Химийн бодисын тодорхойлолт

Химийн нэршил: Гексаметилен диизоцианат - HEXAMETHYLENE DIISOCYANATE

CAS №: 822-06-0

UN No: 2281

Томъёо: C8H12N2O2

Бусад нэршил: 1,6 –диизоцианитогексан, Гексаметилен- 1,6 диизоцианит, 1,6 –гексаметилен диизоцианит, ГМДИ - 1,6-Diisocyanatohexane; HDI; Hexamethylene-1,6-diisocyanate; 1,6-Hexamethylene diisocyanate; HMDI

 

Физик шинж чанар

Гадаад байдал: Хурц, идэмхий үнэртэй, тунгалаг, өнгөгүйгээс бага зэрэг шаравтар өнгөтэй шингэн

Буцлах температур (BP): 213 oC

Молекул жин (MW): 168.2  

Тэсрэх доод хязгаар (LEL): ТОГТООГООГҮЙ

Шаталтын зэрэг (NFPA Fire Rating):    ТОГТООГООГҮЙ

Хөлдөх температур/ хайлах температур (FRZ/MLT): FRZ:- 67 oC

Уурын даралт (VP):

0.5 мм Hg

Тэсрэх дээд хязгаар (UEL): ТОГТООГООГҮЙ

Эрүүл мэндийн нөлөөллийн зэрэг (NFPA Health Rating):  ТОГТООГООГҮЙ

Дөл авалцах температур (FP): 1400С   

Уурын нягт (VD): ТОГТООГООГҮЙ

 

Урвалын идэвхийн зэрэг  (NFPA Reactivity Rating):  ТОГТООГООГҮЙ

Нягт (25 oC) (Sp. GR): 1.04

Ионжих чадвар IP: ?

 

Онцлог шинж NFPA Sp. Inst.: Тогтоогоогүй


Хордуулах хязгаар

НҮБ-ын ХӨдӨлмӨр хамгаалал, эрҮҮл  мэндийн газар (OSHA)

АНУ-ЫН ХӨдӨлмӨр хамгаалал, эрҮҮл  мэндийн ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН (NIOSH)

Бусад мэдээлэл (Related Information)

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA)  ppm: ТОГТООГООГҮЙ

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA)  ppm: 0.005

AIHA Ослын үед авах арга хэмжээний төлөвлөлтийн зөвлөмж (AIHA Emergency Response Planning Guidelines) - ERPG-1/ERPG-2/ERPG-3: ТОГТООГООГҮЙ

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) PEL-TWA мг/м3:   ТОГТООГООГҮЙ

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA)  мг/м3:  0.035

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-STEL) ppm: ТОГТООГООГҮЙ

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын турш) (PEL-STEL) ppm: ТОГТООГООГҮЙ

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-STEL) мг/м3: ТОГТООГООГҮЙ

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын турш) (PEL-STEL)  мг/м3: ТОГТООГООГҮЙ

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C)  ppm: ТОГТООГООГҮЙ

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) ppm: 0.02

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C)   мг/м3: ТОГТООГООГҮЙ

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) мг/м3: 0.14

Хавдар үүсгэх ангилал (Carcinogen Classifications): ТОГТООГООГҮЙ

Арьсанд үзүүлэх нөлөөлөл (Skin Notation): Байхгүй

Арьсанд үзүүлэх нөлөөлөл (Skin Notation): Байхгүй

Тайлбар (Notes):  ТОГТООГООГҮЙ

Тайлбар (Notes): Дээд тал нь 10 мин

 

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH) ppm: ТОГТООГООГҮЙ

 

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH)  мг/м3: ТОГТООГООГҮЙ

 

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун тайлбар (IDLH Notes): ТОГТООГООГҮЙ

 

NIOSH Химийн аюулын талаарх лавлах (NIOSH Pocket Guide to Chemical Hazards) 2006 оны 6-р сарыг дуустал хүчинтэй (Current through June 2006)

Гексаметилен диизоцианит

CAS: 822-06-0

Томъёо (Formula): OCN[CH2]6NCO

RTECS: MO1740000

Бусад нэршил, худалдааны нэр (Synonyms & Trade Names): 1,6 –диизоцианитогексан, Гексаметилен- 1,6 диизоцианит, 1,6 –гексаметилен диизоцианит, ГМДИ - 1,6-Diisocyanatohexane; HDI; Hexamethylene-1,6-diisocyanate; 1,6-Hexamethylene diisocyanate; HMDI

DOT ID & Guide: 2281 156

Хордуулах хязгаар (Exposure Limits)

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (NIOSH REL): Ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж  – TWA 0.005 ppm (0.035 мг/м3) C 0.020 ppm (0.140 мг/м3) [10-мин]

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (OSHA PEL):Ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж: үгүй

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH): тодорхойлогдоогүй

Хувирал (Conversion): 1 ppm = 6.88 мг/м3

Гадаад байдал (Physical Description)

Хурц, идэмхий үнэртэй, тунгалаг, өнгөгүйгээс бага зэрэг шаравтар өнгөтэй шингэн

Молекул жин MW: 168.2

Буцлах температур BP: 213 oC

Хөлдөх  температур

FRZ: - 67 oC

Уусах чанар  (Sol): Бага (урвалд ордог)

Уурын даралт

VP (25 oC):

 0.05  мм Hg

IP: ?

Агаартай харьцуулсан харьцангуй нягт RGasD: ТОГТООГООГҮЙ

 Нягт (25 oC) (Sp.Gr): 1.04

Дөл авалцах температур  Fl.P: 140 оС

Тэсрэх дээд хязгаар UEL: ?

Тэсрэх доод хязгаар LEL: ?

Тэсрэх доод хязгаар (MEC): ТОГТООГООГҮЙ

IIIB  ангиллын шатамхай шингэн (Гал авалцамтгай ба шатамхай шингэний ангиллыг үз )

Хамт хадгалж болохгүй бодисууд ба урвалын идэвхи (Incompatibilities & Reactivities)

Ус, спиртүүд, хүчтэй сууриуд, аминууд, карбон хүчлүүд, цагаан тугалга-нүүрсустөрөгчийн катализаторууд, Тайлбар: устай удаан урвалд орж нүүрстөрөгчийн диоксид үүсгэнэ.  200 0С-аас дээш халаахаас зайлсхийх (полимерждаг)

Хэмжилт явуулах аргууд (Measurement Methods)

NIOSH 5521, 5522, 5525; OSHA 42

Хувийн хамгаалалт ба урьдчилан сэргийлэх арга (Personal Protection & Sanitation)

Анхны тусламж (First Aid)

Арьс: Арьсанд хүргэхээс зайлсхийх

Нүд: Нүдэнд хүргэхээс сэргийлэх

Арьс угаах: Бохирдсон үед

Зайлуулах: Нойтон болон хордсон үед

Өөрчил: N.R.

Авах арга хэмжээ: Нүд угаах, түргэн усанд булхах

Нүд: Цаг алдалгүй угаах

Арьс: Савантай усаар түргэн угаах

Амьсгалах: Амьсгалахад дэмжлэг үзүүлэх

Балгах: Эмнэлгийн тусламж түргэн үзүүлэх

(Зааврыг хар)

Амьсгалын замыг хамгаалах арга хэмжээ (NIOSH Respirator Recommendations)

NIOSH 0.05 ppm: SA* 0.125 ppm: SA:CF* 0.25 ppm: SCBAF/SAF 1 ppm: SAF:PD,PP : SCBAF:PD,PP/SAF:PD,PP:ASCBA Escape: GMFOV/SCBAE  ( таних тэмдэг ба кодыг хар)

Хордох замууд (Exposure Routes)

Амьсгалах, арьсаар хордох, залгих, арьс ба нүдэнд хүрэх

Хордлогын шинж тэмдэг (Symptoms)

Нүд, арьс, амьсгалын системийг цочроох,ханиад, бронхит, амьсгал давчдах,  уушиг устах, астма, нүдний бүрхүүл гэмтэх, арьс цэврүүдэх зэрэг шинж тэмдэг илэрнэ

Irrit eyes, skin, resp sys; cough, dysp, bron, wheez, pulm edema, asthma; corn damage, skin blisters
(See abbreviations)

Хордлогод өртөх эд эрхтэн (Target Organs)

Нүд, арьс, амьсгалын систем (See abbreviations

 

Ослын үед авах арга хэмжээний лавлах  (DOT Emergency Response Guidebook (ERG 2004)

Лавлах дугаар (Guide Number): 156

156 Бодис- Хортой ба/эсвэл идэмхий (Шатамхай/усанд мэдрэмтгий)

156 Substances - Toxic and/or Corrosive (Combustible/Water-Sensitive)

 
ТОХИОЛДОХ АЮУЛ POTENTIAL HAZARDS
 
Галын ба тэсрэх АЮУЛ (FIRE OR EXPLOSION)
*       Шатамхай материал: шатаж болно, гэхдээ амар асахгүй.
*       Тухайн бодис устай (заримдаа хүчтэйгээр) урвалд орж шатамхай, идэмхий ба/эсвэл хортой хий ялгаруулж тархана.
*       Халалтаас үүсэх уурын тэсрэх аюул нь ямарч орчинд тухайлбал,байгууламжийн дотор, гадаа, ариутгах татуургын хоолойд ч явагдаж болно.
*        Ихэнх уур агаараас хүнд байдаг. Иймээс нам доор эсвэл зай багатай газар (ариутгах татуургын хоолой, байгууламжийн газрын давхар, саванд)-т хуримтлагдана.
*       Уур  хол тархвал галын эх үүсгүүрийн зам болох бөгөөд ассан газраасаа буцаж шатна.
*       Металлтай хүрэлцэхэд шатамхай хий болох устөрөгчийг үүсгэнэ.
*       Сав гаднаасаа халах эсвэл усаар бохирдвол дэлбэрч болно.
 
Эрүүл мэнд (HEALTH)
*       ХОРТОЙ, Уур, тоос, эсвэл бодисоор амьсгалах, залгих эсвэл (арьс, нүд) хүрэлцвэл хүнд гэмтэл, түлэгдэл, үхэлд ч хүргэж болзошгүй.
*       Ус эсвэл агаарын чийгтэй урвалд орж хортой, идэмхий эсвэл шатамхай хий үүсгэнэ.
*       Устай урвалд орж их дулаан ялгаруулах ба үүний улмаас агаар дахь бодисыг уурын концентрацийг ихсэнэ.
*       Бодис шатвал цочроох, идэмхий үйлчилгээтэй болон/ эсвэл хортой хий үүсгэнэ.
*       Гал унтраах үед ашигласан уснаас идэмхий, хортой шингэн үүсэж бохирдол үүсгэх боломжтойг анхаар.
ХҮН АМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ хамгаалал (PUBLIC SAFETY)
*       Аюул осол үүссэн үед юуны өмнө 105 утас руу залга.
*      Асгарсан ба алдагдсан талбайгаас бүх чиглэлд хамгийн ойрдоо 50 аас 100 метр (160 аас 330 фут) зайд
        тусгаарлалт хийх.
*      Зөвшөөрөлгүй хүмүүсийг голомтод ойртуулж болохгүй.
*       Салхины эсрэг талд байх.
*       Нам газар байхыг хориглоно.
*       Хаалттай газар руу орохын өмнө салхилуул. 
 Хамгаалах хувцас (PROTECTIVE CLOTHING)
*       Амьсгалын аппарат агуулсан эерэг даралттай хувцас (SCBA) өмсөх. 
*       Үйлдвэрлэгчийн санал болгосон химийн тусгай хамгаалалттай  хувцсыг л өмс. Гэхдээ энэ нь ч бүрэн хамгаалж чадахгүй.
*       Гал сөнөөгчийн хамгаалалтын хувцас нь зөвхөн хязгаарлагдмал хамгаалалтыг л гүйцэтгэнэ. Асгарсан үед үр дүн муутай.
Нүүлгэн шилжүүлэх (EVACUATION)
Асгарах (Spill)
*       Тодотгосон бодисуудад анхны тусгаарлалт болон хамгаалалт хийх зайны тухай хүснэгтийг хар. Тодотгоогүй бодисуудын хувьд салхины эсрэл талд байх зайг ихэсгэ, тусгаарлах зай нь ХҮН АМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ хамгаалал хэсэгт үзүүлсэн.
 Гал (Fire)
*       Нөөцийн сав(tank), ачааны машины болон вагон цистернд гал гарсан бол түүнийг бүх чиглэлд 800 метр (1/2 миль) –т  тусгаарлана.Түүнчлэн анхны нүүлгэн шилжүүлэлтийг бүх чиглэлд 800 метр (1/2 миль) –ээс гадагш хийнэ.
 
ГАЛЫН АЮУЛЫН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ (EMERGENCY RESPONSE FIRE)
Гал 
*     Тайлбар: Ихэнхи хөөс тухайн материалтай урвалд орж идэмхий/хортой хийнүүд ялгаруулна.
Бага хэмжээний гал
*     CO2, химийн хуурай унтраагч, хуурай элс, спиртэнд тэсвэртэй хөөсөөр шүрших.
Их хэмжээний гал
*     Ус, манан эсвэл спиртэнд тогтвортой хөөсөөр шүрших. 
*      ХЛОРСИЛАНУУДАД, УС ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙ. Дунд зэргийн тэлэлттэй, AFFF спиртэнд тэсвэртэй хөөсөөр шүрших                    
*      Хэрвээ эрсдэлгүй гүйцэтгэж чадахаар бол галын газраас савтай зүйлсийг зөөх.
*      Усаар эсвэл манан байдлаар шүрших, Усны хүчтэй урсгал шууд ашиглаж болохгүй.
Нөөцийн сав,машин/чиргүүлийн ачаа галд өртвөл. 
*       Аль болох  зайтай газраас галыг унтраах эсвэл  автомат ажиллагаатай гуурсан хоолой баригч эсвэл мэдрэгчтэй хушуу ашиглан унтраах.
*       Нөөцийн сав руу ус оруулж болохгүй.
*       Галыг сайтар унтраасны дараа нөөцийн савыг усаар сайн хөргөх.
*       Нөөцийн савын аюулгүй ажиллагааны төхөөрөмжийн дохиолол дуугарах эсвэл өнгө нь өөрчлөгдвөл нэн даруй ажиллагааг зогсоож хүн хүчээ татаж авах.
*       Галд өртсөн нөөцийн савнаас БАЙНГА хол байх
 АСГАРАХ БА АЛДАГДАХ (SPILL OR LEAK)
*       Галын бүх эх үүсгүүр (ойролцоо орчинд нь тамхи татах, гал асаах, очлуур, дөл
         үүсгэгч хэрэглэхийг хориглоно)-ийг ЗАЙЛУУЛАХ.
*       Ажиллагаанд хэрэглэж буй бүх тоног төхөөрөмжинд газардуулга хийсэн байх.
*       Бодис асгарсан, алдагдсан үед бүрэн битүүмжлэгдсэн хувцасгүйгээр  бодисын саванд хүрч болохгүй.
*       Хэрвээ эрсдэлгүй гүйцэтгэж чадахаар бол алдагдсан газрыг олж зогсоох..
*       Уурыг багасгахын тулд уур дарагч хөөс ашиглаж болно. 
*       ХЛОРСИЛАНУУДАД дунд зэргийн тэлэлттэй, AFFF спиртэнд тэсвэртэй хөөс хэрэглэх
*       БОДИСЫН САВ РУУ эсвэл асгарсан материал руу ус ОРУУЛЖ БОЛОХГҮЙ
*       Уурыг багасгах, эсвэл уурын мананг зайлуулахын тулд усыг хэрэглэх. Усыг алдагдсан бодис руу оруулж болохгүй.
*       Усны шугам, ариутгах татуургын ус, хонгил зэрэг зай багатай газар орохоос болгоомжлох.
Бага хэмжээний асгаралт
*       Хуурай шороо, элс, эсвэл шатдаггүй материалаар хучаад борооны ус орохоос сэргийлэн хулдаасаар нэмж бүтээх.
*       Шингээсэн материалаа цэвэр, ноцдоггүй багаж хэрэгсэлийг ашиглан цуглуулж хуванцар саванд хийж сайтар таглан зайлуулах.
АНХНЫ ТУСЛАМЖ (FIRST AID)
*       Осолд өртөгсдийг цэвэр агаарт гаргах.
*       Эмнэлгийн ослын түргэн тусламж  103 ийг дуудах.

 

Ослын үЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААРХИ нэмэлт мэдээлэл (Additional Emergency Response Information (CAMEO Data) )

Асгарах үед (гал авалцаагүй ) (Non-fire Spill Response):   Очлуур, дөл болон галын бусад үүсгүүрийг зайлуулах. Материалыг усны ундрага ба ариутгах татуургын хоолойн ус руу орохоос болгоомжил. Усаар шүршин уурыг дарах, Газраар асгарвал: Шингэн ба хатуу материалуудыг агуулах нүх, цөөрөм, лагун ухах. Гадаргуу дээр урсаж байвал шороо, ууттай элс, хөөсөн полиуретан ба бетон ашиглан далан босгох. Шингэний хэмжээ их байвал үнс, цемент болон бусад сорбентуудаар шингээх. Шингэн хаягдал: Байгалийн материалиар далан босгох эсвэл тос асган урсалтыг хязгаарлах, Асгарсан материалыг сордог хоолойгоор цэвэрлэх (AAR, 1999)

Гал унтраах (Firefighting): Галын төрлөөс хамааран тохирсон унтраагчаар унтраах. (Материал өөрөө шатдаггүй, эсвэл шатахдаа хүнд). Их  хэмжээний усаар  мананцар үүсгэн шүрших, Химийн хуурай унтраагч, хөөс, эсвэл нүүрсхүчлийн давхар исэл хэрэглэх. Усны эх үүсвэр болон бохирын шугам  руу ус оруулахгүй байх (AAR, 1999)

Урвалын идэвх (Reactivity): ТОГТВОРТОЙ БАЙДАЛ: Энэ химийн бодис нь халалтанд мэдрэмтгий. Чийгтэй хүрэлцэх эсвэл 204 0С-ээс дээш температурт полимерждаг. УРВАЛЫН ИДЭВХИ: Устай урвалд ордог. Энэ бодис нь суурилаг катализатортой нөхцөлд спирттэй урвалд сулруулах уусгагч байхгүй бол хүчтэйгээр дэлбэрч орно. Хүчтэй суурь, амин, хүчил болон хүчтэй исэлдүүлэгчтэй хамт хадгалж болохгүй.  Мөн металлт нэгдлүүд болон гадаргуугийн идэвхт материалтай хамт байлгаж болохгүй (NTP, 1992)

Анхны тусламж (First Aid):  НҮД: Юуны өмнө нэрвэгдэгч нь контакт линзтэй эсэхийг шалгаж  хэрэв байгаа бол түүнийг нь авна. Нэрвэгдэгчийн нүдийг ус эсвэл ердийн давсны уусмалаар 20-30 минутын турш угаах явцдаа эмнэлгийн тусламж ба хордолгын хяналтын төвд нэн даруй дуудлага өгөх. Эмчийн тусгай зааваргүйгээр нэрвэгдэгчийн нүдэнд ямар нэгэн эм, тос, тосон түрхлэг хэрэглэж болохгүй. Нэрвэгдэгчийн нүд улайх буюу үрэвсэх мэтийн хордлогын шинж тэмдэг илрээгүй байсан ч нүдийг нь угаасны дараа түүнийг  эмнэлэгт нэн даруй хүргэнэ.

АРЬС: Өртсөн хэсгийг урсгал усаар нэн даруй угааж бохирдсон бүх хувцасыг  тайлж тусгаарлана. Арьсны өртсөн бүх хэсгийг савантай усаар болгоомжтой угаана. Нэрвэгдэгчийн арьсанд улайлт ба үрэвсэл илрээгүй байсан ч эмнэлгийн тусламжийн болон  хордолт  хяналтын төв рүү нэн даруй дуудлага өгнө. Арьсных нь өртсөн хэсгийг угаасны дараа нэрвэгдэгчийг эмнэлэгт эсвэл хордлого тайлах төвд яаралтай хүргэнэ. 

АМЬСГАЛАХ: Нэрвэгдэгчийг бохирдсон газраас нэн даруй гаргах, цэвэр агаараар гүнзгий амьсгалуулах, хоолой сөөх, ханиалгах,амьсгал давчдах, ам, хоолой, цээж хатах зэрэг шинж тэмдэг илрээгүй тохиолдолд ч эмчийг нэн даруй дуудаж түүнийг эмнэлэгт хүргэхэд бэлтгэнэ. Үл мэдэгдэх атмосферийн орчинд аврагчдыг ороход хувийн амьсгал хамгаалах зориулалтын хэрэгслээр хангах. Ямарч тохиолдолд өөрийгөө хамгаалах амьсгалын аппарат (SCBA) ашиглах, байхгүй бол  хамгаалалтын түвшин нь тохирсон буюу эсвэл илүү үзүүлэлт бүхий хамгаалалтын хувцасыг өмсөх. ЗАЛГИВАЛ:БӨӨЛЖҮҮЛЖ БОЛОХГҮЙ. Идэмхий бодисууд нь ам, хоолой, болон улаан хоолойн салст бүрхэвчийг гэмтээх, мөн бөөлжих явцад нэрвэгдэгчийн уушгинд тархах эрсдэлийг ихэсгэх учир эмчилгээг хүндрүүлнэ. Хэрэв өвчтөн ухаантай, бие нь чичрэхгүй бол  химийн бодисыг шингэлэхийн тулд 1-2 аяга ус өгөөд түргэн тусламж болон хордлого хянах төвд яаралтай холбоо барих, Хэрэв өвчтөн чичрэх юмуу ухаангүй байвал амаар нь юу ч өгч болохгүй, өвчтөнд агаарыг нээлттэй байлган толгойг нь унжуулан хэвтүүлэх, бөөлжүүлж болохгүй, яаралтай эмнэлэгт хүргэх  (NTP,1992).