Химийн бодисын тодорхойлолт

Химийн нэршил:    ИЗОПРОПИЛАМИН (ISOPROPYLAMINE )

CAS #: 75-31-0

UN No: 1221

Томъёо: C3H9N

Бусад нэршил:  2-аминопропан, моноизопропиламин, 2-пропил амин, хоёрдагч пропиламин-

2-Aminopropane; Monoisopropylamine; 2-Propylamine; sec-Propylamine


Физик шинж чанар

Гадаад байдал:  Аммиактай төстэй  үнэртэй  өнгөгүй шингэн. Тайлбар: 32,8 оС-ээс дээших температурт хий.

Буцлах температур (BP): 32,80С,

Молекул жин (MW): 59,1

Тэсрэх доод хязгаар (LEL):   Тогтоогдоогүй   

Шаталтын зэрэг (NFPA Fire Rating):    4

Хөлдөх температур (FRZ/MLT): FRZ: -101,10С

Уурын даралт (VP):  460 мм Hg

Тэсрэх дээд хязгаар (UEL):   Тогтоогдоогүй

Эрүүл мэндийн нөлөөллийн зэрэг (NFPA Health Rating):  3

Дөл авалцах температур (FP): -37,20С

Уурын нягт (VD):  Тогтоогдоогүй

 

Урвалын идэвхийн зэрэг  (NFPA Reactivity Rating):  0

Нягт (Sp. GR):  0,69

Ионжих чадвар IP: 8.72 эВ

 

Онцлог шинж (NFPA Sp. Inst.): Тогтоогдоогүй


Хордуулах хязгаар

НҮБ-ын ХӨдӨлмӨр хамгаалал, эрҮҮл  мэндийн газар (OSHA)

АНУ-ЫН ХӨдӨлмӨр хамгаалал, эрҮҮл  мэндийн ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН (NIOSH)

Бусад мэдээлэл (Related Information)

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA)  ppm: 5

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA)  ppm: Тогтоогдоогүй

AIHA Ослын үед авах арга хэмжээний төлөвлөлтийн зөвлөмж (AIHA Emergency Response Planning Guidelines) - ERPG-1/ERPG-2/ERPG-3: тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) PEL-TWA mg/m3: 12

   

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA)  mg/m3: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-STEL) ppm: тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын турш) (PEL-STEL) ppm: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-STEL) mg/m3: тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын турш) (PEL-STEL)  mg/m3: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C)  ppm: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) ppm: тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C)   mg/m3:  Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) mg/m3: тогтоогдоогүй

Хавдар үүсгэх ангилал (Carcinogen Classifications): Тогтоогдоогүй

Арьсанд үзүүлэх нөлөлөл (Skin Notation): үгүй

Арьсанд үзүүлэх нөлөлөл (Skin Notation): үгүй

Тайлбар (Notes):   тогтоогдоогүй

Тайлбар (Notes): тогтоогдоогүй

 

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH) ppm: 750

 

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH)  mg/m3: тогтоогдоогүй

 

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун тайлбар (IDLH Notes): тогтоогдоогүй

 

Химийн аюулын талаарх лавлах (NIOSH Pocket Guide to Chemical Hazards)

Изопропил амин

CAS: 75-31-0

Томъёо (Formula):  (CH3)2CHNH2

RTECS: NT8400000

Бусад нэршил, худалдааны нэр (Synonyms & Trade Names): 2-аминопропан, моноизопропиламин, 2-пропил амин, хоёрдагч пропиламин-

2-Aminopropane; Monoisopropylamine; 2-Propylamine; sec-Propylamine

DOT ID & Guide: 1221 132

Хордуулах хязгаар (Exposure Limits)

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (NIOSH REL): Ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж  TWA: хавсралт Д-г хар

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (OSHA PEL):Ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж : TWA 5 ppm (12 мг/м3

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH): 750 pmm

Хувирал (Conversion): 1 ppm = 2,42 мг/м3

Гадаад байдал (Physical Description)

Аммиактай төстэй  үнэртэй  өнгөгүй шингэн. Тайлбар: 32,8 оС-ээс дээших температурт хий.

Молекул жин (MW): 59,1

Буцлах температур (BP): 32,80С

Хөлдөх температур

(FRZ):-101,10С,  

Уусах чанар (Sol): холилддог

Уурын даралт (VP): 460 мм Hg

Ионжих чадвар (IP): 8,72 эВ

Агаартай харьцуулсан харьцангуй нягт (RGasD): тогтоогдоогүй

 Нягт (Sp.Gr): 0,69

Дөл авалцах температур  (Fl.P): -37.2 0С    

Тэсрэх дээд хязгаар UEL: ?

Тэсрэх доод хязгаар LEL: ?

Тэсрэх доод хязгаар (MEC): тогтоогдоогүй

 Ангилал IA Шатамхай шингэн  (Гал авалцамтгай ба шатамхай шингэний ангиллыг үз )

Хамт хадгалж болохгүй бодисууд ба урвалын идэвх (Incompatibilities & Reactivities)

Хүчтэй хүчлүүд, хүчтэй исэлдүүлэгчид, алдегидууд, кетонууд, эпоксидууд

Хэмжилт явуулах аргууд (Measurement Methods)

NIOSH S147 (II-3)

Хувийн хамгаалалт ба урьдчилан сэргийлэх арга (Personal Protection & Sanitation)

Анхны тусламж (First Aid)

Арьс (Skin): Арьсанд хүрэхээс сэргийлэх
Нүд (Eyes): Нүдэнд орохоос сэргийлэх
Арьс угаах (Wash skin): Бохирдсон үед
Зайлуулах (Remove): Норсон  үед

Солих (Change): Зөвлөмж байхгүй
Авах арга хэмжээ (Provide): Нүдийг угаах, Нэн даруй усны урсгалаар угаах

Нүд (Eye): Усаар яаралтай угаах
Арьс  (Skin): Нэн даруй ус гоожуулан угаах
Амьсгал (Breath): Амьсгалахад дэмжлэг үзүүлэх
Залгих (Swallow): Яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх
(Авах арга хэ
мжээний дарааллыг үз)

Амьсгалын замыг хамгаалах арга хэмжээ (NIOSH Respirator Recommendations)

Хамгааларх хэрэгслэлийн төрөл  OSHA 125 ppm: SA:CF/PAPRS 250 ppm: CCRFS/GMFS/PAPRTS/SCBAF/SAF 750 ppm: SAF:PD,PP : SCBAF:PD,PP/SAF:PD,PP:ASCBA Escape: GMFS/SCBAE  (See symbols and codes

Хордох замууд (Exposure Routes)

Амьсгалах, арьсаар нэвчих, залгих, арьс ба нүдэнд хүрэлцэх

Хордлогын шинж чанар (Symptoms)

Нүд, арьс, хамар, хоолой цочроох, уушиг устах, тэнцвэр алдагдах, нүд, арьс түлэгдэх, арьсны үрэвсэл зэрэг шинж тэмдэг илэрнэ- Irrit eyes, skin, nose, throat; pulm edema; vis dist; eye, skin burns; derm (See abbreviations

Хордлогод өртөх эд эрхтэн (Target Organs)

Нүд, арьс, амьсгалын систем,

Ослын үед авах арга хэмжээний лавлах  (DOT Emergency Response Guidebook (ERG 2004)

Лавлахын дугаар (Guide Number): 132

132 Шатамхай шингэнүүд (Идэмхий)

132 Flammable Liquids - Corrosive

 
ТОХИОЛДОХ АЮУЛ (POTENTIAL HAZARDS)
Галын ба тэсрэх аюул (FIRE OR EXPLOSION)
 
*       ШАТАМХАЙ материал 
*       Халах үед болон оч,  дөлөөр хялбар шатна
*       Уур нь агаартай тэсрэмтгий холимогийг үүсгэнэ. 
*       Ууранд  нь гал авалцвал уураар дамжин эх бодис руу гал дамжин очих боломжтойг анхаар.
*       Уур нь агаараас хүнд учир доош сууж, цэвэр бохир усны шугам хоолой, хонгил зэрэг нам дор газарт хуримтлагдана.
*       Уур нь битүү, задгай газар, шугам хоолойд ч тэсрэх аюултай. 
*       Р – гэсэн тэмдэглээстэй бодисууд бол халах эсвэл галд өртөхдөө тэсэрч полимержих урвалд орно.
*       Шугам хоолойд орвол галын болон дэлбэрэх аюултай.
*       Бодис хадгалж буй сав халбал дэлбэрэх аюултай.
*       Уснаас хөнгөхөн шингэн.
Эрүүл мэнд (HEALTH) 
*       Хэрэв амьсгалах эсвэл залгивал хортой  
Амьсгалах ба арьсаар хүрэлцвэл хортой.
*       Хүрэлцвэл арьс, нүдийг хүчтэй түлнэ.
*       Галын аюулын  үед цочроох, идэмхий үйлчилгээтэй болон  хортой  хий үүсгэж болно.
*       Уур нь толгой эргэх, амьсгал боогдуулах үйлчилгээтэй.
*       Гал унтраах үед ашигласан ус нь бохирдол үүсгэх боломжтойг анхаар.
.ХҮН АМЫН аюулгҮй байдал хамгаалал (PUBLIC SAFETY)
*       Аюул осол үүссэн үед юуны өмнө 105 утас руу залга.        
*       Бодис асгарсан ба алдагдсан талбайгаас бүх чиглэлд хамгийн багадаа 50 - аас 100  метр зайд тусгаарлалт хийж, хорио тогтоох.
*       Аврах, аюул ослыг бууруулах үйл ажиллагаа явуулж байгаагаас бусад шаардлагагүй хүмүүсийг тусгаарлалтын бүсээс
         гаргах.
*       Ойр орчимд байгаа хүмүүсийг салхины эсрэг талд байлгах.
*       Нам доор газар байж болохгүй.
*       Битүү газар, байр сав руу орохын өмнө салхилуул. 
 
Хамгаалах хувцас (PROTECTIVE CLOTHING)
*       Өөртөө амьсгалын аппарат агуулсан  эерэг даралтын хувцас (SCBA) өмсөх.
*       Үйлдвэрлэгчийн тусгайлсан зөвлөмжийн дагуу химийн хамгаалалтын хувцасыг өмсөх. Энэ нь дулааны хамгаалалтын үүргийг  бага буюу эсвэл огт гүйцэтгэж чадахгүй. 
*       Ердийн галд өмсдөг гал сөнөөгчийн хамгаалалтын хувцас нь  ЗӨВХӨН хязгаарлагдмал хамгаалалт үзүүлэх  бөгөөд хангалттай бус.
 
Нүүлгэн шилжүүлэх (EVACUATION)
 Их асгарах (Large Spill)
*       *       Тодотгосон бодисуудад анхны тусгаарлалт болон хамгаалалт хийх зайны тухай хүснэгтийг хар. Тодотгоогүй бодисуудын хувьд салхины эсрэл талд байх зайг ихэсгэ, тусгаарлах зай нь ХҮН АМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАМГААЛАЛ хэсэгт үзүүлсэн.
 
Гал (Fire)
*       Нөөцийн сав,ачааны машины болон вагон цистернд гал гарвал түүнээс бүх чиглэлд 800 метрт ТУСГААРЛАЛТын бүс тогтоох. Анхны нүүлгэн шилжүүлэлтийг бүх чиглэлд 800 метрээс дээш зайд хийнэ.
 
ГАЛЫН АЮУЛЫН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ (EMERGENCY RESPONSE)
*       Эдгээрийн зарим нь устай хүчтэйгээр урвалд ордог.
Бага хэмжээний гал
*     Химийн хуурай унтраагч, CO2, бороожуулсан ус, спиртэнд тэсвэртэй хөөс хэрэглэж болно. 
Том хэмжээний гал
*      Бороожуулсан ус,  манан эсвэл спиртэнд тэсвэртэй хөөс хэрэглэнэ.
*      Хэрвээ эрсдэлгүй гүйцэтгэж чадахаар бол галын газраас савтай бодисыг зөөж холдуулах.
*      Шингэний урсгалыг боосон далан хийх ба сүүлд нь зайлуулах.  Материалыг замбараагүй хаяж болохгүй.
*       Нөөцийн сав руу ус оруулж болохгүй.
Нөөцийн сав,  машины цистернд гал гарвал
 *      Галыг аль болох зайнаас унтраах ба эсвэл автомат ажиллагаатай гуурсан хоолой баригч буюу хяналттай хушуу ашиглан унтраах.
*       Галыг сайтар унтраасны дараа нөөцийн савыг их усаар гүйцэт хөргөх.
*       Нөөцийн савны аюулгүй ажиллагааны төхөөрөмжийн дохиоллын дуу гарах ба савны өнгө өөрчлөгдвөл нэн даруй ажиллагааг зогсоож ажиллагсдыг холдуулах.
*       Нөөцийн савтай бодисыг галд өртөхөөс ЯМАГТ зайлсхийх.
*       Газар авсан галын хувьд өөртөө удирдлагын ажиллагаатай гуурсан хоолой баригч эсвэл мэдрэгчтэй хушуу ашиглан  галыг унтраах бололцоогүй  бол гал гарсан газрыг орхин гарах.
АСГАРАХ БА АЛДАГДАХ (SPILL OR LEAK)
*       Гал гараагүй ч, бодис асгарсан болон алдагдсан үед уурнаас хамгаалах битүү хувцас өмсөх ёстой.
*       Галын бүх эх үүсгүүр (ойр орчинд тамхи татахыг хориглох, гал авалцах зүйл, очлуур, дөл үүсгэгч)-ийг ЗАЙЛУУЛАХ. 
*      Ажиллагаанд хэрэглэж буй бүх тоног төхөөрөмжинд газардуулга хийсэн байх.
*       Тохирох хамгаалалтын хувцасыг өмсөөгүй үед асгарсан  материал дундуур явах ба хүрэхийг хориглоно.
*       Хэрвээ эрсдэлгүй гүйцэтгэж чадахаар бол бодис алдагдаж буй газрыг олж асгаралтыг зогсоох. 
*       Цэвэр, бохир усны шугам,  хонгил  мэтийн зай багатай газар ороохоос болгоомжлох
*       Уурыг багасгахын тулд уур дарагч хөөс ашиглаж болно. 
*       Элс, шороо бусад шатамхай бус шингээгч материалаар шингээн авч, хаягдлын саванд хийх. 
*        Шингээсэн материалаа  цуглуулахдаа цэвэрхэн бөгөөд ноцдоггүй багаж хэрэгсэлийг ашигла.
 
Их асгарсан бол
*       Шингэний урсгалыг боох далан хийж түүндээ шингэнийг цуглуулан, дараа нь саармагжуулж хоргүйжүүлнэ.
*       Бороожуулсан ус нь уур багасах боловч хаалттай орчинд гал гархаас сэргийлж чадахгүй;
 
АНХНЫ ТУСЛАМЖ (FIRST AID)
*       Осолд өртөгсдийг цэвэр агаарт гаргах.
*       Эмнэлгийн яаралтай тусламж 103-ыг дуудах.
*       Хэрвээ осолд өртөгсөд амьсгалж чадахгүй бол хиймэл амьсгал хийх.
*       Бодисыг залгисан болон амьсгалсан бол амаараа ам руу нь агаар бүү өг. Нэг тийшээ эргэдэг цорготой
         халаасны маскаар хиймэл амьсгал хийх
*       Амьсгалахад хүндрэлтэй бол хүчилтөрөгчтэй холбох. 
*       Бохирдсон хувцас, гутлыг тайлаж тусгаарлах.
 

 

 

Ослын үед авах арга хэмжээний талаархи нэмэлт мэдээлэл (Additional Emergency Response Information (CAMEO Data) )

Асгарах үед (гал авалцаагүй ) (Non-fire Spill Response):   

Очлуур, дөл  болон галын бусад үүсгүүрээс хол байх. Бодис усны эх үүсвэр ба цэвэр бохир усны шугам руу орохоос болгоомжил.Урсгалыг гарцаагүй барьж чадах даланг байгуулах. Аврах ажилтнуудад аюул учруулахгүйгээр бол асгарч байгаа газрыг олж түүнийг зогсоох арга хэмжээ авах. Усаар шүршиж ууршилтыг бууруулах ба усаар дүүрсэн цөөрмийг шингэнээр шингэлэх . (AAR, 1999)

Гал унтраах (Firefighting):  Алдагдаж буй газрыг зогсоож чадахгүй бол галыг шүршиж болохгүй.  Мананцар байдлаар их хэмжээний усыг ашиглах. Шууд ус цацах нь үр дүнтэй бус. Галд өртсөн савыг их хэмжээний усаар шүрших. Аль болох хол зайнаас усыг хэрэглэх. Спиртэнд тэсвэртэй хөөс, химийн хуурай унтраагч, эсвэл нүүрсхүчлийн хий ашиглах,  (AAR,1999)

Урвалын идэвх (Reactivity):  ХИМИЙН ИДЭВХ: Энэ  нь  өнгөгүй, шүлтлэг, маш дэгдэмтгий,  нилээд хортой, онцгой шатамхай бодис юм.  Хүчтэй исэлдүүлэгчид, дөл, оч, болон халалтаас аюултай гал гарч болзошгүй. Задартал нь халаавал азотын хүчлийн  хортой уур ялгаруулна. (Reactivity, 1999)

Анхны тусламж (First Aid ):  

НҮД: Юуны өмнө нэрвэгдэгч нь контакт линзтэй эсэхийг шалгаж  хэрэв байгаа бол түүнийг нь салгаж авна. Хордолгын төв рүү нэн даруй дуудлага өгч нэрвэгдэгчийн нүдийг ус эсвэл ердийн давсны уусмалаар 20-30 минутын турш угаана.Эмчийн тусгай зааваргүйгээр нэрвэгдэгчийн нүдэнд ямар нэгэн эм, тос, тосон түрхлэг хэрэглэж болохгүй. Нэрвэгдэгчийн нүд улайх буюу үрэвсэх мэтийн хордлогын шинж тэмдэг илрээгүй байсан ч нүдийг нь угаасны дараа түүнийг  эмнэлэгт нэн даруй үзүүлнэ.

АРЬС: Бохирдсон бүх хувцасыг  тайлж тусгаарлаад арьсны өртсөн хэсгийг усны урсгалаар нэн даруй угаана. Арьсны өртсөн бүх хэсгийг болгоомжтой савандаж усаар сайтар угаана. Нэрвэгдэгчийн арьсанд улайлт ба үрэвсэл илрээгүй байсан ч хордлогын төв рүү нэн даруй дуудлага өгнө. Арьсных нь өртсөн хэсгийг усаар угаасны дараа нэрвэгдэгчийг эмнэлэгт яаралтай хүргэнэ. 

АМЬСГАЛАХ: Нэрвэгдэгчийг бохирдсон газраас нэн даруй гаргах, цэвэр агаараар гүнзгий амьсгалуулах. Нэрвэгдэгчид хоолой сөөх, ханиалгах,амьсгал давчдах, ам, хоолой, цээж хатах мэтийн шинж тэмдэг илрээгүй байсан ч эмчийг нэн даруй дуудаж түүнийг эмнэлэгт хүргэхэд бэлтгэнэ. Тодорхой бус агаартай орчинд аврах ажилтнууд ороход хувийн амьсгал хамгаалах зориулалтын хэрэгслэл заавал өмснө. Ямарч тохиолдолд өөрийгөө хамгаалах амьсгалын аппарат (SCBA) ашиглах ба шаардлагатай гэж үзвэл хамгаалалтын түвшин нь тохирсон буюу эсвэл илүү үзүүлэлт бүхий хамгаалалтын дотуур хувцасыг өмсөх.

ЗАЛГИВАЛ:БӨӨЛЖҮҮЛЖ БОЛОХГҮЙ. Хэрвээ нэрвэгдэгч ухаан алдаагүй,таталт өгөөгүй бол 1-ээс 2 аяга ус өгч, химийн бодисыг нь шингэлээд, хордлогын төв рүү яаралтай дуудлага өгөх. Хэрвээ эмч зөвлөсөн бол нэрвэгдэгчийг эмнэлэгт хүргэхэд бэлтгэх. Нэрвэгдэгч ухаан алдсан ба таталт өгсөн бол түүний амаар ямар нэгэн юм өгөлгүй харин амьсгалын замыг  нээлтэй байлгаж толгойг нь биеэс  нам байхаар хажуу талаар нь хэвтүүлнэ. БӨӨЛЖҮҮЛЖ БОЛОХГҮЙ.Эмнэлэгт ЯАРАЛТАЙ хүргэ. (NTP, 1992)