Химийн бодисын тодорхойлолт

Химийн нэршил:    ДИМЕТИЛСУЛЬФАТ (DIMETHYL SULFATE)

CAS #: 77-78-1

UN No: 1595

Formula: C2H6O4S

Бусад нэршил: Хүхрийн хүчлийн диметилийн эфир; Диметилсульфат; Метилсульфат  (Dimethyl ester of sulfuric acid; Dimethylsulfate; Methyl sulfate)

 

Физик шинж чанар

Гадаад байдал:   Сонгинотой төсөөтөй сулавтай үнэртэй, өнгөгүй шингэн

Буцлах температур (BP): 1880С  (Задарна)

Молекул жин (MW): 126.1

Тэсрэх доод хязгаар (LEL):  Тогтоогдоогүй

Шаталтын зэрэг (NFPA Fire Rating):    2

Хөлдөх температур (FRZ): 31,7өС

Уурын даралт (VP):  0,1 мм Hg

Тэсрэх дээд хязгаар (UEL):     Тогтоогдоогүй

Эрүүл мэндийн нөлөөллийн зэрэг (NFPA Health Rating):  4

Дөл авалцах температур (FP): 83,30С

Уурын нягт (VD):  Тогтоогдоогүй

 

Урвалын идэвхийн зэрэг  (NFPA Reactivity Rating):  0

Нягт (Sp. GR):  1,33

Ионжих чадвар (IP):   Тогтоогдоогүй

 

Онцлог шинж (NFPA Sp. Inst.): тогтоогдоогүй


Хордуулах хязгаар

НҮБ-ын ХӨдӨлмӨр хамгаалал, эрҮҮл  мэндийн газар (OSHA)

АНУ-ЫН ХӨдӨлмӨр хамгаалал, эрҮҮл  мэндийн ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН (NIOSH)

Бусад мэдээлэл (Related Information)

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA)  ppm: 1

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA)  ppm: 0,1

AIHA Ослын үед авах арга хэмжээний төлөвлөлтийн зөвлөмж (AIHA Emergency Response Planning Guidelines) - ERPG-1/ERPG-2/ERPG-3: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) PEL-TWA мг/м3: 5

   

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA)  мг/м3: 0,5

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-STEL) ppm: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын турш) (PEL-STEL) ppm: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-STEL) мг/м3: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын турш) (PEL-STEL)  мг/м3: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C)  ppm: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) ppm: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C)   мг/м3:  Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) мг/м3: Тогтоогдоогүй

Хавдар үүсгэх ангилал (Carcinogen Classifications): IARC-2A, NOSH-Ca, NTP-R, TLV-A3

Арьсанд үзүүлэх нөлөлөл (Skin Notation): Байна

Арьсанд үзүүлэх нөлөлөл (Skin Notation): Байна

Тайлбар (Notes):  Тогтоогдоогүй

Тайлбар (Notes): Хавдар (Ca)

 

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH) ppm: 7

 

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH)  мг/м3: Тогтоогдоогүй

 

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун тайлбар (IDLH Notes):  Хавдар үүсгэнэ

 

NIOSH Химийн аюулын талаарх лавлах (NIOSH Pocket Guide to Chemical Hazards) 2006 оны 6-р сарыг дуустал хүчинтэй (Current through June 2006)

ДИМЕТИЛСУЛЬФАТ (CH3)2SO4

CAS: 77-78-1

Томъёо (Formula): : HCON(CH3)2

RTECS: WS8225000

Бусад нэршил, худалдааны нэр (Synonyms & Trade Names): Хүхрийн хүчлийн диметилийн эфир; Диметилсульфат; Метилсульфат  

DOT ID & Guide: 1595 156

Хордуулах хязгаар (Exposure Limits)

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (NIOSH REL): Ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж  Са TWA 0,1 ppm (0,5 мг/м3) [арьс] Хавсралт А

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (OSHA PEL):Ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж : TWA 1 ppm (5 мг/м3) [арьс]

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH): Ca [7 ppm] pmm 

Шилжүүлэг (Conversion): 1 ppm = 5.16 мг/м3

Гадаад байдал (Physical Description)

Сонгинотой төсөөтөй сулавтай үнэртэй, өнгөгүй шингэн

Молекул жин (MW): 126.1

Буцлах температур (BP): 1880С  (Задарна)

Хөлдөх температур

(FRZ):-31,7өС

Уусах чанар (Sol) (180С): 3%

Уурын даралт (VP): 0,1 мм Hg

Ионжих чадвар (IP):   ?

Агаартай харьцуулсан харьцангуй нягт (RGasD): Тогтоогдоогүй

 Нягт (Sp.Gr): 1,33

Дөл авалцах температур  (Fl.P): 83,30С

Тэсрэх дээд хязгаар (UEL):: ?

Тэсрэх доод хязгаар (LEL): ?

Тэсрэх доод хязгаар (MEC): Тогтоогдоогүй

 Ангилал IIIA Шатамхай шингэн

Хамт хадгалж болохгүй бодисууд ба урвалын идэвх (Incompatibilities & Reactivities)

 Хүчтэй исэлдүүлэгчид, аммиакийн уусмал [Тайлбар: Усанд задарч хүхрийн хүчил болно; металыг иднэ.]

Хэмжилт явуулах аргууд (Measurement Methods)

NIOSH 2524

Хувийн хамгаалалт ба урьдчилан сэргийлэх арга (Personal Protection & Sanitation)

Анхны тусламж (First Aid)

Арьс (Skin): Арьсанд хүрэхээс сэргийлэх
Нүд (Eyes): Нүдэндээ хүрэлцэхээс зайлсхийх
Арьс угаах (Wash skin): Бохирдсон үед
Зайлуулах (Remove): Норсон ба бохирдсон  үед

Солих (Change): Зөвлөмж байхгүй
Авах арга хэмжээ(Provide): Нүдийг угаах , Тэр дор нь усаар угаах

Нүд (Eye): Яаралтай угаах
Арьс  (Skin): Нэн даруй усаар угаах
Амьсгал (Breath): Амьсгалахад дэмжлэг үзүүлэх
Залгих (Swallow): Яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх
(Авах арга хэжээнийй дараалалыг үз)

Амьсгалын замыг хамгаалах арга хэмжээ (NIOSH Respirator Recommendations)

Хамгаалах хэрэгслэлийн төрөл (NIOSH) : SCBAF:PD,PP/SAF:PD,PP:ASCBA Escape: GMFS/SCBAE

Хордох замууд (Exposure Routes)

Амьсгалын зам, арьсанд шингэх, залгих, арьс ба нүдэнд хүрэлцэх

Хордлогын шинж чанар (Symptoms)

Нүд, хамар цочроох; дотор муухайрах, толгой өвдөх; толгой эргэх;нүдний салст үрэвсэх; гэрэл гялбах; нүдний ухархай хавагнах; дуу өөрчлөгдөх, сөөнгөтөн гунганах, залигуур хүндүүрлэх , цэр гарах; цээж өвдөх;амьсгалахад хүндрэлтэй болох, арьс хөхөрөх; бөөлжих, гүйлгэх; шээс боогдох; мэдээ алдах; халууран чичрэх; шээс уурагтах, шээс цустай гарах; нүд, арьс түлэгдэх; солиорох; [хавдар үүсэх]

Хордлогод өртөх эд эрхтэн (Target Organs)

Нүд, арьс, амьсгалын замын систем, элэг, бөөр, төв мэдрэлийн систем,

Ослын үед авах арга хэмжээний лавлах  (DOT Emergency Response Guidebook (ERG 2004)

Лавлахын дугаар (Guide Number): 156

156 Хортой ба/Идэмхий (Шатамхай/Усанд- мэдрэмтгий) бодисууд (156 Substances - Toxic and/or Corrosive (Combustible/Water-Sensitive))
ТОХИОЛДОХ АЮУЛ (POTENTIAL HAZARDS)
Галын ба тэсрэх аюул (FIRE OR EXPLOSION)
 
*       ШАТАМХАЙ бодис:   Галын эх үүсгэвэртэй үйлчлээгүй байсан ч өөрөө шатаж болно.
*       Энэ бодис устай урвалд орж гал авалцамтгай, хортой ба идэмхий хийг ялгаруулдаг.
*       Халаахад уур нь агаарт тэсрэмтгий холимогийг үүсгэнэ: Уурын тэсрэх аюул нь хаалттай, задгай газар болон цэвэр,бохир усны хоолойд ч болно.  
*       Ихэнх уур агаараас хүнд учир доошоо нам болон зай багатай (цэвэр,бохир усны хоолой,хонгил, зоорь) газарт хуримтлагдана.
*       Ууранд  нь гал авалцвал уураар дамжин эх бодис руу гал очих боломжтойг анхаар.
*       Металтай хүрэлцвэл гал авалцамтгай устөрөгчийн хийг ялгаруулна.
*       Сав нь гаднаасаа халах эсвэл усаар бохирдвол дэлбэрч  болно.
Эрүүл мэнд (HEALTH) 
*        ХОРТОЙ: Энэ бодисын уур, тоосоор амьсгалах мөн залгих ба хүрэлцэх (арьс, нүд) үед гүн шарх үүсэх, түлэгдэх, улмаар 
         үхэлд ч хүргэж  болно.
*       Ус, чийгтэй харилцан үйлчилж гал авалцамтгай, хортой ба идэмхий хий ялгарна. 
*       Дээрх урвалаар мөн их хэмжээний дулаан ялгарснаас болж агаар дахь уур, утааны концентрацийг ихэсгэх болно.
*       Галын аюулын үед цочроох, идэмхий үйлчилгээтэй болон хортой хий үүсэж болно.
*       Уур нь толгой эргэх,амьсгал боогдуулах үйлчилгээтэй .
*       Галын унтраахад ашиглагдсан ус нь идэмхий ба хортойн зэрэгцээ бохирдолтыг үүсгэж болно.
.ХҮН АМЫН аюулгҮй байдал хамгаалал (PUBLIC SAFETY)
*       Аюул осол үүссэн үед юуны өмнө 105 утас руу залга.        
*       Бодис асгарсан ба алдагдсан талбайгаас бүх чиглэлд хамгийн багадаа 50 - аас 100 метр зайд тусгаарлалт хийж, хорио тогтоох.
*       Аврах, аюул ослыг бууруулах үйл ажиллагаа явуулж байгаагаас бусад шаардлагагүй хүмүүсийг тусгаарлалтын бүсээс
         гаргах.
*       Ойр орчимд байгаа хүмүүсийг салхины эсрэг талд байлгах.
*       Нам доор газар байж болохгүй.
*       Битүү газар, байр сав руу орохын өмнө салхилуул. 
 
Хамгаалах хувцас (PROTECTIVE CLOTHING)
*       Өөртөө амьсгалын аппарат агуулсан  эерэг даралтын хувцас (SCBA) өмсөх.
*       Үйлдвэрлэгчийн заасан зөвлөмжийн дагуу химийн хамгаалалтын хувцасыг өмс. Энэ нь дулааны хувьд бага зэргийн 
         хамгаалалт болох буюу эсвэл хамгаалалт огт болж чадахгүй. 
*        Ердийн галд өмсдөг гал сөнөөгчийн хамгаалалтын хувцас бол хязгаарлагдмал ЗӨВХӨН галын хамгаалалтын үүргийг л
         гүйцэтгэнэ.Энэ нь бодис асгарсан тохиолдолд үр дүнтэй хамгаалалтын хэрэгсэл болохгүй.
Нүүлгэн шилжүүлэх (EVACUATION)
 Их асгарах (Large Spill)
*       ХҮН АМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ хэсгийг үз .
Гал (Fire)
*       Нөөцийн сав, ачааны машин болон вагон цистернд гал гарвал түүнээс бүх чиглэлд 800 метрт ТУСГААРЛАЛТЫН БҮС тогтоох. Түүнчлэн анхны нүүлгэн шилжүүлэлтийг бүх чиглэлд 800 метрээс дээш зайд хийнэ.
 
ГАЛЫН АЮУЛЫН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ (EMERGENCY RESPONSE)
Галын (FIRE)
Тайлбар: Энэ бодис нь ердийн ихэнх хөөснүүдтэй урвалд орж идэмхий/хортой хийг ялгаруулна. 
Бага хэмжээний гал
*     Хуурай химийн, CO2, хатаасан элс эсвэл спиртэнд тэсвэртэй хөөсөөр унтраах. 
Том хэмжээний гал
*     Бороожуулсан ус, манан эсвэл  спиртэнд тэсвэртэй хөөс ашилах
*     ХЛОРСИЛАНУУДЫН ХУВЬД УС АШИГЛАЖ БОЛОХГҮЙ: спиртэнд тэсвэртэй дунд зэргийн тэлэлттэй хөөсийг ашиглах.
*     Хэрвээ эрсдэлгүй гүйцзтгэж чадахаар бол галын газраас савтай зүйлсийг зөөж болно.
*     Шууд усаар шүршиж болохгүй, зөвхөн бороожуулсан ус, мананг ашигла. 
Нөөцийн сав,машин/чиргүүлийн ачаа галд өртвөл. 
*       Галын  цэгээс аль болох зайтай газраас эсвэл өөртөө удирдлагатай гуурсан хоолой баригч буюу мэдрэгчтэй хушуу   ашиглан галыг унтраах.
*       Савын дотор талруу ус оруулж болохгүй.
*       Галыг сайтар унтраасны дараа нөөцийн савыг их хэмжээний усаар хөргөх.
*       Нөөцийн савын аюулгүй ажиллагааны төхөөрөмжийн дохиоллын дуу гарах ба өнгө нь өөрчлөгдвөл нэн даруй ажиллагааг
         зогсоож хүн хүчээ галын голомтоос татаж авах.
*       Нөөцийн савтай зүйлсийг галд өртөхөөс ЯМАГТ зайлсхийх.
АСГАРАХ БА АЛДАГДАХ (SPILL OR LEAK)
*       Галын бүх эх үүсгүүр (ойролцоо орчинд ньтамхи татах, гал асаах, очлуур, дөл үүсгэгч хэрэглэхийг хориглоно.)-ийг ЗАЙЛУУЛАХ.
*       Ажиллагаанд хэрэглэж буй бүх тоног төхөөрөмжинд газардуулга хийсэн байх.
*        Тохирох хамгаалалтын хувцсыг өмсөөгүй тохиолдолд гэмтсэн сав ба асгарсан материалд хүрэхийг хориглоно. 
*       Хэрвээ эрсдэлгүй гүйцзтгэж чадахаар бол алдагддалт явагдаж буй газрыг олж алдагдлыг зогсоох.
*       Уурыг багасгахын тулд уур дарагч хөөс ашиглаж болно. 
*       ХЛОРСИЛАНУУДЫН ХУВЬД түүний уурыг бууруулахын тулд спиртэнд тэсвэртэй дунд зэргийн тэлэлттэй хөөсийг ашиглах. 
*       Асгарсан материал ба савын дотор талруу УС ОРУУЛЖ БОЛОХГҮЙ. 
*       Бодис цэвэр, бохир усны шугам,  хонгил мэтийн зай багатай газар ороохоос болгоомжлох
Бага хэмжээтэй асгарсан бол
*       Бодисын тархалтыг багасгах ба бороонд норохоос сэргийлэн хуванцар материалаар болон ХУУРАЙ шороо, ХУУРАЙ элс болон  шатдаггүй материалаар хучих.
*       Асгарсан материалыг цуглуулахын тулд оч хаядаггүй цэвэрхэн багажийг ашиглан хаягдлын хуванцар савруу хаман хийх таглах.
;АНХНЫ ТУСЛАМЖ (FIRST AID)
*       Осолд өртөгсдийг цэвэр агаарт гаргах.
*       Эмнэлгийн ослын түргэн тусламжийн 103 дугаарт утсанд дуудлага өгөх.

Тусгаарлах ба хамгаалах зай ERG 2004 (ERG 2004 Isolation and Protective Distances)

 
Бага хэмжээний асгаралт          (Бага савнаас эсвэл том савнаас бага хэмжээгээр асгарсан үед )      
Их асгарсан бол             
(Том савнаас эсвэл олон бага савнаас  асгарсан үед)
Эхлээд тусгаарлалтыг бүх чиглэлд 
Шөнө
Салхины дагуу чиглэлд хүмүүсийг хамгаалах бол
Эхний тусгаарлалтыг бүх чиглэлд 
Хүмүүсийг салхины дагуу чиглэлд хамгаалах бол
Өдөр
Шөнө
Өдөр
Шөнө
Шингэрүүлсэн хүхрийн давхар оксид
30 м
160 м 
160 м 
30 м
320 м 
480 м 
 
 

 

 

Ослын үед авах арга хэмжээний талаархи нэмэлт мэдээлэл (Additional Emergency Response Information (CAMEO Data) )

Асгарах үед (гал авалцаагүй ) (Non-fire Spill Response):   Очлуур, дөл болон галын бусад үүсгүүрийг холдуулах. Материал усны эх булаг ба цэвэр,бохир усны хоолойруу орохоос болгоомжил.Асгарсан урсгалыг найдвартай барьж чадах даланг байгуулах. Бороожуулсан ус ашиглан уурыг дарж бууруулан арилгах. Харин асгарсан материал руу усыг хүргэж болохгүй.Асгарсан материалыг  нунтагласан шохойн чулуу, усгүйжүүлсэн хужир болон түүхий шохойгоор саармагжуулна.(AAR, 1999)

Гал унтраах (Firefighting): Өөртөө амьсгалын аппарат бүхий бүрэн хамгаалалтын хувцас өмсөх. Цув,өмд,бээлэй,түрүүтэй гутал ба хөл, гарын ороолт, бүсээр хангах. Хувийн хамгаалах хэрэгслэл нь арьсыг бүрэн хамгаалсан байх шаардлагатай. Хэрвээ эрсдэлгүй гүйцэтгэж болохоор бол галын бүсээс бодистой савуудыг зөөх. Аль болох хол зайнаас галыг унтраах. Гал унтраахад ашигласан уснаас үүссэн бохирдсон шингэнийг байгаль орчинд шууд хаяж болохгүй ба цуглуулах далан байгуулж, түүндээ цуглуулан, дараа нь хоргүйжүүлж саармагжуулна. Агаарт шатахгүй боловч, хүчилтөрөгчтэй харилцан үйлчилснээс  шатна.Бороожуулсан ус, хөөс, нүүрсхүчлийн хий болон хуурай химийн гал унтраах хэрэгслэлийг ашиглах. (EPA, 1998)

Урвалын идэвх (Reactivity):  ХИМИЙН ШИНЖ: Цэвэр диметилсульфат ба аммиакийн концетрацитай уусмалууд нь өөр хоорондоо онцгой эрчимтэй урвалд орно. NFPA 491M, 1991. (REACTIVITY, 1999)

Анхны тусламж (First Aid ):  Санамж: Хордлогын шинж 12 цаг хүртэл удаан үргэлжилж болно.

Диметилсульфатын нөлөөллөөс үүсэх хордлогын шинж тэмдэг: Нүд. арьс, салст бүрхэвч ба амьсгалын замын эрхтнүүдийг цочироох. Арьсыг мэдэгдэхүйц гүн үрэвсүүлэн түлж болно.Хүчтэй нэрвэгдэлтийн эхний шинж бол толгой өвдөх ба эргэх улмаар цаашид хараа өөрчлөгдөх, нулмис гоожих, гэрэл гялбах, ханиах, амьсгалахад хүндрэл учрах, дотор муухайрах, бөөлжих.Хордлого гүнзгийрсэн үед саажих, солиорох ба улмаар мэдээгүй болох (coma).

Ослын үед хийх аврах ажиллагаа: Диметилсульфатын хүчтэй хордлогын үед нэрвэгдэгчийн ам насыг аврах ба хордлогоос зайлшгүй ангижруулах шаардлага гардаг. Аврагч мэргэжилтнүүд ослын бохирдолтын хэлбэр зэрэглэлд тохирсон хамгаалалтын хувцсыг өмсөх. Амьсгалах агаарыг цэвэрлэх ба агаараар хангах төхөөрөмж бүхий хамгаалах хэрэгслэлийг  заавал хэрэглэх.Аврах ажиллагаанд ашиглаж буй машин техник бохирдолтын тархалтыг хянах, бууруулах зорилгоор ашиглах нийлэг материалан бүтээлэг, хаягдлын уут зэргээр хангадсан байх.

Амьсгалаар өртсөн бол: 1.Нэрвэгдэгчийг цэвэр агаарт гаргах. Аврагч мэргэжилтнүүд диметилсульфатын хордлогонд орохоос өөрсдийгөө сэргийлэх. 2. Судасны цохилт, амьсгалын тоо, хэмнэл зэрэг гол үзүүлэлтүүд болон авсан гэмтэл бэртэлтэнд үнэлгээ өгөх.Судасны цохилт нь мэдэгдэхгүй бол уушиг зүрхний өвчны сэхээн амьдруулах эрчимт эмчилгээнд оруулах. Хэрвээ амьсгалж чадахгүй бол хиймэл амьсгал хийх.Амьсгалахдаа хүндрэлтэй бол хүчилтөрөгчөөр амьгалуулах буюу амьсгалыг дэмжих бусад аргыг ашиглах. 3. Хордлого тайлах эм болон цаашид авах бусад ажиллагааны талаар ойр байгаа бүсийн эмнэлгээс зөвшөөрөл ба  зааварчилгааг авах .4.Эмнэлэг рүү шилжүүлэн авч авахдаа эрүүл мэндэд нть хяналт тавих.

Арьс/Нүд өртвөл: 1. Хордлогын газраас нэрвэгдэгчийг гаргах. Аврах ажилтан өөрийгөө диметилсульфатын нөлөөлөлд өртөгдөхөөс хамгаалах. 2. Судасны цохилт,амьсгалын хурд, хэмнэл мэтийн амин чухал үзүүлэлтүүд болон авсан гэмтэл бэртэлтэнд үнэлгээ өгөх.Судасны цохилт нь мэдэгдэхгүй бол уушиг зүрхний өвчны сэхээн амьдруулах эрчимт эмчилгээнд оруулах. Хэрвээ амьсгалж чадахгүй бол хиймэл амьсгал хийх.Амьсгалахдаа хүндрэлтэй бол хүчилтөрөгчөөр амьсгалуулах буюу амьсгалыг дэмжих бусад аргыг ашиглах. 3.Бохирдсон хувцасыг аль болох хурдан тайлах. 4. Хэрэв нүд нь өртсөн бол түүнийг 15 минутаас багагүй хугацааны турш бүлээн ус гоожуулан угаах. 5. Арьсны өртсөн хэсгийг НЯМБАЙ савандан усаар угаах. 6. Хордлого тайлах эм болон цаашдын эмчилгээний бусад хэлбэрүүдийн талаар эмнэлгээс зөвшөөрөл ба  зааварчилгааг авна. 7. Шилжүүлэн авч авахдаа эрүүл мэндэд нь анхаарал тавих.

Залгисан бол: 1. Судасны цохилт,амьсгалын тоо, хэмнэл зэрэг гол үзүүлэлтүүд болон авсан гэмтэл бэртэлтэнд үнэлгээ өгөх.Судасны цохилт нь мэдэгдэхгүй бол уушиг зүрхний өвчны сэхээн амьдруулах эрчимт эмчилгээнд оруулах. Хэрвээ амьсгалж чадахгүй бол хиймэл амьсгал хийх.Амьсгалахдаа хүндрэлтэй бол хүчилтөрөгчөөр амьсгалуулах буюу амьсгалыг дэмжих бусад аргыг ашиглах.2.Бөөлжүүлэх эсвэл саармагжуулах оролдлогыг ХИЙЖ БОЛОХГҮЙ. 3. Хордлого тайлах эм болон цаашид авах эмчилгээний бусад хэлбэрүүдийн талаар эмнэлгээс зөвшөөрөл ба  зааварчилгааг авна.4. Нэрвэгдэгчидэд ус эсвэл сүү өгөх: 1 нас хүртэлх хүүхдэд 125 мл (4 унц буюу 1/2 аяга); 1 -ээс 12 настай бол, 200 мл (6 унц буюу 3/4 аяга); насанд хүрэгчидэд, 250 мл (8 унц буюу 1 аяга). Нэрвэгдэгч ухаан алдаагүй ба сэргэлэн цовоо байсан тохиолдолд л ус эсвэл сүүг өгнө. 5. Мөн нэрвэгдэгч ухаан алдаагүй  байвал идэвхжүүлсэн нүүрсийг хүүхдэд  15- аас 30 г , насанд хүрэгчидэд 50 -аас 100 г-ийг  125 аас 250 мл (1/2 ээс 1 аяга) устай өгнө. 6. Нэрвэгдэгч ухаан алдаагүй байвал хордлогыг туух зорилгоор давсан туулга эсвэл сорбитол уулгах.Хүүхдэд 15- аас 30 г  туулга; насанд хүрэгчидэд 50- аас 100 г тус тус шаардлагатайг зөвлөж байна. 7. Шилжүүлэн тээвэрлэхдээ эрүүл мэндэд нь анхаарал тавих. (EPA, 1998)