SCLOGOPOPS.gifУДААН ЗАДАРДАГ ОРГАНИК БОХИРДУУЛАГЧИЙН ТУХАЙ СТОКГОЛЬМЫН КОНВЕНЦ

 

           

 

 

 

 

 

Энэхүү Конвенцид  оролцогч Талууд :

 

Удаан задардаг органик бохирдуулагч нь хорт чанартай, удаан задардаг, биоаккумуляци шинжтэй бөгөөд агаар, ус болон нүүдлэллэгч амьд организмаар дамжин хил хязгаар алгасан үүссэн газраасаа хол тархаж, эх газрын болон далай тэнгисийн экосистемд хуримтлагдаж байгааг анхааран,

 

Удаан задардаг органик бохирдуулагчдад өртсөний улмаас учрах сөрөг үр дагавар нь голдуу хөгжиж буй орнуудын хүн ам, ялангуяа эмэгтэйчүүдэд, тэднээр уламжлан хойч үед нөлөөлөх болж байгааг харгалзан,

 

Ялангуяа Умард туйлын экосистем, хүн ам нь удаан задардаг органик бохирдуулагчийн био-хуримтлалд өртөн эрсдэн, уламжлалт хоол хүнс нь бохирдох нийтийн эрүүл мэндийн асуудал гарч байгааг анхааран,

 

Удаан задардаг органик бохирдуулагчийн талаар дэлхий нийтээр арга хэмжээ авах шаардлагатайг харгалзан,

 

Удаан задардаг органик бохирдуулагчийн үлдэгдэл, гарц хаягдлыг бууруулах, устгах арга хэмжээ авч, хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалахх олон улсын үйл ажиллагааны эхлэлийг тавихад чиглэсэн НҮБ-ын Орчны хөтөлбөрийн Удирдах Зөвлөлийн 1997 оны 2 дугаар  сарын 7-ны өдрийн 19/13 С  тоот шийдвэрийг иш үндэс болгон,

 

Байгаль орчны талаарх олон улсын холбогдох Конвенцийн заалтуудыг, тухайлбал Аюултай зарим химийн бодис, пестицидийг олон улсын хэмжээнд худалдаалахад хэрэглэх урьдчилан мэдээлж зөвшилцөх журмын тухай Роттердамын Конвенц, Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих тухай Базелийн Конвенц, түүний дотор эл Конвенцийн 11 дүгээр зүйлийн заалтын хүрээнд боловсруулсан бүс нутгийн хэлэлцээрийг иш татан,

 

Мөн түүнчлэн Байгаль орчин, хөгжлийн асуудлаархи Риогийн тунхаглал, Хөтөлбөр-21-ийн холбогдох заалтуудыг иш татан,

 

Болгоомжлон сэрэмжлэх явдал нь бүх Талуудыг зовниулж байгаа бөгөөд энэхүү Конвенцид тусгагдсаныг хүлээн зөвшөөрч,

 

Энэхүү Конвенц болон худалдаа, байгаль орчны чиглэлийн олон улсын бусад  гэрээ, хэлэлцээрүүд нь нийцэж, тэдгээрт дэм болж байгааг тэмдэглэж,

 

Улс орнууд НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчмуудын дагуу өөрсдийн нөөц баялгаа хүрээлэн буй орчны болон хөгжлийн бодлогынхоо дагуу ашиглах бүрэн эрхтэй бөгөөд тэрхүү эрхээ эдлэхдээ эрх хяналтынх нь дор явагдаж буй үйл ажиллагаа үндэсний хууль тогтоомж үйлчлэх хүрээнээс гадна оршиж буй газар нутаг, бусад орны байгаль орчинд хор хохирол учруулахгүй байх хариуцлага хүлээхийг нотолж,

 

Хөгжиж буй орнуудын, ялангуяа нэн буурай хөгжилтэй болон шилжилтийн эдийн засагтай орнуудын нөхцөл байдал, онцгой хэрэгцээ шаардлагыг, түүний дотор химийн салбарын удирдлага, зохицуулалтын үндэсний чадавхийг технологи дамжуулах, санхүү, техникийн туслалцаа үзүүлэх, Талуудын хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар бэхжүүлэхийг анхаарч,

 

Хөгжиж буй арлын жижиг улсуудыг тогтвортой хөгжүүлэх үйл ажиллагааны 1994 оны 5 дугаар сарын 6-нд Барбадост баталсан Хөтөлбөрийг анхааралдаа бүрэн авч,

 

Хөгжингүй ба хөгжиж буй орнуудын холбогдох боломж чадавх хариуцлага нь нийтлэг хэдий ч Хүрээлэн буй орчин ба хөгжлийн тухай Риогийн Тунхаглалын 7 дугаар зарчимд заасанчлан ялгавартай болохыг тэмдэглэж,

 

Удаан задардаг органик бохирдуулагчийн үлдэгдэл, гарц хаягдлыг бууруулах, устгахад хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд чухал хувь нэмэр оруулж чадахыг хүлээн зөвшөөрч,

 

Удаан задардаг органик бохирдуулагчийг үйлдвэрлэгчид нь бүтээгдэхүүнийхээ сөрөг үр дагаврыг бууруулах, хор уршгийн нь талаар хэрэглэгчид, Засгийн Газар, олон нийтийг мэдээллээр хангах хариуцлага хүлээхийн ач холбогдлыг цохон тэмдэглэж,

 

Удаан задардаг органик бохирдуулагчийн сөрөг нөлөөнөөс хамгаалах арга хэмжээг бохирдуулагчийн оршин тогтнох бүхий л шатанд авах шаардлагатайг харгалзаж,

 

Эрх бүхий үндэсний байгууллагууд хүрээлэн буй орчны холбогдолтой зардлыг тухайн газар нутагт нь хязгаарлах, эдийн засгийн хөшүүргүүдийг хэрэглэхийг эрмэлзэж, зарчмын дагуу бохирдуулагч нь бохирдуулсныхаа зардлыг нийтийн ашиг сонирхол, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтад саад учруулалшгүйг зохих ёсоор харгалзан хариуцах ёстойг заасан Хүрээлэн буй орчин ба хөгжлийн тухай Риогийн Тунхаглалын 16 дугаар Зарчмыг дахин нотолж,

 

Пестицид, үйлдвэрлэлийн зориулалттай химийн бодисын талаар зохицуулалтын ба үнэлгээний хөтөлбөргүй Талуудыг тийм хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхийг нь хөхүүлэн дэмжиж,

 

Хүрээлэн буй орчинд халгүй алтернатив үйлдвэрлэл, химийн бодисыг бий болгох, хэрэглэхийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрч,

 

Удаан задардаг органик бохирдуулагчийн сөрөг нөлөөнөөс хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчныг хамгаалахын төлөө шийдвэр төгс байгаагаа нотолж,

 

Дор дурдсан зүйлийг хэлэлцэн тохиров. Үүнд:

 

 

 

 

 

 

Нэгдүгээр зүйл

 

Зорилго

 

Хүрээлэн буй орчин, хөгжлийн тухай Риогийн Тунхаглалын 15 дугаар Зарчимд тусгасан урьдчилан сэргийлэн арга хэмжээ авах аргачлалыг харгалзан энэхүү Конвенцийн зорилго нь хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчныг удаан задардаг органик бохирдуулагчаас хамгаалахад оршино.

 

Хоёрдугаар зүйл

 

Тодорхойлолтууд

 

Энэхүү Конвенцийн зорилгоор:

 

(а) ”Тал” гэж энэхүү Конвенциор үүрэг хүлээхийг хүлээн зөвшөөрсөн, түүний хувьд энэхүү Конвенц хүчин төгөлдөр үйлчилж буй  улс буюу бүсийн эдийн засгийн интеграцын байгууллагыг хэлнэ. 

 

(б) “Бүсийн эдийн засгийн интеграцын байгууллага” гэж тухайн бүс нутгийн бүрэн эрхт улс орнуудын байгуулсан, гишүүн улсууд нь энэхүү Конвенциор зохицуулагдах асуудлуудын хувьд  эрх мэдлээ түүнд шилжүүлсэн, дотоодын горимынхоо дагуу энэхүү Конвенцид гарын үсэг зурах, түүнийг соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах буюу түүнд нэгдэн орох байгууллагыг хэлнэ.

 

(в) “Байлцан санал өгч буй Талууд” гэж байлцан дэмжиж буюу эсрэг  санал өгч буй  Талуудыг хэлнэ.

 

Гуравдугаар зүйл

 

Зориудаар хийсэн үйлдвэрлэл, хэрэглээтэй холбогдсон

гарц хаягдлыг бууруулах буюу устгах арга хэмжээ

 

1. Тал бүр:

 

(а) дараах зүйлийг устгахад шаардлагатай хуулийн болон захиргааны арга хэмжээ авна. Үүнд:

 

(i)                Хавсралт А–д дурдсан химийн бодисуудыг мөн хавсралтад заасан нөхцлийн дагуу үйлдвэрлэх, хэрэглэх;

(ii)              Хавсралт А-д дурдсан химийн бодисуудыг 2 дугаар заалтын дагуу импортлох, экспортлох; бөгөөд

    

(б) Хавсралт Б-д дурдсан химийн бодисуудыг мөн хавсралтад заасан нөхцлийн дагуу үйлдвэрлэх, хэрэглэхийг хязгаарлана.

 

2. Дараах зүйлийг хангахын тулд Тал бүр арга хэмжээ авна. Үүнд:

 

(а) Хавсралт А буюу Б-д дурдсан химийн бодисуудыг зөвхөн дараах зорилгоор импортолно:

 

(i)                6 дугаар зүйлийн 1 (г)-д заасны дагуу хүрээлэн буй орчинд халгүйгээр зайлуулах зорилгоор; буюу

(ii)              Хавсралт А буюу Б-гийн нөхцлийн дагуу тухайн Талд зөвшөөрсөн хэрэглээ буюу зорилгод ашиглах;

(б) Хавсралт А-д дурдсан бөгөөд үйлдвэрлэл, хэрэглээнд нь тусгай зөвшөөрөл олгосон химийн бодисыг буюу Хавсралт Б-д дурдсан бөгөөд үйлдвэрлэл, хэрэглээнд нь тусгай зөвшөөрөл олгосон буюу зориулалтыг нь зөвшөөрсөн химийн бодисыг урьдчилан мэдээлж зөвшилцөх олон улсын журмын холбогдох бүх нөхцлийг харгалзан, зөвхөн дараах нөхцөлд экспортлох. Үүнд:

 

(i)                6 дугаар зүйлийн 1 (г)-д заасны дагуу хүрээлэн буй орчинд

            халгүйгээр зайлуулах зорилгоор;

(ii)              Хавсралт А буюу Б-д заасны дагуу тухайн химийн бодисыг ашиглах зөвшөөрөл авсан  Талд :

(iii)            Энэхүү Конвенцид оролцоогүй боловч экспортлогч Талд жил бүр баталгаа гаргаж өгсөн Талд. Баталгаанд тухайн химийн бодисыг ямар зориулалтаар хэрэглэхийг заасан байх бөгөөд импортлогч улс нь тухайн химийн бодисын хувьд дараах үүрэг хүлээх тухай мэдэгдлийг тусгасан байна:

 

а. гарц хаягдлаас сэргийлэх буюу түүнийг хамгийн бага хэмжээнд нь хүртэл бууруулахад чиглэсэн шаардлагатай арга хэмжээг авч, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчныг хамгаалах:

б. 6 дугаар зүйлийн 1 дүгээр заалтуудыг биелүүлэх;

в. шаардлагатай тохиолдолд хавсралт Б-гийн II хэсгийн 2 дугаар заалтуудыг биелүүлэх.

 

Энэхүү баталгаанд мөн эрх зүйн акт, зохицуулалтын, зохион байгуулалтын болон бодлогын заавар шинжтэй холбогдох бусад баримт бичгийг хавсаргана. Экспортлогч Тал нь баталгааг зөвшөөрөл авснаасаа хойш 60 хоногийн дотор Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлнэ. 

 

(в) Хавсралт А-д дурдсан бөгөөд үйлдвэрлэл, хэрэглээний талаарх тусгай нөхцөл нь ямар ч Талд  үйлчлэхээ больсон химийн бодисыг 6 дугаар зүйлийн 1 (г)-д заасанчлан хүрээлэн буй орчинд халгүйгээр зайлуулахаас бусад нөхцөлд экспортлохгүй байх:

 

(г) Энэхүү заалтын зорилгоор “энэхүү Конвенцид оролцоогүй Тал” гэж тодорхой химийн бодисын хувьд энэхүү Конвенциор үүрэг хүлээгээгүй улс буюу бүсийн эдийн засгийн интеграцын байгууллагыг хэлнэ.

 

3. Шинэ пестицид буюу үйлдвэрлэлийн шинэ химийн бодисын талаар зохицуулалтын ба үнэлгээний нэг буюу хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлж буй Тал бүр Хавсралт Г-гийн 1-д заасан шалгуурын дагуу авч үзвэл удаан задардаг органик бохирдуулагчийн шинж чанартайд тооцогдох шинэ пестицид буюу үйлдвэрлэлийн шинэ химийн бодисын үйлдвэрлэл, хэрэглээг хориглох зорилгоор зохицуулалтын холбогдох арга хэмжээ авна.

 

4. Пестицид, үйлдвэрлэлийн химийн бодисын талаар зохицуулалтын ба үнэлгээний нэг буюу хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлж буй Тал бүр пестицид, үйлдвэрийн химийн бодисын талаар үнэлгээ хийхдээ Хавсралт Г-гийн 1-д заасан шалгууруудыг харгалзан үзнэ.

 

5. Энэхүү Конвенцид өөрөөр заагаагүй бол 1, 2 дугаар заалт нь  лабораторийн судалгаа болон стандартын зорилгоор ашиглах химийн бодист хамаарахгүй.

 

6. Хавсралт А-гийн дагуу тусгай зөвшөөрөл авсан буюу Хавсралт Б-гийн дагуу тусгай зөвшөөрөл авсан буюу зориулалт нь зөвшөөрөгдсөн аливааТал тусгай зөвшөөрөл, зориулалтын дагуу явагдаж буй үйлдвэрлэл, хэрэглээ хүнд нөлөөлөх, хүрээлэн буй орчинд хаягдал болон гарахаас сэргийлэх буюу тийм нөлөө, хаягдлыг хамгийн бага байлгахаар үйл ажиллагаагаа явуулна. Зөвшөөрөгдсөн хэрэглээ, зориулалтын улмаас хүрээлэн буй орчинд хэвийн нөхцөлд зайлшгүй гарах гарц хаягдлыг мөрдөгдөж байгаа стандарт, зөвлөмжийн дагуу аль болох бага хэмжээнд байлгана.

 

Дөрөвдүгээр зүйл

 

Тусгай зөвшөөрлийн бүртгэл

 

1. Хавсралт А буюу Б-д дурдсан тусгай зөвшөөрлийг авсан Талуудыг тогтоох зорилгоор энэхүү бүртгэлийг бий болгов. Үүнд бүх талаас Хавсралт А буюу Б-гийн бүх Талаас хэрэгжүүлж болох заалтуудыг ашигладаг Талууд хамаарахгүй. Бүртгэлийг Нарийн бичгийн дарга нарын газраас хөтлөх ба нийтэд нээлттэй байна.

 

2. Бүртгэлд дараах зүйл багтана. Үүнд:

 

(а) Хавсралт А, Б-д заасан тусгай зөвшөөрлийн төрлийн жагсаалт;

(б) Хавсралт А, Б-д заасан тусгай зөвшөөрлийг авсан Талуудын жагсаалт; болон

(в) Бүртгэгдсэн тусгай зөвшөөрөл бүрийн үйлчлэн дуусах хугацааны жагсаалт.

 

3. Аливаа улс Конвенцийн оролцогч Тал болохдоо Нарийн бичгийн дарга  нарын газарт бичгээр мэдэгдэл өгч, хавсралт А, Б-д заасан тусгай зөвшөөрлийн нэг буюу хэд хэдэн төрлийг авахаар бүртгүүлж болно.

 

4. Хэрэв Тал нь бүртгэлдээ өмнө хугацаа заагаагүй буюу хугацааг нь 7 дугаар заалтын дагуу сунгаагүй бол тусгай зөвшөөрлийн бүх бүртгэл нь энэхүү Конвенц тухайн бодисын хувьд хүчин төгөлдөр болсноос хойш 5 жилийн дараа дуусна.

 

            5. Талуудын Бага Хурал нь анхдугаар хуралдаанаараа бүртгэлд орох зүйлий үйл явдлыг хянан хэлэлцэх журмын талаар шийдвэр гаргана.

 

            6. Бүртгүүлд орох зүйлийг хянахаас өмнө холбогдох Тал тусгай зөвшөөрлийг бүртгүүлэх шаардлага хэвээр байгааг нотолсон илтгэлийг Нарийн бичгийн дарга нарын газарт өгнө. Нарийн бичгийн дарга нарын газар нь илтгэлийг бүх Талд хүргүүлнэ. Бүртгэлийг олдсон бүх мэдээлэлд үндэслэн хянана. Дүнгээр нь Талуудын Бага хурал шаардлагатай гэж үзвэл холбогдох Талд зориулж зөвлөмж гаргаж болно.

 

            7. Талуудын Бага хурал холбогдох Талын хүсэлтийг үндэслэн  тусгай зөвшөөрлийн хугацааг 5 хүртэл жилээр сунгаж болно. Чингэхдээ хөгжиж буй болон шилжилтийн эдийн засагтай орон - Талуудын онцгой нөхцөл байдлыг зохих ёсоор харгалзан үзнэ.

 

            8. Аливаа Тал тусгай зөвшөөрөл авахаар бүртгүүлсэн мэдэгдлээ Нарийн бичгийн дарга нарын газарт бичгээр мэдэгдэл өгөн эгүүлэн авч болно. Чингэхэд бүртгэл тухайн мэдэгдэлд дурдсан өдрөөс эхлэн үйлчлэхгүй.

 

            9. Ямар ч Тал аль нэг төрлийн тусгай зөвшөөрөл авахаар бүртгүүлээгүй байгаа үед тухайн төрлийн хувьд шинэ бүртгэл хийхгүй байж болно.

 

Тавдугаар зүйл

 

Зориудын бус үйлдвэрлэлээс гарах хаягдлыг

бууруулах буюу устгах арга хэмжээ

 

Тал бүр Хавсралт В-д дурдсан химийн бодис бүрийн хүний үйл ажиллагаатай холбогдон бий болсон гарц хаягдлыг бууруулах, болбол бүрмөсөн зогсоох зорилгоор наад захын дараах арга хэмжээг авна. Үүнд:

 

(а) Өөрийн нь хувьд Конвенц хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн дотор үйл ажиллагааны төлөвлөгөөг, шаардлагатай бол бүсийн буюу дэд бүсийн хэмжээнд боловсруулж, улмаар 7 дугаар зүйлд заасан төлөвлөгөөний нэг хэсэг болгон хэрэгжүүлж,  чингэхдээ Хавсралт В-д дурдсан химийн гарц хаягдлыг тогтоох, тодорхойлох болон зохицуулах, (б)-гээс (д) хүртэлх дэд заалтуудыг хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлэхийг зорино.   Үйл ажиллагааны төлөвлөгөөнд доорх зүйлийг оруулна.  Үүнд:

 

(i)                Хавсралт В-д тодорхойлсон эх үүсвэрийн төрлүүдийг харгалзан үзэж гарч байгаа болон цаашид гарч болзошгүй гарц хаягдлын, түүний дотор эх үүсвэрийн бүртгэлийг бий болгох, явуулахтай холбогдсон үнэлгээ. Чингэхдээ;

(ii)              Тийм гарц хаягдлыг зохицуулах талаар оролцогч Талаас явуулж буй бодлого, гарсан хууль тогтоомжийн үр дүнгийн үнэлгээ;

(iii)            Энэхүү заалтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн бөгөөд (i), (ii)-д дурдсан үнэлгээг харгалзсан стратеги;

(iv)            Дээрх стратегитай холбогдсон бөгөөд түүнийг таниулан сурталчлахад чиглэсэн сургалт, боловсролыг дэмжих алхмууд;

(v)              Эдгээр стратеги болон энэхүү заалтыг хэрэгжүүлэхэд  гарсан ахиц ололтыг 5 жил тутам хянан үзэхэд гарах үр дүн; хяналтын үр дүнг 15 дугаар зүйлийн дагуу гаргах илтгэлд тусгана;

(vi)            Үйл ажиллагааны төлөвлөгөө, түүний дотор түүнд тусгагдсан стратеги, арга хэмжээг хэрэгжүүлэх график;

 

(б) Гарц хаягдлыг түргэн бөгөөд бодитойгоор бууруулах, эх үүсвэрийг нь арилгахад хүргэхүйц хэрэгжүүлж болох зохистой практик арга хэмжээг авахад дэмжлэг үзүүлнэ;

 

(в) Хавсралт В-д дурдсан гарц хаягдлыг бууруулах, хаягдлаас сэргийлэх арга хэмжээний тухай ерөнхий чиглэл болон Талуудын Бага хурлаас батлан гаргах зөвлөмжийг харгалзан хавсралт В-д дурдсан химийн бодис бий болох, хаягдал болон гарахаас сэргийлэх зорилгоор орлуулах буюу сайжруулсан материал, бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн үйл явцыг бий болгох, хэрэглэхийг дэмжих буюу зохих нөхцөлд шаардана ;

 

(г) Хавсралт В-гийн хэсэгт тодорхойлсон эх үүсвэрийн төрлүүдэд эхэн үед онцгой анхаарч шинэ эх үүсвэрийн хувьд тэргүүний арга техникийг хэрэглэх явдлыг Талаас тийм арга хэмжээ авах шаардлагатай гэж үзсэн эх үүсвэрийн төрлүүдийн хувьд дэмжих буюу шаардлагатай бол үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх графикийн дагуу шаардана. Тухайн  хавсралтын II хэсэгт заасан төрлүүд дэх шинэ эх сурвалжийн хувьд тэргүүний арга технийкийг ашиглах шаардлагыг боломжийн хэрээр даруй, гэхдээ тухайн Талын хувьд хүрээлэн буй орчинд халгүй тэргүүний практик ашиглахыг Талууд дэмжинэ. Тэргүүний арга технийкийг ашиглах, хүрээлэн буй орчинд халгүй тэргүүний практик ажиллагааг хэрэгжүүлэхдээ гарц хаягдалаас сэргийлэх, хорогдуулах арга хэмжээний талаар тухайн хавсралтад туснасан ерөнхий чиглэл болон Талуудын бага хурлаас гарах тэргүүний арга технийк, хүрээлэн буй орчниы тэргүүний практикийн тухай зөвлөмжийг харгалзана:

 (д) Тэргүүний арга техникийг ашиглах, хүрээлэн буй орчинд халгүй тэргүүний практикийг хэрэгжүүлэх явдлыг:

 

(i)                Байгаа эх үүсвэрүүдийн хувьд Хавсралт В-гийн II хэсэгт дурдсан эх үүсвэрийн төрлүүдийн болон мөн хавсралтын III хэсэгт тусгасантай адил эх үүсвэрийн төрлүүдийн хувьд;

(ii)              Шинэ сурвалжийн хувьд Хавсралт В-гийн III хэсэгт дурдсантай адил бөгөөд Талаас дэд заалт (г) 2-ын хүрээнд авч үзээгүй эх үүсвэрүүдийн хувьд тус тус үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу дэмжинэ

 

Талууд тэргүүний арга техникийг ашиглах, хүрээлэн буй орчинд халгүй тэргүүний практик ажиллагааг хэрэгжүүлэхдээ гарц хаягдлаас сэргийлэх, бууруулах арга хэмжээний талаар Хавсралт В-д тусгасан ерөнхий чиглэл болон Талуудын Бага хурлаас батлан гаргах тэргүүний арга техник ба хүрээлэн буй орчинд халгүй тэргүүний практикийн тухай зөвлөмжийг харгалзана;

 

(е) Энэхүү заалт болон Хавсралт В –гийн зорилгоор:

 

(i)                Тэргүүний арга техник” гэж Хавсралт В-гийн I хэсэгт дурдсан химийн бодисын гарц хаягдал, түүнээс хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөнөөс сэргийлэх, энэ нь биелшгүй тохиолдолд бууруулахад чиглэсэн, практикийн хувьд хаягдлыг бууруулах үндсийг зарчмын хувьд олгож буй үйл ажиллагаа, түүнийг явуулах хамгийн үр ашигтай, шилдэг арга барилыг хэлнэ;

(ii)              “Арга техник” гэж ашиглаж буй технологи болон түүнийг зохиох, хийж бүтээх, арчлах, ажиллуулах болон ашиглалтаас гаргах арга замыг хэлнэ;

(iii)            “Байгаа” арга техник гэж гүйцэтгэгчид ашиглах боломжтой, үйлдвэрлэлийн холбогдох секторт өргөнөөр хэрэглэхээр эдийн засгийн болон техникийн нөхцөл, зардал, давуу талыг нь харгалзан боловсруулсан арга техникийг хэлнэ;

(iv)            “Тэргүүний” гэж хүрээлэн буй орчныг хамгаалахад хамгийн үр ашигтай байх явдлыг хэлнэ:

(v)              “Хүрээлэн буй орчинд халгүй тэргүүний практик ” гэж  хүрээлэн буй орчны хяналтын арга хэмжээ, стратегийн хамгийн зохистой хослолыг хэрэглэх явдлыг хэлнэ;

(vi)            “Шинэ эх үүсвэр” гэж дор дурдсанаас наад зах нь 1 жилийн дараа байгуулж эхэлсэн буюу үлэмж өөрчлөлт оруулсантай холбогдон бий болсон эх үүсвэрийг хэлнэ:

 

а.        Холбогдох Талын хувьд энэхүү Конвенц хүчин төгөлдөр

           болсон; буюу

б.         Хавсралт В-д оруулсан өөрчлөлтөд дурдсан эх үүсвэр

энэхүү Конвенцийн нөхцөлд хамаарах болж, тухайн

өөрчлөлт холбогдох Талын хувьд хүчин төгөлдөр

болсон.

 

(ё) Тал нь энэхүү заалтын дагуу тэргүүний арга техникийг ашиглах үүднээс хаягдлыг хязгаарлах хэмжээ буюу үйл ажиллагааны стандартыг ашиглаж болно.

 

Зургадугаар зүйл

 

Нөөцөөс үүссэн гарц болон хаягдлыг

бууруулах буюу устгах арга хэмжээ

 

1. Хавсралт А буюу Б-д дурдсан химийн бодисоос бүрдсэн буюу тийм бодис бүхий бодисын нөөц болон Хавсралт А,Б, В-д дурдсан химийн бодисоос бүрдсэн буюу тийм бодис бүхий буюу тийм бодисоор хордсон бодис бүхий хаягдал, түүний дотор хаягдал болж буй бүтээгдэхүүн, зүйлийг хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хохирол учруулахгүйгээр зохицуулахын тулд Тал тус бүр:

 

            (а) дараах зүйлийг тодорхойлоход чиглэсэн холбогдох стратегийг боловсруулна:

 

(i)                Хавсралт А буюу Б-д дурдсан химийн бодисоос бүрдсэн буюу тийм бодис бүхий бодисуудын нөөц;

(ii)              Хавсралт А, Б, В-д дурдсан химийн бодисыг агуулсан буюу тэдгээрээр бохирдсон хаягдал, хэрэглэж буй бүтээгдэхүүн, зүйлс;

 

(б) Хавсралт А буюу Б-д дурдсан химийн бодисоос бүрдсэн буюу тийм бодисыг агуулсан, түүгээр бохирдсон нөөцийг дэд заалт (а)-д заасан стратегийн үндсэн дээр боломжийн хэрээр тогтооно;

 

(в) Нөөцийг нөхцөл байдлыг нь харгалзан аюулгүйгээр, үр ашигтайгаар, хүрээлэн буй орчинд халгүйгээр  зохицуулна. Хавсралт А, Б-д дурдсан химийн бодисын нөөцийг хавсралт А-д заасан тусгай зөвшөөрөл буюу Хавсралт Б-д заасан тусгай зөвшөөрөл буюу зөвшөөрөгдсөн зориулалтын дагуу ашиглах боломжгүй нөхцөлд хаягдал хэмээн үзэж, дэд заалт (г)–д заасны дагуу арга хэмжээ авна. Үүнд 3 дугаар зүйлийн 2 дугаар заалтын дагуу экспортлохыг зөвшөөрсөн нөөц хамаарахгүй;

 

(г) Тийм хаягдал, түүний дотор бүтээгдэхүүн, зүйлс хаягдал болоход зохих арга хэмжээг авна. Тухайлбал:

 

(i)                Хүрээлэн буй орчинд хохирол учруулахгүйгээр цуглуулж, тээвэрлэж, хадгална;

(ii)              Удаан задардаг органик бохирдуулагч нь устах буюу бүрмөсөн хувирч, бохирдуулагчийн шинж чанараа алдаж байхаар зайлуулна. Хэрэв устгах буюу бүрмөсөн хувиргах нь хүрээлэн буй орчинд халтай эсвэл удаан задардаг органик бохирдуулагчийн агууламж нь маш бага бол хүрээлэн буй орчинд халгүй өөр замаар зайлуулна. Чингэхдээ олон улсын, түүний дотор  2 дугаар заалтын дагуу боловсруулан гаргах дүрэм, стандарт, зөвлөмжүүд болон аюултай хаягдлын талаарх олон улсын болон бүс нутгийн холбогдох дүрэм журам, зааврыг харгалзана;

(iii)            Удаан задардаг органик бохирдуулагчийг сэргээх, дахин боловсруулах, хэрэглээнд оруулах, шууд буюу өөр хэлбэрээр ашиглахад хүргэхүйц зайлуулах арга ажиллагаанд зөвшөөрөл олгохгүй байна;

(iv)            Олон улсын холбогдох дүрэм, стандарт, зөвлөмжийг чанд сахих үндсэн дээр олон улсын хил дамнуулан тээвэрлэнэ.

 

(д) Хавсралт А, Б, буюу В-д дурдсан химийн бодисоор бохирдсон газрыг тодорхойлох арга замыг бий боловсруулах талаар хүч чармайлт тавина: тийм газрыг сэргээх арга хэмжээ авч буй бол түүнийг хүрээлэн буй орчинд хохирол учруулахгүйгээр явуулна:

 

            2. Талуудын Бага хурал нь Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих тухай Базелийн Конвенцийн холбогдох байгууллагуудтай, тухайлбал дараах зорилгоор ойр дотно хамтран ажиллана:

 

                                    (а)       Удаан задардаг органик бохирдуулагчийн Хавсралт Г-

гийн 1 дүгээр заалтад заасан шинж чанар дахин

илрэхгүйгээр устах, бүрмөсөн хувирах  түвшинг тогтоох;

(б)       Дээр дурдсан хүрээлэн буй орчинд халгүй зайлуулах арга гэж юу болохыг тодорхойлох;

(в)       Энэ зүйлийн 1 дэm