 м3 буюу 10089 тн шламыг тээвэрлэж, 18641 м2 талбайд хөрс хуулалт хийв.

Иргэд єєрсдийн зардлаар  9375 м3 буюу 14063 тн шламыг тээвэрлэж, “Буман трейд” ХХК-иар боловсруулуулж, алтыг нь ялган авсан байна.

 

Говийн бүсэд нийт  3 аймгийн 11 сумын 60 цэгээс 22 658 м3 буюу 33987 тн шлам, хаягдлыг 1 цэгт төвлөрүүлж, 23418 м2 талбайд хөрс хуулалт хийн, саармагжууллаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

9 дїгээр зураг. Їйл ажиллагаа явагдаж буй байдал

 

 
 



Говийн бүсэд хууль бус ажиллагааны улмаас үүссэн химийн бодисоор бохирдсон шлам, ул хөрсийг 400-1100 км-ын зайтай газраас тээвэрлэж байсан, хөрс нь сул, элсэрхэг, мөн зун бороо их орсноос хүнд даацын машин, механизм явахад хүндрэл гарч байсан зэрэг нь ажлыг удаашруулж байлаа.

10 дугаар зураг. Учирч байсан хїндрэл

 

          

НИЙТ:

 

Засгийн Газрын 2008 оны 127 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 4 дїгээр сарын 22-ноос 12 дугаар сарын 23 хїртэлх хугацаанд нийт 6 аймгийн  21 сумын 130 цэгт хуримтлагдсан 92 956 м3 буюу  139 410 тн шламыг тээвэрлэж, химийн бодисоор бохирдсон 78 965 м2 талбайд хөрс хуулалт хийн саармагжуулав.

Төв, Сүхбаатар, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн химийн бодисоор бохирдсон хаягдлыг зөөж тээвэрлэх, хоргүйжүүлэх ажлыг дуусгаж, орон нутагт хүлээлгэн өгєв. 

 

 

 

 

 

 

 

 

 

Химийн бодисоор бохирдсон шлам, хаягдлыг тээвэрлэх, саармагжуулах

 ажлын гїйцэтгэл (аймаг, сумаар)

 

Аймаг

Сум

Цэгийн тоо

Тээвэрлэсэн шлам, хаягдлын хэмжээ,

Хоргүйжүүлсэн талбай, м2

м3

тн

1

Төв

Борнуур

7

8145

12218

5500

Жаргалант

17

14555

21833

4500

Сүмбэр

8

720

1080

3270

Заамар

1

1500

2250

 

Нийт

33

24 920

37 381

13 270

2

Дархан-Уул

Хонгор

3

786

1152

986

Шарын гол

2

300

450

1000

Аймгийн төв

1

3255

4883

3600

Нийт

6

4 341

6 485

5 586

3

Сэлэнгэ

Баянгол

14

18590

27885

10181

Мандал

13

21596

32394

9085

Нийт

27

40 186

60 279

19 266

4

Дорноговь

Дэлгэрэх

5

108

162

300

Хөвсгөл

1

38

57

30

Хатанбулаг

7

1279

1919

1200

Нийт

13

1 425

2 138

1 530

5

Сүхбаатар

Түвшинширээ

7

208

312

580

6

Өмнөговь

Ханбогд

11

6726

10089

18641

Мандал-Овоо

9

558

837

706

Булган

9

2298

3447

1642

Даланзадгад

4

162

243

319

Хїрмэн

5

1671

2507

16915

Цогт-Овоо

2

44

66

70

Цогтцэций

3

740

1110

400

Манлай

1

302

453

40

Иргэд єєрсдийн зардлаар

 

9375

14063

 

Нийт

44

21 876

32 815

38 733

НИЙТ

130

92 956

139 410

78 965

 

 

 

III. Саармагжуулж булшлах їйл ажиллагаа

 

Улсын хэмжээнд їїссэн бохирдсон газруудыг тєв, говь, хангайн бїс болгон 3 хувааж, бохирдлыг тєвлєрїїлэн, булшлах зорилгоор зориулалтын байгууламжийн зураг тєслийг “Усны эрчим” ХХК-аар гїйцэтгїїлэн, хаягдлыг булшлах талбайн суурийг доторлох 1.5 мм-ийн зузаантай 32 000 м2  HDPE маркийн полиэтилен материалыг Солонгос улсаас захиалан авч, доторлох ажлыг БНСУ-ын “Хэиэн инк”  ХХК-аар гїйцэтгїїллээ.

 

 

                        

 

11 дїгээр зураг.  Хаягдлын сан доторлож буй байдал

 

Металл хэлбэрт байгаа мөнгөн усыг байгаль дээр оршдог хамгийн тогтвортой, хоруу чанар багатай хэлбэр болох мєнгєн усны сульфидын хэлбэрт оруулах, цианидыг мєн адил хоруу чанар багатай, тогтвортой тиоцианидын хэлбэрт оруулах зорилгоор булшлах хаягдлын саармагжуулалтанд цэвэр хїхэр, бохирдсон хєрсєнд DTOX ашиглав. Нийт 77 574 тн хаягдлыг саармагжуулж булшлахад 8.3 тн хїхэр, 78965 м2 талбайг саармагжуулахад 220 л DTOX зарцуулав.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Малгар ууланд 25000 м3  хаягдал булшлах талбайг бэлтгэж, төвийн бүсэд хууль бусаар мєнгєн ус, натрийн цианид ашиглан алтны хүдэр боловсруулсны улмаас үүссэн 21 596 м3 хаягдлыг төвлөрүүлж, саармагжуулан булшиллаа.

Төв аймгийн Заамар, Сүмбэр, Дархан-Уул аймгийн Хонгор, Шарын гол, Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол сумын нутаг дэвсгэрт хуримтлагдсан мєнгєн усаар бохирдсон шламыг Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Бортолгойд тєвлєрїїлэн 20420 м3 шлам булшлав.

Уг цэгт 25000 м3  хаягдал булшлах талбайг бэлтгэж, шламнаас алт, мөнгөн усыг ялгах ажиллагааг Чех улсын Байгаль орчны яамнаас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Чех улсын “Геомин” хоршоо гїйцэтгэж, дахин боловсруулсан 1100 тн шламнаас 774 гр мөнгөн ус, 401.7 гр алт ялган авсан байна.


 

IMG_0474

IMG_0464                            

    

                      12 дугаар зураг. Саармагжуулатанд ашигласан бодис

 

 

 

13 дугаар зураг. Хаягдал булшилсан цэгїїдийн байршил

 

 

 

 

 

 

 

 

 

 

                         

                        а/                                                                                 б/

            

                        в/                                                                                 г/

14 дїгээр зураг. Хаягдал булшлах талбай а) “Тэн хун” ХХК-ийн хаягдлын

сан, б) Ємнєговь аймгийн Ханбогд сумын Дєрвєлжин тээг дэх хаягдал

булшлах талбай, в) Сэлэнгэ аймгийн Мандал сумын Малгар уулан дахь

хаягдал булшлах талбай, г) Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Бортолгой

дахь хаягдал булшлах талбай

 

Төв аймгийн Борнуур, Жаргалант, Дархан-Уул аймгийн Хонгор суманд үүссэн 24200 м3 шламыг Жаргалант сумын Нарантолгой дахь “Тэн хун” ХХК-ийн хаягдлын санд төвлөрүүлж, уг шламнаас мөнгөн ус, алтыг ялгах ажиллагааг “Мин лаб” ХХК  гүйцэтгэсэн ба энэ хугацаанд 1000 тн шлам боловсруулж, 1.45 кг мөнгөн ус, 24 гр алт ялган авчээ.

Говийн бүсэд үүссэн мөнгөн ус, цианидаар бохирдсон шлам, хаягдлыг  Өмнөговь аймгийн Ханбогд сумын Дөрвөлжин тээг гэдэг газарт төвлөрүүлж байгаа бөгөөд уг цэгт хаягдлыг булшлах 60 000 м3 талбайг байгуулж, шламыг дахин боловсруулж, мөнгөн ус алтыг ялгах үйл ажиллагааг “Буман трейд” ХХК хэрэгжүүлэн, боловсруулсан 8300 тн шламаас 7.8 кг мөнгөн ус, 5.1 кг алт ялгалаа.

Цаг агаар хїйтэрч, цэвэрлэх їйл ажиллагааг явуулах боломжгїй болсон тул 11 дїгээр сард дээрх аж ахуйн нэгжїїд їйл ажиллагаагаа зогсоосон ба 2009 онд їргэлжлїїлэн гїйцэтгэнэ.

   

Нийт 77574 тн хаягдлыг саармагжуулан булшилж, боловсруулсан 10 400 тн шламаас 10,024 кг мөнгөн ус, 5, 525 кг алт ялган авлаа.

 

 

           

 

                                                       а/

                                     

 

                                                        б/

              

 

                                                        в/

15 дугаар зураг. Шламнаас алт, мөнгөн усыг ялгах ажиллагаа явуулж буй газрууд

а/ Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Бортолгой, б/ Тєв аймгийн Жаргалант сумын

    Нарантолгой, в/ Өмнөговь аймгийн Ханбогд сумын Дөрвөлжин тээг

 

 

IV. Хүний эрүүл мэндийн талаар

 

Нийт ажиллагсдын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангах зорилгоор хєдєлмєр хамгаалалтын хувцас, малгай, нүдний шил, хошуувч, бээлийгээр, химийн бодистой харьцаж ажилласан аврагч химич нарыг Л-1 маркийн химийн хамгалалтын хувцас, Р-2 хошуувчаар тус тус хангаж, эмнэлгийн їзлэгт хамруулж байв.

Төвийн бүсэд саармагжуулах, тээвэрлэх үйл ажиллагаанд оролцсон болон саармагжуулан булшлах цэгийн ойр орчимд ажиллаж, амьдарч байгаа “ Тэн Хун” ХХК-ийн ажилтан, нийт 32 хүнийг хордлого, арьс өнгө, мэдрэлийн эмчийн үзлэгт хамруулан, үүнээс эрүүл мэндийн байдлыг нь харгалзан 17 хүний арьсанд мөнгөн усны сорил тавьж, 8 хүнд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас боловсруулж гаргасан 5 бүлэг 90 нэгж үзүүлэлт бүхий асуумжаар мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааны эмгэг өөрчлөлтийг илрүүлэх мэдрэлийн үзлэг хийхэд мөнгөн усны цочмог болон архаг хордлоготой хүн илэрсэнгүй.

Говийн бүсэд ажиллаж буй бие бүрэлдэхүүнийг Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлэгт эрүүл мэндийн үзлэгт хамруулсан ба хордлогын шинж тэмдэгтэй хүн илрээгүй байна.

 

IMG_0414IMG_0260               

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

16 дугаар зураг. Эрїїл мэндийн їзлэгт хамрагдаж буй байдал

 

V. Хяналт шинжилгээ

 

Засгийн газраас лабораторийн чадавхийг сайжруулахад шаардагдах хєрєнгийг шийдвэрлэсний їр дїнд Улсын мэргэжлийн хяналтын тєв лаборатори мєнгєн усыг хєрс, ус, агаар, биологийн шингэнд тодорхойлох чадвар бїхий LUMEX багажийг худалдан авсан нь мєнгєн усыг газар дээр нь єндєр нарийвчлалтай, тїргэн шуурхай тодорхойлох боломжийг бїрдїїлсэн юм.

Агаар дахь цианидын (синилийн хїчил) хэмжээг ХБНГУ-д їйлдвэрлэсэн ORION багажаар газар дээр нь тодорхойллоо.

Тээвэрлэлт, саармагжуулалт хийхээс ємнє авсан шлам, хаягдал, усны дээжинд мөнгөн ус, цианидын хэмжээ зєвшєєрєгдєх хэмжээнээс 2-26 дахин их байсан бол харин цэвэрлэж, хөрс хуулалт хийсний  дараахь хөрсний дээжинд мөнгөн ус 0.022-1.09 мг/кг буюу зөвшөөрөгдөх хэмжээнээс 1.9-95 дахин болж буурсан їр дїнтэй байв.

 

 

 


    

 

 

 

 

 

 

 

 

 

 

 17 дугаар зураг. Цианид, мєнгєн усны шинжилгээ хийж буй байдал

 

 

Цэвэрлэх їйл ажиллагаа хийгдсэн цэгїїдэд хийсэн хяналт-шинжилгээгээр  агаар дахь  мєнгөн усны агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс 10-100 дахин бага байлаа. Харин Ємнєговь аймгийн Булган сумын Цахир, Ханбогд сумын Цагаан чулуут гэдэг газруудаас тээвэрлэлт хийсний дараа авсан дээжинд мєнгєн ус 10.2-11.3 илэрсэн нь зєвшєєрєгдєх хэмжээнээс 5-5.5 дахин их байгаа нь тогтоогдов.

Усанд хийсэн шинжилгээгээр цианид илэрсэн дээж гараагїй бєгєєд мєнгєн ус зєвшєєрєгдєх хэмжээнээс ихгїй буюу 1-2 дахин бага байгаа нь тогтоогдов.

 

Нийт хөрсний 160, агаарын 81, ус 28 дээжинд мєнгєн ус, цианид тодорхойлох шинжилгээг газар дээр нь болон лабораторид хийлээ.

 

 

VI. Татвар ба улсын тєсєвт оруулсан орлого

 

Ємнєговь аймгийн Ханбогд сумын Дєрвєлжин тээгт їйл ажиллагаа явуулсан “Буман трейд” ХХК 27 иргэний 1448.9 тн шламыг  боловсруулуулж, 49716 гр алт, улсын зардлаар тээвэрлэсэн 15 тн шламаас  160 гр алт тус тус ялган авчээ.

Энэ цэгт Ханбогд сумын татварын байцаагч Болоржаргал ажиллан, 260700 тєгрєгийн татварыг  “Улсын тєсвийн бусад орлого”-ын дансанд оруулсан бєгєєд алт ялгуулсан бїх хїнийг татварт хамруулж чадаагїй байна. Хавсралт 1-д “Буман трейд” ХХК-тай гэрээ байгуулж, шлам боловсруулуулсан иргэдийн жагсаалтыг хавсаргав.

Чех улсын Байгаль орчны яамнаас хэрэгжїїлж буй тєслийн хїрээнд “Геомин” хоршоо шламнаас 321.57 гр алт, 14.390 гр мєнгє, “Буман трейд” ХХК 128.4 алт, 1.03 г мєнгє  ялган авч Монгол банкинд тушаасан ба нєєц ашигласны татварт 641 354 тєгрєг, аж ахуйн нэгжийн орлогийн албан татварт 2 037 168 тєгрєг, гэрээнд заасны дагуу цэвэр ашгийн 30% болох 3 743 763 тєгрєг, мєн уг ажиллагааны їед хураагдсан 3 тээрмийг Дарханы тємєрлєгийн їйлдвэрт тушааж олсон 733430  тєгрєгийг “Улсын тєсвийн бусад орлого”-ын дансанд тус тус оруулаад байна.

Химийн бодисоор бохирдсон шалм, хаягдлыг тээвэрлэх, устгах їйл  ажиллагаанд оролцогсдын хєлснєєс хїн амын орлогын албан татварт 109 467 000 тєг, гаалийн       татварт 29 783 792  тєгрєгийг тєлєв.

 

Химийн бодисоор бохирдсон хаягдал, шламыг саармагжуулж, булшлах їйл ажиллагаанаас нийт  146 667 207  тєгрєгийг улсын тєсєвт орууллаа.

 

 

VII. Ажлын  тайлан

 

            Засгийн газрын 127 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцын тайланг Засгийн газрын хуралдаанд 2 удаа, Улсын онцгой комиссын болон Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн Їндэсний зєвлєлийн хуралд тус тус оруулан хэлэлцїїлж,  тулгамдсан асуудлуудыг тухай бїрд нь шийдвэрлїїлж байсан болно.

            Засгийн газрын 127 дугаар тогтоолын хэрэгжилтийг  2008 оны 6 дугаар сарын 26-нд ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр, УМХГ-ын дарга Ц.Шийрэвдамба, 9 дїгээр сарын 30-нд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансїх, Улсын Онцгой комиссын нарын бичгийн дарга, дээд ахмад Ч.Батчулуун нар тус тус газар дээр нь танилцсан ба ажлын явцыг хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр тухай бїрд нь мэдээлж байв.

 

 

 

VIII. Хөрөнгийн зарцуулалт

 

Химийн бодисоор бохирдсон шлам, хаягдлыг хоргүйжүүлж булшлах үйл ажиллагааг  зохион байгуулахад доорхи хөрөнгийн эх їїсвэрээс санхїїжїїлэн зарцууллаа. Үүнд:

-       Байгаль орчны сайдын 2008 оны багцад тусгагдсан 300 сая төгрөг;

-       Засгийн газрын 2008 оны 127 дугаар тогтоолоор Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргаж, зарцуулахаар шийдвэрлэсэн 2.784.418.500 төгрөгийн 50% болох 1 387 538 412 төгрөг,

-       2008 оны тєсвийн тодотголоор 1.392 209 300 тєгрєг.

 

Нийт хєрєнгийн 29.7%-ийг шатахуунд, 44.1%-ийг тээврийн хэрэслэлийн тїрээс, ажлын хєлсєнд, 18.6%-ийг химийн бодисоор бохирдсон хаягдлыг саармагжуулж, булшлахад, 3.1%-ийг тєрийн албан хаагчдын томилолтонд тус тус  зарцууллаа. 

 

Химийн хорт бодисыг хогїйжїїлэх арга хэмжээний зардлын тайлан

 

д/д

Зардлын нэр

Санхїїжилт

Гїйцэтгэл, тєг

Гїйцэтгэл, %

1

Тєсвєєс

      300,000,000.00

 

 

2

ЗГ-ын нєєцєєс

   1,387,538,412.00

 

 

3

Тєсвєєс

   1,392,209,300.00

 

 

4

Бусад

              29,500.00

 

 

1

Шатахууны зардал

 

      916,043,001.78

29.74

2

Тээврийн хєлс

 

      481,062,730.00

15.62

3

Жолоочийн ажлын хєлс

 

      876,764,253.00

28.47

4

ХХОАТ

 

      109,324,000.00

3.55

5

Томилолтын зардал

 

       94,998,668.00

3.08

6

Химийн бодис, бусад зардал

 

      573,579,266.00

18.62

7

Сургалт семинар, ажлын хувцас

 

       14,659,250.00

0.48

8

Цалин

 

         3,710,043.22

0.12

9

Шинжилгээний тєлбєр

 

         5,136,000.00

0.17

10

Мэдээлэл сурталчилгаа

 

         4,500,000.00

0.15

 

Химийн бодисоор бохирдсон голомтод ажилласан  Онцгой байдлын ерєнхий газрын аврагч-химичид болон Улсын мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нарт “Гамшгаас хамгаалах тухай” хуулийн 6.3.33 дахь заалтыг їндэслэн томилолтыг хоногт 29500 тєгрєгєєр тооцож олгосон ба Онцгой байдлын ерєнхий газрын аврагч-химичдын томилолтын зардалд 63 308 000 тєгрєг,  Улсын мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нарт 25 694 500 тєгрєгийг зарцуулав.

 Химийн бодисоор бохирдсон хаягдлыг булшлах хаягдлын санг байгуулах, саармагжуулалтанд шаардагдах бодис худалдан авах ажлыг “Тєрийн болон орон нутгийн  ємчийн хєрєнгєєр бараа, ажил, їйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 3.3 дахь заалтыг їндэслэн тендергїйгээр зохион байгуулсан ба хэрэгжїїлэгчийг сонгохдоо ажлын туршлага, гїйцэтгэх чадвар зэргийг харгалзан сонгосон болно.

Химийн бодисоор бохирдсон хаягдал, шламыг ачиж, тээвэрлэх машин механизмыг сонгохдоо тухайн машины хїчин чадал, даац, тээврийн хэрэгслэлийн бїрэн бїтэн байдал зэргийг харгалзан гэрээгээр ажиллуулсан.

Тєвийн бїсэд ажилласан тээврийн хэрэгслэлийг сард 7 500 000 тєгрєг (хїн амын орлогын албан татварын 10%-ийг оролцуулан тооцсон), говийн бїсийнхийг 8 500 000 тєгрєгєєр тооцож гэрээг байгуулсан ба хєлсийг барилга, уул уурхайн салбарт ийм тєрлийн тээврийн хэрэгслэлийг ажиллуулахад тїрээслэдэг  хєлстэй харьцуулж,  зах зээлийн тухайн їеийн жишиг ханшаас доогуур тогтоосон болно.

Дээрх їйл ажиллагаанд шаардагдах шатахууныг  “НИК” ХХК болон  “Би Жи Эн” ХХК-уудаас гэрээгээр худалдан авч ашиглалаа.

Говийн бїсийн хаягдал булшлах талбай нь  Ємнєговь аймгийн Ханбогд сумаас 90 км зайд оршдог бєгєєд шатахуун авахад зарцуулах  илїї зардлыг хэмжнэх зорилгоор уг цэгээс 23 км-д орших  “Би Жи Эн” ХХК-ийн Шатахуун тїгээх станцаас гэрээгээр шатахуунаар хангуулж байлаа.

Засгийн газрын 127 дугаар тогтоолыг хэрэгжїїлэх ажил эхэлж байсан 4 дїгээр сард  дизелийн тїлшний їнэ 1310 байсан бол ажлыг гїйцэтгэж байх хугацаанд 2 удаа  2070 тєгрєг хїртэл нэмэгдсэн нь  тооцооноос хэтэрсэн зардлыг їїсгэсэн. Зєвхєн шатахууны їниин зєрєєнд 182 сая тєгрєгийг зарцуулаад байна.  

Ажил гїйцэтгэж буй тээврийн хэрэслэлийн жолооч, тєрийн албан хаагч нарын ажилд хяналт тавьж ажилласан бєгєєд архи ууж зєрчил гаргасан 6 жолоочийн гэрээг цуцалж, тухайн жолоочийн буруугаас машин техниктээ цаг хугацаанд нь засвар їйлчилгээг хийгээгїйгээс сул зогссон зогсолтыг 11 жолоочийн  хєлснєєс хасаж тооцон, сахилгын зєрчил гаргасан тєрийн 5 албан хаагчийг уг ажлаас чєлєєлєх арга хэмжээг авсан болно.

 

IX.  Учирч байсан бэрхшээл, цаашид анхаарах асуудлууд

 

Засгийн газрын 127 дугаар тогтоолыг хэрэгжїїлэх явцад доор дурьдсан хїндрэл, бэрхшээлїїд гарч байлаа. Їїнд: 

1. Уг їйл ажиллагааг хэрэгжїїлэхэд шаардагдах хєрєнгийн асуудал цаг хугацаандаа шийдэгдэхгїй байснаас ажил удааширсан;

2.     Шатахууны їнэ ихээр нэмэгдсэн;

3.  Орон нутгийн захиргааны оролцоо хангалтгїй, бохирдолтой газраа нуудаг (Ємнєговь аймгийн Манлай, Баян-Овоо сум);

4. Зун их бороо орсноос тээвэрлэлт хийхэд хїндрэлтэй байсан;

5. Хол, муу замаар хїнд ачаа тээвэрлэснээс машин техникт эвдрэл, гэмтэл их гардаг зэрэг болно.

 

Химийн бодисоор бохирдсон хаягдал, шламыг тээвэрлэх, саармагжуулан булшлах їйл ажиллагааг хэрэгжїїлэн орон нутагт ажиллаж байх їед доор дурьдсан зєрчил, цаашид анхаарах шаардлагатай асуудлууд ажиглагдлаа. Їїнд:

1. Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал,  Тєв аймгийн Борнуур, Заамар, Сїмбэр, Ємнєговь аймгийн Баяндалай, Хїрмэн суманд Засгийн газрын 2008 оны 72 дугаар тогтоолоор батлагдсан “Хувиараа ашигт малтмал олборлож байгаа иргэдийн їйл ажиллагааг зохицуулах тїр журам” -аар зохицуулагдан ажиллаж буй иргэд, нєхєрлєлийн їйл ажиллагаа нь цаашид мєнгєн ус, цианидын бохирдлыг їїсгэх нєхцлийг бїрдїїлэх магадлалтай байна.

2. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын тєвд їйл ажиллагаанд хамрагдсан 7 цэгийн 4-т, Мандал суманд 1 цэгт дахин хїдэр тээрэмдэж, мєнгєн ус ашигласан тохиолдол илрэв. Энэ талаар орон нутгийн захиргаа, цагдаагийн хэсэгт нь мэдэгдэж холбогдох арга хэмжээ авахыг їїрэг болгосон болно.

3. Шинээр бохирдол їїсэхэд нэгдїгээрт дээр дурьдсан тїр журмын хэрэгжилт, хоёрдугаарт орон нутгийн захиргаа, ялангуяа мэргэжлийн хяналтын байцаагчийн хангалтгїй їйл ажиллагаа шууд нєлєєлж байгаа нь харагдлаа. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Баянгол сум. 

 

X. Нєхєн тєлбєр

 

Засгийн газрын 127 дугаар тогтоолыг хэрэгжїїлэх ажлын хїрээнд аж ахуйн нэгжийн хууль бус їйл ажиллагааны улмаас їїсэн бохирдлыг арилгахад зарцуулсан зардлыг  тооцож,  доорхи хїснэгтэнд харуулав.

 

Аж ахуйн нэгжийн нэр

Гарсан зардал, тєг

1

Билгїїн цаг ХХК

     25,426,640.0

2

Капитал ресурс ХХК

   203,030,685.0

3

Мон лаа ХХК

     99,754,260.0

4

Мон М ХХК

     198,451,782.0

5

Ананд интернэшнл ХХК

       9,275,005.0

6

Сангоулд ХХК

    340,140,526.0

7

Цагаан хаш ХХК

     141,570,684.0

8

Голден проспект ХХК

       30,530,116.0

9

Лоток  ХХК

       2,745,200.0

10

Орд харш ХХК

     123,991,600.0

 

НИЙТ

  1,174,916,498.0

 

 

 

Эдгээр аж ахуйн нэгжийн Ашигт малтмалын тухай хууль, Аж ахуйн їйл ажиллагааны тусгай зєвшєєрлийн тухай хууль, Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Усны тухай хуулийн зїйл, заалтуудыг зєрчин, їйл ажиллагаа явуулсны улмаас їїсгэсэн бохирдлыг арилгахад улсын тєсвєєс 1.2 тэрбум тєгрєгийг  зарцуулаад байна. 

 

 

XI. Цаашид авч хэрэгжїїлэх ажлууд

 

  1. Урьдчилсан байдлаар Өмнөговь аймгийн Баян-Овоо (8 тн), Манлай (3000 тн),  Баяндалай (532 тн), Гурван тэс (165 тн), Хүрмэн (900 тн), Ноён (150 тн),  Ханбогдод 40 гаруй мянган тонн, Баянхонгор, Євєрхангай, Говь-Алтай аймагт 6000 тн, нийт 50 000 орчим мянган тонн хаягдал їлдээд байгаа бєгєєд їїнийг 2009 онд тээвэрлэж, саармагжуулан булшилж дуусгах.
  2. Хаягдал булшилсан цэгїїдийг зєвлємжийн дагуу битїїмжилж, хяналт-шинжилгээний цооног гаргах.
  3. “Буман трейд” ХХК, “Геомин” Хоршоо, “Минлаб” ХХК-иудын шламаас алт, мєнгєн ус ялгах ажиллагааг їргэлжлїїлж,  гэрээний дагуу холбогдох татвар, ашгийг улсын тєсєвт тєвлєрїїлэх.
  4. Бороо голын сав газарт мєнгєн ус ашиглан алт олборлож байсан “Монголор” хувь нийлїїлсэн нийгэмлэгийн їйлдвэрийн ослоос 1956 онд їїссэн мєнгєн усны бохирдлыг   “Геомин” Хоршоогоор цэвэрлїїлэх.
  5. Машин техник ажиллах боломжгїй Тєв аймгийн Борнуур сумын Сїжигтэй ууланд їїссэн мєнгєн усаар бохирдсон шламыг  гар ажиллагаагаар уг цэгт  саармагжуулж булшлах.
  6. Аж ахуйн нэгж, иргэдийн хууль бус їйл ажиллагааны улмаас їїссэн бохирдлыг арилгахад зарцуулсан зардлыг нєхєн тєлїїлэх ажлыг холбогдох хуулийн дагуу авч хэрэгжїїлэх .
  7. Хяналт-шинжилгээг їргэлжлїїлэх.
  8. Хууль бусаар химийн бодис ашиглаж байсан бїс нутгийн иргэдийг эрїїл мэндийн їзлэг, шинжилгээнд хамруулж, химийн бодисын хордлогын тївшинг тогтоон, эрїїлжїїлэх арга хэмжээ авах.
  9. Байгаль орчны сайдын 2008 оны 2 тоот албан даалгаврыг хэрэгжїїлэх ажлыг хангалтгїй зохион байгуулж буй Сэлэнгэ, Ємнєговь, Сїхбаатар аймгийн Засаг дарга, Мэргэжлийн хяналтын газар болон Сэлэнгэ аймгийн Баянгол, Сїхбаатар аймгийн Тївшинширээ, Ємнєговь аймгийн Ханбогд, Манлай сумын Засаг дарга, байгаль орчны улсын хяналтын байцаагч нарт анхааруулж, ажлаа эрчимжїїлэхийг їїрэг болгох.   
  10. Засгийн газрын 2008 оны 72 дугаар тогтоолоор батлагдсан “Хувиараа ашигт малтмал олборлож байгаа иргэдийн їйл ажиллагааг зохицуулах тїр журам” -аар зохицуулагдан ажиллаж буй иргэд, нєхєрлєлийн їйл ажиллагаа нь цаашид мєнгєн ус, цианидын бохирдлыг їїсгэх нєхцєлийг бїрдїїлж байгааг холбогдох мэргэжлийн байгууллагууд анхааралдаа авах, улмаар уг журмыг хїчингїй болгох талаар Засгийн газарт санал боловсруулж, шийдвэрлїїлэх шаардлагатай байна.

 

 

ДЇГНЭЛТ

 

 

1. Засгийн газрын  2008 оны 127 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хїрээнд 2008 оны 4 дїгээр сарын 22-ноос 12 дугаар сарын 23 хїртэлх хугацаанд нийт 6 аймгийн  21 сумын 130 цэгт хуримтлагдсан 92 956 м3 буюу  139 410 тн шламыг тээвэрлэж, химийн бодисоор бохирдсон 78 965 м2 талбайд хөрс хуулалт хийн саармагжуулав.

Төв, Сүхбаатар, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн химийн бодисоор бохирдсон хаягдлыг зөөж тээвэрлэх, хоргүйжүүлэх ажлыг дуусгаж, орон нутгийн удирдлагуудад хүлээлгэн өгєв. 

 

2. Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Малгар уул болон Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Бортолгойд 25000 м3, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Дөрвөлжин тээгт 60 000 м3 багтаамжтай аюултай хог хаягдал булшлахад тавигддаг шаардлагыг хангасан хаягдал булшлах талбайг байгуулж, 77 574 тн хаягдлыг саармагжуулж булшиллаа.

 

3. Боловсруулсан 10 400 тн шламаас 10,024 кг мөнгөн ус, 5, 525 кг алт ялган авав.

 

4. Хєрс, ус, агаар дахь мєнгєн усыг LUMEX, агаар дахь цианидын (синилийн хїчил) хэмжээг ORION багажаар тодорхойлж байсан ба нийт хөрсний 160, агаарын 81, ус 28 дээжинд мєнгєн ус, цианид тодорхойлох шинжилгээг газар дээр нь болон лабораторид хийлээ.

 

       5. Химийн бодисоор бохирдсон хаягдал, шламыг саармагжуулж, булшлах їйл ажиллагаанаас нийт  145 933 777 тєгрєгийг улсын тєсєвт оруулав.

      

  1. Доорхи їйл ажиллагааг 2009 онд хэрэгжїїлэх шаардлагатай байна. Їїнд:

 

-       Өмнөговь, Баянхонгор, Євєрхангай, Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт їлдээд байгаа 50 000 орчим мянган тонн хаягдлыг 2009 онд тээвэрлэж, саармагжуулан булшлах;

-       Хаягдал булшилсан цэгїїдийг зєвлємжийн дагуу битїїмжилж, хяналт-шинжилгээний цооног гаргах;

-        “Буман трейд” ХХК, “Геомин” Хоршоо, “Минлаб” ХХК-иудын шламаас алт, мєнгєн ус ялгах ажиллагааг їргэлжлїїлж,  гэрээний дагуу холбогдох татвар, ашгийг улсын тєсєвт тєвлєрїїлэх;

-       Бороо голын сав газрын мєнгєн усны бохирдлыг   “Геомин” Хоршоогоор цэвэрлїїлэх

-       Машин техник ажиллах боломжгїй Тєв аймгийн Борнуур сумын Сїжигтэй ууланд їїссэн мєнгєн усаар бохирдсон шламыг  гар ажиллагаагаар уг цэгт  саармагжуулж булшлах;

-       Хяналт-шинжилгээг їргэлжлїїлэх;

-       Аж ахуйн нэгж, иргэдийн хууль бус їйл ажиллагааны улмаас їїссэн бохирдлыг арилгахад зарцуулсан зардлыг нєхєн тєлїїлэх ажлыг холбогдох хуулийн дагуу авч хэрэгжїїлэх;

-       Хууль бусаар химийн бодис ашиглаж байсан бїс нутгийн иргэдийг эрїїл мэндийн їзлэг, шинжилгээнд хамруулж, химийн бодисын хордлогын тївшинг тогтоон, эрїїлжїїлэх арга хэмжээ авах;

-       Байгаль орчны сайдын 2008 оны 2 тоот албан даалгаврыг хэрэгжїїлэх ажлыг хангалтгїй зохион байгуулж буй Сэлэнгэ, Ємнєговь, Сїхбаатар аймгийн Засаг дарга, Мэргэжлийн хяналтын газар болон Сэлэнгэ аймгийн Баянгол, Сїхбаатар аймгийн Тївшинширээ, Ємнєговь аймгийн Ханбогд, Манлай сумын Засаг дарга, байгаль орчны улсын хяналтын байцаагч нарт анхааруулж, ажлаа эрчимжїїлэхийг їїрэг болгох;  

-       Засгийн газрын 2008 оны 72 дугаар тогтоолоор батлагдсан “Хувиараа ашигт малтмал олборлож байгаа иргэдийн їйл ажиллагааг зохицуулах тїр журам” -аар зохицуулагдан ажиллаж буй иргэд, нєхєрлєлийн їйл ажиллагаа нь цаашид мєнгєн ус, цианидын бохирдлыг їїсгэх нєхцєлийг бїрдїїлж байгааг холбогдох мэргэжлийн байгууллагууд анхааралдаа авах, улмаар уг журмыг хїчингїй болгох талаар Засгийн газарт санал боловсруулж, шийдвэрлїїлэх.