|
Химийн бодисын тодорхойлолт |
||
|
Химийн нэршил АКРИЛИЙН ХҮЧИЛ (ACRYLIC ACID) |
||
|
CAS №: 79-10-7 |
UN №: 2218 |
Томъёо: C2H3COOH |
|
Бусад нэршил: Акролейны хүчил; Акрилийн хүчил,биежсэн ; Устай акрилийн хүчил (техникийн цэвэр 94%); Этиленкарбонын хүчил; Мөсөн акрилийн хүчил (98%-ийн усан уусмал); 2- Пропенийн хүчил Acroleic acid; Acrylic Acid, inhibited; Aqueous acrylic acid (technical grade is 94%); Ethylenecarboxylic acid; Glacial acrylic acid (98% in aqueous solution); 2-Propenoic acid |
||
|
Физик шинж чанар |
|||
|
Гадаад байдал: Өнгөгүй шингэн, 12,770С-аас доош температурт хатуу төлөвт оршино, эхүүн хурц үнэртэй. |
|||
|
Буцлах температур (BP): 140,90С |
Молекул жин (MW): 72,1 |
Тэсрэх доод хязгаар (LEL): 2,4% |
Шаталтын зэрэг (NFPA Fire Rating): 2 |
|
Хөлдөх температур/ (FRZ): 12,770С |
Уурын даралт (VP): 3 мм Hg |
Тэсрэх дээд хязгаар (UEL): 8,02% |
Эрүүл мэндийн нөлөөллийн зэрэг (NFPA Health Rating): 3 |
|
Дөл авалцах температур (FP): 49,390С, |
Уурын нягт (VD): Тогтоогдоогүй |
|
Урвалын идэвхийн зэрэг (NFPA Reactivity Rating): 2 |
|
Нягт (Sp. GR): 1,05 |
Ионжих чадвар IP: Тогтоогдоогүй |
|
NFPA Sp. Inst.: Тогтоогдоогүй |
|
Хордуулах хязгаар |
||
|
НҮБ-ын ХӨдӨлмӨр хамгаалал, эрҮҮл мэндийн газар (OSHA) |
АНУ-ЫН ХӨдӨлмӨр хамгаалал, эрҮҮл мэндийн ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН (NIOSH) |
Бусад мэдээлэл (Related Information) |
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA) ppm: Тогтоогдоогүй |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA) ppm: 2 |
AIHA Ослын
үед авах
арга
хэмжээний
төлөвлөлтийн
зөвлөмж (AIHA Emergency Response Planning
Guidelines) - ERPG-1/ERPG-2/ERPG-3: 2 ppm/50 ppm/750ppm |
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) PEL-TWA мг/м3: Тогтоогдоогүй |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA) мг/м3: 6 |
|
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-STEL) ppm: Тогтоогдоогүй |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын турш) (PEL-STEL) ppm: Тогтоогдоогүй |
|
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-STEL) мг/м3: Тогтоогдоогүй |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын турш) (PEL-STEL) мг/м3: Тогтоогдоогүй |
|
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) ppm: Тогтоогдоогүй |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) ppm: Тогтоогдоогүй |
|
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) мг/м3: Тогтоогдоогүй |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) мг/м3: Тогтоогдоогүй |
Хавдар үүсгэх ангилал (Carcinogen Classifications): IARC-3, TLV-A4, NTP-R |
|
Арьсанд үзүүлэх нөлөлөл (Skin Notation): Байхгүй |
Арьсанд үзүүлэх нөлөлөл (Skin Notation): бий |
|
|
Тайлбар (Notes): Тогтоогдоогүй |
Тайлбар (Notes): Тогтоогдоогүй |
|
|
|
Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH) ppm: Тогтоогдоогүй |
|
|
|
Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH) мг/м3: Тогтоогдоогүй |
|
|
|
Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун тайлбар (IDLH Notes): Тогтоогдоогүй |
|
|
Химийн аюулын талаарх лавлах (NIOSH Pocket Guide to Chemical Hazards) |
|||
|
АКРИЛИЙН ХҮЧИЛ |
CAS: 79-10-7 |
||
|
Томъёо (Formula): CH2 =CHCOOH |
RTECS: AS4375000 |
||
|
Бусад нэршил, худалдааны нэр (Synonyms & Trade Names): Акролейны хүчил; Устай акрилийн хүчил (техникийн цэвэр 94%); Этиленкарбонын хүчил; Мөсөн акрилийн хүчил (98%-ийн усан уусмал); 2- Пропенийн хүчил |
DOT ID & Guide: 2218 132P (биежсэн) |
||
|
Хордуулах хязгаар (Exposure Limits) |
|||
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (NIOSH REL) TWA: Ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж . 2ppm (6 мг/м3 ) [арьс]. |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (OSHA PEL):Ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж: байгүй |
||
|
Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH): Тогтоогдоогүй |
Хувирал (Conversion): 1 ppm = 2.95 мг/м3 |
||
|
Гадаад байдал (Physical Description) |
|||
|
Өнгөгүй шингэн, 12,770С-аас доош температурт хатуу төлөвт оршино, эхүүн хурц үнэртэй. |
|||
|
Молекул жин (MW): 72,1 |
Буцлах температур (BP): 140,90С |
Хөлдөх температур (FRZ): 12,770С |
Уусах чанар (Sol ): Холилдоно. |
|
Уурын даралт (VP) : 3 мм Hg |
IP: ? |
Агаартай харьцуулсан харьцангуй нягт (RGasD) : Тогтоогдоогүй |
Нягт (Sp.Gr): 1,05 |
|
Дөл авалцах температур (Fl.P): 49,390С |
Тэсрэх дээд хязгаар (UEL): 8,02% |
Тэсрэх доод хязгаар LEL: 2,4% |
Тэсрэх доод хязгаар (MEC): Тогтоогдоогүй |
|
Ангилал II. Шатамхай шингэн (Гал авалцамтгай ба шатамхай шингэний ангиллыг үз ) |
|||
|
Хамт хадгалж болохгүй бодисууд (Incompatibilities & Reactivities) |
|||
|
Исэлдүүлэгчид, аминууд, шүлтүүд, аммонийн гидроксид, хлор-сульфохүчил, олеум (SO3-ийн хүхрийн хүчлийн уусмал), этилен диамин, этиленамин, 2-аминэтанол [Тайлбар: Металлын хувьд идэмхий] |
|||
|
Хэмжилт явуулах аргууд (Measurement Methods) |
|||
|
OSHA 28, PV2005 |
|||
|
Хувийн хамгаалалт ба урьдчилан сэргийлэх арга (Personal Protection & Sanitation) |
Анхны тусламж (First Aid) |
||
|
Арьс
(Skin):
Арьсанд
хүрэхээс
сэргийлэх |
Нүд
(Eye): Нэн
даруй усаар
угаах |
||
|
Амьсгалын замыг хамгаалах арга хэмжээ (NIOSH Respirator Recommendations) |
|||
|
Хувийн
хамгаалах
хэрэгслэлийн
төрөл: TBAL |
|||
|
Хордох замууд (Exposure Routes) |
|||
|
Амьсгалах, арьс салстаар нэвчих, залгих |
|||
|
Хордлогын шинж чанар (Symptoms) |
|||
|
Нүд, арьс, амьсгалын замын эрхтэн системийг цочроох ; нүд, арьс түлэх; арьс мэдрэмтгий болох; амьтаны хувьд: уушиг, элэг,бөөр үрэвсэх |
|||
|
Хордлогод өртөх эд эрхтэн (Target Organs) |
|||
|
Нүд, арьс, амьсгалын тогтолцоо |
|||
|
Ослын үед авах арга хэмжээний лавлах ( DOT Emergency Response Guidebook 2004) |
|
||
|
Лавлахын дугаар (Guide Number): 132Р 132 Шатамхай шингэн- Идэмхий үйлчилгээтэй ТОХИОЛДОХ АЮУЛ (POTENTIAL HAZARDS) Галын ба тэсрэх аюул (FIRE OR EXPLOSION) * Шатамхай бодис * Халаах болон оч, дөлөөр амархан шатаж эхлэнэ.* Уур нь агаартай тэсрэмтгий хольцыг үүсгэнэ. * Ууранд нь гал авалцвал уураар дамжин эх бодис руу гал дамжин очих боломжтойг анхаар.* Уур нь агаараас хүнд учир доош сууж, цэвэр бохир усны шугам хоолой, хонгил зэрэг нам дор газарт хуримтлагдана.* Уур нь битүү, задгай газар, шугам хоолойд ч тэсрэх аюултай. * Р – гэсэн тэмдэглээстэй бодисууд бол халах эсвэл галд өртөхдөө тэсэрч полимержих урвалд орно.* Шугам хоолойд орвол галын болон дэлбэрэх аюултай.* Бодис хадгалж буй сав халбал дэлбэрэх аюултай.*Эрүүл мэнд (HEALTH) * Амьсгалсан эсвэл залгиснаас хордлогот орно.* Бодистой хүрэлцвэл арьс, нүд түлэгдэнэ. * Гал түймррийн үед идэмхий, хортой хий үүсгэнэ.* Уур нь толгой эргэх, амьсгал боогдуулах үйлчилгээтэй.* Гал унтраах үед ашигласан ус нь бохирдол үүсгэх боломжтойг анхаар. ХҮН АМЫН аюулгҮй байдал, хамгаалал (PUBLIC SAFETY) * Аюул осол үүссэн үед юуны өмнө 105 утас руу залга. * Бодис асгарсан ба алдагдсан талбайгаас бүх чиглэлд хамгийн багадаа 50 - аас 100 метр зайд тусгаарлалт хийж, хорио тогтоох.* Аврах, аюул ослыг бууруулах үйл ажиллагаа явуулж байгаагаас бусад шаардлагагүй хүмүүсийг тусгаарлалтын бүсээс гаргах.* Ойр орчимд байгаа хүмүүсийг салхины эсрэг талд байлгах.* Нам доор газар байж болохгүй.* Битүү газар, байр сав руу орохын өмнө салхилуул. * Хаалттай газар орохын өмнө салхилуул. Хамгаалах хувцас (PROTECTIVE CLOTHING) * Өөртөө амьсгалын аппарат бүхий эерэг даралтын хувцас (SCBA) өмсөх.* Үйлдвэрлэгчээс дагалдуулж өгсөн хор аюулын лавлах мэдээлэл дээр заасан химийн хамгаалалтын хувцасыг өмс. Гэвч энэ нь галын аюулын үед бүрэн хамгаалалт болохгүй байж болно. * Ердийн галд өмсдөг гал сөнөөгчийн хамгаалалтын хувцас нь ЗӨВХӨН хязгаарлагдмал хамгаалалт үзүүлэх бөгөөд хангалттай бус.Нүүлгэн шилжүүлэх (EVACUATION) Асгарах ( Spill)* * ХҮН АМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ хэсгийг үз .Гал (Fire)* Нөөцийн сав,ачааны машины болон вагон цистернд гал гарвал түүнээс бүх чиглэлд 800 метрт ТУСГААРЛАЛТын бүс тогтоох. Анхны нүүлгэн шилжүүлэлтийг бүх чиглэлд 800 метрээс дээш зайд хийнэ.ГАЛЫН АЮУЛЫН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ (EMERGENCY RESPONSE FIRE)* Устай урвалд хүчтэй орно.Бага хэмжээний гал* Хуурай химийн, CO2 -ын гал унтраах хэрэгсэл хэрэглэх ба усаар шүршиж болно. Том хэмжээний гал * Усаар шүрших, манан эсвэл спиртэнд тэсвэртэй хөөс ашиглана. * Эрсдэлгүй хийж чадахаар бол галын газраас савтай бодисыг холдуулах.* Гал унтраахад ашигласан уснаас үүссэн бохирдсон усыг даланд цуглуулж хоргүйжүүлж устгах ба байгаль орчинд шууд хаяж болохгүй* Нөөцийн савны дотогш ус оруулж болохгүй..Нөөцийн сав, машины цистернд гал гарвал * Галыг аль болох зайнаас унтраах ба эсвэл автомат ажиллагаатай гуурсан хоолой баригч буюу хаалттай хошуу ашиглан унтраах.* Галыг сайтар унтраасны дараа нөөцийн савыг их усаар гүйцэт хөргөх.* Нөөцийн савны аюулгүй ажиллагааны төхөөрөмжийн дохиоллын дуу гарах ба савны өнгө өөрчлөгдвөл нэн даруй ажиллагааг зогсоож ажиллагсдыг холдуулах.* Нөөцийн савтай бодисыг галд өртөхөөс ЯМАГТ зайлсхийх.* Газар авсан галын хувьд өөртөө удирдлагын ажиллагаатай гуурсан хоолой баригч эсвэл хаалттай хошуу ашиглан галыг унтраах бололцоогүй бол гал гарсан газрыг орхин гарах. АСГАРАХ БА АЛДАГДАХ (SPILL OR LEAK) * Гал гараагүй зөвхөн асгарсан болон алдагдсан тохиолдолд уураас хамгаалах сайтар битүүмжлэгдсэн хувцасыг өмсөх ёстой.* Галын бүх эх үүсгүүр (ойр орчинд тамхи татахыг хориглох, гал авалцах зүйл, очлуур, дөл үүсгэгч)-ийг ЗАЙЛУУЛАХ. * Ажиллагаанд хэрэглэж буй бүх тоног төхөөрөмжинд газардуулга хийсэн байх.* Тохирох хамгаалалтын хувцасыг өмсөөгүй үед асгарсан материал дундуур явах ба хүрэхийг хориглоно.* Хэрвээ эрсдэлгүй гүйцэтгэж чадахаар бол бодис алдагдаж буй газрыг олж асгаралтыг зогсоох. * Цэвэр бохир усны шугам, хонгил мэтийн зай багатай газар орохоос болгоомжлох* Уурыг багасгахын тулд уур дарагч хөөс ашиглаж болно. * Элс, шороо бусад шатамхай бус шингээгч материалаар шингээн авч, хаягдлын саванд хийх (Гидразинаас бусад). * Шингээсэн материалаа цуглуулахдаа цэвэрхэн бөгөөд ноцдоггүй багаж хэрэгсэлийг ашигла.АНХНЫ ТУСЛАМЖ (FIRST AID)* Осолд нэрвэгдсэдийг цэвэр агаарт гаргах.* Эмнэлгийн осолын түргэн тусламж 103-ыг дуудах.* Хэрвээ осолд нэрвэгдсэд амьсгалж чадахгүй бол хиймэл амьсгал хийх. * Бодисыг залгисан буюу амьсгалсан бол амнаас аманд хиймэл амьсгал хийж болохгүй. Ийм тохиолдолд хиймэл амьсгалыг хийхдээ нэг талдаа хавхлагатай амны хаалт эсвэл хиймэл амьсгалд зориулагдсан эмнэлгийн бусад төхөөрөмжийг ашиглана.* Амьсгалахад хүндрэлтэй бол хүчилтөрөгчөөр амьсгалуулах.* Р гэсэн тэмдэглэгээтэй бодис тодорхой нөхцөлд полимержих аюултай байдаг. Аюул ослын үед уг бодисын хор аюулын лавлах мэдээлэлд заасны дагуу холбогдох арга хэмжээг авах буюу Онцгой байдлын албанд яаралтай мэдэгдэх шаардлагатай. |
|
||
|
|
|
||
|
Ослын үед авах арга хэмжээний талаархи нэмэлт мэдээлэл (Additional Emergency Response Information (CAMEO Data) ) |
|
Асгарах үед (гал авалцаагүй ) (Non-fire Spill Response): Очлуур, дөл болон галын бусад үүсгүүрээс хол байх. Бодис усны эх үүсвэр ба цэвэр бохир усны шугам руу орохоос болгоомжил.Урсгалыг гарцаагүй барьж чадах даланг байгуулах. Аврах ажилтнуудад аюул учруулахгүйгээр бол асгарч байгаа газрыг олж түүнийг зогсоох арга хэмжээ авах. Усаар шүршиж ууршилтыг бууруулах. Асгарсан материалыг нунтагласан шохойн чулуу, шатаасан сод ба шохойгоор саармагжуулна.(AAR, 1999) |
|
Гал унтраах (Firefighting) ): Алдагдлыг зогсоож чадахгүй бол гал унтарахгүй. Мананцар байдлаар их хэмжээний усыг ашиглах.Усны тасралтгүй урсгал нь үр дүн багатай байж болно. Халсан савуудыг их хэмжээний усаар шүршиж хөргөх.Аль болох хол зайнаас ус хэрэглэх. "спиртэн" хөөс, хуурай химийн буюу нүүрстөрөгчийн давхар оксид ашиглах. Уурыг усны уураар дарж буулгах (AAR,1999) |
|
Урвалын идэвх (Reactivity): ХИМИЙН ШИНЖ: Энэ бодис нь өөрөө аяандаа полимержих урвалд орох бөгөөд нэн ялангуяа хөлдсөн хүчлийг (хөлдөх цэг 130C) хагас гэсгээхэд урвал хүчтэй явагдана. Тасалгааны температурт (250C) байлгаад сайн хутгахад хайлна. Хайлах процессын явцад температурыг дээшлүүлж болохгүй.[Kirk-Othmer, 3rd ed., Vol 1, 1978, p. 330]. Хөдөлгөөнтэй(биежээгүй) хүчил тасалгааны температурт дулаан ялгаруулан полимержих ба хэрвээ хэвэнд хөдөлгөөнгүй болговол тэсэрэлттэйгээр увал хурдасна.Исэлдүүлэгч бодисуудтай урвалд эрчимтэй орно.[Bretherics, 5th ed., 1995, p. 419]. (REACTIVITY, 1999) |
|
Анхны тусламж (First Aid: ): НҮД: Юуны өмнө нэрвэгдэгч нь контакт линзтэй эсэхийг шалгаж хэрэв байгаа бол түүнийг нь салгаж авна. Эмнэлгийн тусламж ба хордолгын хяналтын төв рүү нэн даруй дуудлага өгч нэрвэгдэгчийн нүдийг ус эсвэл ердийн давсны уусмалаар 20-30 минутын турш угаана.Эмчийн тусгай зааваргүйгээр нэрвэгдэгчийн нүдэнд ямар нэгэн эм, тос, тосон түрхлэг хэрэглэж болохгүй. Нэрвэгдэгчийн нүд улайх буюу үрэвсэх мэтийн шинж тэмдэг илрээгүй байсан ч нүдийг нь угаасны дараа түүнийг эмнэлэгт НЭН ДАРУЙ хүргэнэ. АРЬС: Өртсөн хэсгийг усны урсгалаар ТЭР ДОР НЬ угааж бохирдсон бүх хувцасыг тайлж тусгаарлана. Арьсны өртсөн бүх хэсгийг сайтар савандаж усаар болгоомжтой угаана. Нэрвэгдэгчийн арьсанд улайлт ба үрэвсэл илрээгүй байсан ч НЭН ДАРУЙ эмнэлгийн тусламж ба хордолгын хяналтын төв рүү дуудлага өгнө. Өртсөн хэсгийг угаасны дараа түүнийг эмнэлэгт хүргэн эмчилгээ хийлгэх. АМЬСГАЛАХ: Нэрвэгдэгчийг бохирдсон газраас ЯАРАЛТАЙ гаргаж цэвэр агаараар гүнзгий амьсгалуулах. Амьсгаа нь хэрчигнэх, ханиалгах,амьсгал давчдах, ам, хоолой, цээж хатах мэтийн шинж тэмдэг илрээгүй байсан ч эмчийг НЭН ДАРУЙ дуудаж түүнийг эмнэлэгт хүргэхэд бэлтгэнэ. Үл мэдэгдэх атмосферийн орчинд аврагчдыг ороход амьсгал хамгаалах зориулалтын хувийн хэрэгслээр хангах.Ямарч тохиолдолд өөрийгөө хамгаалах амьсгалын аппарат (SCBA) ашиглах,хэрвээ шаардлагатай гэж үзвэл хамгаалалтын түвшин нь тохирсон буюу эсвэл илүү үзүүлэлттэй хамгаалалтын дотуур хувцасыг өмсөх. ЗАЛГИВАЛ: БӨӨЛЖҮҮЛЖ БОЛОХГҮЙ. Идэмхий бодис нь ам, хоолой болон улаан хоолойн салстыг гэмтээхээс гадна бөөлжих үед уушгинд тархах эрсдлийг ихэсгэж эмчилгээг хүндрүүлнэ.Хэрвээ нэрвэгдэгч ухаан алдаагүй,таталт өгөөгүй бол 1-ээс 2 аяга ус өгч химийн бодисыг нь шингэлээд, эмнэлгийн тусламжийн болон хордлогын төв рүү ЯАРАЛТАЙ дуудлага өгнө. Нэрвэгдэгчийг эмнэлэгт ЯАРАЛТАЙ хүргэх.Хэрвээ нэрвэгдэгч ухаан алдсан ба таталт өгсөн бол түүний амаар ямар нэгэн юм өгөлгүй харин амьсгалын замыг нээлтэй байлгаж толгойг нь биеийн хэсгээс нам байлгахуйцаар хажуу талаар нь хэвтүүлнэ. БӨӨЛЖҮҮЛЖ БОЛОХГҮЙ.Эмнэлэгт ЯАРАЛТАЙ хүргэ. (NTP,1992). |