Химийн бодисын тодорхойлолт

Химийн нэршил: Бром (BROMINE)

CAS №: 7726-95-6

UN №: -

Томъёо: Br2

Бусад нэршил: Молекул бром, bromine

 

Физик шинж чанар

Гадаад байдал: Хар, улаавтар хүрэн өнгөтэй, амьсгал давчдуулсан утаа бүхий шингэн, цочроох үйлдэлтэй утаа. 

Буцлах температур (BP):  59,3oC

Молекул жин (MW): 159.8

Тэсрэх доод хязгаар (LEL): тогтоогоогүй

Шаталтын зэрэг (NFPA Fire Rating): 0

Хөлдөх температур/ хайлах температур (FRZ/MLT): FRZ: -7.20C

Уурын даралт (VP):

172 мм м.у.б.д.

Тэсрэх дээд хязгаар (UEL): тогтоогоогүй

Эрүүл мэндийн нөлөөллийн зэрэг (NFPA Health Rating):       3

Дөл авалцах температур FP: тогтоогоогүй

Уурын нягт (VD): тогтоогоогүй

 

Урвалын идэвхийн зэрэг  (NFPA Reactivity Rating): 0

Нягт (Sp. GR): 3.12

Ионжих чадвар (IP): 10.55  эВ

 

Онцлог шинж (NFPA Sp. Inst.):  Исэлдүүлэгч

 

Хордуулах хязгаар

НҮБ-ын ХӨдӨлмӨр хамгаалал, эрҮҮл  мэндийн газар (OSHA)

АНУ-ЫН ХӨдӨлмӨр хамгаалал, эрҮҮл  мэндийн ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН (NIOSH)

Бусад мэдээлэл (Related Information)

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA)  ppm: 0.1

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA)  ppm: 0.1

AIHA Ослын үед авах арга хэмжээний төлөвлөлтийн зөвлөмж (AIHA Emergency Response Planning Guidelines) – ERPG-1 / ERPG-2 / ERPG-3: - 0.1 ppm / 0.5 ppm / 5 ppm

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) PEL-TWA мг/м3: 0.7

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA)  мг/м3: 0.7

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-STEL) ppm: тогтоогоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын турш) (PEL-STEL) ppm: 0.3

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-STEL) мг/м3: тогтоогоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын турш) (PEL-STEL)  мг/м3: 2

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C)  ppm: тогтоогоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) ppm: тогтоогоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C)   мг/м3: тогтоогоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) мг/м3: тогтоогоогүй

Хавдар үүсгэх ангилал (Carcinogen Classifications): тогтоогоогүй

Арьсанд үзүүлэх нөлөлөл (Skin Notation): байхгүй

Арьсанд үзүүлэх нөлөлөл (Skin Notation): байхгүй

Notes: тогтоогоогүй

Тайлбар (Notes): тогтоогоогүй

 

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH) ppm: 3

 

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH)  мг/м3: тогтоогоогүй

 

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун тайлбар (IDLH Notes): тогтоогоогүй

 

NIOSH Химийн аюулын талаарх лавлах (NIOSH Pocket Guide to Chemical Hazards)

Бром

CAS: 7726-95-6

Томъёо (Formula): Br2

RTECS: EF9100000

Бусад нэршил, худалдааны нэр (Synonyms & Trade Names): молекул бром

DOT ID & Guide: 1744 154

Хордуулах хязгаар (Exposure Limits)

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (NIOSH REL) TWA: Ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж 0.1 ppm (0.7 мг/м3) ST 0.3 ppm (2 мг/м3)

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (OSHA PEL):Ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж: 0.1  ppm (0.7 мг/м3)

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH): 3 ppm

Хөрвүүлэг (Conversion): 1 ppm = 6.54  мг/м3

Гадаад байдал (Physical Description)

Хар, улаавтар хүрэн өнгөтэй, амьсгал давчдуулсан утаа бүхий шингэн, цочроох үйлдэлтэй утаа. 

Молекул жин (MW): 159.8

Буцлах температур (BP): 59oC

Хөлдөх температур  (FRZ): -7.20C

Уусах чанар (Sol): 4%

Уурын даралт (VP): 172 мм м.у.б.д.

Ионжих чадвар (IP): 10.55 эВ

Агаартай харьцуулсан харьцангуй нягт (RgasD): тогтоогоогүй

Нягт (Sp.Gr): 3.12

Дөл авалцах температур  (Fl.P): тогтоогоогүй

Тэсрэх дээд хязгаар (UEL): тогтоогоогүй

Тэсрэх доод хязгаар (LEL): тогтоогоогүй

Тэсрэх доод хязгаар (MEC): тогтоогоогүй

Шатдаггүй шингэн, гэхдээ шатах процессыг хурдасгана. (галын аюултай болон шатамхай хийн ангиллыг үз)

Хамт хадгалж болохгүй бодисууд (Incompatibilities & Reactivities)

Шатамхай органик материал (шороо, мод, бөс даавуу г.м.), хөнгөн цагаан, хурдан исэлддэг материалууд, аммиак, устөрөгч, ацетилен, фосфор, калийн карбонат, сод [Тэмдэглэл: Төмөр, ган, зэвэрдэггүй ган ба зэсийг иднэ. ]

Хэмжилт явуулах аргууд (Measurement Methods)

NIOSH 6011, OSHA ID108

Хувийн хамгаалалт ба урьдчилан сэргийлэх арга (Personal Protection & Sanitation)

Анхны тусламж (First Aid)

Арьс (Skin): арьсанд хүрэхээс сэргийлэх

Нүд (Eyes): нүдэнд орохоос сэргийлэх

Арьс угаах (Wash skin): бохирдсон үед
Зайлуулах (Remove): норсон ба бохирдсон үед

Солих (Change): тогтоогоогүй
Авах арга хэмжээ (Provide): Усны урсгалаар н
үдийг угаах.

Нүд (Eye): Нэн даруй  усаар угаах
Арьс  (Skin): Нэн даруй ус гоожуулж угаах
Амьсгал (Breath): Амьсгалахад дэмжлэг үзүүлэх
Залгих (Swallow):
Эмнэлэгт нэн түргэн хандах
 

Амьсгалын замыг хамгаалах арга хэмжээ (NIOSH Respirator Recommendations)

NIOSH/OSHA 2.5 ppm: SA:CF*/PAPRS 3ppm: CCRFS/GMFS/PAPRTS/SCBAF/SAF: SCBA F: PD, PP/SAF:PD PP:ASCBA Escape: GMFS/SCBAE

(Тэмдэгтүүд болон кодуудыг харах)

Хордох замууд (Exposure Routes)

Амьсгалын зам,  арьсанд шингэх, арьс ба нүдэнд хүрэлцэх, залгих

Хордлогын шинж тэмдэг (Symptoms)

Толгой эргэх, өвдөхханиалгах, зовиуртай байх, уушигны хаван,уушиг үрэвсэх; хэвлийн хөндий хөндүүрлэх, суулгах; улаан бурханархуу тууралт үүсэх; нүд, арьс түлэгдэх

Хордлогод өртөх эд эрхтэн (Target Organs)                               

Нүд, арьс,  амьсгалын эрхтний тогтолцоо, нүд, төв мэдрэлийн тогтолцоо, арьс

 

Ослын үед авах арга хэмжээний лавлах  (DOT Emergency Response Guidebook (ERG 2004)

Лавлахын дугаар (Guide Number): 154

154 Бодис хортой ба\эсвэл идэмхий (шатдаггүй) 154 Substances - Toxic and/or Corrosive (Non-Combustible)

Тохиолдох аюул (POTENTIAL HAZARDS)

Эрүүл мэнд (HEALTH)

*       Их хортой, амьсгалах, залгих, арьсанд шингэснээр амь насанд аюул учруулна. 
*       Хайлмал байдалтай бодисонд хүрэлцвэл арьс ба нүдийг гүн түлж болно.
*       Арьсан хүрэхээс болгоомжил.
*       Хүрэлцэх ба амьсгалснаас үүссэн хор нөлөө удаан хугацаагаар үргэлжилж болно.
*       Галд шатах үед цочроох, идэмхий үйлчилгээтэй ба хорт хийнүүд үүсч болно.
*       Гал унтраахад ашигласан уснаас үүссэн бохирдсон шингэн нь идэмхий ба хортой байж болох бөгөөд хальж асгарвал бохирдлыг үүсгэнэ.

Галын ба тэсрэх аюул (FIRE OR EXPLOSION)

*       Шатамхай биш, өөрөө гал авалцан шатахгүй боловч халаалтын улмаас задарч идэмхий хортой хий үүсгэдэг.

*       Зарим нэг исэлдүүлэгчтэй дүрэлзэн шатна.

*       Металтай урвалд орж шатамхай устөрөгчийн хий үүсгэж болно.

*       Бодис хадгалж буй сав халбал дэлбэрэх аюултай.

ХҮН АМЫН аюулгҮй байдал хамгаалал (PUBLIC SAFETY)

*       Аюул осол үүссэн үед юуны өмнө 105 утас руу залга.        
*       Бодис асгарсан ба алдагдсан талбайгаас бүх чиглэлд хамгийн багадаа 25-аас 50 метр зайд тусгаарлалт хийж, хорио тогтоох.
*       Аврах, аюул ослыг бууруулах үйл ажиллагаа явуулж байгаагаас бусад шаардлагагүй хүмүүсийг 
         тусгаарлалтын бүсээс гаргах.
*       Ойр орчимд байгаа хүмүүсийг салхины эсрэг талд байлгах.

*       Хордлогын бүсээс холдох

*       Хаалттай газар орохын өмнө салхилуул. 

Хамгаалах хувцас (PROTECTIVE CLOTHING)

*       Өөртөө амьсгалын аппарат бүхий  эерэг даралтын хувцас (SCBA) өмсөх.
*        Үйлдвэрлэгчээс дагалдуулж өгсөн хор аюулын лавлах мэдээлэл дээр заасан химийн хамгаалалтын хувцасыг өмс. Гэвч энэ нь галын аюулын үед бүрэн хамгаалалт болохгүй байж болно. 
*        Ердийн галд өмсдөг гал сөнөөгчийн хамгаалалтын хувцас нь  ЗӨВХӨН хязгаарлагдмал хамгаалалт үзүүлэх  бөгөөд хангалттай бус.

Нүүлгэн шилжүүлэх (EVACUATION)

Асгарсан үед (Spill)

*       ХҮН АМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ хэсгийг үз .
Гал (Fire)
*       Нөөцийн сав,ачааны машины болон вагон цистернд гал гарвал түүнээс бүх чиглэлд 800 метрт ТУСГААРЛАЛТын бүс тогтоох. Анхны нүүлгэн шилжүүлэлтийг бүх чиглэлд 800 метрээс дээш зайд хийнэ.

ГАЛЫН АЮУЛЫН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ (EMERGENCY RESPONSE FIRE)

Бага хэмжээний гал

*       Хуурай химийн, CO-ын  гал унтраах хэрэгсэл хэрэглэх ба усаар шүршиж болно. 

Том  хэмжээний гал

*      Усаар шүрших, манан эсвэл спиртэнд тэсвэртэй хөөс ашиглана. 
*      Эрсдэлгүй хийж чадахаар бол галын газраас савтай бодисыг холдуулах.
*       Нөөцийн савны дотогш  ус оруулж болохгүй..
*      Гал унтраахад ашигласан уснаас үүссэн бохирдсон усыг даланд цуглуулж хоргүйжүүлж устгах ба байгаль орчинд шууд хаяж болохгүй
Нөөцийн сав, машины цистернд гал гарвал
 *      Галыг аль болох зайнаас унтраах ба эсвэл автомат ажиллагаатай гуурсан хоолой баригч буюу хаалттай хошуу ашиглан унтраах.
*       Нөөцийн савны дотогш  ус оруулж болохгүй..
*       Галыг сайтар унтраасны дараа нөөцийн савыг их усаар гүйцэт хөргөх.
*       Нөөцийн савны аюулгүй ажиллагааны төхөөрөмжийн дохиоллын дуу гарах ба савны өнгө өөрчлөгдвөл нэн даруй ажиллагааг зогсоож ажиллагсдыг холдуулах.
*       Нөөцийн савтай бодисыг галд өртөхөөс ЯМАГТ зайлсхийх.

АСГАРАХ БА ГООЖИХ (SPILL OR LEAK)

*       Галын бүх эх үүсгүүр (ойр орчинд тамхи татахыг хориглох, гал авалцах зүйл, очлуур, дөл үүсгэгч)-ийг ЗАЙЛУУЛАХ. 
*       Гал гараагүй зөвхөн асгарсан болон алдагдсан тохиолдолд уураас хамгаалах сайтар битүүмжлэгдсэн хувцасыг өмсөх ёстой.
*       Хэрвээ эрсдэлгүй гүйцэтгэж чадахаар бол бодис алдагдаж буй газрыг олж асгаралтыг зогсоох. 
*       Цэвэр бохир усны шугам,  хонгил мэтийн зай багатай газар орохоос болгоомжлох
*       Элс,хуурай шороо бусад шатамхай бус шингээгч материалаар шингээж аваад саванд хийх.
*       САВЫН ДОТОР ТАЛРУУ УС ОРУУЛЖ БОЛОХГҮЙ.

АНХНЫ ТУСЛАМЖ (FIRST AID)

*       Осолд нэрвэгдсэдийг цэвэр агаарт гаргах.
*       Эмнэлгийн осолын түргэн тусламж 103-ыг дуудах.
*       Хэрвээ осолд нэрвэгдсэд амьсгалж чадахгүй бол хиймэл амьсгал хийх. 
*       Бодисыг залгисан буюу амьсгалсан бол амнаас аманд хиймэл амьсгал хийж болохгүй. Ийм тохиолдолд хиймэл амьсгалыг хийхдээ нэг талдаа хавхлагатай амны хаалт эсвэл хиймэл амьсгалд зориулагдсан эмнэлгийн бусад төхөөрөмжийг ашиглана.
*       Амьсгалахад хүндрэлтэй бол хүчилтөрөгчөөр амьсгалуулах.
*       Бохирдсон хувцас, гутлыг тайлж тусгаарлах.
*       Бодистой хүрэлцсэн бол арьс, нүдийг нэн даруй усны урсгалаар 20-оос доошгүй минутын турш угаах.
*       Арьс нэмж бохирдохоос урьдчилан сэргийлж, бодис бохирдоогүй цэвэр арьсанд тархахаас болгоомжил.
*       Осолд өртөгсдийг дулаахан, чимээгүй газар байлгах.
*      Хордлогын (амьсгалах, залгих, арьсанд хүрэх) уршиг удаан үргэлжилж болно.

*       Эмнэлгийн ажилтнууд уг бодисын талаар болон биеэ хамгаалах арга, урьдчилан сэргийлэх ажиллагааны талаар зөвөлгөө өгөх

ERG 2004 Тусгаарлалтын болон хамгаалалтын орон зай (Isolation and Protective Distances)

 

 

         Бага хэмжээгээр асгарахад                                       Их хэмжээгээр асгарахад

       (Том савнаас багаар савласан                        |                (Олон тооны боодлоос их

        эсвэл бага хэмжээтэй цоорхой)                    |                   хэмжээтэй асгарахад)

                                                                                 |

        Эхлээд                 |   Дараа нь хүмүүсийг      |         Эхлээд                      |           Дараа нь        

       салхины               |           салхин дор              |         салхины                   |         хүмүүсийг   

       доод талд             |           хамгаалах               |         доод талд                 |         салхин дор

     тусгаарлана           |                                            |        тусгаарлана              |          хамгаалах

                                     |  Өдөр             шөнийн      |                                           |    Өдөр         шөнийн      

           Шөнө               |             турш                       |             Шөнө                    |             турш

ББром, уусмал                                           200 фит                        

            0.2 мил     0.7 мил                      600 фит                      1.0 мил     2.5 мил

 

Ослын үед авах арга хэмжээний талаархи нэмэлт мэдээлэл (Additional Emergency Response Information (CAMEO Data) )

Асгарах үед (гал авалцаагүй ) (Non-fire Spill Response): Бодис усны эх үүсвэр ба цэвэр бохир усны шугам руу орохоос болгоомжил. Урсгалыг гарцаагүй барьж чадах даланг байгуулах.  Усаар шүршиж ууршилтыг бууруулах. (AAR, 1999).

Гал унтраах (Firefighting): Өөртөө амьсгалын аппарат бүхий  эерэг даралтын хувцас өмсөх.  Галын бүсээс нөөцийн савыг холдуулах. Галд өртсөн нөөцийн савыг усаар хөргөнө. Гал авалцдаггүй боловч маш хүчтэй исэлдүүлэгч. Галыг хуурай химийн бодис, нүүрстөрөгчийн давхар исэл, ус, уур манан  болон хөөс шүршиж унтраана. (EPA, 1998)

Урвалын идэвх (Reactivity):  AГААР БОЛОН УСАН ДАХЬ УРВАЛ: Агаарт утаа болно. ХИМИЙН ШИНЖ ЧАНАР: Маш хүчтэй  исэлдүүлэгч, шатамхай материалтай хүрэлцвэл дүрэлзэн асч болно. Ангижруулагчидтай илүү идэвхитэй урвалд  орж болно. Халаах эсвэл ус болон усны ууртай урвалд орвол маш их хортой мөн идэмхий гэрэлт утааг цацруулдаг. Энэ нь устөрөгч, цайрын диэтил, диметилформамид, аммиак, триметиламин, нитрометан, металын азидууд (мөнгө эсвэл натрийн азид)-тай тэсрэлттэйгээр урвалд орно. Лити эсвэл натрийн холимог нь маш их мэдрэмтгий. Германи, триалкил борын гидрид, зэс болон метал алкали ацетилидүүдтэй хүрэлцэж шаталт үүсгэдэг [Sax, 9th ed., 1996, p. 506]. Нунтаг болон хавтгай металтай (Mg, Sr, B, Al, Hg, Ti, Sn, Sb) хүчтэй харилцан үйлчилж брромидын хэлбэрт хувирна. Натри, кали, сурьма болон германи зэрэг нь бромын ууртай ноцож тэсрэлттэйгээр урвалд орно. Метанол, этанол, альдегид, кетон, карбон хүчил, диэтилийн эфир, карбонильт нэгдлүүд, тетрагидрофуран, акрилонитриль, озон, фосфор, байгалийн каучуктай идэвхитэй урвалд ордог. Метил ацетилидүүд эсвэл карбидүүдтэй бромын уур нь тасалгааны температурт ноцож шатна. Улаан фосфор, металын азидүүд, нитрометан, силан болон түүний гомологи эгнээнийхэнтэй хүчтэй тэсэрч урвалд ордог [Bretheric, 5th ed., 1995, p. 109]. Байгалийн каучуктай хүчтэй урвалд ордог. [Pascal, 1960, vol. 16.1, 371]. (REACTIVITY, 1999)

Анхны тусламж (First Aid):  Анхааруулга: Нөлөөлөл нь удаан илэрнэ.  Бромын хүчтэй хордолтын үеийн шинж тэмдэгүүд: Бромын хүчтэй хордолтын үед артерийн даралт буурах, зүрхний цохилт түргэсэх, зүрхний цохилт олшрох, арьс болон салстлаг бүрхэвч хөхрөх болон цусны эргэлт боогдсоноос ухаан алдах ба зүрхний дутагдлын шинж тэмдэгүүд илэрнэ. Мэдрэлд нөлөөлөх үйлчлэл нь толгой өвдөх, толгой эргэх, дэмийрэл, мэдээ алдах, цочролд орох зэрэг багтана. Ходоод нарийн гэдэсний нөлөөлөлд бөөлжих(хөх зүйлээр бөөлжих), гүйлгэх, гэдэс өвдөх, цусан суулга зэрэг багтдаг. Бөөрний үрэвсэл нь шээс багасах болон шээсгүйдэх зэрэгтэй хамт илэрсэн тохиолдол байдаг. Бром нь арьс, нүд ба салст бүрхэвчийг хүчтэй цочрооно; салст бүрхэвч, уруул, хэл амны өнгө өөрчлөгдөж болно. Нулимс гоожих, гэрлээс цочрох, хамраас цус гоожих, ханиалгах, бүтэх, болон уушигны хаван бас илэрдэг. Залгих үед ам болон улаан хоолой халуу оргино.  Аюул ослын үед сэхээ амьдруулах арга хэмжээ: Бромын гүн хордолтын үед нэрвэгсдэд зориулж  халдваргүйжүүлэлт болон хангамжийг нэмэгдүүлэх шаардлагатай юм. Онцгой нөхцөл байдалд байгаа хүн нь харгалзах төрөл болон бохирдлолтын зэрэгт тохирсон хамгаалалтын хувцасыг өмсөх ёстой. Шаардлагатай бол агаар цэвэршүүлэгч эсвэл агаар солилцогч амьсгалын аппарат зүүх хэрэгтэй. Бохирдлоос урьдчилан сэргийлэх аврах ажиллагааны үед хамгаалалтын хуванцар хучлага ба нэг удаагийн зориулалтын хуванцар цүнхийг авч орох хэрэгтэй. Амьсгалын замаар хордсон үед: 1. Нэрвэгсдийг цэвэрт агаарт гаргах. Онцгой нөхцөлд ажиллаж байгаа хүн нь бромоор өөрөө хордохгүйн тулд тухайн газраас гарах хэрэгтэй. 2. Зүрхний цохилт, амьсгалын байдал ба  авсан гэмтлийн байдлыг тэмдэглэж амь насанд аюултай эсэхийг тодорхойлох. Хэрвээ зүрхний импульс мэдрэгдэхгүй байвал хиймэл амьсгал өгөх арга хэмжээ авах. Хэрвээ амьсгалахгүй байгаа бол хиймэл амьсгаа хийх. Амьсгалахад хүндрэлтэй байгаа бол хүчилтөрөгч эсвэл бусад амьсгалын замыг дэмжих багаж хэрэгслийг ашиглах. 3. Тухайн харъяалал бүхий эмнэлгээсээ хорын эсрэг уух эм эсвэл бусад хэрэглэгдэх аргуудын талаар зөвлөгөө зааварчилгаа авах. 4. Эрүүл мэндийн хамгаалах төв рүү очих. Арьс / нүд хордох: 1. Нэрвэгсэдийг хордлогын зоноос гаргах. Онцгой нөхцөлд ажиллаж байгаа хүн нь бромоор өөрөө хордохгүйн тулд тухайн газраас гарах хэрэгтэй. 2.  Зүрхний цохилт, амьсгалын байдал ба  авсан гэмтлийн байдлыг тэмдэглэж амь насанд аюултай эсэхийг тодорхойлох. Хэрвээ зүрхний импульс мэдрэгдэхгүй байвал   хиймэл амьсгал өгөх арга хэмжээ авах.  Хэрвээ амьсгалахгүй байгаа бол хиймэл амьсгаа хийх. Амьсгалахад хүндрэлтэй байгаа бол хүчилтөрөгч эсвэл бусад амьсгалын замыг дэмжих багаж хэрэгслийг ашиглах. 3. Аль болох маш түргэн хугацаанд бохирдсон хувцсыг хаях. 4. Хэрвээ нүд хордолтонд өртсөн бол багаар бодоход 15 минут бүлээн усаар угаах хэрэгтэй. 5. Арьсны бохирдсон хэсгийг 3 удаа савантай усаар зайлж угаах. 6.   Тухайн харъяалал бүхйи эмнэлгээсээ хорын эсрэг уух эм эсвэл бусад хэрэглэгдэх аргуудын талаар зөвлөгөө зааварчилгаа авах. 7.  Эрүүл мэндийн хамгаалах төв рүү очих. Залгих үед хордох:  1. Зүрхний цохилт, амьсгалын байдал ба  авсан гэмтлийн байдлыг тэмдэглэж амь насанд аюултай эсэхийг тодорхойлох. Хэрвээ зүрхний импульс мэдрэгдэхгүй байвал хиймэл амьсгал өгөх арга хэмжээ авах.  Хэрвээ амьсгалахгүй байгаа бол хиймэл амьсгаа хийх. Амьсгалахад хүндрэлтэй байгаа бол хүчилтөрөгч эсвэл бусад амьсгалын замыг дэмжих багаж хэрэгслийг ашиглах. 2. Саармагжуулах болон бөөлжүүлж болохгүй! 3. Тухайн харъяалал бүхий эмнэлгээсээ хорын эсрэг уух эм эсвэл бусад хэрэглэгдэх аргуудын талаар зөвлөгөө зааварчилгаа авах. 4. Идэвхжүүлсэн нүүрс үйлчлэхгүй. 5. Нэрвэгсдэд ус эсвэл сүү өгөх: 1 наснаас доош настай хүүхдэд 125 мл (4 унц эсвэл ½ аяга): 1-12 настай хүүхдэд 200 мл (6 унц эсвэл ¾  аяга), том хүнд 250 мл (8 унц эсвэл 1 аяга). Сүү ба усыг нэрвэгсэд мэдээтэй байгаа ба сэргэг байгаа хүнд уулгана.  6.  Эрүүл мэндийн хамгаалах төв рүү очих. (EPA, 1998)