Химийн бодисын тодорхойлолт  (Chemical Identification)

Химийн нэршил: ХҮХРИЙН ХҮЧИЛ

CAS №: 7664-93-9

UN №: 1830

Томъёо: H2SO4

Бусад нэршил (Synonyms): ; Аккумляторын хүчил, Устөрөгчийн сульфат, Тунгалаг тос; Хүхрийн хүчил (усан уусмал), Battery acid; Hydrogen sulfate; Oil of vitriol; Sulfuric acid (aqueous) 

 

Физик шинж чанар  (Physical Properties)

Гадаад байдал (Physical description) : Өнгөгүй, хар хүрэн, өтгөн тосорхог, үнэргүй шингэн. [Тайлбар: Цэвэр бодис  11oC-аас доош хатуу болдог. Ихэнхи тохилдолд усан уусмал хэлбэрээр хэрэглэнэ.]

Буцлах температур (BP): 290oC

Молекул жин (MW): 98.1

Тэсрэх доод хязгаар (LEL): Тогтоогдоогүй

Шаталтын зэрэг (NFPA Fire Rating): 0

Хөлдөх температур/ хайлах температур (FRZ/MLT): FRZ: 11oC

Уурын даралт (VP): 0.001 мм Мөнгөн усны даралт

Тэсрэх дээд хязгаар (UEL): Тогтоогдоогүй

Эрүүл мэндийн нөлөөллийн зэрэг (NFPA Health Rating): 3

Дөл авалцах температур (FP: тогтоогдоогүй

Уурын нягт (VD): Тогтоогдоогүй

 

Урвалын идэвхийн зэрэг  (NFPA Reactivity Rating): 2

Нягт (Sp. GR): 1.84 (96-98% хүчил)

Ионжих чадвар (IP): Тогтоогдоогүй

 

Онцлог шинж (NFPA Sp. Inst.): Усгүй

 

Хордуулах хязгаар  (Exposure Limits))

НҮБ-ын Хөдөлмөр хамгаалал, эрүүл мэндийн газар (OSHA)

АНУ-ын Хөдөлмөр хамгаалал, эрүүл мэндийн үндэсний хүрээлэн (NIOSH)

Бусад мэдээлэл (Related Information)

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA)  ppm: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA)  ppm: Тогтоогдоогүй

AIHA Ослын үед авах арга хэмжээний төлөвлөлтийн зөвлөмж (AIHA Emergency Response Planning Guidelines) – (ERPG-1/ERPG-2/ERPG-3):
2 мг/м3/10 мг/м3/30 мг/м3

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA) мг/м3: 1

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA)  мг/м3 : 1

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-STEL) ppm: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын турш) (PEL-STEL) ppm: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-STEL) мг/м3: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын турш) (PEL-STEL)  мг/м3: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C)  ppm: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) ppm: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C)   мг/м3: Tогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) мг/м3: Tогтоогдоогүй

Хавдар үүсгэх ангилал (Carcinogen Classifications): IARC-1, TLV-A2, NTP-K; ХҮХРИЙН ХҮЧИЛ АГУУЛСАН УУР БҮХИЙ БҮХ ТӨРЛИЙН НЕОРГАНИК ХҮЧЛҮҮД ИЙГ ХАВДАР ҮҮСГЭХ ЧАДВАРТАЙД ТООЦНО

Арьсанд үзүүлэх нөлөөлөл (Skin Notation): Үгүй

Арьсанд үзүүлэх нөлөлөл (Skin Notation): Үгүй

Т айлбар (Notes): Тогтоогдоогүй

Тайлбар (Notes): Тогтоогдоогүй

 

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH) ppm: Тогтоогдоогүй

 

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH)  мг/м3: 15

 

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун тайлбар (IDLH Notes): Тогтоогдоогүй

 

NIOSH Химийн аюулын талаарх лавлах (NIOSH Pocket Guide to Chemical Hazards) 2006 оны 6-р сарыг дуустал хүчинтэй (Current through June 2006)

Хүхрийн хүчил  (Sulfuric acid)

CAS: 7664-93-9

Томъёо (Formula): H2SO4

RTECS: WS5600000

Бусад нэршил, худалдааны нэр (Synonyms & Trade Names): Аккумляторын хүчил, Ус төрөгчийн сульфат, Тунгалаг тос; Хүхрийн хүчил (усан)

DOT ID & Guide: 1830 137 1831 137 (уурших) 1832 137 (spent)

Хордуулах хязгаар (Exposure Limits)

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (NIOSH REL): Ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж  (TWA) 1 мг/м3

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (OSHA PEL):Ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж (TWA) 1 мг/м3

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH): 15 мг/м3

Хувирал (Conversion): Тогтоогдоогүй

Гадаад байдал (Physical Description)

Өнгөгүй, хар хүрэн, өтгөн тосорхог, үнэргүй шингэн. [Тайлбар: Цэвэр бодис  11oС-аас доош хатуу болдог. Ихэнхи тохилдолд усан уусмал хэлбэрээр хэрэглэнэ.]

Молекул жин (MW): 98.1

Буцлах температур (BP): 290оС

Хөлдөх температур

(FRZ): 11оС

Уусах чанар (Sol): Холилдоно

Уурын даралт (VP): 0.001 мм Мөнгөн усны даралт

Ионжих чадвар ( IP):

Агаартай харьцуулсан харьцангуй нягт (RGasD): Тогтоогдоогүй

Нягт (Sp.Gr): 1.84 (96-98% хүчил)

Дөл авалцах температур  (Fl.P): Тогтоогдоогүй

Тэсрэх дээд хязгаар (UEL): Тогтоогдоогүй

Тэсрэх доод хязгаар (LEL): Тогтоогдоогүй

Тэсрэх доод хязгаар (MEC): Тогтоогдоогүй

Тэсрэхгүй шингэн, гэмч тэсрэмтгий бодистой хадгалбал дөл авалцаж болно. (Шатамхай болон тэсрэмтгий шингэний ангилалыг хар)

Хамт хадгалж болохгүй бодисууд  (Incompatibilities & Reactivities)

Oрганик материалууд, хлоратууд, карбидууд, ус, нунтаг металлууд, доргиотой газар  [Тайлбар: устай холилдохдоо их хална. Металыг зэврүүлнэ.]

Хэмжилт явуулах аргууд (Measurement Methods)

NIOSH 7903; OSHA ID113, ID165SG

Хувийн хамгаалалт ба урьдчилан сэргийлэх арга (Personal Protection & Sanitation)

Анхны тусламж (First Aid)

Арьс : Арьсаа хамгаалах
Нүд : Нүдээ хамгаалах  
Арьс угаах : Хэрэв хүргэвэл арьсаа угаах
Зайлуулах : Хэрэв норговол эсвэл хүрвэл зайлуулах
Солих : Зөвлөмжгүй
Авах арга хэмжээ : Нүд угаах (>1%),Түргэн угаах  

Нүд : Тэр дор нь усаар угаах
Арьс  : Тэр дор нь усаар угаах
Амьсгал : Амьсгалуулах
Залгих : Тэр дор нь эмчид үзүүлэх
(Үйл ажиллагааны дэс дарааллыг хар)

Амьсгалын замыг хамгаалах арга хэмжээ (NIOSH Respirator Recommendations)

NIOSH/OSHA 15 mg/m3: SA:CF/PAPRAGHiE/CCRFAGHiE/GMFAGHiE/SCBAF/SAF : SCBAF:PD,PP/SAF:PD,PP:ASCBA Escape: GMFAGHiE/SCBAE   (Тэмдэглэгээ болон кодыг хар)

Хордох замууд (Exposure Routes)

Амьсгалаар, амаар залгих, хүрэх

Хордлогын шинж чанар (Symptoms)

Хамар, арьс, хоолой нүд үрэвсэх,  уушиг устах, бронхит болох; уушиг химийн бодисоор хордох; нүд үрэвсэх;гэдэс үрэвсэх; шүд муудах; нүд, арьс түлэгдэх;   (Товчилсон үгийг хар)

Хордлогод өртөх эд эрхтэн (Target Organs)

Нүд, арьс, амьсгалын систем, шүд    (Товчилсон үгийг хар)

 

Ослын үед авах арга хэмжээний лавлах  (DOT Emergency Response Guidebook (ERG 2004)

Лавлахын дугаар (Guide Number): 137

Бодис – Устай урвалд орно – Зэвэрдэг (137 Substances - Water-Reactive – Corrosive)
ТОХИОЛДОХ АЮУЛ POTENTIAL HAZARDS
Эрүүл мэнд (HEALTH)
*       ХОРТОЙ; Бодис эсвэл тоос, уураар нь амьсгалах амаар залгих эсвэл хүрэх (арьс, нүд) шархлаа үүсгэх,
         түлэх эсвэлд үхэлд хүргэж болно.
*      Түймэр нь үрэвсэл үүсгэдэг, зэврүүлдэг болон хортой хий үүсгэнэ.
*       Устай урвалд орсноос үүсэх ихээхэн хэмжээний дулаан нь агаар дахь уурын хэмжээг ихэсгэнэ. 
*       Бодисонд хүрсэнээс болж арьс болон нүд их түлэгдэж болно.
*       Түймэр унтрааж байгаа, шингэлсэн уусмал  гоожиж бохирдуулж болно.
Галын ба тэсрэх аюул (FIRE OR EXPLOSION)
*       Эдгээр материалуудын зарим нь түлж болно, харин шатахгүй.
*       Шатамхай бодистой бол шатаж болно (мод, цаас, тос, хувцас гм.).
*       Бодис устай урвалд орж зэврүүлдэг болон хортой хий үүсгэнэ. 
*       Шатамхай\хортой хий битүү орчинд хуримтлагдаж болно. (подвал, сав, бункер, гм)
*       Металлтай харилцан үйлчлэлцсэнээс болж устөрөгчийн шатамхай хий үүсэж болно.
*       Хэрэв устай холилдвол эсвэл халаавал сав дэлбэрч болно.
*       Бодисыг шингэн хэлбэртэй нь тээвэрлэж болно.
ХҮН АМЫН аюулгҮй байдал хамгаалал (PUBLIC SAFETY)
*       Тээвэрлэлтийг дагалдах бичиг дээр ослын үед дуудах телефоны дугаарыг хамгийн түрүүнд бич. 
        Тээвэрлэлтийг дагалдах бичиггүй бол боодлын дотор талд телефоны дугаар бич. 
*       Хэрэв асгах юмуу эсвэл гоожуулбал хааш хааш нь 50 - аас 100 метр цэвэрлэж тусгаарла.
*       Мэргэжлийн бус хүмүүсийг хол байлга
*       Задгай байлга.
*       Нам дор газраас гарга.
*       Тухайн газрыг агааржуул.
Хамгаалах хувцас (PROTECTIVE CLOTHING)
*       Эерэг даралтыг агуулсан амьсгалах аппарат өмсөх  (SCBA).
*       Үйлдвэрлэгчээс нь тусгайлан санал болгосон химийн хамгаалах хувцас хэрэглэх. Энэ нь халуунаас бараг 
        хамгаалахгүй.
*       Гал сөнөөгчдийн хамгаалах хувцас зөвхөн галын үед л хамгаална. Энэ нь бодис асгарсан үед хэрэглэх 
        боломжгүй. 
Нүүлгэн шилжүүлэх (EVACUATION)
Асгарах (Spill)
*      Онцгойлсон бодисуудыг эхлэж тусгаарлах болон хамгаалах үйл ажиллагаа явуулах хүснэгтийг харах. 
       Онцгойлж үзээгүй бодисуудын хувьд нийтийн аюулгүй байдлыг харгалзан салхины дор хангалттай зайнд 
       тусгаарлах
Гал түймэр (Fire)
*       Хэрэв галт тэрэгний болон авто машины цистернд гал гарвал түүнийг бүх чиглэлд 800 метрт тусгаалах 
        болон нүүлгэн шилжүүлэх 
ГАЛЫН АЮУЛЫН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ (EMERGENCY RESPONSE FIRE)
*      Хэрэв материал галд автаагүй бол ус хэрэглэх хэрэггүй.
Бага хэмжээний гал (Small Fires)
*       Химийн бодис хатаах эсвэл  CO2.
*       Гал гарсан газраас цистерныг өөрсдийгөө  эрсдэлд оруулахгүйгээр холдуулах.
Их хэмжээний гал (Large Fires)
*      Уурыг усны манангаар дарах үед их хэмжээний усаар гал гарсан газрыг норгохХэрэв ус хангалтгүй бол 
        Уурыг  дарах.
Гал гарсан сав эсвэл машины цистерн Fire involving Tanks or Car/Trailer Loads
*       Гал унтарсны дараа контейнерийг ихээхэн хэмжээний усаар хөргөх. 
*       Контейнер дотор ус бүү оруул.
*       Өнгө нь өөрчлөгдсөн танк эсвэл аюулгүйн крантаас гарч байгаа дуу өндөрсөж байгаа үед ослын газраас 
        түргэн гаргах
*       Түймэр нөмөрсөн үед савнаас үргэлж хол байх.
АСГАРАХ БА ГООЖИХ (SPILL OR LEAK)
*       Гал гараагүй, асгарсан болон гоожсон үед уурнаас бүрэн хамгаалах битүү хувцас өмсөх
*       Эвдэрсэн сав болон асгарсан зүйлд хамгаалах хувцасгүй бол бүү хүр
*       хэрэв эрсдэл багатай бол гоожиж байгааг зогсоохыг оролд.
*       Уур дарах багасгах зорилгоор ус хэрэглэж болно. Харин гоожиж байгаа газарлуу шууд болон савны дотор 
        ус бүү шүрш.
*       Шатамхай материалыг асгарч байгаа газраас холдуул (мод, цаас, тос, гм.).
Бага зэргийн асгаралт (Small Spills)
*      Хуурай шороо болон элс эсвэл шатдаггүй болон платсмассан материалаар бүрхэн усаар тархахыг 
        багасгах .
*       Бохирдсон материалыг гал авалцдаггүй материалаар хийсэн багаж ашиглан цуглуулж пластмассан 
         саванд хийж дараа устгалд оруулах.
*       Усны урсгал, бохирын шугам, подвал эсвэл хориотой газар орохоос сэргийл.  
АНХНЫ ТУСЛАМЖ (FIRST AID)
*       Нэрвэгдэгсдийг цэвэр агаарт гаргах.
*       Түргэн тусламж дуудах.
*       иймэл амьсгаАмьсгалахгүй байгаа хүмүүст хиймэл амьсгал хийх
*       Бодис залгисан нэрвэгдэгсдийг амаараа хиймэл амьсгал бүү хий;Хиймэл амьгал хийхдээ амьсгалуулах 
        тусгай багаж  хэрэглэх.
*       Хэрэв хүнд түвэгтэй амьсгалж байвал хүчилтөрөгчөөр амьсгалуул.
*       Бохирдсон гутал, хувцсыг тайлж салга.
*       Хэрэв арьс эсвэл нүдэнд хүрсэн бол тэр дор нь усаар дор хаяж 20 минут угаа.
*       Хүрсэн газар бага бол түүнийг тархахаас сэргийл.

 

Ослын үед авах арга хэмжээний талаархи нэмэлт мэдээлэл (Additional Emergency Response Information (CAMEO Data) )

Асгарах үед (гал авалцаагүй ) (Non-fire Spill Response): Материалыг усны эх үүсвэр болон бохирын шугамнаас хол байлга. Хэрэв хэрэгтэй гэж үзвэл урссан бодисыг тогтоох далан барь. Асгарсан материалыг нунтаг шохойн чулуу, сода эсвэл шохойгоор саармагжуул. Уур дарахын тулд усны манан үүсгэж ашигла. Усаар буусан уур хортой, зэврэлт үүсгэдэг учраас далангаар хаш. Газар асгарах:, Шингэн эсвэл хатуу материал байлгаж байх цооног, цөөрөм ух.  Урсах гадаргууг хөрс, элстэй шуудай, хөөсөн полиуретан, цемент ашиглан бүрэх, Ихээхэн шингэнийг бол үнс эсвэл цементийн нунтаг ашиглан шингээ. Хөдөө аж ахуйн шохой   (CaO), нунтаг шохойн чулуу  (CaCO3) эсвэл бикарбонат натр  (NaHCO3) ашиглан саармагжуул. Ус асга : Хөдөө аж ахуйн шохой   (CaO), нунтаг шохойн чулуу  (CaCO3) эсвэл бикарбонат натр  (NaHCO3) ашиглан саармагжуул.  ( AAR, 1999)

Гал унтраах (Firefighting):  Осолд өртөхгүй зайнаас эсвэл хамгаалагдсан газраас түймэр унтраа. Хүчлээс үүссэн усны дулаанаас, халуун усаар  шүршүүлэхээс болгоомжил. Дөл авалцсан савыг усаар түймэр унтартал шүршиж хөргө. Амьсгалах аппарат, тусгай хамгаалах хувцас өмс. Дөл авалцахгүй. Бага зэргийн гал унтраахад хуурай химийн бодис эсвэл нүүрстөрөгчийн давхар исэл ашигла. Энэ материалын ойр орчим байгаа шатамхай бодисд  ус хэрэглэ.  Ихээхэн хэмжээний галыг холоос усаар шүршиж унтраа. Материалыг усаар хүчтэй бүү шүрш. Хэрэв эрсдэлд өртөхөөргүй бол савыг түймэр гарч байгаа газраас холдуул  (EPA, 1998)

Урвалын идэвх (Reactivity): АГААР БОЛОН УСТАЙ УРВАЛД ОРОХ: Хүчлийн концентраци нь 80-90%  дээш биш бол устай урвалд орох нь маш бага харин гидролизаас үүсэх дулаан маш өндөр тул их түлнэ (Merc, 11th ed. 1989). Мононитробензен нь хүхрийн хүчлийн ууранд сульфиджих үед дотуур нь хөргөж байгаа спиралиас ус алдаж урвал явуулж буй танк руу орж болно. Уусмалын дулаанаас болж хүчтэй дэлбэрэлт үүсэж болно (MCA Case History 944 1963). ХИМИЙН ШИНЖ ЧАНАР (CHEMICAL PROFILE): Бромпентафтор нь концентрацитай азотын болон хүхрийн хүчилтэй урвалд идэвхтэй хүчтэй орно (Mellor 2 Supp. 1:172 1956). Р-нитротолуен хүхрийн хүчил хоёр 80С дэлбэрнэ (Chem. Eng. News 27:2504). Нойтон реактор дотор концентрацтай хүхрийн хүчил нь кристал перманганат калитай дэлбэрнэ. Манганез гептаоксид үүсээд 70оС-д дэлбэрнэ (Delhez 1967). Концентрацитай хүхрийн хүчилтэй акрилнитрилийн холимогийг нилээн хүйтэн газар хадгалах естой эс тэгвэл их хэмжээний дулаан ялгаруулсан урвал явагдана (Chem. Safety Data Sheet SD-31:8. 1949).  Хүхрийн хүчил (96%) доор дурьдсан бодисуудын аль нэгтэй нь тэнцүү хэмжээтэй холиод битүү саванд хадгалах үед  даралт болон температур ихсэнэ:Ацетонитрил,   акролейн, 2-аминоэтанол, гидрооксид аммонны  (28%),  анилин, н-бутиралалдьгид, хлорсульфоны хүчил, этилен диамин,  этиленимин, эпихлоргидрин,   этиленцианогидрин, гидрохлорын хүчил (36%),  гидрофторын хүчил (48.7%), пропиолацтон, пропилен оксид, натрийн шүлт, стирены мономер (NFPA 1991). Концентрацитай хүхрийн хүчил карбид, бромат, хлорат, фулиминат, пикрат болон нунтаг металуудтай харилцан үйлчлэлцвэл ихээхэн аюултай  (Haz. Chem. Data 1966). Алил хлорид нь хүхрийн хүчил, төмөрт хлор, хөнгөн цагаант хлор, Луйсийн хүчил, Зиеглерийн маягийн катализатор (өдөөгч) зэрэг  хүчиллэг катализаторын оролцоотой хүчтэй полимержинэ (Ventrone 1971). (REACTIVITY, 1999)

Анхны тусламж (First Aid): Анхаар: Хүхрийн хүчил маш хүчтэй зэврүүлдэг.  Анхааруулах зөвлөмж. Хүхрийн хүчилд хүчтэй нэрвэгдсэн  шинж төлөв. Хүхрийн хүчил их залгасан үеийн шинж тэмдэг нь шүлс гоожно, их цангана,  юм залгихад хэцүү байна, өвдөнө, шоконд орно.  Ам, улаан хоолой, ходоод гол төлөв түлэгдэнэ.  Нунтагласан кофе шиг зүйлээр бөөлжнө. Хүхрийн хүчил залгисны дараа  цусны эргэлт зогсох магадлал өндөр. Амьсгалын замаар нэрвэгдсэн үед нус гоожно, хоолой сөөнө,  амьгалахад хүнд байна, түвэнхийн өрөвсөл  амьсгал давхцана, амьсгалын зам өрөвсөнө, цээжээр өвдөнө. Хамар болон шүднээс цус гарна, ам, хамрын салст бүрхэвч шархлана, уушиг устана, архаг бронхит үүснэ, уушигний сүрьеэтэй болж болно.  Хэрэв хүхрийн хүчил нүдэндээ хүргэвэл өрөвсөнө, өвдөнө, хавагнана, нүдний уг шархлаж сохорч ч болно.  Арьсанд хүрсэн тохиолдолд хүчтэй түлнэ, өвдөнө, арьс улайна.  Амь аврах түргэн тусламжийн дэс дараалал :  Хүхрийн хүчилд хүчтэй нэрвэгдсэн үед нэрвэгдсэн хүнийг хүчлээс нь салгаад аврах ажиллагааг эхлэнэ. Түргэн тусламж үзүүлэгч хүн хордсон хэлбэр, байдлаас нь хамаарч хамгаалах хувцас өмсөнө.  Агаар цэвэрлэгч агаар амьсгалах аппарат өмсөх естой.  Хордуулсан бодисыг тарахаас хамгаалсан пластмассан уут, хавтан зэргийг аврах машин авч явах естой. Амьсгалын замаар хордох нэрвэгдэх :  1.  Нэрвэгдэгсэдийг цэвэр агаарт гарга.  Туслаж буй хүн өөрөө хордохоос болгоомжил.  2.  Судасны цохилт, амьсгалах байдал зэргээр амьд байгаа эсэхийг шалга мөн бэртэл гэмтлийг шалга. Хэрэв судасны цохилт мэдэгдэхгүй байвал цээжийг нь дарж зүрхний үйл ажилгааг  дэмж. Хэрэв амьсгаагүй байгаа бол хиймэл амьсгал хий.  Хэрэв муу амьсгалж байгаа бол хүчилтөрөгч өгөх эсвэл амьсгал дэмжих ажиллагаа  хий.  3. Тусгай эмнэлэгээс антидот өгөх эсвэл бусад хор тайлах арга хэмжээ авах заавар, эрх ав. 4. Эмнэлэгт түргэн хүргэ. Арьс нүд хордох : 1. Хордсон газраас нэрвэгдэгсдийг гарга. Туслаж буй хүн өөрөө хүхрийн хүчлээр хордохоос болгоомжил. 2.   Судасны цохилт, амьсгалах байдал зэргээр амьд байгаа эсэхийг шалга мөн бэртэл гэмтлийг шалга. Хэрэв судасны цохилт мэдэгдэхгүй байвал цээжийг нь дарж  зүрхний үйл ажилгааг дэмж. Хэрэв амьсгаагүй байгаа бол хиймэл амьсгаа хий.  Хэрэв муу амьсгалж байгаа бол хүчилтөрөгч өгөх эсвэл амьсгал дэмжих ажиллагаа  хий. 3. Бохирдсон хувцсыг аль болох хурдан тайл. 4. Хэрэв нүдэнд орсон бол бүлээн усаар дор хаяж 15 минут угаа. 5. Хордсон арьсыг савантай усаар сайн угаа. 6. . Тусгай эмнэлэгээс антидот өгөх эсвэл бусад хор тайлах арга хэмжээ авах заавар, эрх ав. 7. Эмнэлэгт түргэн хүргэ. Уух залгих замаар хордох: 1. Судасны цохилт, амьсгалах байдал зэргээр амьд байгаа эсэхийг шалга мөн бэртэл гэмтэлийг шалга. Хэрэв судасны цохилт мэдэгдэхгүй байвал цээжийг нь дарж  зүрхний үйл ажилгааг дэмж. Хэрэв амьсгаагүй байгаа бол хиймэл амьсгал хий.  Хэрэв муу амьсгалж байгаа бол хүчилтөрөгч өгөх эсвэл амьсгал дэмжих ажиллагаа  хий. 2. Ихээхэн хэмжээний усаар угаа. Ус залгихгүй байхыг нэрвэгдэгсдэд хэлж өг. 3. Бөөлжихгүй байхыг хичээ мөн  бүү саармагжуул! 4. Тусгай эмнэлэгээс антидот өгөх эсвэл бусад хор тайлах арга хэмжээ авах заавар, эрх ав. 5. Идэвхижүүлсэн нүүрс хэрэггүй. 6. Нэрвэгдэгсдэд сүү эсвэл ус өг: 1 нас хүртлэх хүүхдэд, 125 мл  (4 унци эсвэл 1/2 аяга); 1-ээс 12 насны хүүхдэд, 200 мл  (6 унци эсвэл 3/4 аяга); том хүн , 250 мл  (8 унци эсвэл 1 аяга). Ус эсвэл сүүг ухаантай, сэргэг  байгаа нэрвэгдсэдэд өг. 7. Эмнэлэгт түргэн хүргэ. (EPA, 1998)