|
Химийн бодисын тодорхойлолт |
||
|
Химийн нэршил: Изобутан -ISOBUTANE |
||
|
CAS №: 75-28-5 |
UN No: 1969 |
Томъёо: C4H10 |
|
Бусад нэршил: 2-метил пропан - 2-Methylpropane |
||
|
Физик шинж чанар |
|||
|
Гадаад байдал: Бензин эсвэл байгалийн хийтэй төстөй үнэртэй, өнгөгүй хий. Тайлбар: Шингэрүүлэн шахсан хий байдлаар тээвэрлэдэг. -11,7 ОС-ээс дооших температурт шингэн. |
|||
|
Буцлах температур (BP): -11,7 oC |
Молекул жин (MW): 58.1 |
Тэсрэх доод хязгаар (LEL): 1.6% |
Шаталтын зэрэг (NFPA Fire Rating): 4 |
|
Хөлдөх температур/ хайлах температур (FRZ/MLT): FRZ: -160oC |
Уурын даралт (VP) (21.1 0C): 3,1 атм |
Тэсрэх дээд хязгаар (UEL): 8,4% |
Эрүүл мэндийн нөлөөллийн зэрэг (NFPA Health Rating): 1 |
|
Дөл авалцах температур (FP): Тогтоогоогүй (Хий) |
Уурын нягт (VD): 2.06 |
|
Урвалын идэвхийн зэрэг (NFPA Reactivity Rating): 0 |
|
Нягт (Sp. GR): Тогтоогоогүй |
Ионжих чадвар IP: 10.74 эВ |
|
Онцлог шинж NFPA Sp. Inst.: Тогтоогоогүй |
|
Хордуулах хязгаар |
||
|
НҮБ-ын ХӨдӨлмӨр хамгаалал, эрҮҮл мэндийн газар (OSHA) |
АНУ-ЫН ХӨдӨлмӨр хамгаалал, эрҮҮл мэндийн ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН (NIOSH) |
Бусад мэдээлэл (Related Information) |
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA) ppm: Тогтоогоогүй |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA) ppm: 800 |
AIHA Ослын үед авах арга хэмжээний төлөвлөлтийн зөвлөмж (AIHA Emergency Response Planning Guidelines) - ERPG-1/ERPG-2/ERPG-3: Тогтоогоогүй |
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) PEL-TWA мг/м3: Тогтоогоогүй |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA) мг/м3: 1900 |
|
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-STEL) ppm: Тогтоогоогүй |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын турш) (PEL-STEL) ppm: Тогтоогоогүй |
|
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-STEL) мг/м3: Тогтоогоогүй |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын турш) (PEL-STEL) мг/м3: Тогтоогоогүй |
|
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) ppm: Тогтоогоогүй |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) ppm: Тогтоогоогүй |
|
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) мг/м3: Тогтоогоогүй |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) мг/м3: Тогтоогоогүй |
Хавдар үүсгэх ангилал (Carcinogen Classifications): Тогтоогоогүй |
|
Арьсанд үзүүлэх нөлөөлөл (Skin Notation): Байхгүй |
Арьсанд үзүүлэх нөлөөлөл (Skin Notation): Байхгүй |
|
|
Тайлбар (Notes): Тогтоогоогүй |
Тайлбар (Notes): Тогтоогоогүй |
|
|
|
Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH) ppm: Тогтоогоогүй |
|
|
|
Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH) мг/м3: Тогтоогоогүй |
|
|
|
Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун тайлбар (IDLH Notes): Тэсрэх доод хязгаарийн (LEL)- ийн 10 % |
|
|
NIOSH Химийн аюулын талаарх лавлах (NIOSH Pocket Guide to Chemical Hazards) 2006 оны 6-р сарыг дуустал хүчинтэй (Current through June 2006) |
|||
|
Изобутан |
CAS: 75-28-5 |
||
|
Томъёо (Formula): CH3CH(CH3)2 |
RTECS: TZ4300000 |
||
|
Бусад нэршил, худалдааны нэр (Synonyms & Trade Names)- 2-метил пропан - 2-Methylpropane |
DOT ID & Guide: 1075 115 1969 115 |
||
|
Хордуулах хязгаар (Exposure Limits) |
|||
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (NIOSH REL): Ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж – TWA 800 ppm (1900 мг/м3) |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (OSHA PEL):байхгүй |
||
|
Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH): тодорхойлогдоогүй |
Хувирал (Conversion): 1ppm = 2.38 мг/м3 |
||
|
Гадаад байдал (Physical Description) |
|||
|
Бензин эсвэл байгалийн хийтэй төстэй үнэртэй, өнгөгүй хий. Тайлбар: Шингэрүүлэн шахсан хий байдлаар тээвэрлэдэг. -11,7 ОС-ээс дооших температурт шингэн. |
|||
|
Молекул жин MW: 58.1 |
Буцлах температур BP: -11.7 oC |
Хайлах температур FRZ: -160 oC |
Уусах чанар (Sol): Бага зэрэг |
|
Уурын даралт VP(21.1 0C): 3,1 атм |
IP: 10.74 эВ |
Агаартай харьцуулсан харьцангуй нягт RGasD: 2.06 |
Нягт (Sp.Gr): Тогтоогоогүй |
|
Дөл авалцах температур Fl.P: Тогтоогоогүй (хий) |
Тэсрэх дээд хязгаар UEL: 8,4 % |
Тэсрэх доод хязгаар LEL: 1.6% |
Тэсрэх доод хязгаар (MEC): Тогтоогоогүй |
|
Гал авалцамтгай хий (Гал авалцамтгай ба шатамхай шингэний ангиллыг үз ) |
|||
|
Хамт хадгалж болохгүй бодисууд ба урвалын идэвхи (Incompatibilities & Reactivities) |
|||
|
Хүчтэй исэлдүүлэгчид (нитратууд болон перхлоратууд), хлор, фтор, (никель карбонил + хүчилтөрөгч) |
|||
|
Хэмжилт явуулах аргууд (Measurement Methods) |
|||
|
Одоогоор байхгүй |
|||
|
Хувийн хамгаалалт ба урьдчилан сэргийлэх арга (Personal Protection & Sanitation) |
Анхны тусламж (First Aid) |
||
|
Арьс (Skin): Хөлдөхөөс хамгаалах Нүд
(Eyes): Хөлдөхөөс
хамгаалах |
Нүд
(Eye): Хөлдөхөөс
хамгаалах |
||
|
Амьсгалын замыг хамгаалах арга хэмжээ (NIOSH Respirator Recommendations) |
|||
|
TBAL ( таних тэмдэг ба кодыг хар) |
|||
|
Хордох замууд (Exposure Routes) |
|||
|
Амьсгалах, арьс ба нүдэнд хүрэх (шингэн) |
|||
|
Хордлогын шинж тэмдэг (Symptoms) |
|||
|
Нойрмог байдал, мэдээ алдах, хүчилтөрөгч дутагдах, шингэн хэлбэрээр байвал хөлдөөх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Drow, narco, asphy; liquid: frostbite (See abbreviations) |
|||
|
Хордлогод өртөх эд эрхтэн (Target Organs) |
|||
|
Төв мэдрэлийн систем See abbreviations |
|||
|
Ослын үед авах арга хэмжээний лавлах (DOT Emergency Response Guidebook (ERG 2004) |
|
Лавлах дугаар (Guide Number): 115 115 Хий- Гал авалцдаг (хөргөгчний шингэнүүд хамаарна) 115 Gases – Flammable (Including Refrigerated Liquids) ТОХИОЛДОХ АЮУЛ POTENTIAL HAZARDSГалын ба тэсрэх АЮУЛ (FIRE OR EXPLOSION) * ОНЦГОЙ ШАТАМХАЙ: * Халаалт, оч эсвэл дөлөнд амархан асна.* Агаартай хамт тэсрэмтгий холимог үүсгэнэ. * Шингэрүүлсэн хийний уур агаараас хүнд тул газрын хөрсөн дээгүүр тархана.* Уур нь тархаж галын эх үүсгүүртэй авалцвал ассан газраасаа буцаж шатна.* Сав гаднаасаа халвал дэлбэрч болно.* Сав нь хагарч цуурвал хүчтэй шидэгдэх аюултай. Эрүүл мэнд (HEALTH) * Уур нь толгой эргэх эсвэл хүчилтөрөгчийн дутагдалд оруулах аюултай. * Их хэмжээгээр амьсгалвал цочроох аюултай.* Хий болон шингэрүүлсэн хийнд хүрэлцэхэд түлэх, хүнд гэмтэл учруулах болон/эсвэл хөлдөөх ч аюултай.* Гал нь цочроох болон хортой хий үүсгэж болно.ХҮН АМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ хамгаалал (PUBLIC SAFETY) * Аюул осол үүссэн үед юуны өмнө 105 утас руу залга.* Асгарсан ба алдагдсан талбайгаас бүх чиглэлд хамгийн ойрдоо 50 аас 100 метр (160 аас 330 фут) зайд тусгаарлалт хийх.* Зөвшөөрөлгүй хүмүүсийг голомтод ойртуулахгүй байх.* Салхины эсрэг талд байх.* Ихэнх хий агаараас хүнд байдаг. Иймээс газраар тархан зай багатай газар (ариутгах татуургын хоолой, байгууламжийн доод давхар, нөөцийн саван)-т хуримтлагдана.* Нам газар байхыг хориглоно.Хамгаалах хувцас (PROTECTIVE CLOTHING) * Өөртөө амьсгалын аппарат агуулсан эерэг даралттай хувцас (SCBA) өмсөх. * Гал сөнөөгчийн хамгаалалтын хувцас зөвхөн хязгаарлагдмал хамгаалалтыг л гүйцэтгэнэ. * Хөргөгчний/креогеник шингэнүүдтэй ажиллаж байхдаа дулааны хамгаалалттай хувцас байнга өмсөх.Нүүлгэн шилжүүлэх (EVACUATION) Их хэмжээний асгаралт (Large spill)* Анхны нүүлгэн шилжүүлэлтийг салхин талд нь дор хаяад 800 м (1/2 миль)-ээс багагүй зайд хийнэ. Гал (Fire)* Нөөцийн сав(tank), ачааны машины болон вагон цистернд гал гарсан бол түүнийг бүх чиглэлд 1600 метр (1 миль) –т тусгаарлана.Түүнчлэн анхны нүүлгэн шилжүүлэлтийг бүх чиглэлд 1600 метр(1 миль) –ээс гадагш хийнэ.ГАЛЫН АЮУЛЫН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ (EMERGENCY RESPONSE FIRE)Галын АЛДАГДАЖ БУЙ ХИЙГ ЗОГСООЖ ЧАДАХГҮЙ БОЛ АЛДАГДАЖ БУЙ ХИЙН ГАЛЫГ ШҮРШИЖ БОЛОХГҮЙБага хэмжээний гал* Химийн хуурай унтраагч эсвэл CO2-оор шүрших.Том хэмжээний гал* Усыг бороожуулах юмуу мананцар байдлаар шүрших. * Хэрвээ эрсдэлгүй гүйцэтгэж чадахаар бол галын газраас савтай зүйлсийг зөөж гаргах.Нөөцийн саванд гал өртвөл. * Аль болох зайтай газраас гал унтраах, эсвэл автомат ажиллагаатай гуурсан хоолойг баригч эсвэл мэдрэгчтэй хушуу ашиглан унтраах.* Галыг сайтар унтраасны дараа нөөцийн савыг усаар сайн хөргөх.* Бодис алдагдаж байгаа газар болон аюулгүй үйл ажиллагааны хэрэгсэл рүү шууд ус хэрэглэж болохгүй. Хөлдөөж болзошгүй.* Нөөцийн савын аюулгүй ажиллагааны төхөөрөмжийн дохиолол дуугарах эсвэл өнгө нь өөрчлөгдвөл нэн даруй ажиллагааг зогсоож хүн хүчээ татаж авах.* Галд өртсөн нөөцийн савнаас байнга хол байх* Их хэмжээний галын хувьд өөртөө удирдлагын ажиллагаатай гуурсан хоолой баригч эсвэл мэдрэгчтэй хушуу ашиглан унтраах хэрэгсэлээр галыг унтраана, бололцоогүй бол энэ бүсийг орхин гарах. АСГАРАХ БА АЛДАГДАХ (SPILL OR LEAK)* Галын бүх эх үүсгүүр (ойролцоо орчинд нь тамхи татах, гал асаах, очлуур,дөл үүсгэгч хэрэглэхийг хориглоно)-ийг ЗАЙЛУУЛАХ.* Ажиллагаанд хэрэглэж буй бүх тоног төхөөрөмжинд газардуулга хийсэн байх.* Асгарсан материалд хүрэх ба дундуур нь гатлан явж болохгүй.* Хэрвээ эрсдэлгүй гүйцэтгэж чадахаар бол алдагдсан газрыг олж зогсоох.* Хий нь шингэнийг бодвол савнаасаа амархан гарч дэгдэх тул, хэрэв боломжтой бол, асгарч буй савыг хөмөрч тавих.* Уурыг багасгах, эсвэл уурын мананг зайлуулахын тулд усыг хэрэглэх. Алдагдсан бодис руу ус оруулж болохгүй.* Бодис алдагдаж байгаа газар болон алдагдсан бодис руу ус шууд хэрэглэж болохгүй.* Усны шугам, ариутгах татуургын ус, хонгил зэрэг зай багатай газар орохоос болгоомжлох.* Хий бүрэн дэгдэж дуустал тухайн газрыг тусгаарлах. АНХААРУУЛГА: Олонхи материалууд хөргөгчний болон криогеник( бага температур үүсгэхэд хэрэглэгддэг) шингэнүүдтэй хүрэлцсэнээр бутрамтгай болдог ба болгоомжгүйгээс амархан хугардаг.АНХНЫ ТУСЛАМЖ (FIRST AID)* Осолд өртөгсдийг цэвэр агаарт гаргах.* Эмнэлгийн ослын түргэн тусламж 103 ийг дуудах.* Хэрвээ осолд өртөгсөд амьсгалахгүй бол хиймэл амьсгал хийх.* Амьсгалахад хүндрэлтэй бол хүчилтөрөгчөөр амьсгалуулах.* Бохирдсон хувцас, гутлыг тайлж тусгаарлах. * Хөлдсөн хувцсыг эхэлж дулаацуулсаны дараа тайлах ёстой.* Шингэрүүлсэн хийтэй хүрэлцсэнээр хөлдсөн хэсгийг бүлээн усаар угаах* Осолд өртөгсдийг дулаан, тайван орчинд байлгах.* Эмнэлгийн ажилтнуудад уг бодисын талаар сайтар таниулах, биеэ хамгаалах, урьдчилан сэргийлэх ажиллагааны талаар анхааруулгыг өгөх. |
|
Ослын үЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААРХИ нэмэлт мэдээлэл (Additional Emergency Response Information (CAMEO Data) ) |
|
Асгарах үед (гал авалцаагүй ) (Non-fire Spill Response): Очлуур, дөл болон галын бусад үүсгүүрийг зайлуулах. Материалыг усны ундрага ба ариутгах татуургын хоолойн ус руу орохоос болгоомжил. Эрсдэлгүй гүйцэтгэж чадахаар бол асгарч байгаа газрыг олж зогсоох арга хэмжээ авах. Усаар шүршин уурыг дарах (AAR, 1999) |
|
Гал унтраах (Firefighting): Урсгалыг зогсоож чадахгүй бол гал унтраагч хэрэглэж болохгүй. Мананцар байдлаар их хэмжээний усыг ашиглах. Халсан савуудыг их хэмжээний усны урсгалаар хөргөх. Аль болох хол зайнаас ус хэрэглэх. (AAR,1999) |
|
Урвалын идэвх (Reactivity): Энэ бодисыг дараахи бодисуудтай хамт хадгалж болохгүй. Үүнд хүчтэй исэлдүүлэгчид (нитратууд болон перхлоратууд), хлор, фтор, (никель карбонил + хүчилтөрөгч) NIOSH, 1997 |
|
Анхны тусламж (First Aid): НҮД: Хэрэв нүдний эд хөлдсөн бол, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх. Хэрэв нүдний эд хөлдөөгүй бол нүдийг нэн даруй их хэмжээний усаар дор хаяад 15 минутын турш угаах ба зовхийг дээш доош хөдөлгөнө. Хэрэв цочрох, өвдөх, хавдах, нулимс гарах, гэрэлд хэт мэдрэмтгий болох зэрэг шинж тэмдэг илэрвэл, нэн даруй яаралтай түргэн тусламж үзүүлэх. АРЬС: Хэрэв хөлдсөн бол нэн даруй түргэн тусламж үзүүлэх. Өртсөн хэсгийг арчих болон усаар угааж болохгүй. Арьсыг гэмтээхгүйн тулд хөлдсөн хувцсыг тайлах оролдлого хийж болохгүй. Хэрэв хөлдөөгүй бол, арьсны өртсөн бүх хэсгийг сайтар савандаж усаар болгоомжтой угаана. АМЬСГАЛАХ: Нэрвэгдэгч их хэмжээний химийн бодисоор амьсгалсан бол бохирдсон газраас нэн даруй гаргах, цэвэр агаараар амьсгалуулах, амьсгалахгүй бол амаараа хиймэл амьсгал хийх. Нэрвэгдэгсдийг дулаан газар амраах хэрэгтэй. Нэн даруй эмнэлгийн тусламж үзүүлэх. (NIOSH, 1997). |