Химийн бодисын тодорхойлолт

Химийн нэршил:  1,1,2 –ГУРВАН ХЛОРТ ЕТАН (1,1,2 - TRICHLOROETHANE)

(CAS )№: 79-00-5

(UN) №: 8027

Томъёо: C2H3CI3

Бусад нэршил: Гурван хлорт этан; бета-Гурван хлорт этан; Гурван хлорт винил (Ethane trichloride; beta-Trichloroethane; Vinyl trichloride)

 

Физик шинж чанар

Гадаад байдал: Өнгөгүй шингэн. Чихэрлэг, хлороформынхтой адил үнэртэй. 

Буцлах температур (BP): 114оС

Молекул жин (MW): 133.4

Тэсрэх доод хязгаар (LEL): 2.0%

Шаталтын зэрэг (NFPA Fire Rating): 1

Хөлдөх температур (FRZ):  -36 оС

Уурын даралт (VP):

19 мм Hg

Тэсрэх дээд хязгаар (UEL): 11.5%

Эрүүл мэндэд нөлөөлөх зэрэг (NFPA Health Rating): 3

Дөл авалцах температур(FP): тогтоогоогүй

Уурын нягт (VD): тогтоогоогүй

 

Урвалын идэвхийн зэрэг  (NFPA Reactivity Rating): 0

Нягт (Sp. GR):  1.44

Ионжих чадвар (IP): 11.00 eV

 

Онцлог шинж (NFPA Sp. Inst.): тогтоогоогүй

 

Хордуулах хязгаар

НҮБ-ын ХӨдӨлмӨр хамгаалал, эрҮҮл  мэндийн газар (OSHA)

АНУ-ЫН ХӨдӨлмӨр хамгаалал, эрҮҮл  мэндийн ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН (NIOSH)

Бусад мэдээлэл (Related Information)

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA)  ppm: 10

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA)  ppm: 10

(AIHA) Ослын үед авах арга хэмжээний төлөвлөлтийн зөвлөмж (AIHA Emergency Response Planning Guidelines) – (ERPG-1) (ERPG-2) (ERPG-3): тогтоогоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA) мг/м3: 45

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA)  мг/м3: 45

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-STEL) ppm: тогтоогоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын турш) (PEL-STEL) ppm: тогтоогоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-STEL) мг/м3: тогтоогоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын турш) (PEL-STEL) мг/м3: тогтоогоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) ppm: тогтоогоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) ppm: тогтоогоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) мг/м3: тогтоогоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) мг/м3: тогтоогоогүй

Хавдар үүсгэх ангилал (Carcinogen Classifications): (IARC-3) ( NIOSH Ca) (TLV-A3)

 

Арьсанд үзүүлэх нөлөлөл (Skin Notation): Үгүй

Арьсанд үзүүлэх нөлөө (Skin Notation): Тийм

Тайлбар (Notes): тогтоогоогүй

Тайлбар (Notes): Хавдар үүсгэнэ (Ca)

 

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH) ppm: 100

 

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH)  мг/м3: тогтоогоогүй

 

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун тайлбар (IDLH Notes): Хавдар

 

NIOSH Химийн аюулын талаарх лавлах (NIOSH Pocket Guide to Chemical Hazards) 2006 оны 6-р сарыг дуустал хүчинтэй (Current through June 2006)

1,1,2 –ГУРВАН ХЛОРТ ЕТАН (1,1,2 - TRICHLOROETHANE)

(CAS): 79–00–5

Томъёо (Formula): CHCI2CH2CI

(RTECS): KJ3150000

Бусад нэршил, худалдааны нэр (Synonyms & Trade Names): Гурван хлорт этан; бета-Гурван хлорт этан; Гурван хлорт винил (Ethane trichloride; beta-Trichloroethane; Vinyl trichloride)

(DOT ID & Guide): тогтоогоогүй

Хордуулах хязгаар (Exposure Limits)

(NIOSH REL): Ca TWA 10 ppm (45 мг/м3) [арьс]

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (OSHA PEL): (TWA) 10 ppm (45 мг/м3) [арьс]

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH): 2000 ppm [Тэсрэх доод хязгаарын 10% (LEL)]

Шnлжүүлэг (Conversion): 1 ppm = 5.46 мг/м3

Гадаад байдал (Physical Description)

Өнгөгүй шингэн. Чихэрлэг, хлороформынхтой адил үнэртэй.

Молекул жин (MW): 133.4

Буцлах температур (BP): 114 оС

(FRZ): -37 оС

Уусах чанар (Sol): 0.4%

Уурын даралт (VP): 19 мм Hg баганын даралт

(IP): 11.00eV

Агаартай харьцуулсан харьцангуй нягт (RgasD): тогтоогоогүй

Нягт (Sp.Gr): 1.44

Дөл авалцах температур  (Fl.P): ?

Тэсрэх дээд хязгаар (UEL): 15.5%

Тэсрэх доод хязгаар (LEL): 6%

Тэсрэх доод хязгаар (MEC): тогтоогоогүй

Шатамхай шингэн

Хамт хадгалж болохгүй бодисууд ба урвалын идэвх (Incompatibilities & Reactivities)

Хүчтэй исэлдүүлэгчид, шүлт, химийн идэвхтэй металлууд (хөнгөн цагаан, магнийн нунтаг, натри ба кали)

Хэмжилт явуулах аргууд (Measurement Methods)

(NIOSH) 1003;( OSHA) 11

Хувийн хамгаалалт ба урьдчилан сэргийлэх арга (Personal Protection & Sanitation)

Анхны тусламж (First Aid)

Арьс (Skin): Арьсанд хүргэхээс болгоомжил,
Нүд (Eyes): Нүдэнд орохоос сэргийлэх,
Арьс угаах (Wash skin): Бохирдсон тохиолдол бүрд,
Зайлуулах (Remove): Норсон ба бохирдсон тохиолдолд,
Солих (Change): N.R.

Авах арга хэмжээ (Provide): Нэн даруй усны урсгалаар нүдээ угаах,

Нүд (Eye): Усаар яаралтай угаах,
Арьс  (Skin): Савантай усаар сайтар угаах,
Амьсгал (Breath): Амьсгалахад  дэмжлэг үзүүлэх,
Залгих (Swallow): Эмнэлгийн тусламж авах,

 

Амьсгалын замыг хамгаалах арга хэмжээ (NIOSH Respirator Recommendations)

(NIOSH ): (SCBAF):(PD,PP/SAF):(PD,PP):(ASCBA) Сэргийлэх: (GMFOV/SCBAE)

Хордох замууд (Exposure Routes)

Амьсгал болон хоол боловсруулах замын эрхтэн үрэвсэх, арьс, салстаар биед орох. 

Хордлогын шинж тэмдгүүд (Symptoms)

Нүд хорсох, хамар загатнах, төв мэдрэлийн системд өөрчлөлт гарах,  элэг, бөөр, гэмтэх; арьсанд тууралт гарах.[хавдар үүсгэнэ]

Хордлогод өртөх эд эрхтэн (Target Organs)

Арьс, салст, амьсгалын замын эрхтэн, төв мэдрэлийн систем, элэг, бөөр. 

 

Ослын үед авах арга хэмжээний лавлах  (DOT Emergency Response Guidebook (ERG 2004))

Лавлахын дугаар (Guide Number): 171

171 Бодисууд (Бага ба Дунд зэрэг аюултай) 
ТОХИОЛДОХ АЮУЛ (POTENTIAL HAZARDS)
Галын ба тэсрэх аюул (FIRE OR EXPLOSION)
*       Шатамхай боловч амархан дүрэлзэж асдаггүй 
*       Р – гэсэн тэмдэглээстэй бодисууд бол халаах эсвэл галд өртөхдөө тэсэрч полимержих урвалд орно
*       Халсны улмаас савтай бодис нь дэлбэрч болзошгүй.
*       Халуунаар тээвэрлэж болно.
Эрүүл мэнд (HEALTH)
*       Тухайн бодисоор амьсгалбал хордуулна.
*       Арьсанд хүрч, нүдэнд орсон тохиолдолд түлнэ.
*       Асбестын тоосоор амьсгалахад уушиг гэмтээнэ.
*       Галын аюулын үед идэмхий, хортой хий ялгарна.
*       Гал унтраахад болон бодис шингэлэхэд ашигласан уснаас үүссэн шингэн нь бохирдол үүсгэнэ
ХҮН АМЫН аюулгҮй байдал хамгаалал (PUBLIC SAFETY)
*       Тухайн орон нутгийн Онцгой байдлын албаны 101; 105 -дугаарын утсанд мэдэгдэх. 
*       Тухайн бодисын асгарч, тархсан талбайгаас бүх чиглэлд хамгийн багадаа 10 – 25 метрийн зайд аюулын бүсийг тогтоох. 
*       Салхины чиглэлийг тогтоож, салхины дээд талд байх.
*       Аврах, хор уршгийг арилгах ажиллагаанд оролцож байгаа бүрэлдэхүүнээс өөр хүмүүсийг ослын голомт руу нэвтрүүлэхгүй байх.
*       Нам дор газар байж болохгүй.
   Хамгаалах хувцас (PROTECTIVE CLOTHING)
*       Өөртөө амьсгалын аппарат агуулсан  эерэг даралтын хувцас (SCBA) өмсөх. 
*       Ердийн галд өмсдөг гал сөнөөгчийн хамгаалалтын хувцас нь  ЗӨВХӨН хязгаарлагдмал хамгаалалт үзүүлэх  учир
        бодис асгарсан тохиолдолд үр дүнтэй хамгаалалтын хэрэгсэл болохгүй.
Нүүлгэн шилжүүлэх (EVACUATION)
Гал (Fire)
*      Нөөцийн сав, вагон, автомашины цистернд гал гарвал аюулын бүсийг бүх чиглэлд 800 метрт тогтоох ба эхний нүүлгэн шилжүүлэлтийг 1200 метрт хийх.
АЮУЛЫН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ (EMERGENCY RESPONSE)
Бага хэмжээний гал (Small Fires)
*       Хуурай химийн бодис СО2 болон бороожуулсан ус, ердийн хөөс хэрэглэнэ.
Их хэмжээний гал (Large Fires)
*       Бороожуулсан ус, манан, ердийн хөөс хэрэглэнэ. 
*       Хэрэв эрсдэлгүйгээр хийж чадахаар бол савтай бодисыг галын голомтоос зайлуул. 
*       Асгарсан материалыг хүчтэй усны урсгалаар шүршиж, тарааж болохгүй 
*       Гал унтраахад ашигласан уснаас үүссэн шингэнийг далан, хаалт барьж цуглуулан, дараа нь саармагжуулж устгах   
Нөөцийн сав, вагон болон автомашинын цистернд гал гарсан тохиолдолд (Fire involving Tanks or Car/Trailer Loads)
*       Гал бүрэн гүйцэт унтартал их хэмжээний усаар савыг хөргөх.
*       Аюулгүй ажиллагааны төхөөрөмжийн дохиоллын дуу гарахад болон савны өнгө өөрчлөгдвөл  нэн даруй ажиллагааг зогсоож, маш түргэн ажиллагсадыг холдуулна.
*       Гал авалцсан савнаас ямагт хол байх хэрэгтэй.
 
АСГАРАХ БА АЛДАГДАХ (SPILL OR LEAK)
*        Асгарсан бодис дундуур явж, хүрч болохгүй
*        Эрсдэлгүйгээр хийж чадахаар бол алдагдлыг зогсоох арга хэмжээ авах
*        Тоосжилт үүсэхээс сэргийл. 
*        Асбестосын тоосоор амьсгалахаас болгоомжил
Хуурай бодис бага хэмжээгээр асгарсан үед (Small Dry Spills)
*       Цэвэр хүрзээр асгарсан бодисыг хуурай, цэвэр саванд хийж, сайтар таглаад, бодис асгарсан газраас  өөр газар руу зөөх.
Бага хэмжээгээр асгарах (Small Spills)
*       Хуурай элс болон шатамхай бус шингээгч материалаар хучиж, шингээж аваад зориулалтын тусгай сав руу хийнэ.
Их хэмжээгээр асгарах (Large Spills)
*       Асгарсан шингэн бодисыг цуглуулах нүх, далан хийж, түүндээ цуглуулаад дараа нь саармагжуулж устгана.  
*       Асгарсан хуурай бодисын тархалтыг бууруулах зорилгоор нийлэг бүтээлэг, берзинтээр бүтээнэ.
*       Цэвэр, бохир усны шугам, байшингийн хонгил зэрэг зай багатай газар руу бодис орохоос болгоомжил. 
 
АНХНЫ ТУСЛАМЖ (FIRST AID)
 *      Хордлогод өртсөн хүнийг цэвэр агаарт гаргана.
*       103 рүү яаралтай залга.
*       Хордлогод өртсөн хүн амьсгалахгүй бол зохиомол амьсгал хий.
*       Амьсгалахад хүндрэлтэй бол хүчилтөрөгчөөр амьсгалуулах.
*       Бохирдсон хувцас, гутлыг тайлж тусгаарлах.
*       Бодисонд хүрсэн бол арьс, нүдийг урсгал усаар 20-оос доошгүй минутын турш угаах.
*       Арьсыг савантай бүлээн усаар сайтар угааж тосон түрхлэг хийх.
*       Ослын голомтод ажиллаж байгаа эмнэлгийн ажилтнууд өөрсдийн болон бусдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллах.  

Ослын үед авах арга хэмжээний талаархи нэмэлт мэдээлэл (Additional Emergency Response Information (CAMEO Data))

Асгарах үед гал авалцаагүй тохиолдолд (Non-fire Spill Response): Бодис асгарсан газраас галын эх үүсвэрийг (оч, дөл үүсгэгч гэх мэт ) зайлуулах. Мөн усны эх үүсвэр болон цэвэр, бохир усны шугам руу орохоос хамгаалалт хийх. Шаардлагатай бол далан, шуудуу татаж тархалтыг хязгаарал. Эрсдэлгүйгээр гүйцэтгэж чадахаар бол алдагдлыг зогсоох  арга хэмжээг авна. Уурын тархалтыг бууруулахад бороожуулсан усыг ашигла. (AAR, 1999)

Гал унтраах (Firefighting): Бодис алдагдлыг зогсоогоогүй тохиолдолд галыг унтраах боломжгүй. Мананцар байдлаар их хэмжээний ус ашигла. Гал авалцсан бодис уруу усаар шууд шүрших нь үр дүн муутай. Галд өртсөн болон дөлөнд халсан савыг их хэмжээний усаар хол зайнаас шүршиж хөргөнө. Хөөс, хуурай химийн бодис, диоксид нүүрстөрөгчийг ашигла. Гал унтраахад ашигласан уснаас үүссэн шингэн цэвэр, бохир усны шугам, усны эх үүсвэр рүү орохоос болгоомжил (AAR, 1999)

Урвалын идэвхит чанар (Reactivity): ТОГТВОРТОЙ: Халаах ба гэрэлд мэдрэмтгий. Лабораторийн ердийн нөхцөлд энэ бодисын ус, ДМСО, 95% этанол, ацетон дахь уусмал нь 24 цагийн турш тогтвортой байна. УРВАЛЫН ИДЭВХ: Энэ бодис нь хүчтэй исэлдүүлэгч ба шүлттэй үл нийцнэ. Натри, кали, магни, хөнгөн цагаантай шууд урвалд орно. Энэ бодис нь зарим хуванцар, резин, гадаргууг бүрэгч материалыг уусгана. (NTP, 1992)

Анхны тусламж (First Aid): НҮД:  Нэрвэгдэгч контакт линзтэй эсэхийг шалгаад, хэрэв линзтэй бол түүнийг салгаж авна. Нүдэнд орсон бол тэр дор нь их хэмжээний ус болон ердийн давсны уусмалаар 20-30 минут угааж, эмнэлэгийн тусламж яаралтай дуудна. Нүд загатнах, хорсох, улайх зэрэг шинж тэмдэг илрээгүй ч гэсэн эмнэлэгт  ЯАРАЛТАЙ хүргэ. Эмчийн заавар, зөвлөмжгүйгээр ямар нэг тосон түрхэлэг, эм хэрэглэж болохгүй.

АРЬС: Бохирдсон хувцсыг тайлж, өртсөн хэсгийг усаар ЯАРАЛТАЙ угаана. Нөлөөлөлд өртсөн бүх арьсыг савантай усаар сайтар угаана. Арьс улайж үрэвсээгүй ч эмнэлэгийн тусламж ЯАРАЛТАЙ дууд. Усаар угаасны дараа эмнэлэгт хүргэ.

АМЬСГАЛАХ: Нэрвэгдэгчийг ослын газраас ЯАРАЛТАЙ гаргаж, цэвэр агаараар амьсгалуул. Амьсгал давхцах, дотор бачуурах, ам, хоолой түлэгдэх зэрэг хордлогын шинж тэмдэг илрээгүй ч ЯАРАЛТАЙ эмнэлгийн тусламж дууд. Үл мэдэх агартай орчинд орохдоо хамгаалах хэрэгсэл хэрэглэ. Амьсгал хамгаалах нэг бүрийн хэрэгслийг (SCBA) хэдийд ч ашиглах шаардлагатай.  Хэрэв боломжгүй бол хамгаалах хувцасаар  зөвлөмж болгож буй тэр түвшнээс дээш буюу ижил түвшний хамгаалах арга хэрэгслийг ашиглана.

ЗАЛГИХ: БӨӨЛЖҮҮЛЖ БОЛОХГҮЙ. Хэрэв өртөгч ухаан алдаагүй, таталт өгөөгүй бол химийн бодисыг шингэлэх зорилгоор  1 буюу 2 аяга ус уулгаж  эмнэлгийн буюу хордлогын хяналтын төвд нэн даруй дуудлага өгнө.  Хэрэв эмчтэй зөвлөлдсөн бол өртөгчийг эмнэлэгт хүргэхэд бэлтгэх. Хэрвээ нэрвэгдэгч ухаан алдсан ба таталт өгсөн бол түүний амаар ямар нэгэн юм өгөлгүй харин амьсгалын замыг  нээлтэй байлгаж толгойг нь биес  нам байхууцаар хажуу талаар нь хэвтүүлнэ.Албадан бөөлжүүлж болохгүй. Өртөгчийг эмнэлэгт яаралтай хүргэнэ.

БУСАД: Хэрэв энэ бодис нь хавдар үүсгэх магадлалтай бол  зохих эмчид үзүүлж удаан хугацаагаар хяналтанд байх. Бодисын шинж чанараас (хими, физик шинж чанар, хоруу чанар, хордлогын түвшин, хугацаа, хордох зам) хамаарч эмчилгээ хийгдэнэ. (NTP, 1992)