Химийн бодисын тодорхойлолт

Химийн нэршил:    ИЗОПРОПЕНИЛБЕНЗОЛ ( ISOPROPENYLBENZENE )

CAS #: 98-83-9

UN No: 2303

Томъёо: C9H10

Бусад нэршил:  АМС, Изопропенил бензол, 1-метил-1-фенилэтилен, 2-фенилпропилен, - AMS; Isopropenyl benzene; 1-Methyl-1-phenylethylene; 2-Phenyl propylene


Физик шинж чанар

Гадаад байдал:  Өвөрмөц үнэртэй өнгөгүй шингэн

Буцлах температур (BP): 165,50С,

Молекул жин (MW): 118.2

Тэсрэх доод хязгаар (LEL):  1.9%  

Шаталтын зэрэг (NFPA Fire Rating):    2

Хөлдөх температур (FRZ/MLT): FRZ:-23,30С

Уурын даралт (VP):  2 мм Hg

Тэсрэх дээд хязгаар (UEL):   6.1%

Эрүүл мэндийн нөлөөллийн зэрэг (NFPA Health Rating):  1

Дөл авалцах температур (FP: 53,90С

Уурын нягт (VD):  Тогтоогдоогүй

 

Урвалын идэвхийн зэрэг  (NFPA Reactivity Rating):  1

Нягт (Sp. GR):  0,91

Ионжих чадвар IP:  8.35 эВ

 

Онцлог шинж (NFPA Sp. Inst.): Тогтоогдоогүй


Хордуулах хязгаар

НҮБ-ын ХӨдӨлмӨр хамгаалал, эрҮҮл  мэндийн газар (OSHA)

АНУ-ЫН ХӨдӨлмӨр хамгаалал, эрҮҮл  мэндийн ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН (NIOSH)

Бусад мэдээлэл (Related Information)

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA)  ppm: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA)  ppm: Тогтоогдоогүй

AIHA Ослын үед авах арга хэмжээний төлөвлөлтийн зөвлөмж (AIHA Emergency Response Planning Guidelines) - ERPG-1/ERPG-2/ERPG-3: тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) PEL-TWA mg/m3: Тогтоогдоогүй

   

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA)  mg/m3: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-STEL) ppm: тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын турш) (PEL-STEL) ppm: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-STEL) mg/m3: тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын турш) (PEL-STEL)  mg/m3: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C)  ppm: 100

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) ppm: тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C)   mg/m3:  480

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) mg/m3: тогтоогдоогүй

Хавдар үүсгэх ангилал (Carcinogen Classifications): Тогтоогдоогүй

Арьсанд үзүүлэх нөлөлөл (Skin Notation): үгүй

Арьсанд үзүүлэх нөлөлөл (Skin Notation): үгүй

Тайлбар (Notes):   тогтоогдоогүй

Тайлбар (Notes): тогтоогдоогүй

 

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH) ppm: 700

 

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH)  mg/m3: тогтоогдоогүй

 

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун тайлбар (IDLH Notes): тогтоогдоогүй

 

Химийн аюулын талаарх лавлах (NIOSH Pocket Guide to Chemical Hazards)

α-метил стирол

CAS: 98-83-9

Томъёо (Formula):  C6H5C(CH3)=CH2

RTECS: WL5075300

Бусад нэршил, худалдааны нэр (Synonyms & Trade Names): АМС, Изопропенил бензол, 1-метил-1-фенилэтилен, 2-фенилпропилен, - AMS; Isopropenyl benzene; 1-Methyl-1-phenylethylene; 2-Phenyl propylene

DOT ID & Guide: тогтоогдоогүй

Хордуулах хязгаар (Exposure Limits)

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (NIOSH REL): Ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж  TWA: TWA 50 ppm (240 мг/м3) ST 100 ppm  (485 мг/м3)

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (OSHA PEL):Ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж : С 100 ppm (480 мг/м3

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH): 700 pmm

Хувирал (Conversion): 1 ppm = 4,83 мг/м3

Гадаад байдал (Physical Description)

Өвөрмөц  үнэртэй өнгөгүй шингэн

Молекул жин (MW): 118,2

Буцлах температур (BP): 165,50С

Хөлдөх температур

(FRZ):-23,30С,  

Уусах чанар (Sol): уусдаггүй

Уурын даралт (VP): 2 мм Hg

Ионжих чадвар (IP): 8,35 эВ

Агаартай харьцуулсан харьцангуй нягт (RGasD): тогтоогдоогүй

 Нягт (Sp.Gr): 0,91

Дөл авалцах температур  (Fl.P): 53,90С    

Тэсрэх дээд хязгаар UEL:  6.1%

Тэсрэх доод хязгаар LEL:  1.9%  

Тэсрэх доод хязгаар (MEC): тогтоогдоогүй

 Ангилал II Шатамхай шингэн  (Гал авалцамтгай ба шатамхай шингэний ангиллыг үз )

Хамт хадгалж болохгүй бодисууд ба урвалын идэвх (Incompatibilities & Reactivities)

Исэлдүүлэгчид, пероксидууд, галогенууд, винил эсвэл ионын полимеруудын катализаторууд, хөнгөн цагаан, төмрийн хлор, зэс,  Тайлбар: гуравч бутил катехин зэрэг ингибитор голчлон агуулдаг.

Хэмжилт явуулах аргууд (Measurement Methods)

NIOSH 1501; OSHA 7

Хувийн хамгаалалт ба урьдчилан сэргийлэх арга (Personal Protection & Sanitation)

Анхны тусламж (First Aid)

Арьс (Skin): Арьсанд хүрэхээс сэргийлэх
Нүд (Eyes): Нүдэнд орохоос сэргийлэх
Арьс угаах (Wash skin): Бохирдсон үед
Зайлуулах (Remove): Норсон эсвэл бохирдсон үед

Солих (Change): өдөр бүр
Авах арга хэмжээ Provide: Нүдийг угаах.

Нүд (Eye): Усаар яаралтай угаах
Арьс  (Skin): Нэн даруй ус гоожуулан угаах
Амьсгал (Breath): Амьсгалахад дэмжлэг үзүүлэх
Залгих (Swallow): Яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх
(Авах арга хэ
мжээний дарааллыг үз)

Амьсгалын замыг хамгаалах арга хэмжээ (NIOSH Respirator Recommendations)

Хамгааларх хэрэгслэлийн төрөл  NIOSH/OSHA 500 ppm: CCROV*/SA* 700 ppm: SA:CF*/CCRFOV/GMFOV/PAPROV*/SCBAF/SAF : SCBAF:PD,PP/SAF:PD,PP:ASCBA Escape: GMFOV/SCBAE
(See symbols and codes

Хордох замууд (Exposure Routes)

Амьсгалах, залгих, арьс ба нүдэнд хүрэлцэх

Хордлогын шинж чанар (Symptoms)

Нүд, арьс, хамар, хоолой цочроох;  нойр хүрэх, арьсны үрэвсэл  Irrit eyes, skin, nose, throat; drow; derm (See abbreviations

Хордлогод өртөх эд эрхтэн (Target Organs)

Нүд, арьс, амьсгалын систем,  төв мэдрэлийн систем

Ослын үед авах арга хэмжээний лавлах  (DOT Emergency Response Guidebook (ERG 2004)

Лавлахын дугаар (Guide Number): 128

128 Шатамхай шингэнүүд (Туйлгүй/Усанд-үл холилддог) 
128 Flammable Liquids (Non-Polar/Water-Immiscible)
ТОХИОЛДОХ АЮУЛ (POTENTIAL HAZARDS)
Галын ба тэсрэх аюул (FIRE OR EXPLOSION)
 
*       ОНЦГОЙ ШАТАМХАЙ: Халах үед болон оч,  дөлөөр хялбар шатна
*       Уур нь агаартай тэсрэмтгий холимогийг үүсгэнэ. 
*       Ууранд  нь гал авалцвал уураар дамжин эх бодис руу гал дамжин очих боломжтойг анхаар.
*       Уур нь агаараас хүнд учир доош сууж, цэвэр бохир усны шугам хоолой, хонгил зэрэг нам дор газарт хуримтлагдана.
*       Уур нь битүү, задгай газар, шугам хоолойд ч тэсрэх аюултай. 
*      Р – гэсэн тэмдэглээстэй бодисууд бол халах эсвэл галд өртөхдөө тэсэрч полимержих урвалд орно.
*       Шугам хоолойд орвол галын болон дэлбэрэх аюултай.
*       Бодис хадгалж буй сав халбал дэлбэрэх аюултай.
*       Уснаас хөнгөхөн шингэн.
*        Тухайн бодис халуунаараа тээвэрлэгдэж болно.
Эрүүл мэнд (HEALTH) 
*       Амьсгалах ба хүрэлцвэл арьс, нүдийг түлэх ба цочиролд оруулна.
*       Галын аюулын үед цочроох, идэмхий үйлчилгээтэй болон хортой хий үүсгэж болно.
*       Уур нь толгой эргэх, амьсгал боогдуулах үйлчилгээтэй.
*       Гал унтраах үед ашигласан ус нь бохирдол үүсгэх боломжтойг анхаар.
.ХҮН АМЫН аюулгҮй байдал хамгаалал (PUBLIC SAFETY)
*       Аюул осол үүссэн үед юуны өмнө 105 утас руу залга.        
*       Бодис асгарсан ба алдагдсан талбайгаас бүх чиглэлд хамгийн багадаа 25 - аас 50  метр зайд тусгаарлалт хийж, хорио тогтоох.
*       Аврах, аюул ослыг бууруулах үйл ажиллагаа явуулж байгаагаас бусад шаардлагагүй хүмүүсийг тусгаарлалтын бүсээс
         гаргах.
*       Ойр орчимд байгаа хүмүүсийг салхины эсрэг талд байлгах.
*       Нам доор газар байж болохгүй.
*       Битүү газар, байр сав руу орохын өмнө салхилуул. 
 
Хамгаалах хувцас (PROTECTIVE CLOTHING)
*       Өөртөө амьсгалын аппарат агуулсан  эерэг даралтын хувцас (SCBA) өмсөх.
*       Ердийн галд өмсдөг гал сөнөөгчийн хамгаалалтын хувцас нь  ЗӨВХӨН хязгаарлагдмал хамгаалалт үзүүлэх  бөгөөд хангалттай бус.
 
Нүүлгэн шилжүүлэх (EVACUATION)
 Их асгарах (Large Spill)
*       Анхны нүүлгэн шилжүүлэлтийг салхины чиглэлд 300 метр –ээс дээш зайд хийнэ.
Гал (Fire)
*       Нөөцийн сав,ачааны машины болон вагон цистернд гал гарвал түүнээс бүх чиглэлд 800 метрт ТУСГААРЛАЛТын бүс тогтоох. Анхны нүүлгэн шилжүүлэлтийг бүх чиглэлд 800 метрээс дээш зайд хийнэ.
 
ГАЛЫН АЮУЛЫН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ (EMERGENCY RESPONSE)
АНХААРУУЛГА: Ноцох температур нь маш бага. Галыг унтраахад усаар шүрших нь үр дүн муутай. 
Бага хэмжээний гал
*     Химийн хуурай унтраагч, CO-ын  гал унтраах хэрэгсэл хэрэглэх ба бороожуулсан ус, ердийн хөөс хэрэглэж болно. 
 
Том хэмжээний гал
*     Бороожуулсан ус, манан эсвэл ердийн хөөс хэрэглэнэ.
*     Шууд усаар шүршиж болохгүй, зөвхөн бороожуулсан ус, мананг ашигла. 
*     Хэрвээ эрсдэлгүй гүйцэтгэж чадахаар бол галын газраас савтай бодисыг зөөж холдуулах.
 
Нөөцийн сав,  машины цистернд гал гарвал
 *      Галыг аль болох зайнаас унтраах ба эсвэл автомат ажиллагаатай гуурсан хоолой баригч буюу хяналттай хушуу ашиглан унтраах.
*       Галыг сайтар унтраасны дараа нөөцийн савыг их усаар гүйцэт хөргөх.
*       Нөөцийн савны аюулгүй ажиллагааны төхөөрөмжийн дохиоллын дуу гарах ба савны өнгө өөрчлөгдвөл нэн даруй ажиллагааг зогсоож ажиллагсдыг холдуулах.
*       Нөөцийн савтай бодисыг галд өртөхөөс ЯМАГТ зайлсхийх.
*       Газар авсан галын хувьд өөртөө удирдлагын ажиллагаатай гуурсан хоолой баригч эсвэл мэдрэгчтэй хушуу ашиглан  галыг унтраах бололцоогүй бол гал гарсан газрыг орхин гарах.
 
АСГАРАХ БА АЛДАГДАХ (SPILL OR LEAK)
*       Галын бүх эх үүсгүүр (ойр орчинд тамхи татахыг хориглох, гал авалцах зүйл, очлуур, дөл үүсгэгч)-ийг ЗАЙЛУУЛАХ. 
*      Ажиллагаанд хэрэглэж буй бүх тоног төхөөрөмжинд газардуулга хийсэн байх.
*       Тохирох хамгаалалтын хувцасыг өмсөөгүй үед асгарсан материал дундуур явах ба хүрэхийг хориглоно.
*       Хэрвээ эрсдэлгүй гүйцэтгэж чадахаар бол бодис алдагдаж буй газрыг олж асгаралтыг зогсоох. 
*       Цэвэр бохир усны шугам,  хонгил мэтийн зай багатай газар ороохоос болгоомжлох
*       Уурыг багасгахын тулд уур дарагч хөөс ашиглаж болно. 
*       Элс, шороо бусад шатамхай бус шингээгч материалаар шингээн авч, хаягдлын саванд хийх. 
*        Шингээсэн материалаа  цуглуулахдаа цэвэрхэн бөгөөд ноцдоггүй багаж хэрэгсэлийг ашигла.
 
Их асгарсан бол
*       Шингэний урсгалыг боох далан хийж түүндээ шингэнийг цуглуулан, дараа нь саармагжуулж хоргүйжүүлнэ.
*       Бороожуулсан ус нь уур багасах боловч хаалттай орчинд гал гархаас сэргийлж чадахгүй;
 
АНХНЫ ТУСЛАМЖ (FIRST AID)
*       Осолд өртөгсдийг цэвэр агаарт гаргах.
*       Эмнэлгийн яаралтай тусламж 103-ыг дуудах.
*       Хэрвээ осолд өртөгсөд амьсгалж чадахгүй бол хиймэл амьсгал хийх.
*       Амьсгалахад хүндрэлтэй бол хүчилтөрөгчтэй холбох. 
*       Бохирдсон хувцас, гутлыг тайлаж тусгаарлах.
*       Бодистой хүрэлцсэн бол арьс, нүдийг нэн даруй усны урсгалаар 20-оос доошгүй минутын турш угаах.
*       Арьсыг савантай усаар угаах.
*       Осолд өртөгсдийг дулаахан, тайван газар байлгах.
*       Эмнэлгийн ажилтнуудад  уг бодисын талаар болон биеэ хамгаалах арга, урьдчилан сэргийлэх ажиллагааны талаар зөвөлгөө өгөх

 

 

Ослын үед авах арга хэмжээний талаархи нэмэлт мэдээлэл (Additional Emergency Response Information (CAMEO Data) )

Асгарах үед (гал авалцаагүй ) (Non-fire Spill Response):   

Очлуур, дөл  болон галын бусад үүсгүүрээс хол байх. Бодис усны эх үүсвэр ба цэвэр бохир усны шугам руу орохоос болгоомжил.Урсгалыг гарцаагүй барьж чадах даланг байгуулах. Аврах ажилтнуудад аюул учруулахгүйгээр бол асгарч байгаа газрыг олж түүнийг зогсоох арга хэмжээ авах. Усаар шүршиж ууршилтыг бууруулах. (AAR, 1999)

Гал унтраах (Firefighting):  Алдагдаж буй газрыг зогсоож чадахгүй бол галыг шүршиж болохгүй.  Мананцар байдлаар их хэмжээний усыг ашиглах. Шууд ус цацах нь үр дүнтэй бус. Галд өртсөн савыг их хэмжээний усаар шүрших. Аль болох хол зайнаас усыг хэрэглэх. Хөөс, химийн хуурай унтраагч, эс вэл нүүрсхүчлийн хий ашиглах, Материал усны эх үүсвэр, цэвэр, бохир усны шугам руу орохоос болгоомжил. (AAR,1999)

Урвалын идэвх (Reactivity):  ХИМИЙН ИДЭВХ: хэт исэлдүүлэх боломжтой мономер, 65о С –ээс дээших температурт экзотермик полимержих урвалд орох боломжтой.  Хүчтэй исэлдүүлэгчтэй хүчтэйгээр урвалд ордог (Handling Chemicals Safely, 1980 p. 866; Bretherick, 1979 p. 160); Агаарт амархан исэлдэж  тогтворгүй хэт исэл үүсэх  цаашид өөрөө аяндаа дэлбэрнэ. (Bretherick, 1979 p.151-154, 164). (REACTIVITY, 1999)

Анхны тусламж (First Aid НҮД: ):  

НҮД: Юуны өмнө нэрвэгдэгч нь контакт линзтэй эсэхийг шалгаж  хэрэв байгаа бол түүнийг нь салгаж авна. Хордолгын төв рүү нэн даруй дуудлага өгч нэрвэгдэгчийн нүдийг ус эсвэл ердийн давсны уусмалаар 20-30 минутын турш угаана.Эмчийн тусгай зааваргүйгээр нэрвэгдэгчийн нүдэнд ямар нэгэн эм, тос, тосон түрхлэг хэрэглэж болохгүй. Нэрвэгдэгчийн нүд улайх буюу үрэвсэх мэтийн хордлогын шинж тэмдэг илрээгүй байсан ч нүдийг нь угаасны дараа түүнийг  эмнэлэгт нэн даруй үзүүлнэ.

АРЬС: Бохирдсон бүх хувцасыг  тайлж тусгаарлаад арьсны өртсөн хэсгийг усны урсгалаар нэн даруй угаана. Арьсны өртсөн бүх хэсгийг болгоомжтой савандаж усаар сайтар угаана. Нэрвэгдэгчийн арьсанд улайлт ба үрэвсэл илрээгүй байсан ч хордлогын төв рүү нэн даруй дуудлага өгнө. Арьсных нь өртсөн хэсгийг усаар угаасны дараа нэрвэгдэгчийг эмнэлэгт яаралтай хүргэнэ. 

АМЬСГАЛАХ: Нэрвэгдэгчийг бохирдсон газраас нэн даруй гаргах, цэвэр агаараар гүнзгий амьсгалуулах. Нэрвэгдэгчид хоолой сөөх, ханиалгах,амьсгал давчдах, ам, хоолой, цээж хатах мэтийн шинж тэмдэг илрээгүй байсан ч эмчийг нэн даруй дуудаж түүнийг эмнэлэгт хүргэхэд бэлтгэнэ. Тодорхой бус агаартай орчинд аврах ажилтнууд ороход хувийн амьсгал хамгаалах зориулалтын хэрэгслэл заавал өмснө. Ямарч тохиолдолд өөрийгөө хамгаалах амьсгалын аппарат (SCBA) ашиглах ба шаардлагатай гэж үзвэл хамгаалалтын түвшин нь тохирсон буюу эсвэл илүү үзүүлэлт бүхий хамгаалалтын дотуур хувцасыг өмсөх.

ЗАЛГИВАЛ:БӨӨЛЖҮҮЛЖ БОЛОХГҮЙ. Хэрвээ нэрвэгдэгч ухаан алдаагүй,таталт өгөөгүй бол 1-ээс 2 аяга ус өгч, химийн бодисыг нь шингэлээд, хордлогын төв рүү яаралтай дуудлага өгөх. Хэрвээ эмч зөвлөсөн бол нэрвэгдэгчийг эмнэлэгт хүргэхэд бэлтгэх. Нэрвэгдэгч ухаан алдсан ба таталт өгсөн бол түүний амаар ямар нэгэн юм өгөлгүй харин амьсгалын замыг  нээлтэй байлгаж толгойг нь биеэс  нам байхаар хажуу талаар нь хэвтүүлнэ. БӨӨЛЖҮҮЛЖ БОЛОХГҮЙ.Эмнэлэгт ЯАРАЛТАЙ хүргэ. (NTP, 1992)