|
Химийн бодисын тодорхойлолт |
||
|
Химийн нэршил АКРИЛАМИД (ACRYLAMIDE ) |
||
|
CAS №: 79-06-1 |
UN №: 2074 |
Томъёо: C3H3ONH2 |
|
Бусад нэршил: Акриламид мономер; Акрилийн хүчлийн амид; Пропенамид; 2-Пропенамид Acrylamide monomer; Acrylic amide; Propenamide; 2-Propenamide |
||
|
Физик шинж чанар |
|||
|
Гадаад байдал: Цагаан, талст, үнэргүй хатуу бодис |
|||
|
Буцлах температур (BP): 175-3000С (задарна) |
Молекул жин (MW): 71,1 |
Тэсрэх доод хязгаар (LEL): Тогтоогдоогүй |
Шаталтын зэрэг (NFPA Fire Rating): 2 |
|
Хайлах температур (MLT):84,40С |
Уурын даралт (VP): 0,007мм Hg |
Тэсрэх дээд хязгаар (UEL): Тогтоогдоогүй |
Эрүүл мэндийн нөлөөллийн зэрэг (NFPA Health Rating): 3 |
|
Дөл авалцах температур (FP): 1370С |
Уурын нягт (VD): Тогтоогдоогүй |
|
Урвалын идэвхийн зэрэг (NFPA Reactivity Rating): 2 |
|
Нягт (Sp. GR): 1,12 |
Ионжих чадвар (IP): 9,50 эВ |
|
Онцлог шинж (NFPA Sp. Inst.): Тогтоогдоогүй |
|
Хордуулах хязгаар |
||
|
НҮБ-ын ХӨдӨлмӨр хамгаалал, эрҮҮл мэндийн газар (OSHA) |
АНУ-ЫН ХӨдӨлмӨр хамгаалал, эрҮҮл мэндийн ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН (NIOSH) |
Бусад мэдээлэл (Related Information) |
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA) ppm: Тогтоогдоогүй |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA) ppm: Тогтоогдоогүй |
Ослын үед авах арга хэмжээний төлөвлөлтийн зөвлөмж (AIHA Emergency Response Planning Guidelines) - ERPG-1/ERPG-2/ERPG-3: NА |
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) PEL-TWA мг/м3: 0,3 |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA) мг/м3: 0,03 |
|
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-STEL) ppm: Тогтоогдоогүй |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын турш) (PEL-STEL) ppm: Тогтоогдоогүй |
|
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-STEL) мг/м3: Тогтоогдоогүй |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын турш) (PEL-STEL) мг/м3: Тогтоогдоогүй |
|
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) ppm: Тогтоогдоогүй |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) ppm: Тогтоогдоогүй |
|
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) мг/м3: Тогтоогдоогүй |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) мг/м3: Тогтоогдоогүй |
Хавдар үүсгэх ангилал (Carcinogen Classifications): IARC-2A, NIOSH-Ca, NTP-R, TLV-A3 |
|
Арьсанд үзүүлэх нөлөлөл (Skin Notation): Бий |
Арьсанд үзүүлэх нөлөлөл (Skin Notation): бий |
|
|
Тайлбар (Notes): Тогтоогдоогүй |
Тайлбар (Notes): ХАВДАР (Са) |
|
|
|
Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH) ppm: Тогтоогдоогүй |
|
|
|
Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH) мг/м3: 60 |
|
|
|
Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун тайлбар (IDLH Notes): Тогтоогдоогүй |
|
|
Химийн аюулын талаарх лавлах (NIOSH Pocket Guide to Chemical Hazards) |
|||
|
АКРИЛАМИД |
CAS: 79-06-1 |
||
|
Томъёо (Formula): CH2=CHCONH2 |
RTECS: AS3325000 |
||
|
Бусад нэршил, худалдааны нэр (Synonyms & Trade Names): Акриламид мономер; Акрилийн хүчлийн амид; Пропенамид; 2-Пропенамид |
DOT ID & Guide: 2074 153P |
||
|
Хордуулах хязгаар (Exposure Limits) |
|||
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (NIOSH REL): Ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж . Ca TWA 0.03 мг/м3 [арьс].Хавсралт А-г үз. |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (OSHA PEL):Ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж: TWA 0.3 мг/м3 [арьс]. |
||
|
Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH): Ca [60 мг/м3 ] |
Хувирал (Conversion): Тогтоогдоогүй |
||
|
Гадаад байдал (Physical Description) |
|||
|
Цагаан талст, үнэргүй, хатуу бодис |
|||
|
Молекул жин (MW): 71,1 |
Буцлах температур (BP): 175-3000С (задарна) |
Хайлах температур (MLT): 84,40С |
Уусах чанар (Sol. 86F):216% |
|
Уурын даралт (VP): 0.007 мм Hg |
Ионжих чадвар IP: 9.50 эВ |
Агаартай харьцуулсан харьцангуй нягт (RGasD): Тогтоогдоогүй |
Нягт (Sp.Gr): 1,12 |
|
Дөл авалцах температур (Fl.P) : 1370С |
Тэсрэх дээд хязгаар (UEL): ? |
Тэсрэх доод хязгаар (LEL): ? |
Тэсрэх доод хязгаар (MEC): Тогтоогдоогүй |
|
Шатамхай хатуу бодис (Шатамхай шингэнд уусах боломжтой). |
|||
|
Хамт хадгалж болохгүй бодисууд (Incompatibilities & Reactivities): |
|||
|
Хүчтэй исэлдүүлэгчид [Тайлбар:Хайлмал байхдаа эрчимтэй полимержино] |
|||
|
Хэмжилт явуулах аргууд (Measurement Methods): |
|||
|
OSHA 21, PV2004 |
|||
|
Хувийн хамгаалалт ба урьдчилан сэргийлэх арга (Personal Protection & Sanitation): |
Анхны тусламж (First Aid): |
||
|
Арьс
(Skin):
Арьсанд
хүрэхээс
сэргийлэх |
Нүд
(Eye):Нэн
даруй усны
урсгалаар угаах |
||
|
Амьсгалын замыг хамгаалах арга хэмжээ (NIOSH Respirator Recommendations) |
|||
|
Хувийн
хамгаалах
хэрэгслэлийн
төрөл: SCBAF:PD,PP/SAF:PD,PP:ASCBA Escape: GMFOV/SCBAE |
|||
|
Хордох замууд (Exposure Routes) |
|||
|
Амьсгалах, арьсанд нэвчих, залгих, арьс ба нүдэнд нөлөөлөх |
|||
|
Хордлогын шинж чанар (Symptoms) |
|||
|
Нүд,арьс цочиролд орох; тэнцвэрээ алдах, үе мөч хөших, бадайрах ; булчин сулрах; шөрмөс үе үе татах; гар хөлрөх; ядрах, ноомой болох; нөхөн үржихүйн системд нөлөөлөх; [хавдар үүсгэх] |
|||
|
Хордлогод өртөх эд эрхтэн (Target Organs) |
|||
|
Нүд,
арьс, төв
мэдрэлийн
тогтолцоо, РNS ,
нөхөн
үржихүүн систем |
|||
|
Ослын үед авах арга хэмжээний лавлах (DOT Emergency Response Guidebook 2004) |
|
Лавлахын дугаар (Guide Number): 153Р 153Бодис – Хортой /Идэмхий үйлчилгээтэй (Шатамхай) (153 Substances - Toxic and/or Corrosive (Combustible)) ТОХИОЛДОХ АЮУЛ (POTENTIAL HAZARDS) Эрүүл мэнд (HEALTH) * ХОРТОЙ: Амьсгалсан,залгисан тохиолдолд болон арьсанд хүрэлцсэнээс гүнзгий шархлаа үүсгэж, улмаар үхэлд ч хүргэж болно.* Хайламтгай бодис бөгөөд арьс, нүдэнд хүрэлцвэл гүнцгий түлэгдэлтийг үүсгэнэ. * Арьсанд хүрэлцэхээс болгоомжил.* Хүрэлцэх буюу амьсгалсанаас үүссэн хордлогын уршиг удаан үргэлжилж болно.* Шатах үед цочроомтой, идэмхий үйлчлэлтэй болон хортой хий үүснэ.* Гал унтраах үед ашигласан ус нь бохирдол үүсгэх боломжтойг анхаар.Галын ба тэсрэх аюул (FIRE OR EXPLOSION) * Шатамхай материал: өдөөлтгүйгээр өөрөө шатаж болно. * Халаах үед үүсэн уур нь агаартай тэсрэмтгий холимогийг үүсгэнэ: гадна болон дотор орчинд, бохир ус зайлуулах хоолойд ч тэсрэлт үүсгэх аюултай. * Р – гэсэн тэмдэглэгээтэй бодис нь халах эсвэл галд өртөхдөө тэсэрч полимержих урвалд орно.* Металлтай харилцан үйлчлэх үед шатамхай устөрөгчийн хийг үүсгэж болно.* Бодис агуулсан сав гаднаасаа халбал дэлбэрэх аюултай.* Усны шугам руу орвол бохирдолт үүсгэнэ.* Хайлмал төлөвт байхад нь тээвэрлэх болно.ХҮН АМЫН аюулгҮй байдал (PUBLIC SAFETY) * Аюул осол үүссэн үед юуны өмнө 105 утас руу залга. * Бодис асгарсан ба алдагдсан газраас бүх чиглэлд хамгийн багадаа 25-аас 50 метр зайд тусгаарлалт хийж, хорио тогтоох.* Аврах, аюул ослыг бууруулах үйл ажиллагаа явуулж байгаагаас бусад шаардлагагүй хүмүүсийг тусгаарлалтын бүсээс гаргах.* Ойр орчимд байгаа хүмүүсийг салхины эсрэг талд байлгах.* Нам доор газар байж болохгүй.* Битүү газар, байр сав руу орохын өмнө салхилуул. Хамгаалах хувцас (PROTECTIVE CLOTHING) * Өөртөө амьсгалын аппарат бүхий эерэг даралтын хувцас (SCBA) өмсөх.* Үйлдвэрлэгчээс дагалдуулж өгсөн хор аюулын лавлах мэдээлэл дээр заасан химийн хамгаалалтын хувцасыг өмс. Гэвч энэ нь галын аюулын үед бүрэн хамгаалалт болохгүй байж болно. * Ердийн галд өмсдөг гал сөнөөгчийн хамгаалалтын хувцас нь ЗӨВХӨН хязгаарлагдмал хамгаалалт үзүүлэх бөгөөд хангалттай бус.Нүүлгэн шилжүүлэх (EVACUATION) Асгарах ( Spill)* ХҮН АМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ хэсгийг үз .Гал (Fire)* Нөөцийн сав, ачааны машин болон вагон цистернд гал гарвал түүнээс бүх чиглэлд 800 метрт ТУСГААРЛАЛТЫН БҮС тогтоох. Түүнчлэн анхны нүүлгэн шилжүүлэлтийг бүх чиглэлд 800 метрээс дээш зайд хийнэ.ГАЛЫН АЮУЛЫН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ (EMERGENCY RESPONSE FIRE)Бага хэмжээний гал* Хуурай химийн, CO2 -ын гал унтраах хэрэгсэл хэрэглэх ба усаар шүршиж болно. Том хэмжээний гал * Хуурай химийн, CO2 -ын гал унтраах хэрэгсэл, спиртэнд тэсвэртэй хөөс хэрэглэх ба усаар шүршиж болно. * Эрсдэлгүй хийж чадахаар бол галын гарч буй газраас савтай бодисыг зөөх.* Гал унтраахад ашигласан уснаас үүссэн бохирдсон усыг даланд цуглуулж хоргүйжүүлж устгах ба байгаль орчинд шууд хаяж болохгүйНөөцийн сав, машины/цистернд гал гарвал * Галыг аль болох зайнаас унтраах ба автомат ажиллагаатай гуурсан хоолой баригч буюу хяналттай хушуу ашиглан унтраах.* Нөөцийн савны дотогш ус оруулж болохгүй.* Галыг сайтар унтраасны дараа нөөцийн савыг их усаар шүршиж хөргөх.* Нөөцийн савны аюулгүй ажиллагааны төхөөрөмжийн дохиоллын дуу гарах эсвэл савны өнгө өөрчлөгдвөл нэн даруй ажиллагааг зогсоож ажиллагсадыг холдуулах.* Нөөцийн савтай бодис галд өртөхөөс ЯМАГТ болгоомжил.АСГАРАХ БА АЛДАГДАХ (SPILL OR LEAK)* Галын бүх үүсгүүр (тамхи татахыг хориглох, гал авалцах зүйл, очлуур, дөлүүсгэгч)-ийг ХОЛДУУЛАХ. * Тохирох хамгаалалтын хувцасыг өмсөөгүй үед асгарсан бодис ба гэмтсэн саванд хүрэхийг хориглоно.* Хэрвээ эрсдэлгүй гүйцэтгэж чадахаар бол алдагдаж буй газрыг олж асгаралтыг зогсоох. * Цэвэр бохир усны шугам, зоорь, хонгил мэтийн битүү газар руу ороохоос болгоомжлох.* Элс, шороо болон бусад шатамхай бус шингээгч материалаар шингээн авч, хаягдал хадгалах саванд хийх.* НӨӨЦИЙН САВД УС ОРУУЛЖ БОЛОХГҮЙ.АНХНЫ ТУСЛАМЖ (FIRST AID)* Осолд нэрвэгдсэдийг цэвэр агаарт гаргах.* Эмнэлгийн түргэн тусламж 103- ыг дуудах.* Хэрвээ осолд нэрвэгдсэд амьсгалж чадахгүй бол хиймэл амьсгал хийх. * Нэрвэгдсэн хүн бодис залгих буюу амьсгалсан бол амнаас аманд амьсгал хийж болохгүй. Ийм тохиолдолд хиймэл амьсгалыг хийхдээ нэг талдаа хавхлагатай амны хаалт эсвэл хиймэл амьсгалд зориулагдсан эмнэлгийн бусад төхөөрөмжийг ашиглана.* Амьсгалахад хүндрэлтэй байвал хүчилтөрөгчөөр амьсгалуулах.* Бохирдсон хувцас ба гутлыг тайлж тусгаарлах.* Бодистой хүрэлцсэн бол арьс, нүдийг нэн даруй усны урсгалаар 20-оос багагүй минутын турш угаах.* Арьсанд бодис хүрэлцсэн бол бохирдоогүй арьсанд хүрч тархахаас болгоомжлох.* Осолд нэрвэгдсэдийг дулаан, чимээгүй газар байлгах.* Хордолт (амьсгалах, залгих буюу арьсанд хүрэхэд) улам нэмэгдэж болно.* Эмнэлгийн ажилтнууд уг бодисын талаар болон биеэ хамгаалах арга, урьдчилан сэргийлэх ажиллагааны талаар зөвөлгөө өгөх Р гэсэн тэмдэглэгээтэй бодис тодорхой нөхцөлд полимержих аюултай байдаг. Аюул ослын үед уг бодисын хор аюулын лавлах мэдээлэлд заасны дагуу холбогдох арга хэмжээг авах буюу Онцгой байдлын албанд яаралтай мэдэгдэх шаардлагатай болно. |
|
Ослын үед авах арга хэмжээний талаархи нэмэлт мэдээлэл (Additional Emergency Response Information (CAMEO Data) ) |
|
Асгарах үед (гал авалцаагүй ) (Non-fire Spill Response): Бодис усны эх үүсвэр, цэвэр бохир усны шугам хоолой руу орохоос болгоомжил.Урсгалыг гарцаагүй барьж чадах даланг байгуулах. Мэргэжлийн ажилтнуудад аюул учруулахгүйгээр бол асгарч байгаа газрыг олж түүнийг зогсоох арга хэмжээ авах. Усаар шүршиж ууршилтыг бууруулах ба асгарсан шингэнийг шингэрүүлэх. ( AAR, 1999) |
|
Гал унтраах (Firefighting) ): Аль болох хол зайнаас галыг унтраах. Гал унтраасан усыг цуглуулах хаягдлын далан байгуулах ба байгальд шууд хаяж болохгүй. Бага хэмжээний гал бол хуурай химийн, нүүрстөрөгчийн давхар оксид, усан шүршүүр ба хөөс ашиглах.Том хэмжээний гал бол усан шүршүүр, мананцар болон хөөсийг ашиглах.Хэрвээ эрсдэлгүй гүйцэтгэж чадахаар бол галын газраас савтай бодисыг зөөж болно. (AAR,1999) |
|
Урвалын идэвх (Reactivity): ХИМИЙН ШИНЖ: Цагаан өнгийн хатуу талст бодис, хортой, хавдар үүсгэдэг, арьсаар нэвчиж шингэнэ. Халаах үед задарч азотын оксидын хортой хийг ялгаруулна. Хайлах температурын (860С) орчимд аяндаа эрчимтэй полимержинэ.[Bretherics, 5th ed., 1995, p. 428]. (REACTIVITY, 1999) |
|
Анхны тусламж (First Aid: ): САНУУЛГА: Хордлогын уршиг удаан үргэлжилж болно. Акриламидын хордлогын хурц үеийн шинж тэмдэгүүд: Акриамидууд нь мэдрэлийн системийг хордуулна. Хурц хордлогын шинж тэмдэгүүд: унтамхай болох, ядрах,ой санамжаа алдах, самуурах, хий юм үзэгдэх, хуруунууд хатгах ба чилэх, доргилт болон орон зайн мэдрэмжээ алдах, чичрэх,булчин сулрах, тэнцвэржилтээ алдах (ялангуяа нүдээ анисан үед), хэл ээдрэх, хөл, гар ихээр хөлрөх. Акриламинтай хүрэлцэхэд нүд, арьс, сальст цочирч эсвэл түлэгдэж болно. Их хэмжээгээр акриламин алдагдсан үед аврах ажилтан бохирдлын хэлбэр ба зэрэглэлд тохирох хамгаалалтын хувцсыг өмсөхийн зэрэгцээ амьгалах агаарыг цэвэршүүлэх буюу агаараар хангах төхөөрөмжийг заавал хэрэглэх ёстой. Бохирдлыг арилгах ажиллагаанд ашиглах тээврийн хэрэгсэл нь бохирдлогыг тархахаас урьдчилан сэргийлэх нийлэг материалан бүтээлэг, хаягдал хийх уут сав зэргээр тоноглогдсон байх ёстой. Амьсгалын замаар хордвол: 1. Нэрвэгдэгчийг цэвэр агаарт гаргах. Аврах ажилтан өөрийгөө акриламидийн нөлөөллийн хордлогоос хамгаалах. 2. Судасны цохилт,амьсгалын тоо, хэмнэл гэмтэл бэртэлтэнд үнэлгээ өгөх.Судасны цохилт нь мэдэгдэхгүй бол уушиг, зүрхний өвчны сэхээн амьдруулах эрчимт эмчилгээнд оруулах. Хэрвээ амьсгалж чадахгүй бол хиймэл амьсгал хийх. Амьсгалахад хүндрэлтэй бол хүчилтөрөгчөөр амьсгалуулах буюу амьсгалыг дэмжих бусад аргыг ашиглах. 3. Хордлого тайлах эм болон цаашид авах бусад ажиллагааны талаар нарийн мэргэжлийн эмчээс зөвөлгөө авах. 4.Нэрвэгдсэн хүнийг зөөвөрлөхдөө эрүүл мэндэд хяналт тавих. Арьс/Нүд өртвөл: 1. Хордлогын газраас нэрвэгдэгчийг холдуулах. Аврах ажилтан өөрийгөө акриламидийн нөлөөлөлд өртөгдөхөөс хамгаалах. 2. Судасны цохилт, амьсгалын тоо, хэмнэл болон авсан гэмтэл бэртэлтэнд үнэлгээ өгөх.Судасны цохилт нь мэдэгдэхгүй бол уушиг, зүрхний өвчны сэхээн амьдруулах эрчимт эмчилгээнд оруулах. Хэрвээ амьсгалж чадахгүй бол хиймэл амьсгал хийх. Амьсгалахдаа хүндрэлтэй бол хүчилтөрөгчтэй холбох буюу амьсгалыг дэмжих бусад аргыг хэрэглэх. 3. Аль болох хурдан бохирдсон хувцасыг тайлах. 4. Хэрэв нүд нь өртсөн бол түүнийг 15 минутаас багагүй хугацааны турш бүлээн усаар гоожуулан угаах. 5. Арьсны өртсөн хэсгийг савандан усаар БОЛГООМЖТОЙ угаах. 6. Хордлого тайлах эм болон цаашдын эмчилгээний бусад хэлбэрүүдийн талаар нарийн мэргэжлийн эмчээс зөвөлгөө авах. 7. Нэрвэгдсэн хүнийг зөөвөрлөхдөө эрүүл мэндэд нь анхаарал тавих. Залгисан бол: 1. Судасны цохилт,амьсгалын тоо, хэмнэл болон авсан гэмтэл бэртэлтэнд үнэлгээ өгөх.Судасны цохилт нь мэдэгдэхгүй бол уушиг, зүрхний өвчны сэхээн амьдруулах эрчимт эмчилгээнд оруулах. Хэрвээ амьсгалж чадахгүй бол хиймэл амьсгал хийх. Амьсгалахдаа хүндрэлтэй бол хүчилтөрөгчтэй холбох буюу амьсгалыг дэмжих бусад аргыг ашиглах. 2. Хордлого тайлах эм болон цаашид авах эмчилгээний талаар нарийн мэргэжлийн эмчээс зөвөлгөө авах. 3. Нэрвэгдэгчидэд ус эсвэл сүү өгөх: 1 нас хүртэлх хүүхдэд 125 мл (1/2 аяга); 1 -ээс 12 настай бол, 200 мл ( 3/4 аяга); насанд хүрэгчидэд, 250 мл (1 аяга). Нэрвэгдэгч ухаан алдаагүй ба өөрийн ухаантай байгаа тохиолдолд л ус эсвэл сүүг өгнө. 4. Мөн нэрвэгдэгч ухаан алдаагүй ба өөрийн ухаантай байвал хүүхдэд 15- аас 30 г, насанд хүрэгчидэд 50- аас 100 г идэвхжүүлсэн нүүрсийг 125 аас 250 мл (1/2 ээс 1 аяга) усаар даруулж уулгана. 5. Нэрвэгдэгч ухаан алдаагүй ба өөрийн ухаантай байвал хордлогыг туух зорилгоор давсан туулга эсвэл сорбитол уулгах. Хүүхдэд 15- аас 30 г туулга; насанд хүрэгчидэд 50-аас 100 г туулга өгнө. 6. Шилжүүлэн тээвэрлэхдээ эрүүл мэндэд нь анхаарал тавих. (EPA, 1998) |