Химийн бодисын тодорхойлолт

Химийн нэршил  АЦЕТИЛЕН ТЕТРАБРОМИД (ACETYLENE TETRABROMIDE)

CAS №: 79-27-6

UN №: 2504

Томъёо: C2 Н2Br4

Бусад нэршил:  Тэгшхэмт тетрабромтэтан; ТВЭ; Тетрабромтэтан ; Тетрабромтацетилен;1,1,2,2-Тетрабромтэтан; (Symmetrical tetrabromoethane; TBE; Tetrabromoacetylene; Tetrabromoethane; 1,1,2,2-Tetrabromoethane)

 

Физик шинж чанар

Гадаад байдал:  Камфор ба иодформтой төсөөтэй үнэр бүхий цайвар шар өнгө бүхий шингэн.[Тайлбар: 0өC-ээс доош хатуу төлөвт оршино]

Буцлах температур (BP): 246 0С (задарна)

Молекул жин (MW): 345.7  

Тэсрэх доод хязгаар (LEL): Тогтоогдоогүй

Шаталтын зэрэг (NFPA Fire Rating): 1

Хөлдөх температур (FRZ): 00С  

Уурын даралт (VP):  0,02 мм Hg

Тэсрэх дээд хязгаар (UEL): Тогтоогдоогүй

Эрүүл мэндийн нөлөөллийн зэрэг (NFPA Health Rating): 3

Дөл авалцах температур (FP): Тогтоогдоогүй

Уурын нягт (VD): Тогтоогдоогүй

 

Урвалын идэвхийн зэрэг  (NFPA Reactivity Rating): 0

Нягт (Sp. GR): 2,97

Ионжих чадвар (IP):  Тогтоогдоогүй

 

Онцлог шинж (NFPA Sp. Inst.): Тогтоогдоогүй

 

Хордуулах хязгаар

НҮБ-ын ХӨдӨлмӨр хамгаалал, эрҮҮл  мэндийн газар (OSHA)

АНУ-ЫН ХӨдӨлмӨр хамгаалал, эрҮҮл  мэндийн ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН (NIOSH)

Бусад мэдээлэл (Related Information)

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA)  ppm: 1

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA)  ppm: Тогтоогоогүй

Ослын үед авах арга хэмжээний төлөвлөлтийн зөвлөмж (AIHA Emergency Response Planning Guidelines) - ERPG-1/ERPG-2/ERPG-3: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) PEL-TWA мг/м3:  14

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA)  мг/м3:  Тогтоогоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-STEL) ppm: Тогтоогоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын турш) (PEL-STEL) ppm: Тогтоогоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-STEL) мг/м3: Тогтоогоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын турш) (PEL-STEL)  мг/м3: Тогтоогоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C)  ppm: Тогтоогоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) ppm: Тогтоогоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C)   мг/м3: Тогтоогоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) мг/м3: Тогтоогоогүй

Хавдар үүсгэх ангилал (Carcinogen Classifications): Тогтоогдоогүй

Арьсанд үзүүлэх нөлөлөл (Skin Notation): Байхгүй

Арьсанд үзүүлэх нөлөлөл (Skin Notation): байхгүй

Тайлбар (Notes): Тогтоогоогүй

Тайлбар (Notes): Тогтоогоогүй

 

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH) ppm: 8

 

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH)  мг/м3: Тогтоогоогүй

 

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун тайлбар (IDLH Notes): Тогтоогоогүй

 

Химийн аюулын талаарх лавлах (NIOSH Pocket Guide to Chemical Hazards)  

АЦЕТИЛЕН ТЕТРАБРОМИД

CAS: 79--27-6

Томъёо (Formula): C2 Н2Br4

RTECS: KI8225000

Бусад нэршил, худалдааны нэр (Synonyms & Trade Names): Тэгшхэмт тетрабромтэтан; ТВЭ; Тетрабромтэтан ; Тетрабромтацетилен;1,1,2,2-Тетрабромтэтан

DOT ID & Guide: 2504 159

Хордуулах хязгаар (Exposure Limits)

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (NIOSH REL): Ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж .  

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (OSHA PEL TWA):Ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж  1 ppm (14 мг/м3)

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH): 8 ppm

Хувирал (Conversion): TWA 1ppm = 14,14 мг/м3

Гадаад байдал (Physical Description)

Камфор ба иодформтой төсөөтэй үнэр бүхий цайвар шар өнгө бүхий шингэн. [Тайлбар: 0өC-ээс доош хатуу төлөвт оршино]

Молекул жин (MW): 345.7

Буцлах температур (BP): 246өC

Хөлдөх температур

FRZ: 0өC

Уусах чанар (Sol): 0.07%

Уурын даралт (VP): 0,02 мм Hg

Ионжих чадвар (IP): ?

Агаартай харьцуулсан харьцангуй нягт (RGasD): Тогтоогоогүй

 Нягт (Sp.Gr): 2.97

Дөл авалцах температур  (Fl.P): Тогтоогоогүй

Тэсрэх дээд хязгаар (UEL): Тогтоогоогүй

Тэсрэх доод хязгаар (LEL): Тогтоогоогүй

Тэсрэх доод хязгаар (MEC): Тогтоогоогүй

Шатамхай бус шингэн  (Гал авалцамтгай ба шатамхай шингэний ангиллыг үз )

Хамт хадгалж болохгүй бодисууд (Incompatibilities & Reactivities)

Хүчтэй хуурай шүлтүүд; хөнгөнцагаан, магни ба цайр мэтийн ангижруулагч металууд

Хэмжилт явуулах аргууд (Measurement Methods)

NIOSH 2003

Хувийн хамгаалалт ба урьдчилан сэргийлэх арга (Personal Protection & Sanitation)

Анхны тусламж (First Aid)

Арьс (Skin): Арьсанд хүрэхээс сэргийлэх
Нүд (Eyes): Нүдэнд орохоос сэргийлэх
Арьс угаах (Wash skin): Бохирдсон үед
Зайлуулах (Remove): Норсон ба бохирдсон хувцас
Солих (Change):

Нүд (Eye): Нэн даруй  усаар угаах
Арьс  (Skin): Нэн даруй усны урсгалаар угаах
Амьсгал (Breath): Амьсгалахад дэмжлэг үзүүлэх
Залгих (Swallow):Эмнэлэгт нэн түргэн хандах
(Авах арга хэжээнийй дарааллыг үз)

Амьсгалын замыг хамгаалах арга хэмжээ (NIOSH Respirator Recommendations)

Хувийн хамгаалах хэрэгслэлийн төрөл (NIOSH):

8 ppm: SA/SCBAF : SCBAF:PD,PP/SAF:PD,PP:ASCBA Escape: GMFOV/SCBAE
(See symbols and codes)

Хордох замууд (Exposure Routes)

 Амьсгалах, залгих,арьс ба нүд

Хордлогын шинж чанар (Symptoms)

Нүд,хамар цочроох; хоолонд дуршилгүй болох; дотор муухайрах; толгой өвдөх; гэдэс өвдөх; шарлах;нэг урагт жирэмслэлт (monocy) төв мэдрэлийн тогтолцоо стрессэд орох;

Хордлогод өртөх эд эрхтэн (Target Organs)

Нүд,элэг, амьсгалын ба төв мэдрэлийн систем

 

Ослын үед авах арга хэмжээний лавлах (DOT Emergency Response Guidebook (ERG 2004)

Лавлахын дугаар (Guide Number): 159

159 Бодисууд (Цочруулах нөлөөтэй) 159 Substances (Irritating)
Тохиолдох аюул (POTENTIAL HAZARDS)
Эрүүл мэнд (HEALTH)
*       Уур ба тоосоор нь амьсгалбал хурц цочролд хүргэж болно.
*       Нүдийг түлэх ба нулмис гоожуулна.
*       Ханиалгах,амьсгал боогдох, дотор муухайрах шинж тэмдэг илэрнэ.
*       Богино хугацаанд маш хурдан хордлогонд оруулна.
*       Битүү орчинд хорт нөлөөлөл нь маш их, аюултай.
*       Шаталтаас цочроох, идэмхий үйлчлэлтэй, хортой хийнүүд үүсэж болно.
*       Гал унтраах үед ашигласан уснаас идэмхий, хортой шингэн үүсэж бохирдол үүсгэх боломжтойг анхаар.
 
Галын ба тэсрэх аюул (FIRE OR EXPLOSION)
*       Шатамхай бус боловч тодорхой нөхцөлд шатах магадлалтай.
*       Галд сав нь халснаас дэлбэрэх аюултай.
ХҮН АМЫН аюулгҮй байдал хамгаалал (PUBLIC SAFETY)
*       Аюул осол үүссэн үед юуны өмнө 105 утас руу залга.
*       Бодис асгарсан ба алдагдсан газраас бүх чиглэлд хамгийн багадаа 25-аас 50 метр зайд тусгаарлалт хийж, хорио тогтоох.
*       Салхины эсрэг талд байх.
*     Аврах, аюул ослыг бууруулах үйл ажиллагаа явуулж байгаагаас бусад шаардлагагүй хүмүүсийг тусгаарлалтын бүсээс
          гаргах.
*       Ойр орчимд байгаа хүмүүсийг салхины эсрэг талд байлгах.
*      Битүү газар, байр сав руу орохын өмнө салхилуул. 
 
 Хамгаалах хувцас (PROTECTIVE CLOTHING)
*       Өөртөө амьсгалын аппарат агуулсан  эерэг даралтын хувцас (SCBA) өмсөх.
*        Үйлдвэрлэгчийн заасан зөвлөмжийн дагуу химийн хамгаалалтын хувцасыг өмс. Гэвч энэ нь галын аюулын үед бүрэн хамгаалалт болохгүй байж болно. 
*       Ердийн галд өмсдөг гал сөнөөгчийн хамгаалалтын хувцас нь  ЗӨВХӨН хязгаарлагдмал хамгаалалт үзүүлэх  бөгөөд хангалттай бус.
 
Нүүлгэн шилжүүлэх (EVACUATION)
Их асгарах (Large Spill)
*       Эхний нүүлгэн шилжүүлэлтийг салхины дагуу бол хамгийн багадаа 100 м  зайд хийх.
Гал (Fire)
*      Нөөцийн сав, ачааны машин болон вагон цистернд гал гарвал түүнээс бүх чиглэлд 800 метрт ТУСГААРЛАЛТЫН БҮС тогтоох. Түүнчлэн анхны нүүлгэн шилжүүлэлтийг бүх чиглэлд 800 метрээс дээш зайд хийнэ.
 
ГАЛЫН АЮУЛЫН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ (EMERGENCY RESPONSE FIRE)
Бага хэмжээний гал
*       Хуурай химийн, CO-ын  гал унтраах хэрэгсэл, өердийн хөөс хэрэглэх ба усаар шүршиж болно. 
Том хэмжээний гал
*      Усаар шүрших, мананцар эсвэл ердийн хөөс хэрэглэнэ
*      Эрсдэлгүй хийж чадахаар бол гал гарч буй газраас савтай бодисыг зөөх.
*      Гал унтраахад ашигласан уснаас үүссэн бохирдсон усыг даланд цуглуулж хоргүйжүүлж устгах ба байгаль орчинд шууд хаяж болохгүй
 
*     Нөөцийн сав, машины цистернд гал гарвал
*      Галыг аль болох зайнаас унтраах ба автомат ажиллагаатай гуурсан хоолой баригч буюу хяналттай хушуу ашиглан унтраах.
*      Нөөцийн савны дотогш ус оруулж болохгүй.
*      Галыг сайтар унтраасны дараа нөөцийн савыг их усаар шүршиж хөргөх.
*      Нөөцийн савны аюулгүй ажиллагааны төхөөрөмжийн дохиоллын дуу гарах эсвэл  савны өнгө өөрчлөгдвөл нэн даруй ажиллагааг зогсоож ажиллагсадыг холдуулах.
*      Нөөцийн савтай бодис галд өртөхөөс ЯМАГТ болгоомжил.
*     Гал газар авч өөртөө удирдлагын ажиллагаатай гуурсан хоолой баригч эсвэл мэдрэгчтэй хушуу ашиглан галыг унтраах бололцоогүй бол энэ бүсийг орхин гарах.
 
АСГАРАХ БА АЛДАГДАХ (SPILL OR LEAK)
*      Асгарах ба алдагдах тохиолдолд (uал авалцаагүй)  уураас хамгаалах бүрэн битүүмжлэгдсэн хувцасыг өмснө.
*      Тохирох хамгаалалтын хувцасыг өмсөөгүй үед асгарсан бодис ба гэмтсэн саванд хүрэхийг хориглоно.
*       Хэрвээ эрсдэлгүй гүйцзтгэж чадахаар бол алдагдалд явагдаж буй газрыг олж алдалдагдлыг зогсооно.
Бага хэмжээний шингэн асгарвал
*       Элс, шороо болон бусад шатамхай бус шингээгч материалаар шингээн авч, хаягдал хадгалах саванд хийх.
Их асгарсан бол
*       Шингэний урсгалыг боож даланд бодисыг цуглуулан, дараа нь хоргүйжүүлж, саармагжуулна.
*         Цэвэр бохир усны шугам, зоорь, хонгил мэтийн битүү газар руу ороохоос болгоомжлох. 
 
АНХНЫ ТУСЛАМЖ (FIRST AID)
*       Осолд нэрвэгдсэдийг цэвэр агаарт гаргах.
*       Эмнэлгийн түргэн тусламж 103-ыг дуудах.
*       Хэрвээ осолд нэрвэгдсэд амьсгалж чадахгүй бол зохиомол амьсгал хийх. 
*       Нэрвэгдсэд бодисыг залгих буюу амьсгалсан бол амнаас аманд амьсгал хийх аргыг хэрэглэж болохгүй.Ийм тохиолдолд хиймэл амьсгалыг хийхдээ нэг талдаа хавхлагатай амны хаалт эсвэл хиймэл амьсгалд зориулагдсан эмнэлгийн бусад төхөөрөмжийг ашиглана.
*       Амьсгалахад хүндрэлтэй бол хүчилтөрөгчөөр амьсгалуулах.
*       Бохирдсон хувцас, гутлыг тайлан тусгаарлах
*       Бодистой хүрэлцсэн бол арьс, нүдийг нэн даруй усны урсгалаар 20-оос багагүй минутын турш угаах.
*       Арьсанд бодис хүрэлцсэн бол бохирдоогүй арьсанд хүрч тархахаас болгоомжлох.
*       Осолд нэрвэгдсэдийг дулаан, чимээгүй газар байлгах.
*       Нэрвэгдэлтэнд өртсөн хүнийг цэвэр агаарт 10 минут орчим байлгахад  хордлогын нөлөө арилж болно.
*       Эмнэлгийн ажилтнууд уг бодисын талаар болон биеэ хамгаалах арга, урьдчилан сэргийлэх ажиллагааны талаар зөвөлгөө өгөх
 
  

 

 

Ослын үед авах арга хэмжээний талаархи нэмэлт мэдээлэл (Additional Emergency Response Information (CAMEO Data) )

Асгарах үед (гал авалцаагүй ) (Non-fire Spill Response): Материал усны эх үүсвэр, цэвэр бохир усны шугам руу орохоос болгоомжил. Урсгалыг барьж тогтоох далан барих. Мэргэжлийн байгууллагын ажилтнууд эрсдэлгүй гүйцэтгэж чадахаар бол алдагдаж буй газрыг олж асгаралтыг зогсоох. Усаар шүршиж ууршилтыг бууруулах.

Газраар асгарвал:

Шингэн ба хатуу бодисыг барьж, цуглуулах нүх, цөөрөм, лагун ухах. Гадаргуу дээр урсаж байвал хөрс, ууттай элс, хөөсөн полиуретан ба бетон ашиглан далан босгох. Шингэний хэмжээ их байвал үнс, цементийн нунтаг болон бусад шингээгчээр шингээх.

Ус руу асгарвал: Байгалийн саад бартаа ба тосны асгаралтын бичил хөвүүрэн бөмбөлөгүүдийг ашиглан асгарах замыг боох. Асгарсан материалыг сорох хоолойгоор соруулан авах. (AAR,1999)

Гал унтраах (Firefighting):  Халсан савуудыг их хэмжээний усны урсгалаар хөргөх. Аль болох хол зайнаас ус хэрэглэх. Галын орчны байдалд тохирсон унтраагуур, галд тэсвэртэй материал ашиглах). (AAR,1999)

Урвалын идэвх (Reactivity):  ТОГТВОРЖИЛТ: Энэхүү бодис нь ердийн нөхцөлд тогтвортой. Түүний усан, ДМСО, 95%- ийн этилийн спиртийн ба ацетонын уусмалууд ердийн нөхцөлд 24 цагийн хугацаанд тогтвортой байна. 

ХИМИЙН ШИНЖ: Түүнийг хүчтэй сууриуд ба химийн идэвхтэй металуудтай хамт байлгаж болохгүй.Түүнчлэн халуун төмөр, хөнгөнцагаан болон цайрын ууртай хамт байлгаж болохгүй. Энэ бодис нь магнитай урвалд орохоос гадна ихэнх хуванцар болон резинийг зөөлрүүлэн иднэ.(NTP, 1992)

Анхны тусламж (First Aid: ):  

НҮД: Юуны өмнө нэрвэгдэгч нь контакт линзтэй эсэхийг шалгаж  хэрэв байгаа бол түүнийг нь салгаж авна. Эмнэлгийн тусламж ба хордлогын төв рүү нэн даруй дуудлага өгч нэрвэгдэгчийн нүдийг ус эсвэл ердийн давсны уусмалаар 20-30 минутын турш угаана.Эмчийн тусгай зааваргүйгээр нэрвэгдэгчийн нүдэнд ямар нэгэн эм, тос, тосон түрхлэг хэрэглэж болохгүй. Нэрвэгдэгчийн нүд улайх буюу үрэвсэх мэтийн шинж тэмдэг илрээгүй байсан ч нүдийг нь угаасны дараа түүнийг  эмнэлэгт НЭН ДАРУЙ хүргэнэ. АРЬС: Өртсөн хэсгийг усны урсгалаар НЭН ДАРУЙ угааж бохирдсон бүх хувцасыг  тайлж тусгаарлана. Арьсны өртсөн бүх хэсгийг сайтар савандаж усаар болгоомжтой угаана. Нэрвэгдэгчийн арьсанд улайлт ба үрэвсэл илрээгүй байсан ч эмнэлгийн тусламжийн болон  хордолгын  төв рүү нэн даруй дуудлага өгнө. Арьсных нь өртсөн хэсгийг усаар угаасны дараа нэрвэгдэгчийг эмнэлэгт яаралтай хүргэнэ. 

АМЬСГАЛАХ: Нэрвэгдэгчийг бохирдсон газраас нэн даруй гаргаж, цэвэр агаараар гүнзгий амьсгалуулах. Амьсгаа нь хэрчигнэх, ханиалгах,амьсгал давчдах, ам, хоолой, цээж хатах мэтийн шинж тэмдэг илрээгүй байсан ч эмчид нэн даруй үзүүлж, эмнэлэгт хүргэнэ.Аврагчид үл мэдэгдэх агаартай орчинд орох бол зориулалтын амьсгал хамгаалах хэрэгслэл өмсөх. Ямарч тохиолдолд өөрийгөө хамгаалах амьсгалын аппарат (SCBA) ашиглах ба хэрвээ хэрэгтэй гэж үзвэл хамгаалалтын түвшин нь тохирсон буюу эсвэл илүү үзүүлэлттэй хамгаалалтын хувцасыг өмсөх.

ЗАЛГИВАЛ: БӨӨЛЖҮҮЛЖ БОЛОХГҮЙ. Хэрвээ нэрвэгдэгч ухаан алдаагүй,таталт өгөөгүй бол 1-ээс 2 аяга ус өгч химийн бодисыг нь шингэлээд, эмнэлгийн тусламжийн болон хордлогын төврүү яаралтай дуудлага өгнө.Эмч зөвлөвөл нэрвэгдэгчийг эмнэлэгт хүргэхэд бэлтгэнэ.Хэрвээ нэрвэгдэгч ухаан алдсан ба таталт өгсөн бол түүний амаар ямар нэгэн юм өгч болохгүй ба амьсгалын замыг  нээлтэй байлгаж, толгойг нь биеэс нам байлгаж хажуу талаар нь хэвтүүлнэ. БӨӨЛЖҮҮЛЖ БОЛОХГҮЙ.Эмнэлэгт ЯАРАЛТАЙ хүргэ. (NTP,1992).