Химийн бодисын тодорхойлолт (Chemical Identification)

Химийн нэршил (Chemical name): Гептахлор (Heptachlor)

CAS №: 76-44-8

UN №: 2761

Химийн томъёо: C10H5Cl7

Бусад нэршил (synonyms):  1,4,5,6,7,8,8-гептахлор-3а,4,7,7а-тетрагидро-4,7-метанинден, 1,4,5,6,7,8,8-Heptachloro-3a,4,7,7a-tetrahydro-4,7-methanoindene 

 

Физик шинж чанар:  (Physical Properties)

Гадаад байдал (Physical description): Камфортэй төстэй  үнэртэй, цагаанаас үл мэдэг бор шаргал хүртэл өнгөтэй талст.[Тэмдэглэл: Шавьж устгах бодис.]

Буцлах хэм (BP): 139.40C (задрана)

Молекул жин (MW): 373.4

Тэсрэх доод хязгаар (LEL): Тогтоогдоогүй

Шаталтын зэрэг (NFPA Fire Rating): Тогтоогдоогүй

Хайлах хэм (FRZ/MLT): MLT: 950C

Уурын даралт (VP): (250FC: 0.0003 ммHg

Тэсрэх дээд хязгаар (UEL): Тогтоогдоогүй

Эрүүл мэндэд нөлөөлөх зэрэг  (NFPA Health Rating):

Тогтоогдоогүй

Дөл авалцах хэм (FP): Тогтоогдоогүй

Уурын нягт (VD): Тогтоогдоогүй

 

Урвалын идэвхийн зэрэг  (NFPA Reactivity Rating): Тогтоогдоогүй

Нягт  (Sp. GR): 1.66

Ионжих чадвар IP: Тогтоогдоогүй

 

Онцлог шинж (NFPA Sp. Inst.): Тогтоогдоогүй

 

Хордуулах хязгаар (Exposure limits﴿

НҮБ-ын ХӨдӨлмӨр хамгаалал, эрҮҮл  мэндийн газар (OSHA)

АНУ-ЫН ХӨдӨлмӨр хамгаалал, эрҮҮл  мэндийн ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН (NIOSH)

Бусад мэдээлэл (Related Information)

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA)  ppm: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (REL-TWA)  ppm: Тогтоогдоогүй

AIHA Ослын үед авах арга хэмжээний төлөвлөлтийн зөвлөмж (AIHA Emergency Response Planning Guidelines) - ERPG-1/ERPG-2/ERPG-3:
Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA) mg/m3: 0.5

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (REL-TWA)  mg/m3: 0.5

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-STEL) ppm: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын турш) (REL-STEL) ppm: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-STEL) mg/m3: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын турш) (REL-STEL)  mg/m3: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C)  ppm: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (REL-C) ppm: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C)   mg/m3: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (REL-C) mg/m3: Тогтоогдоогүй

Хавдар үүсгэх ангилал (Carcinogen Classifications): IARC-2В, NIOSH-Ca, TLV-A3

Арьсанд үзүүлэх нөлөөлөл (Skin Notation): Үзүүлнэ

Арьсанд үзүүлэх нөлөөлөл (Skin Notation): Үзүүлнэ

Тайлбар (Notes): Тогтоогдоогүй

Тайлбар (Notes): Хортой (Ca)

 

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH) ppm: Тогтоогдоогүй

 

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH)  mg/m3: 35

 

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун тайлбар (IDLH Notes):  Ca

 

NIOSH Химийн аюулын талаарх лавлах (NIOSH Pocket Guide to Chemical Hazards) 2006 оны 6-р сарыг дуустал хүчинтэй (Current through June 2006)

Гептахлор

CAS: 76-44-8

Томъёо (Formula): C10H5Cl7

RTECS: PC0700000

Бусад нэршил, худалдааны нэр (Synonyms & Trade Names): Фурал, 1,4,5,6,7,8,8-гептахлор-3а,4,7,7а-тетрагидро-4,7-метанинден

DOT ID & Guide: 2761 151(хлорорганик пестицид, хатуу)

Хордуулах хязгаар (Exposure Limits

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (NIOSH REL): Ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж  (TWA): Ca TWA 0.5 мг/м3  [арьс] See Appendix D 

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (OSHA PEL): Ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж (TWA): TWA 0.5 мг/м3 [арьс]

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH): Ca [35 мг/м3]

Хувирал (Conversion): Тогтоогдоогүй

Гадаад байдал (Physical Description)

Камфортэй төстэй  үнэртэй, цагаанаас үл мэдэг бор шаргал хүртэл өнгөтэй талст.[Тэмдэглэл: Шавьж устгах бодис.]

Молекул жин (MW): 373.4

Буцлах температур (BP): 139.40C (задрана)

Хайлах хэм MLT: 203F

Уусах чанар (Sol): 0.0006%

Уурын даралт (VP):

(770F): 0.0003 mmHg

Ионжих чадвар (IP): ?

Агаартай харьцуулсан харьцангуй нягт (RGasD): Тогтоогдоогүй

Нягт (Sp.Gr): 1.66

Дөл авалцах хэм  (Fl.P): Тогтоогдоогүй

Тэсрэх дээд хязгаар (UEL): Тогтоогдоогүй

Тэсрэх доод хязгаар (LEL):  Тогтоогдоогүй

Тэсрэх дунд хязгаар (MEC): Тогтоогдоогүй

Шатамхай бус хатуу бодис, гэвч шатамхай шингэний дотор уусч болно 

Хамт хадгалж болохгүй бодисууд (Incompatibilities & Reactivities)

Төмөр, эөмрийн зэв

Хэмжилт явуулах аргууд (Measurement Methods)

NIOSH S287 (II-5), OSHA PV2029

Хувийн хамгаалалт ба урьдчилан сэргийлэх арга (Personal Protection & Sanitation)

Анхны тусламж (First Aid)

Арьс: Арьсанд хүрэхээс сэргийлэх

Нүд: Нүдэнд орохоос сэргийлэх

Арьсыг угаах: Бохирдсон тохиолдолд / өдөр тутам

Тайлах: Норгосон буюу бохирдсон тохиолдолд

Солих: Өдөр тутам

Авах арга хэмжээ: Нүдийг угаах, усаар хурдан булхах

Нүд: Усаар нэн даруй угаах

Арьс: Савангаар нэн даруй угаах

Амьсгалах: Амьсгалыг дэмжих

Залгих: Эмнэлгийн тусламж нэн даруй авах

 

Амьсгалын замыг хамгаалах арга хэмжээ (NIOSH Respirator Recommendations)

NIOSH: SCBAF: PD, PP/SAF:PD,PP: ASCBA Escape: GMFOVHiE/SCBAE 

Хордох замууд (Exposure Routes)

Амьсгалах, арьсаар нэвчих, залгих, арьсанд хүрэх  ба/буюу нүдэнд орох

Хордлогын шинж чанар (Symptoms)

Амьтанд: Чичрэх, айж цочих, элэг гэмтэх, [хортой]

Хордлогод өртөх эд эрхтэн (Target Organs)

Төв мэдрэлийн систем, элэг

 

Ослын үед авах арга хэмжээний лавлах  (DOT Emergency Response Guidebook (ERG 2004)

Лавлахын дугаар (Guide Number): 151

151 Хортой бодис (Шатамхай бус) - (Substances – Toxic, Non-Combustible)

ГАРЧ БОЛОХ АЮУЛ (POTENTIOL HAZARDS)

ЭРҮҮЛ МЭНД (HEALTH)

·         Онцгой хортой, хэрэв амьсгалах, залгих буюу арьсаар нэвчвэл үхэл хүргэж болзошгүй.

·         Арьсанд ямар нэг байдлаар хүрэхээс сэрэмжлэх.

·         Арьсанд хүрсэн буюу амьсгалсанаас үүссэн нөлөөлөл урт хугацаатай байж болно.

·         Шаталтаас өрөвсүүлэгч, идэмхий ба/буюу хортой хийнүүд үүсч болно.

·         Уур нь толгой эргэх буюу амьсгал давчдах шалтгаан болж болзошгүй.

·         Түймэрийг унтраах буюу усаар шүрших үед асгарсан шингэн нь идэмхий ба/буюу хортой байж болох ба бохирдлын шалтгаан болох магадлалтай.  

ГАЛЫН БОЛОН ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ АЮУЛ (FIRE OR EXPLOTION)

·         Шатамхай биш бодис, өөрөө шатахгүй боловч халааах үед идэмхий ба/буюу хортой уур үүсгэн задарч болно.

·         Халалтын улмаас сав нь дэлбэрч болно.

·         Асгарсан тохиолдолд ус дамжуулах шугамыг бохирдуулж болно.

 

ХҮН АМЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ (PUBLIC SAFETY)

·         Осол гарсан тохиолдолд 105 руу яаралтай залга

·         Бодис асгарсан буюу гоожсон талбайг доод тал нь хааш хаашаа 25 –иас 50 м хүртэл хэмжээгээр нэн даруй тусгаарлана.

·         Аврах, аюул ослыг бууруулах үйл ажиллагаа явуулж байгаагаас бусад шаардлагагүй хүмүүсийг тусгаарлалтын бүсээс гаргах.

·         Салхины эсрэг талд байрлах.

·         Нам дор газраас хол байх.

ХАМГААЛАХ ХУВЦАС (PROTECTIVE CLOTHING)

·         Эерэг даралт бүхий амьсгалын тусгаарлагдсан аппарат өмсөх  (SCBA).

·         Үйлдвэрлэгчийн зүгээс тусгайлан санал болгосон химийн хамгаалалтын хувцсыг өмсөх. Эдгээр нь дулаанаас бага зэрэг эсвэл огт хамгаалахгүй байж болно.

·       Ердийн галд өмсдөг гал сөнөөгчийн хамгаалалтын хувцас нь  ЗӨВХӨН хязгаарлагдмал хамгаалалт үзүүлэх  бөгөөд хангалттай бус.

НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ  (EVACUATION)

Асгарсан үед (Spill)

·         ХҮН АМЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ хэсгийг үз.

Гал гарсан үед (Fire)

·         Хэрэв нөөцийн сав, галт тэрэгний болон автоцестерн галд өртвөл хааш хаашаа 800 м хэмжээтэй тусгаарлана. Мөн хүмүүсийг эхний удаад бүх чиглэлд 800 м зайд нүүлгэн шилжүүлнэ.

ГАЛЫН АЮУЛЫН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ (EMERGENCY RESPONSE FIRE)

Бага хэмжээний гал (Small Fires)

·         Хуурай химийн бодис, CO2 буюу бороожуулсан ус ашиглах

Их хэмжээний гал   (Large Fires)

·         Бороожуулсан ус, усан манан буюу ердийн хөөс хэрэглэнэ.

·         Хэрэв эрсдэлгүйгээр хийж чадахаар бол савтай бодисыг галын талбараас холдуулна.

·         Дараа нь устгал хийх зорилгоор гал унтраахад ашигласан усыг цуглуулах хаалт далан босгох. Бодисыг орчинд тарааж болохгүй.

·         Бороожуулсан ус буюу манан хэрэглэнэ. Усаар шууд шүршиж болохгүй.

Нөөцийн сав буюу авто/галт тэрэгний цистерн галд өртөх  (Fire involving Tanks or Car/Trailer Loads)

·         Галыг хангалттай хол зайнаас унтраах  буюу автомат удирдлагатай хоолой баригч эсвэл удирдлагатай хушуу ашигла.

·         Нөөцийн сав руу ус оруулж болохгүй.

·         Гал унтарсаны дараа хураагуур савыг их хэмжээний усаар сайтар хөргөнө.

·         Агаар сэлгэх аюулгүйн төхөөрөмжөөс нь гарах дуу чимээ нэмэгдэх буюу өнгө нь өөрчлөгдөх тохиолдолд хураагуур савыг нэн даруй татан гаргах. 

·         Галд автсан хураагуур савнаас ямагт хол байх.

·         Гал их хэмжээтэй байгаа бол автомат удирдлагатай хоолой баригч эсвэл удирдлагатай хушуу ашигла. Хэрэв энэ нь үр дүн өгөхгүй байвал галын талбараас холдоно.

АСГАРАХ ЭСВЭЛ АЛДАГДАХ (SPILL OR LEAK)

·         Хамгаалалтын тохирох хувцас өмсөөгүй бол гэмтсэн сав буюу асгарсан бодисонд хүрэхгүй байх. 
·         Хэрэв эрсдэл гаргахгүй хийж чадах бол бодис гоожихыг зогсоох. 

·         Ус дамжуулах хоолой, ариутгах татуургын шугам хоолой, подвал буюу тусгаарлагдсан талбайд бодис орохоос сэргийл.

·         Бодис тархахаас сэргийлж хуванцар бүтээлгээр хучих

·         Хуурай шороо, элс буюу шатамхай бус бусад материалаар шингээх буюу хучих ба тусгай саванд зөөж хийнэ.

·         Нөөцийн сав руу ус оруулж болохгүй. 
 

Анхны тусламж (First Aid):

·         Өртөгчийг цэвэр агаарт гаргах.

·         103 буюу эмнэлгийн түргэн тусламж дуудах.

·         Хэрэв өртөгч амьсгалахгүй байгаа бол зохиомлоор амьсгалуулах аргыг хэрэглэх.

·         Хэрэв өртөгч нь бодисыг залгисан буюу түүгээр амьсгалсан бол  “амнаас аманд” аргыг хэрэглэж үл болно, нэг урсгалтай клапан бүхий халаасны баг буюу амьсгалуулах зориулалт бүхий эмнэлгийн бусад хэрэгслийн тусламжтайгаар зохиомлоор амьсгалуулах.

·         Хэрэв амьсгалахад хүндрэлтэй байгаа бол хүчилтөрөгчөөр дэмжих.

·         Бохирдсон хувцас ба гутлыг тайлж тусгаарлах.

·         Бодис хүрсэн тохиолдолд арьс буюу нүдийг усны урсгалаар доод тал нь 20 минут нэн даруй угаах.

·         Арьсанд бага зэрэг хүрсэн бол бусад хэсэгт тархахаас сэргийлэх арга хэмжээ авах.

·         Өртөгчийг дулаан бөгөөд тайван байлгах.

·         Бодисын хордуулах нөлөөлөл нь (амьсгалсан, залгисан буюу арьсанд хүрсэн бол) удаан хугацаатай байж болно.

·          Эмнэлгийн ажилтнууд нь тухайн бодисын талаар мэдлэгтэй бөгөөд өөрийгөө хамгаалах урьдчилан сэргийлэх арга авч чадна гэдэгт баталгаа гаргах.

 

Ослын ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААРХИ нэмэлт мэдээлэл  (Additional Emergency Response Information (CAMEO Data) )

Асгарах үед (гал авалцаагүй ) (Non-fire Spill Response): Бодисыг усны эх үүсвэр, ариутгах татуургын шугамнаас хол байлгах. Шаардлагатай бол урсаж буй бодисыг хаших далан барих.

Газарт асгарах (Land spill): Шингэн буюу хатуу бодисыг хийх цооног, цөөрөм, нуур, хашлагатай талбай бэлтгэх. Хатуу бодисыг хуванцар бүтээлгээр хучиж урсгал буюу гал унтраахад хэрэглэсэн усанд уусахаас сэргийлэх.

Ус асгарах (Water spill): Бодисыг ёроолд нь цуглуулан авах зорилгоор байгалийн хотгор газар, гүнзгий нүх, ухмал тунгаагуур буюу  элстэй шуудайгаар барьсан хашлага зэргийг ашиглана. Хэрэв 10 ppm буюу түүнээс их концентрацийн хязгаарт ууссан бол асгарсан хэмжээнээс 10 дахин их идэвхижүүлсэн нүүрс хэрэглэ. Цуглуулсан бодисыг сорох хоолойн тусламжтай зайлуулна. Бохирдуулагч ба тунасан бодисын хөдөлгөөнгүй болгосон массыг зөөхөд механик утгуур буюу өргүүрийг ашиглана. (AAR, 1999)

Гал унтраах (Firefighting):  Галын хэлбэрт тохирсон хэрэгслийг ашиглан галыг унтраана (Энэ бодис өөрөө шатдаггүй буюу муу шатдаг). Манан байдлаар их хэмжээний ус хэрэглэх. Хөөс, хуурай химийн бодис буюу нүүрстөрөгчийн диоксидыг ашигла. Хэрэв ихээхэн хэмжээний шатамхай бодис галд өртсөн бол их хэмжээтэй бороожуулсан усыг шүрших болон манан байдлаар хэрэглэх. (AAR, 1999)

Урвалын идэвхи (Reactivity): Тогтворжилт (STABILITY): Энэ бодис хэвийн нөхцөлд тогтвортой. Энэ бодисын усан, диметилсульфоксид, 95%-ийн спирт буюу ацетон дахь уусмал нь хэвийн нөхцөлд 24 цагийн хугацаанд тогтвортой . Урвалын идэвхи (REACTIVITY): Энэ бодисыг хүчтэй шүлтүүдтэй хамт хадгалж болохгүй. Металлуудад идэмхий үйлчилгээ үзүүлнэ. Төмөр ба төмрийн зэвтэй үйлчлэлцэж хортой хийнүүдийг үүсгэж болзошгүй. Энэ бодис исэлдүүлэгч бодисуудтай эрчимтэй харилцан үйлчлэлцэж болно. Эпоксиджих урвалд мэдрэмтгий.  (NTP, 1992).

Анхны тусламж (First Aid):

Нүд: Өртөгч контакт контакт линзтэй эсэхийг юуны өмнө шалгах ба хэрэв байвал түүнийг салгаж авна.   Өртөгчийн нүдийг ус буюу ердийн давсны уусмалаар 20 –оос 30 минутын турш угаах зууртаа нэгэн зэрэг эмнэлгийн буюу хордлогын хяналтын төвд дуудлага өгнө. Эмчийн тусгай зааваргүйгээр өртөгчийн нүдэнд ямар нэг түрхлэг,  тос, эсвэл эм хэрэглэхгүй байх. Хэдийгээр мэдэгдэхүйц шинж тэмдэг (улайх буюу харшил өгөх мэтийн) байхгүй байсан ч нүдийг нь угаасны дараа өртөгчийг эмнэлэгт нэн даруй хүргэнэ.

Арьс: Бохирдсон бүх хувцасыг тайлах болон тусгаарлах явцдаа өртсөн арьсыг усаар нэн даруй булхана. Арьсны өртсөн бүх талбайг саван болон усаар сайтар, болгоомжтой угаана. Хэдийгээр мэдэгдэхүйц шинж тэмдэг (улайх буюу харшил өгөх мэтийн) байхгүй байсан ч эмнэлгийн буюу хордлогын хяналтын төвд нэн даруй дуудлага өгнө. Арьсных нь өртсөн хэсгийг угаасны дараа өртөгчийг эмчилгээ хийлгэхийн тулд эмнэлэгт яаралтай хүргэнэ. 

Амьсгалах: Бохирдсон газраас нэн даруй холдох, цэвэр агаараар гүнзгий амьсгалах. Хэдийгээр мэдэгдэхүйц шинж тэмдэг (уухирдах, ханиалгах, амьсгаа түргэсэх, эсвэл ам, хоолой буюу цээж хатаж халуу оргих гэх мэт) илрээгүй байсан ч эмчийг нэн даруй дуудах ба өртөгчийг эмнэлэгт хүргэхэд бэлтгэнэ.  Үл мэдэгдэх хийгээр амьсгалахаас сэргийлэхийн тулд амьсгал хамгаалах тохирох аппаратаар хангасан байх. Амьсгал хамгаалах нэг бүрийн хэрэгслийг (SCBA) хэдийд ч ашиглах шаардлагатай.  Хэрэв боломжгүй бол хамгаалах хувцасаар  зөвлөмж болгож буй тэр түвшнээс дээш буюу ижил түвшний хамгаалах арга хэрэгслийг ашиглана.

Залгих: Хэрэв өртөгч ухаан алдаагүй, таталт өгөөгүй бол химийн бодисыг шингэлэх зорилгоор  1 буюу 2 аяга ус уулгаж  эмнэлгийн буюу хордлогын хяналтын төвд нэн даруй дуудлага өгнө.  Амьсгал хүчтэй авах үед химийн бодис өртөгчийн уушиганд орох эрсдэлтэй байдгаас эмчийн хяналтаас гадуур бөөлжүүлэхийг ихэвчлэн санал болгодоггүй. Гэвч хэрэв өртөгч ухаан алдаагүй ба таталт өгөөгүй бөгөөд эмнэлгийн тусламжийг түргэн авах боломжгүй тохиолдолд залгисан химийн бодис өндөр хоруу чанартайг харгалзан албадан бөөлжүүлэх нь эрсдэлтэй эсэхийг авч үзнэ. Онцгой нөхцлийн үед ипекакуанын сироп юмуу  давстай усыг хэрэглэж болно. Өртөгчийг эмнэлэгт нэн даруй хүргэнэ. Хэрвээ нэрвэгдэгч ухаан алдсан ба таталт өгсөн бол түүний амаар ямар нэгэн юм өгч болохгүй харин амьсгалын замыг  нээлтэй байлгаж толгойг нь биес  нам байлгаж хажуу талаар нь хэвтүүлнэ. Албадан бөөлжүүлж болохгүй. Өртөгчийг эмнэлэгт яаралтай хүргэнэ.

Бусад зүйлс:  Энэ бодисын хоруу чанар нь  илэрхий буюу эргэлзээтэй байгаа бол эмчтэй холбоо барьж эрүүл мэндэд удаан хугацааны туршид үзүүлж болох нөлөөлөл болон эмнэлгийн хяналтын бололцоотой зөвлөмжийн талаар зөвөлгөө авна. Эмчийн зөвлөмж нь тодорхой химийн бодис, түүний химийн, физикийн ба хоруу шинж чанар, нэрвэгдлийн түвшин, нэрвэгдсэн хугацаа ба ямар замаар өртсөн зэргээс хамаарах болно.  (NTP, 1992).