Химийн бодисын тодорхойлолт

Хиймийн нэршил: БЕНЗИН (GASOLINE)

CAS #: 8006-61-9

UN No: 1203

Томьёо:

Бусад нэршил: Моторын түлш, Моторын бензин, Байгалийн шингэн шатахуун, Бензин [Тайлбар: Хувирамтгай нүүрсустөрөгчийн цогц хольц (парафин; циклпарафин ба үнэртэн)] Motor fuel; Motor spirits; Natural gasoline; Petrol [Note: A complex mixture of volatile hydrocarbons (paraffins; cycloparaffins & aromatics).] 

 

Физик шинж чанар

Гадаад байдал: Үнэртэй тунгалаг шингэн.

Буцлах температур

(BP): 215.6оC

Молекул жин

(MW): 72 (ойролцоогоор)

Тэсрэх доод хязгаар (LEL): 1.4%

Шаталтын зэрэг

(NFPA Fire Rating): 3

Хөлдөх температур/хайлах температур

(FRZ/MLT): FRZ: Тогтоогдоогүй

Уурын даралт (VP): 38-300 мм Hg

Тэсрэх дээд хязгаар (UEL): 7.6%

Эрүүл мэндийн нөлөөллийн зэрэг

(NFPA Health Rating): 1

Дөл авалцах температур (FP): -113оC

Уурын нягт (VD): Тогтоогдоогүй

 

Урвалын идэвхийн зэрэг

(NFPA Reactivity Rating): 0

Нягт (Sp. GR): (140оC): 0.72-0.76

Ионжих чадвар (IP): Тогтоогдоогүй

 

(NFPA Sp. Inst.): Тогтоогдоогүй

 

Хордуулах хязгаар

НҮБ-ын ХӨдӨлмӨр хамгаалал, эрҮҮл  мэндийн газар (OSHA)

АНУ-ЫН ХӨдӨлмӨр хамгаалал, эрҮҮл  мэндийн ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН (NIOSH)

Бусад мэдээлэл (Related Information)

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж)

(PEL-TWA ppm): Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж)

(REL-TWA ppm): Тогтоогдоогүй

AIHA ослын үед авах арга хэмжээний төлөвлөлийн зөвлөмж (AIHA Emergency Response Planning Guidelines) - ERPG-1/ERPG-2/ERPG-3: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж)

(PEL-TWA мг/м3): Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж)

(REL-TWA мг/м3): Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-STEL ppm): Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (REL-STEL ppm): Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-STEL мг/м3): Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (REL-STEL мг/м3): Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C ppm Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед)(REL-C ppm): Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C мг/м3): Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (REL-C мг/м3): Тогтоогдоогүй

Хавдар үүсгэх ангилал (Carcinogen Classifications): IARC-2B, NIOSH-Ca, TLV-A3

Арьсанд үзүүлэх нөлөөлөл (Skin Notation): Байхгүй

Арьсанд үзүүлэх нөлөөлөл Skin Notation): (Байхгүй

Тайлбар (Notes):

Тайлбар (Notes): CARCINOGEN (Ca); LOQ 15 саяны хэсэг

 

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH ppm): Тогтоогдоогүй

 

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH мг/м3): Тогтоогдоогүй

 

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун тайлбар (IDLH Notes):

Хавдар үүсгэнэ

 

NIOSH Химийн аюулын талаарх лавлах NIOSH Pocket Guide to Chemical Hazards

2006 оны 6 дугаар сарыг дуустал хүчинтэй (Current through June 2006)

Бензин

CAS: 8006-61-9

Томьёо (Formula):

RTECS: LX3300000

Бусад нэршил ба худалдааны нэрс (Synonyms & Trade Names): Моторын түлш, Моторын бензин, Байгалийн шингэн шатахуун, Бензин

Ослын үед авах арга хэмжээний лавлах (DOT ID & Guide): 1203 128

Хордуулах хязгаар (Exposure Limits)

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (NIOSH REL): Ажлын 8 цагийн эсвэл 7 хоногийн дундаж:

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (OSHA PEL): Байхгүй

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH): Ca [Тодорхойлогдоогүй]

Шилжүүлэг (Conversion): 1 ppm = 4.5 мг/м3 (ойролцоогоор)

Гадаад байдал (Physical Description)

Үнэртэй тунгалаг шингэн

Молекул жин (MW): 110 (ойролцоогоор)

Буцлах температур (BP): 215.6oC

Хөлдөх температур (FRZ): ?

Уусах чанар (Sol): уусдаггүй

Уурын даралт (VP): 38-300 мм Hg

Ионжих чадвар (IP): эВ

Агаартай харьцуулсан харьцангуй нягт RGasD: Тогтоогдоогүй

Нягт (Sp.Gr)(60 oC): 0.72-0.76

Дөл авалцах температур (Fl.P): -113oC

Тэсрэх дээд хязгаар (UEL): 7.6%

Тэсрэх доод хязгаар (LEL): 1.4%

Тэсрэх доод хязгаар (MEC): Тогтоогдоогүй

Шатамхай шингэн, ангилал IB

Хамт хадгалж болохгүй бодисууд ба урвалын идэвхи (Incompatibilities & Reactivities)

Хэт исэл, азотын хүчил, перхлорит шиг хүчтэй исэлдүүлэгчид  

Хэмжилт явуулах аргууд (Measurement Methods)

OSHA PV2028

Хувийн хамгаалалт ба урьдчилан сэргийлэх арга (Personal Protection & Sanitation)

Анхны тусламж (First Aid)

Арьс (Skin): Арьсанд хүрэхээс сэргийлэх
Нүд (Eyes): Нүдэнд орохоос сэргийлэх
Арьс угаах (Wash skin): Бохирдсон үед

Зайлуулах (Remove): Норсон үед (шатамхай)
Солих (Change): Урвал байхгүй
Авах арга хэмжээ (Provide): Нүд угаах

Нүд (Eye): Яаралтай усаар угаах
Арьс (Skin): Яаралтай савантай усаар угаах
Амьсгал (Breath): Амьсгалахад дэмжлэг үзүүлэх
Залгах (Swallow): Яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх  
(Авах арга хэмжээний дарааллыг үз)

Амьсгалын замыг хамгаалах арга хэмжээ (NIOSH Respirator Recommendations)

Амьсгалын замыг хамгаалах хэрэгсэлийн төрөл: NIOSH : SCBAF:PD,PP/SAF:PD,PP:ASCBA Escape: GMFOV/SCBAE
(Таних тэмдэг ба кодыг хар)

Хордох замууд (Exposure Routes)

Амьсгаа авах, арьсанд хүрэх, уг бодистой хоол хүнсийг хэрэглэсэн, нүд, арьсанд хүрсэн

Хордлогын шинж тэмдэг (Symptoms)

Нүд, арьс, салслаг мембран түлэгдэх; арьс үрэвсэх; толгой өвдөх, ядрах, нүд бүрэлзэх, толгой эргэх, тод бус ярих, төөрөгдөх, татганах; пневмонит (шингэн хөлс гарах); элэг, бөөр гэмтэх зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Хордлогод өртөх эд эрхтэн (Target Organs)

Нүд, арьс, амьсгалын систем, төв мэдрэлийн тогтолцоо, элэг, бөөр

 

ОСЛЫН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЛАВЛАХ (DOT Emergency Response Guidebook ERG 2004)

Лавлах дугаар (Guide Number): 128

128 Гал авалцдаг шингэнүүд (Устай холигддоггүй)

128 Шатамхай шингэнүүд  (Non-Polar/ Усанд холилддоггүй)

 

Тохиолдох аюул (POTENTIAL HAZARDS)

Галын ба тэсрэх аюул (FIRE OR EXPLOSION)

*       ОНЦГОЙ ШАТАМХАЙ: Халаалт, оч, дөлөнд амархан шатна.

*       Уур нь агаарт тэсрэмтгий холимог үүсгэнэ.

*       Ууранд гал авалцвал уураа дагаж, уур алдагдсан эх бодис хүртлээ шатах аюултай.

*       Ихэнх уур агаараас хүнд байдаг. Иймаас нам доор эсвэл зай багатай газар (ариутгах

        татуургын хоолой, подвал гэх мэт)-т хуримтлагдана.

*       Уурын тэсрэх аюул нь ямарч орчинд тухайлбал, байгууламжийн дотор, гадна, ариутгах    

        татуургын хоолойд ч явагдаж болно.

*       Р-гэсэн тэмдэглэгээтэй бодисууд бол халах эсвэл галд өртөхдөө тэсэрч полимержих урвалд орно.

*       Ариутгах татуургын хоолойд орвол галын эсвэл тэсрэх аюулыг үүсгэж болно.

*       Сав гаднаасаа халвал дэлбэрч болно.

*       Уснаас хөнгөн.

ЭРҮҮЛ МЭНД (HEALTH)

*       Материалд хүрч, амьсгалвал нүд, арьс түлэх эсвэл цочроож болзошгүй.

*       Галын аюулын үед цочромтгой, идэмхий, хортой хий үүснэ.

*       Ууранд толгой эргэж, амьсгаа боогдож болно.

*       Гал унтраах үед ашигласан уснаас үүссэн шингэн бохирдол үүсгэх боломжтойг анхаар.

ХҮн амын аюулгҮй байдал хамгаалал (PUBLIC SAFETY)

*       Аюул осол үүссэн үед юуны өмнө 105 утас руу залга.

*       Асгарсан ба алдагдсан талбайгаас хамгийн ойрдоо 25-аас 50 метр (80-аас 160 фут) зайд тусгаарлалт хийх.

*       Аврах, аюул ослыг бууруулах үйл ажиллагаа явуулж байгаагаас бусад шаардлагагүй хүмүүсийг тусгаарлалтын бүсээс
         гаргах.

*       Салхины эсрэг талд байх.

*       Нам газар байхыг хориглоно.

*       Хаалттай газар орохын өмнө салхилуул.

ХАМГААЛАХ ХУВЦАС (PROTECTIVE CLOTHING)

*       Өөртөө амьсгалын аппарат агуулсан эерэг даралттай хувцас (SCBA) өмсөх.

*       Ердийн галд өмсдөг гал сөнөөгчийн хамгаалалтын хувцас нь  ЗӨВХӨН хязгаарлагдмал хамгаалалт үзүүлэх  бөгөөд хангалттай бус.

НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ (EVACUATION)

Их хэмжээгээр асгарах (Large Spill)

*       Анхны нүүлгэн шилжүүлэлтийг хамгийн багадаа 300 метрт хийнэ.

Гал (Fire)

*       Нөөцийн сав, ачааны машины болон галт тэрэгний цистернд гал гарсан бол түүнийг бүх чиглэлд 800 метр (1/2 миль)-т   ТУСГААРЛАНА.

ГАЛЫН АЮУЛЫН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ (EMERGENCY RESPONSE FIRE)

ГАЛ

АНХААРУУЛГА: Эдгээр бүх бодисууд нь ноцох температур доогууртай бодисууд юм. Галыг унтраахад бороожуулсан ус ашиглах нь үр дүн муутай байж болно.

Бага хэмжээний гал

*       Хуурай химийн болон нүүрсхүчлийн хийн гал унтраах хэрэгсэл, бороожуулсан ус эсвэл жирийн хөөс хэрэглэ.

Их хэмжээний гал

*       Бороожуулсан ус, манан эсвэл жирийн хөөсөөр унтраах.

*       Бороожуулсан ус, манан ашиглах; галыг усны шууд урсгалаар унтрааж болохгүй.

*       Эрсдэлгүй хийж чадахаар бол галын бүсээс савтай зүйлсийг зөөх

Нөөцийн сав, машин/чиргүүлийн ачаа галд өртвөл

*       Галыг аль болох зайнаас эсвэл автомат ажиллагаатай хоолой баригч эсвэл мэдрэгчтэй хошуу ашиглан унтраах.

*       Гал унтраасны дараа их хэмжээний усаар нөөцийн савыг сайн хөргөх.

*       Аюулгүй ажиллагааны төхөөрөмжийн дохиоллын дуу гарах ба өнгө нь өөрчлөгдвөл нэн даруй холдох.

*       Галд өртсөн савнаас ЯМАГТ хол бай.

*       Их хэмжээний галын үед автомат ажиллагаатай хоолой эсвэл мэдрэгчтэй хошуу ашиглах; хэрэв боломжгүй бол галын газраас холдож, дуустал нь шатаана.

АСГАРАХ БА АЛДАГДАХ (SPILL OR LEAK)

*       Галын эх үүсгүүрүүдийг ЗАЙЛУУЛАХ (галын бүсэд тамхи татах, гэрэл, оч болон дөл үүсгүүрийг ашиглахгүй байх).

*       Ашиглагдаж буй бүх тоног төхөөрөмжийг  газардуулах.

*       Асгарсан материал дундуур явах, хүрэхийг хориглоно.

*       Хэрэв эрсдэлгүй гүйцэтгэж чадахаар бол алдагдсан газрыг олж зогсоох.

*       Усны хоолой, ариутгах татуургын хоолой, байгууламжийн доод хонгил зэрэг зай багатай газар орохоос болгоомжил.

*       Уурыг багасгахад уур дарагч хөөс ашиглаж болно.

*       Асгарсан бодисыг хуурай элс шороо эсвэл шатдаггүй материалаар хучиж, шингээж аваад саванд хийнэ.

*       Бодис шингэсэн материалыг авахдаа цэвэр, гал авалцахгүй хэрэгсэл ашиглах.

Их хэмжээгээр асгарах

*       Дараа нь ус урсгаж гаргахын тулд даланг хол барих.

*       Усаар шүршин нь уурыг бууруулах боловч хаалттай газруудад гал авалцахаас хамгаалахгүй.

АНХНЫ ТУСЛАМЖ

*       Хохирогчийг цэвэр агаарт гаргах.

*       Яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ рүү юм уу 911 рүү утасдах

*       Хохирогч амьсгалахгүй байвал хиймэл амьсгаа хийх.

*       Амьсгалахад хэцүү байвал хүчилтөрөгч өгөх.

*       Бохирдсон хувцас, гутлыг тайлж холдуулах.

*       Бодист хүрсэн тохиолдолд яаралтай арьс, нүдээ хамгийн багадаа 20 минут усаар зайлах.

*       Арьсыг савандаж, усаар угаах.

*       Хохирогчийг дулаан газар тайван байлгах.

*       Эмнэлгийн ажилтнуудад уг бодисын талаар сайтар таниулах, биеэ хамгаалах, урьдчилан сэргийлэх ажиллагааны талаар анхааруулгыг өгөх

 

ОСЛЫН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААРХИ НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ (CAMEO мэдээ)-Additional Emergency Response Information (CAMEO Data)

Асгарах үед (гал авалцаагүй) (Non-fire Spill Response): Галын бүх эх үүсвэрийг зайлуулах. Бодис усны эх үүсвэр  болон шугам хоолойд орохоос сэргийлэх. Урсгалыг гарцаагүй барьж тогтоох даланг барих. Эрсдэлгүй хийж чадахаар бол асгаралтыг зогсоох. Ууршилт зогстол бороожуулсан усаар шүрших. ( AAR, 1999)

Галтай унтраах (Firefighting): Алдагдлыг зогсоож чадахгүй бол галыг унтраах боломжгүй.Мананцар байдлаар их хэмжээний усыг ашиглах Усны шууд урсгалаар шүрших нь галыг тархааж болзошгүй. Их хэмжээний усаар галд өртсөн савнуудыг хөргөх. Аль болох хол зайнаас усаар шүрших. Хөөс, хуурай химийн  эсвэл нүүрсхүчлийн хий хэрэглэх. ( AAR, 1999)

Урвалд орох чанар (Reactivity): Энэ нэгдлийг дараах бодистой хамт байлгаж болохгүй: Хэт ислүүд, азотын хүчил болон перхлорит зэрэг хүчтэй исэлдүүлэгчид (NIOSH, 1997)

Анхны тусламж (First Aid):

НҮд: Хэрэв энэ бодис нүдэнд орвол үе үе доод, дээд зовхийг татан их хэмжээний усаар яаралтай угаана. Эмнэлгийн тусламжийг яаралтай ав. Энэ бодистой ажиллах үед контакт линз зүүж болохгүй.

Арьс: Энэ бодис арьсанд хүрвэл бодис хүрсэн арьсыг яаралтай савандаж, угаана. Энэ бодис хувцас нэвтэрсэн бол хувцасыг түргэн тайлж, арьсыг усаар угаана. Угаасны дараа цочирсон байвал эмнэлгийн тусламж авна.

Амьсгалах: Энэ бодисыг их хэмжээгээр амьсгалсан бол хордсон хүнийг тэр даруй цэвэр агаарт гаргана. Амьсгал нь зогссон бол амнаасаа аманд нь хиймэл амьсгаа хийнэ. Амьсгалсан хүнийг дулаан, тайван байлгана. Аль болох түргэн эмнэлгийн тусламж авна.

Залгих: Хэрэв энэ бодисыг залгисан бол эмнэлгийн тусламж яаралтай авна. (NIOSH, 1997)