Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах, тээвэрлэх, ашиглах зөвшөөрөл авахад

 

 

 Бүрдүүлэх материал:

1. Албан бичиг болон хавсралт хүснэгтээр химийн бодисын нэр томъёо, тоо хэмжээ, импортлох улс, хилийн боомт, зөвшөөрлийн төрлөө тодорхой бичих/ excel хүснэгт 1-ийн загвар харна уу/

2.ААН-ийн гэрчилгээний хуулбар нотариатаар батлуулсан байх

3.БОН байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан /эх хувь/

4.Импортолж байгаа бол худалдааны гэрээ, тээвэрлэлтийн гэрээ /монгол, англи, орос хэлээр орчуулсан бол баталгаатай байх

5.Химийн бодисын хор аюулын лавлах мэдээлэл /монгол, англи, орос/ MSDS

6.Пестицид, химийн бордоо импортлох бол ХХААХҮ-наас тендерт ялсан албан тоот, ариутгал халдваргүйтлийн бодис бол ЭМЯ-наас албан тоот

7.Урд авч байсан химийн бодисын ашиглалт, үлдэгдлийн тайлан /excel хүснэгт 2-ын загвар харна уу/ доорхи email хаягаар илгээх, баталгаажуулсан хуулбар өгөх

8. Мэргэжлийн хяналтын байцаагчийн ажлын байрны дүгнэлт /Агуулах, ажлын байр г.м/

9. Тухайн бодис, түүний хольц хаягдлыг устгах аргачлал, тээвэрлэх арга

10. Хураамж:

Төрийн сан банк: Данс: 900013040, Хүлээн авагч байгууллага: БОАЖЯ, Байгаль хамгаалах сан, Төлбөрийн зориулалт: Гэрчилгээний үнэ, тэмдэгтийн хураамж 12500

Анхаар: 1 ба 7 дугаар материалын холбогдох хүснэгтийг erdenebayasgalan@yahoo.de – хаягаар урьдчилан илгээх

ХҮСНЭГТ 1

Монгол нэр

Олон улсын нэр

Томъёо

CAS дугаар

              Хэмжээ

Хүссэн (тн)

Зөвшөөрсөн(тн)

1

 

 

ХҮСНЭГТ 2

Монгол нэр

Олон улсын нэр

Томъёо

CAS дугаар

             Хэмжээ

Ашигласан он

Үлдэгдэл (тн)

1